ЭМЭГТЭЙЧҮҮД хэнийг хүсдэг гээч

0833ff4e86ba9c7c3627de94b083c0b6

Олон зууны тэртээгээс хүүхнүүд ямар эрэгтэй хүнд татагддагийг мэдэх гэж эрчүүд мэрийсээр ирсэн. Чи царай зүс, бие хаагаараа хэнд ч гологдохгүй. Гэтэл таалагддаг бүсгүй чинь чамайг тоогоогүй хэрнээ жинхэнэ царай муутын туйл, намхан, бүдүүн залуутай сугадалцчихсан алхаж явна.

Бидний эргэн тойронд ийм жишээ олон байдаг. “Тунгалаг тамир”-ын Долгор хүртэл царайлаг, хүдэр биетэй, зоригтой эр Эрдэнийг огт тоохгүй мөртлөө хялар царай муутай, доголон Дондогийн хойноос унан тусан гүйнэ. Хүүхнүүд ямар эрчүүдэд татагддаг вэ? Социологийн судалгаагаар ч энэ хачин жигтэй асуултын хариуг олох гээд бараагүй юм. Уг нь хүүхнүүд ямар залууд дуртайгаа судлаачдад дуртайяа ярьдаг л даа. Гэхдээ тэд ингэж ярихдаа жинхэнэ эр хүн гэдэг бол гадаад төрхөөрөө Apollo Belүedere шиг, ёс суртахуунаараа Mahatma Gandhi шиг байх хэрэгтэй гэдэг боловч сексийн сонголт дээрээ ярианыхаа эсрэгээр Gandhi шиг галбиртай, Belүedere шиг араншинтайг илүүд үзнэ. Эцэст нь учраа олохоо больсон судлаачид “сексапильность” гэсэн шинэ тодорхойлолтыг гаргажээ. Логик ухаанаар тайлбарлахын аргагүй сексийн татах чадварыг хэлж байгаа юм уу даа. Сексопилность гэдгийг бүтээгч багагүй хүчин зүйл байдаг гэх боловч тэр нь юу юм бэ?, юугаар илэрдэг юм бэ? гэх зэрэг нь урт хугацааны турш оньсого хэвээр л байв.

Тархины ажиллагааны идэвхжилт, цус судасны систем, гормон ялгаруулдаг эрхтнүүдийн ажиллагааг хянаж чадах машин бүтээснээс хойш л эмэгтэйчүүд гэдгийн нарийн судалцгааж эхлэсэн юм.

Дэлхий даяар олон арван лабораторит эмэгтэйчүүдийг судлах ажил буцалж эхлэв. Эрдэмтэд эмэгтэйчүүдийг барин туршилтын туулай болгон тэдэнд янз бүрийн мэдрэгч багаж зүүж, сексийн тухай төрөл бүрийн асуултуудаараа зовоож эхэлсэн юм. Ялангуяа, эдгээр туршилтад Америкийн Секс, хүйс, үржлийн судалгааны Кинсигийн институт товойж гарчээ. Энд анх удаагаа хүнээс өөрийнх нь сексийн онцлогийн талаар шалаад байх нь утгагүй гэдгийг ойлгосон гэнэ. Яагаад гэвэл сексийн идеал онцлог нь хүний ухамсрын гүнд далдлагдсан асуудал.

Ерөнхийдөө бол бүсгүйчүүд өөрсдийн мөрөөдлийн залууг дүрслэхдээ бүх нийтийн дунд тогтсон сайхан хүний нийтлэг шинж эсвэл сэтгэлтэй хүнийхээ дүр зураглалаас бүтээдэг ажээ. Сайн дураар судалгаанд хамрагдсан охидод эрчүүдийн зураг үзүүлэн сонгуулахад тэдгээрийн ихэнх нь өөрийн улсынхаа гайгүй гэсэн залуучуудтай төстэй гол төлөв алдарт нисгэгчид шиг богино халимаг үстэй, ширүүн харцтай эрчүүдийг сонгож байлаа. Даанч эмэгтэйчүүд мэдрэгч аппаратыг яагаад ч залилаж чадахгүй. Эдгээр “зальтай” төхөөрөмж хүний зүрхний цохилтын өөрчлөлт, хүүхэн харааны агшилт, хөлсний бага зэргийн ялгаралт бүхнийг мэдрэн бичиж байдаг. Эдгээр техникийн үзүүлэлтийн үр дүнд үндэслэн эрдэмтэн мэргэд эр хүний сексийн аварга суутны зураглалыг гаргасан юм. Энэ зураглалыг өөрийнхтэйгээ харьцуулаад үз дээ.

Uptown

5 Comments

  1. æîíîí says:

    одоо хүртэл табиагви л бгаа юмуу

  2. Sinilga says:

    За би одоохон зургаа тавинаа

  3. busgui says:

    zurgan deerx xuxnii tolgoi laitai seriijee.

  4. Zaluu says:

    Зураг н хаа бна

  5. tulga says:

    зураг ни xаана бнаа?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.