Эр хүний хоёр дахь зүрх

2549875Төр улсын тулгуур багана, өрх гэрийн тэргүүн, халамжит хань, үрсийнхээ хайртай аав, бүсгүйн хүслэнт амраг нь эр хүн билээ. Эр хүний “Хоёр дахь зүрх ” гэж яагаад ярих болов. Түрүү булчирхай нь давсагны амсар дээр байдаг жижигхэн манжин хэлбэрийн булчирхай юм.

Эрүүл хүнд энэ нь 20-30 грамм жижигхэн булчирхай бөгөөд эр хүний амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс түрүү булчирхаиг эр хүний хоёр дахь зүрх хэмээн эрдэмтэд хэлжээ.

Түрүү булчирхайн үрэвсэл бусад оронтой харьцуулахад манай оронд их байгаа нь эмч мэргэжилтэнүүдийн санааг зовоож байна. Энэ байдал нь байгаль цаг ууртай холбоотойгоос гадна эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьж байгаа байдал, хувь хүний ухамсартай ихээхэн холбоотой юм.

Түрүү булчирхайн үрэвслийг шалтгаанаар нь 2 бүлэгт хуваадаг. Эхний бүлэгт нь янз бүрийн бактер, вирус, эсвэл     мөөгөнцөрт өвчнөөс үүдэлтэй халдварын гаралтай түрүү булчирхайн үрэвслүүд багтдаг. Үүнд БЗДХ-ууд тэдгээрийг дутуу эмчлэх орно.

Хоёрдугаар бүлэгт нь түрүү булчирхайн шүүрэл болон хураагуур судасны цусны эргэлт удааширсанаас үүдсэн түрүү булчирхайн үрэвслүүд ордог.

Тогтмол буе бэлгийн бэлгийн хавьталд ордог хүмүүст түрүү булчирхайн шүүрлийн эргзлт удааширдаг бол суутаа ажил хийх, бариу дотуур хувцас өмсех, архи тамхи хэтрүүлэн хэрэглэх үед хураагуур судасны эргэлт удааширдаг. Үүнээс гадна биеийн эсэргүүцэл сулрах, дааврын алдагдал, бүрэн эмчлэгдэзгүй халдварын голомт зэрэг түрүү булчирхайн үрэвслийг үүегэх нөхцлийг бүрдүүлзгч хүчин зүйлүүд болдог.

Түрүү булчирхайн үрэвелийн үед илрэх шинж тэмдэг

Ихэнх тохиолдолд түрүү булчирхайн үрэвелийн үед шинж тэмдэг бүдэг явагдаж ямар нэгэн тод илрэх шинж тэмдэггүйгээр олон жилийн турш архаг хэлбэрээр явагддаг. Энэ үед заримдаа 37 хэм хүртэл халуурах, хэвлийн доод хэсэг цавь дагаж бага зэрэг өвдөх, мөн шээсний сүв , төмсөг даган хааяа хөндүүрлэж өвдөх, шээс ойр ойрхон хүрэх, шөнө босч шээх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Харамсалтай нь ихэнх эрчүүд эдгээр “шалихгүй” шинж тэмдгүүдийг анзаардаггүй, тоодоггүй. Үүний улмаас түрүү булчирхайн архаг үрэвсэл нь давсагны үрэвсэл, бөөрний үрэвсэл үүсгэх аюултай байдаг. Ингээд ч зогсохгүй түрүү булчирхайн үрэвсэл нь хүндэрч үрийн цэврүү, төмсөг болон түүний даавруудыг үрэвслүүлэн улмаар үргүйдэлд хүргэх аюултай. Энэ бүхэн нь түрүү булчирхайн хоргүй болон хортой хавдар үүсэх шалтгаан ч болж болзошгүй юм.

Untitled-1 copy

Түрүү булчирхайн үрэвсэл үүссэнээс хойш хэсэг хугацааны дараа эрчүүдийн эрхтэний хөвчрөл алддагддаг. Энэ нь үрэвсэл хөвчрөлд оролцдог мэдрэлийн эсэд нөлөөлдөгтэй холбоотой юм. Түрүү булчирхайн цочмог үрэвслийн үед халуун 38-39 хэм хүрч, цавь, хошного, хярзангийн орчимд хүчтэй өвдөж шээх болон өтгөнөе гадагшлуулахад өвдөх шинж илэрнэ.

Эрэгтэйчүүдийн үргүйдлийн олон шалтгаан байдгийн нэг нь түрүү булчирхайн үрэвсэл юм. Эр бэлгийн эс түүний  хөдөлгөөнийг идэвхижүүлж, тэжээж үр тогтох нөхцлийг бүрдүүлж өгдөг чухал шингэн түрүү булчирхай наас ялгарч байдаг.  Гэтэл түрүү булчирхай үрэвссэнээс болж тэрхүү чухал шингэн үр тогтоох чадваргүй болж улмаар үргүйдэлд хүргэдэг байна.  Эмч мэргэжилтнүүдийн олон жилийн судалгаанаас  харахад түрүү булчирхайн үрэвсэл нь 20-40 насанд элбэг тохиолддог бол түрүү булчирхайн хавдар нь 50-60 насанд тохиолддог байна.

