Хойд эцэг ба хүүхдүүд

083418cc1f5d6a8ac58818c6ba9c60c5

Олон жил өрх толгойлж явсан эмэгтэй шинэхэн танилцсан амрагаа дагуулаад гэртээ ирнэ. Том болсон хүүхдүүд тань ээжийнхээ дэргэд эр хүн байхыг хүсдэггүй тул эвгүй ааш гаргах вий.

Орчин үеийн хүүхдүүд элдэв мэдээлэл авсаар байгаад хойд аав гэдэг хүний олон муу чанаруудыг мэддэг болжээ. Ихэнх хүүхдүүд, “Хойд эцгүүд толгой хорогдох оронгүй, амь зуух мөнгөгүй, бэлгийн хэрэгцээгээ хангах боломжоор хомс, өөрийгөө асруулах хүнгүй, бас тэгээд бэлэн гэрт эзэн суух санаа өвөрлөсөөр шинэ эхнэрийндээ ирдэг. Зарим нь бүр орон байрыг нь өөрийн болгох санаа агуулж ирсэн” гэсэн санаа бодлоо нуудаггүй.

Хойд эцэг залуу байх тусам том болсон хүүхдүүдтэй эвдрэлцэх нь их байдаг. Иймд та хэн нэгэнтэй хань бүл болохоор шийдсэн бол хайртай хүнийхээ бэлэглэсэн элдэв бэлгүүдийг хүүхдүүддээ үзүүл. Тэр хүн чинь өөрийн гэсэн байр машинтай бол үүнийг нь заавал ярих ёстой. Өнчин өрөөсөн хүүхдүүд хэрсүү мэт боловч өр нимгэн байдаг.

Иймд та шинэ нөхөртөө тун хайртай, түүний дэргэд байхдаа жаргалтай байдаг гэдгийг хүүхдүүддээ ойлгуулж өгвөл тэд ойлгоно. Ганц хүүтэй айлд шинээр нөхөр болж орох хэцүү байдаг. Учир нь тэдний ганц хүү өөрийгөө гэрийн эзэн гэсэн үзэлдээ дассан байдаг.

Гэтэл өөр эр ороод ирэх нь түүний хувьд хүнд цохилт болдог. Шинэхэн суусан нөхрөө аав гэж дуудахыг хүүхдүүдээсээ бүү шаард. Ялангуяа түүний үгэнд орохыг, бас сайны жишээнд түүнийг дандаа дурдах нь хойд эцэг ба хүүхдүүдийн харьцааг улам хөндийрүүлдэг байна.

/Хань/

2 Comments

  1. radical-d says:

    чи бас нэг хүчингийн хэргийн хохирогч уу? яадаг ч байсан нэгэн лүүзэр лүнзээ гэдэг н л үнэн байх н.

  2. Radical says:

    Хойд эцгүүдийн оор нэг заваан аймар юмийг бичихээ мартчихаа юу даа. Яагаав ногоо дагавар охидуудаа бэлгийн дарамт юмуу хучирхийлэлд оруулдаг? Ихэнх хойд эцгүүд эмэгтэй хуухэдтэй хуухэнтэй сууж байгаа тохиолдолд ийм юм хийдэг. Новшийн амьтад даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.