Сайн байцгаана уу, та бүхэнд энэ түүхийг унших өдрийн мэнд хүргэе. Би өөрийн амьдралын нэгээхэн хэсгийг энд бичихээр шийдлээ. Залуу гэр бүлд их сургамжтай, нэгийг бодогдуулах болов уу… Би жирийн нэгэн эмэгтэй, эхнэр, эзэгтэй, эх хүн. Одоо 27 настай, нөхөртэйгөө 3 жил үерхээд гэрлэлтээ батлуулсан, одоо нийт 10 жил хамт амьдарч байна. Хайртыг маань хуулсан юм шиг нэг хөөрхөн хүүтэй, хань минь миний анхны эр хүн, анхны хайр минь. Би мэдээж түүний анхных биш, энэ тухай сонирхож ч байгаагүй. Нөхөр маань байдаг л нэг залуу, үг дуу цөөнтэй, олон долоон юм яриад байхгүй, шаль паль гэсэн зангүй. Нэг талаасаа ийм хүн амар боловч нөгөө талаараа дэндүү хаалттай, яагаад байгаа, юу нь болохгүй байгааг нь мэдэх гэж нилээн юм болно. За энэ ч яахав, гол юмандаа оръё.
Би оюутан байх даа л ажил хийж ар гэрээ авч явдаг байлаа, хүү маань нэг нас хүрэв үү бид 3 тусдаа гарцгаасан. Байр тогны мөнгө, хоол унд, давхар сургуулийн төлбөр гээд бүх л амьдралын хүнд ачааг би 20 настайгаасаа үүрч эхэлсэн. Нөхөр маань их сургуулиа ч төгсөж чадаагүй, угийн сурах сонирхолгүй, ажил ч хийж үзээгүй. Айлын эрх жаал байж. Манай найзууд арчаагүй тэнэг залуу гээд их дургүй, сал гэж их ятгадаг байлаа. Нөхөр ч өдөр нь гэртээ хүүхдээ хараад үлдэнэ, орой нь гараад алга болж өгнө дөө. Нэг авууштай нь хүүхэн шуухан, архи дарс гэж явсангүй. Харин компьютер тоглоомд донтох болсон, хонон өнжин, утсаа салган барин надаас голорно. Нэг төгрөгний нэмэргүй хэвтэж байж ингэж яваа нь надад үнэхээр утгагүй бас арчаагүй санагдаад, тусдаа гарснаас хойш 2 жилийн дараа би түүнээс залхаж, салмаар санагдах болсон. Сүүлдээ бүр үзэн ядаад тэсэлгүй хамаг юмаа аваад явсан, харин нөхөр маань надад дэндүү хайртай… Хэдэн сар тусдаа амьдрахад хэцүү юм ер байгаагүй. Хүү маань эцгийгээ нэхэж зовоох юм билээ. Салахад мэдээж хадмууд чухал үүрэг гүйцэтгэсэн л дээ, хэхэ… Нөхөр маань байрны мөнгө, хоол ундгүй болсон гэж ээжээсээ мөнгө аваад тэрүүгээрээ мөрийтэй тоглочихдог байсныг би сүүлд мэдсэн л дээ. Нөхрөө РС тоглуулахгүй, болиулах гэж их үзсэн дээ. Хэдэн жил гүйгээд, гуйгаад, загнаад, зандраад дийлээгүй юмыг эгчийн маань зөвлөгөө ганц сарын дотор болиулчихсан гэвэл итгэх үү… хэхэ… Нэг л өдөр бүхнээс залхсан, би нөхрөө үзэн ядаад бүр тоохоо ч байсан. Найзуудтайгаа уулзаж гадуур яваад, хувцас хунар, гоёж гоодох тал дээр өөртөө илүү их анхаарах болсон. Харин сарын дараанаас манай нөхөр тоглохоо ч байж намайг мөрдөж мөшгих болов, хэхэ… Би ч хэдэн жил гүйсэн хариугаа нэг сар нөхрөө гүйлгэж сайн авсан даа. Бүр зүрхэнд нь орчихсон.
