Хэрвээ та хайртай хүнээсээ салсан бол…

2061222_3a5ade30

Нэг. Дасна гэдэг хайр дурлал биш. Бие биенээ танихгүй байхдаа л та хоёр учирсан. Ихэнх цагийг бие биедээ зориулж өнгөрөөсөн амьдралын тань нэг хэсэг болж байсан түүнийг явснаар таны амьдралын хэмнэлд өөрчлөлт гарчээ.

Гэвч түүнтэй учрахаас өмнө танд өөрийн гэсэн амьдрал байж л байсан шүү дээ. Та түүнд дассан болохоор л түүнийг үгүйлж байна. Тиймээс түүнийг санагдуулах зүйлээс ангижирч, хуучин амьдралдаа аль болох түргэн эргэж орох хэрэгтэй. Хайр дурлал бол ижил дасал болохоос огт өөр зүйл гэдгийг сана.

Хоёр. Секс бол амьдралын зорилго биш. Сексийн тал дээр та хоёр таардаг байсан байж болно. Түүний энхрий ялдам үнсэлт, эвлэг гар, бие хаа нь танд үгүйлэгдэж байгаа биз. Нэг бус удаа зүүдэндээ хуучин амрагтайгаа унтаж байна хэмээн зүүдлээд сэрдэг байж болно.

Гэвч тэр хүн таныг нэгэнт орхиод амьдралаа хөөгөөд явчихсан шүү дээ. Тиймээс түүнтэй янаглаж байна хэмээн дүрслэн бодохыг ор тас мартахыг хичээсэн нь дээр. Тэгээд ч секс бол ердөө л зугаа цэнгэл, амтлагхан таашаал болохоос биш, амьдралын зорилго огтхон ч биш шүү дээ. Иймээс сексийг үгүйлж, шаналаад байх шаардлага огтхон ч байхгүй.

Гурав. Араас нь бүү нэхэл дагал бол. Зарим эмэгтэйчүүд асуудал тов тодорхой байхад, хаягдсан гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй, хойноос нь мөрдөж мөшгих, утсаар дарамтлах, өс хонзон маягийн янз бүрийн үйлдэл хийх зэргээр өөрийгөө стресст оруулж зовоодог.

Ингэснээр та ямар ч үр дүнд хүрэхгүй, харин ч таныг жигшйх болно. Бусдад өсөрхдөг хүнд ялангуяа эрчүүд тун дургүй. Харин амраг эрийг тань цулбуурдсан бүсгүйн тухай бүү бод, бүү сурагла. Үзэн ядахын ч хэрэггүй. Зүгээр л орхи. Хэрэв тэр үнэхээр өөрт чинь хайртай л бол алдаагаа ойлгоод л хүрээд ирнэ. Харин хүлээж авах эсэх нь таны асуудал. Цаг хугацаа бүхнийг харуулна.

7 Comments

  1. el says:

    Ганцхан хаягдсан эмэгтэй хүнийг бичсэн байнаа, хаягдсан эр хүн яаж аашилбал зүгээр бэ ер нь… айн

  2. sak says:

    Унэн уг байна даа. нэгэнт дууссан бол зугээр орхих н зув харин эргэж буцаад хэрэггүй юм байна лээ. харин дотроо дургуцсэн ч ил гаргаад хэрэггүй зугээр байсан хамгуй дээр. хугцааний дарраа бух зуйл тодорхой сихан болдог юм байна лээ. Стрэсс алга болно шинэ найзтай болно хунтэй танилцана ингээд л бух зуйл мартагдана ш дээ. Эргээд бодохоор инээдтэй ш юм шиг санагдда юм байна лээ. Гэхдээ цугтаа их байсан сихан дурсмж ихтэй хумуусийн хувид хэтсүү л байх. Харин нэгэн араас н гуйсэн нугуу н хамраа сухсун зэвүүн юм байвал ч байдал хурдан сайжрай на . заза буруу ч байж магад миний л бодол ш дээ

  3. narantuya says:

    үнэн шүү.сех бол зугаа цэнгэл амьдралын зорилго биш.нэгэнт орхиод явсан бол араас нь гүйх нь байтугай цусаар уйлаад ч хэрэггүй.харин ч үл тоож чамаар огтхон ч дутагдахгүй гэсэн царай гаргаж бардам ихэмсэг байвал өөрөө ч шаналах нь бага магадгүй нөгөө нөхөрийг эргэлзүүлж ч болох юм шиг санагдаж бх юм.

  4. benny says:

    shaaaaaal hudlaa yumiig neeh meddeg yum shig bichij… Chi oroo neg yumand haygdchaad yaj nusaa hatsartaa naajiisan boldoo. Site-d neg bichleg nemsen boloh gj hogiin ymar ch ur dungui yum oruulhiimaa

  5. Xongorzul says:

    zooz

  6. khongorkhon says:

    хөөе мардай чи энэ сайтанд бас ордог юм уу? яг нь худлаа гэж. ккккккккккккккккккк

  7. p.mardai says:

    худлааааааааааааааааааааа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.