Хүний хорвоод амьдрах нь хэмээн баярлаж ирсэн бяцхан үрс хог дээр хаягдан, хөлдөж нас баржээ. Эрэгтэй эмэгтэй хүний хайраас урган гарсан тэр өхөөрдөм бяцхан амьтнаа яагаад хэнд ч хэрэггүй мэт зүгээр л хаяж чаддаг байна аа.
Хэнд ч буруу зүйл хийгээгүй тэр бяцхан үрээ яагаад голох сэтгэл төрдөг юм бол оо. Хэдхэн хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн XIX хороо “Дамбын гүүрний хойно голын баруун эрэг дээр дөнгөж төрсөн нярайг хаясан хэрэг гарсан байна.
Хүүхдийн цогцос байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу цагдаагийнхан тус газар очиж шалгахад 48-хан см урттай, эхэс хүй нь салаагүй, хүйс тодорхойгүй нярайн хөлдсөн цогцос олдсон байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар түүнийг дөнгөж төрөнгүүт нь гадаа хаясан байж болзошгүй гэнэ. Мөн өнгөрсөн сард гурван сартай хүү, мөн төрөөд 21-хэн хоносон охин хаягдаж нас барсан хэрэг бүртгэгдсэн байдаг. Нийгэм, амьдрал хэцүү байна гээд тэр бүхний хэцүүг тэд үүрэх хэрэг хийгээгүй. Амьдралд хар бараан хэцүү зүйл өчнөөн л тохиолдоно. Гэхдээ энэ үед бяцхан үрс маань л эцэг эхдээ аз жаргал инээд хөөрийг авчирдаггүй гэж үү.
Г.Долгорсүрэн
Нийгмийн толь
8 Comments
zarim negend ni xuuxed oldoxgui nasaaraa tamlaj bxad zarim ni oldsonoo ingej xayax gej dee tegjil gargax xereggui bsan yum bol ertxen awuulaad ywax ni yasan malnuud we? eswel anxnaasaa bodlogotoi sexee xiix ni yasan yum ta nart yamar gem xiisen gej amidaar ni tegej alna we ? Daraa ni ingej zowooxoo meddiin bol yax gej jargadiim
ßàíàà õ¿ì¿¿ñýý Íîõîéí ãºëºã ÷ òººð¿¿ëæ õàÿõàä ÷ ºð ºâääºã õ¿í òºðºëõòºí õýâýýð áàéÿ ë äàà Õ¿í áèø áîëîîä ë áàéíàà äàà îäîîíèé çàëóóñ
заавал гадаа хаяад байхдаа яадаг байнаа. Ямар аймаар юм бэ.Төрүүлсэн үрээ хөлдөөж алж байна гэдэг ямар аймшигтай юм бэ.Энэ хүмүүс адгууснаас до болжээ.Хүүхэд чинь хичнээн хөөрхөн билээ дээ. Тэр чигээрээ аз жаргал шүү дээ.Тэжээж чадахгүй бол асрамжийн газар өгөхгүй дээ.
эвий дээ гэж.бодвол өөрийгөө ч маллаж чадахгүй нэг н хаясан даа. монголд жирэмснээс хамгаалах эмийг нэн ядуу хүмүүст ни үнэгүй өгч баймаар юмдөө.
ээээ сонин болчлоо
миний байдаг газар лав ямар ч хяналтгүй камергүй нэг өрөө гаргасан байдаг юм дотроо хүүхдийн оротой юм гэсэн энд ч бас хүүхдээ хаях тохиолдол элбэг байдаг хөлдөөгөөд алчихгүйн тулд тэр өрөөнд орхиод явдаг гэсээн манайд ч бас ийм юмтай болуул зүгээр юмаа хүүхэд алж байсанаас тэ
сэтгэл өвдмөөр юмаа. тэжээж өсгөж чадахгүй бол хамгаалаад, жирэмсэн болохгүй байж болдоггүй юм байх даа.
нээрээ энэ гудамжны гэх тодотголтой, нэн ядуу эмэгтэйчүүдэд нийтэд нь жирэмслэлтээс хамгаалах аргуудыг хэрэглэмээр юм.
хүний эрх гээд л болдоггүй юм билээ, харамсалтай нь.
гүүрний доор тийм жаахан амьтанийг хаясан байсан нь үнэн гэсэн бодохоос ч аймаар юмаа