Манай хүний найзууд нь гэж үл бүтэх гарууд, би ясны дургүй. Энэ бүхнээс болж их хэрүүл гардаг байлаа, нэг зун би хүүгээ аваад зуслан дээр хонож ирэх болов. Тэгээд эгчийгээ шөнө хот орно хань болоод хамт яваадах гэхээр нь эмэгтэй хүнийхээ зөнд хөтлөгдөөд гэртээ очтол баахан танихгүй охид цуглуулчихсан, хэдэн найзтайгаа тансаг сууж байдаг байгаа. Хамгийн тэнэг нь би тэр шөнө очоогүй бол нэг охинтой нь унтах байсын гэдэг байгаа, хэхэ… Нэг тийм гэнэн ч юм шиг, тэнэгдүү, хүүхэд шиг зантай. Гэхдээ бас их ухаантай нөхөртэй хүн дээ би. Хэсэг салж нийлж бөөн юм болоод, тэгээд уучилж бүхнийг мартахаар шийдээд эвлэрсэн. Харин тэр минь ажилгүй хэвээрээ л… Гэтэл одоогоос бараг 2 жилийн өмнө манайх гэдэг айл миардаг дээрээ тулав. Би жирэмсэн гэдгээ мэдэлгүй 1 сар хүрээгүй байж байгаад зулбав. Хэсэгтээ эмнэлэг хэсч яваад гайгүй болж байтал дахин өөр өвчний улмаас эмнэлэгт хэвтэх болов. Ажлаасаа ч гарав, орлогогүй болж эм тариа битгий хэл хоол ундны ч мөнгөгүй болоод ирэв.
Тэгтэл нөхрийн маань сүйд болоод өмөөрч хэрэлдээд байдаг хэдэн найз нь бүгд сураггүй болсон доо, харин манай эгч дүү, найзуудаас чадах ядахаараа туслаж байлаа. Найзын ээж аав нар мах сүү хүртэл өгөөд явуулж байгааг харахад би гэдэг хүн тийм ч муу хүн биш юм гэж баярлах, хаа хамаагүй хүний ээж аав ингэж санаа тавьж байхад манай хар юмны байж байгаа царайг гэж гуниглах 2 давхацаад. Бодоод байх нь ээ би л нөхрөө бөөцийлөөд давраачихсан юм билээ. Юмаар дутаж үзээгүй, зовлон мэдэхгүй хүн чинь цамаан л байх юм байна гэдгийг ойлгосон. Манай нөхөр жинхэнэ ухаарсан даа, миний бие эрс муудаж бүтэн жил дамнан эмнэлгээр явсан. Энэ хугацаанд миний хань дэргэдээс минь алхам ч холдоогүй, үргэлж хамт байж, асарч халамжилж,өвчин зовлонг минь хамт хуваалцаж явсныг бодохоор би эсрэгээрээ их азтай бүсгүй болоод хувирчихсан. Одоо цагт ийм хүн чанар, тэсвэр тэвчээр хэр баргийн хүнээс гарахгүй байх. Мөнгөгүй бол хүн амьдрахгүй юм байна гэдгийг тэгэхэд л манай нөхөр ухаарсан даа, урьд нь ажилд ороод 7 ч хонолгүй хаяад явчихдаг байсан хүн тэрнээс хойш нэг байгууллагад ороод одоо 2 жил ажиллаж байна. Хөгийн найзуудаасаа харьцаагаа тасласан, би ч түүндээ эргэж хайртай болсон. Бид 2 урьд нь хэрүүлгүй нэг ч өдөр байдаггүй байсан бол одоо 2 жилийн хугацаанд 2, 3 удаа л маргалдсан байх. Амьдрал хүнд яаж ч хандаж болно, манай нөхөр өөрийн алдаагаа ухамсарласан. Амьдръя гэсэн чин хүсэлтэй. Эр хүн өөрчлөгддөггүй гэж худлаа шүү. Хүнд хэцүү цагт намайг хаяж яваагүйгээрээ тэр миний сэтгэлийг эргүүлж олж авч чадсан, харин би өвдөж, ажилгүй болсон маань хайртын минь нүдийг нээж өгсөн дөө. Одоо намайг өвдөнө гэхээс нөхрийн маань үстэй толгой нь босно шүү дээ. Оройтож ирнэ гэж түүхэнд байхгүй, цалингийн карт нь надад явж байдаг. Энэ бүхнийг би шаардаагүй. Найзууд нь манай хүнийг ил далд эхнэртээ атгуулсан тэнэг гэж ярьдаг. Нэг найз нь саяхан намайг *чи миний муу найзыг аймаар дарамталдаг* гэж хэлээд, нөхөр маань энийг сонсонгуутаа намайг өмөөрч их ухаалаг үг хэлсэн.