Нас ахисан эрчүүдэд тохиолддог нэг нийтлэг өөрчлөлт бол түрүү булчирхайн хоргүй томролт юм. Үүнийг бэлгийн даавар багассантай холбоотой гэж үздэг. 40 орчим насны эрчүүдийн 10%, 80 хүрч буй эрчүүдийн 90%-д нь түрүү булчирхайн томролт ажиглагддаг.

Түрүү    булчирхай    томорсноор     шээхдээ зовиурлах болж, шээс хаагдах, ойр ойрхон бага, багаар  шээх  шинж  илэрнэ.  Үүнийг   шээсний сувгийг дарж буй түрүү булчирхайн хэсгийг авах \мэс засал хийж эмчилдэг. Түүнчлэн сүүлийн үед змнүүд, лазер эмчилгээ гэх зэрэг шинэ, шинэ эмчилгээ хийх болжээ. Түрүү булчирхай өвчлөх нь бэлгийн хавьтал хэт их хийх, гар хангалга хийх зэргээс болдог гэсэн цуу яриа бүгд ор үндэсгүй юм.

Оношлогоо

Дээрхи шинжүүд илэрвэл нэн даруй бөөр шээсний замын болон эрэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй. Эмч үзлэг хийгээд  БЗДХ-ын, бага аарцгийн эрхтнүүд болон түрүү булчирхайн хэт авианы шинжилгээ, түрүү булчирхайн дотуур үзлэг хийнэ. Түрүү  булчирхайн дотуур үзлэгийг шулуун гэдсээр хийдэг. Эмч түрүү булчирхайг гараар тэмтэрч үзлэг хийх явцдаа өвчний явцыг  тодорхойлоод зогсохгүй, түрүү булчирхайд хатгалт хийж шүүрлээс дээж авдаг. Уг дээжээр эмчилгээг эхлэхээс өмнө таны бие бактерийн эсрэг эм бэлдмэлд хэр мэдрэмтгий байгааг    тодорхойлдог.      Ингэж тодорхойлолгүйгээр эмчилгээ хийвэл өвчнийг улам  хүнд хэлбэрт оруулах эрсдэлтэй байдаг.

Эмчилгээ

Түрүү булчирхайд үрэвслийн эсрэг эмийн эмчилгээ хийхээс гадна, цусан хангамж, шүүрлийн эргэлтийг сайжруулахын тулд түрүү булчирхайн иллэг хийдэг. Харамсалтай нь түрүү булчирхайн үрэвслийг гүйцэд эмчлэх асуудлыг одоо болтол шийдэж чадаагүй л байна.

Урьдчилан сэргийлэлт

Өвдсөн хойно нь эмчлэх гэж мөнгө, цаг заваа алдаж байснаас урьдчилан сэргийлж байх нь хамгийн сайн эмчилгээ гэж үздэг. Юун түрүүн хэт бариу дотуур өмд өмсөхөөс зайлсхийж чөлөөтэй хөвөн даавуун дотуур өмд өмсөж байх мөн доороосоо даарахгүй байж аль болох хөдөлгөөнтэй идэвхитэй байхаас гадна тогтмол бэлгийн харилцаанд байх хэрэгтэй. Түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэхийн тулд дороосоо даарч жиндэхгүй байх, бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэн бэлгийн зам аар дамжих халдвараас сэргийлэх, жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, шүд, хоолой, бөөрний өвчнийг архагшуулалгүй хурдан эмчлүүлэх, ажил амралтаа зөв зохицуул ах нь чухал. Энэ нь та бүхний ухамсар, өөртөө тавих халамж анхаарлаас ихээхэн шалтгаалахыг сайн санаарай.

Өрх гэрийн тэргүүн эр хүн та эрүүл байж чадвал гэр бүл, үр удам тань аз жаргалтай байж улс орон маань хегжин цэцэглэхийн түлхүур болох нь дамжиггүй ээ.

Нөхөн үржихүйн эрүүл мэнд

6 Comments

  1. лүоз says:

    эмчлүүлсэн хүмүүсийн сэтгэгдэлийг хайгаад ч олсонгүй энэ л чухал байна даа

  2. J says:

    баярласан шуу

  3. Tulga says:

    Ò¿ð¿¿ áóë÷èðõàéí ºâ÷èíèéã ñàéí îíîøèëæ ýì÷èëäýã ýìíýëýã Ìîíãîëä áàéíà óó.

  4. monda says:

    ок баярллаа.нөхөртөө заавал уншуулнаа

  5. ®yuk says:

    mash ih bayrlalaa, ingej nariin helj uguhgui bol sn oilgoj ugdguima

  6. bisexddurtai says:

    за

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.