Ногоотой хоолонд дурладаг бол:
Хэрэв танай нөхөр ногоотой хоолонд илүүтэй дурладаг бол өмнөө тавьсан зорилгодоо хүрдэг, аливаад үнэнч бөгөөд нэр хүндэд дуртай нэгэн байна. Ийм хоолонд дурлагсдын хүсэж мөрөөдсөн зүйл нь үргэлж амжилттай байдаг. Тэд олон таван зангүй, хүн чанартай найрсаг, эрүүл мэндийн хувьд элдэв асуудал тэр бүр тулгараад байдаггүй. Гэхдээ болгоомжлох зүйл бий. Хэрэв нөхөр чинь давсархаг зүйл, халуун ногоо хэрэглэх дуртай бол цаашид аль болох хязгаарлаж болгоомжтой хандахыг зөвлөөрэй.
Ангийн маханд дурладаг бол:
Хэрэв танай нөхөр ангийн маханд дурладаг бол хайр дурлалын хувьд тогтворгүй хүн байна. Тэд хөдөлгөөнтэй, сэргэлэн. Санаж сэдсэн зүйл нь амжилтанд хүрэх магадлал өндөр. Гэвч дайчин шаргуу зан, идэвхи зүтгэл дутагддаг.
Халуун ногоонд дурладаг бол:
Хэрэв танай нөхөр халуун ногоонд дурладаг бол их л “галзуу” хүн байх нь. Учир нь халуун ногоотой, хурц хоол хүний зан чанарт шууд нөлөөлдөг гэж үздэг. Ийм хүмүүс “халуухан” амрагтай байхыг илүүд үздэг. Тэд амиа хичээсэн зантай. Халуун ногоонд дурлагсад хэт давсархаг зүйлийг тун болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
Жимсэнд дурладаг бол:
Танай нөхөр өрсөлдөөнийг тэвчдэггүй хүн юм байна. Жимсэнд дурлагсад нөхөрсөг харьцааг сайн ойлгодог, харилцан ярилцаж чаддаг улс. Хэрэв хан боргоцой, чавга усан үзмийн дарсанд дурладаг бол амархан шантрамтгай байх магадлалтай. Жимсэнд дурлагч эрчүүдийн ихэнх нь ичимтгий, шийдмэг бус байдаг.
Өөх тостой хоолонд дурладаг бол:
Хэрэв танай нөхөр өөх тостой хоолонд дурладаг бол өөртөө итгэлтэй хүн юм байна. Хамт олны дунд төдийлөн нээлттэй байж чаддаггүй. Гэхдээ энэ ганцаардал нь нэр алдарт хүрэхэд нь огт саад болдоггүй гэнэ. Янаг амрагийн явдалд сайн. Тэд өөртөө хэт их итгэлтэй байдгаасаа болж ярилцагчаа эвгүй байдалд оруулж байдаг муу зуршилтай.
Далайн хүнсэнд дурладаг бол:
Хэрэв танай нөхөр далайн гаралтай хоолонд дурладаг бол их тайван, тогтвортой зантай хүн байна. Орлогоо зөв зарцуулдаг. Бусдад хүндлэгдэж чаддаг. Загасны маханд дурлагсад хайр дурлалын хувьд найдвартай амраг байж чаддаг. Харамсалтай нь тэд тийм ч нээлттэй биш. Хамгийн гол нь өөрийнхөө мөн чанарыг тэр болгон гаргаад байдаггүй сонин зантай хүмүүс.
/Хань/
8 Comments
odoo bur iddeg ymaaraa shinjuulchih ym bn l doo, …
утга алга би дээр бичсэн бүх хоолонд дуртай юу гэж ойлгох бэ шал тэнэг зөвлөгөө
Shokoladand durtai hunii tuhai alga uu? Hool ch yahuu er ni bugded ni durtai yum bna.
-Shokolad tesgeedeggui hunii tuhai alga bhiin 🙂
Сонин юм аа , манай хүн шарсан загасанд маш дуртай. Яг л таарч байх юм. Хэ хэ гайхчилаа бна.
надад тэр залуугийн идэж байгаа рулэт гоёо харагдаж бна. гоёо хийсэн бух хоолонд дуртайш дээ. жоохон тэнэг зовлогоо бна
манай нөхөр ч сайхан хийсэн бол бүгдийг нь иддэг шд.
харин тийм манай нөхөр ч гэсэн бүх хоолонд дуртай ер нь хоол голдоггүй шүү
би бугдэнд н дуртай