*Би энэ хүнд үнэхээр хайртай учраас өөрөө хийхийг хүсээд энэ хүний төлөө чадах бүхнээ хийж байна. Дарамтлуулна, атганд нь орно гэдэг чинь хүсээгүй юмыг нь албадаж, дарамт учруулж хүчээр хийлгэхийг хэлдэг юм, ингэж ярихаа больцгоо* гэж ирээд амыг нь тагласан. Би одоо ханьдаа хайртай, тэр минь ч надад хайртай. Хүн амьдралдаа нэг хүнд 2 удаа дурлаж хайрладаг л юм байна. Гэр бүл болно гэдэг амаргүй, амьдралд шантрах, хөл алдах, сэтгэл алдрах юм өчнөөн л тохиолдоно. Тэр бүхнийг залуу насны ааг омгоор бус ухаалгаар шийдээсэй гэж захимаар байна. Эр хүний ноён нуруу эхнэр биднээс их шалтгаална, нөхрийн олиггүй зан нь ихэнхидээ эхнэрүүд биднээс үүдэлтэй байдаг шүү.
секс.мн дээр ирсэн захидал
35 Comments
мон ч их хайралсандаа
даанч тэнэгдээ тэнэг оор ю ч гэхдээ …
Гэхдээ эрчүүд аймар давардаг юмаа. Эмэгтэй хүн тэвчээртэй ухаалаг байх тутам эрчүүд новширдог итгэл даадаггүй шүүдээ. 40 гарсан хэрнээ ухаан суугааүй өөрийнхөө хувийн жаргалыг хөөгөөд гадаад дотоодгүй яваад үр хүүхдээ ч анхаардаггүй цайсан амьтан бас байдаг юм шүү наанаа сайхан хүн үнэмштэл худлаа ярьдаг нөхрийг өмнөөс нь ичмээр үр хүүхдэдээ зориулах мөнгөө элдэв хүүхнүүдэд зарцуулж зугаацдаг ёстой новшдоо үзэн ядаж байна
хэхэ саяжингаа зовлон уншисаар бгад энийг уншисан чин ямар гоё юм бэ хэхэ
би ч бас тоглох дуртай шүү ! засаад авах охин бна уу ?? кк
amidralaa gej onoodor vneheer sonin muuhai odor bna sergel sanaa togtvorgvi uur l hvreed bh yum gehdee chamd amjilt hvsii goy niitlel bljee.
Çîâñîí öàãò íºõðèéí ÷àíàð òàíèãäàíà ãýäýã .ìóíäàã ýð õ¿í þìàà íºõºð òàíü.¯íýõýýð óõààð÷ ÷àäíà ãýäýã óõààíòàé ñàéí õ¿íèé øèíæ ø¿¿ äýý.Ñàéõàí õàéðàà, óõààíòàé íºõ𺺠õàéðëàæ õ¿íäýòãýæ ÿâààðàé.
Óãààñàà õîéä íàñíû àìüäðàë ãýæ áàéäàã íü ¿íýí áîë õ¿í áîëãîí õè÷ýýæ ººð÷ëºãäºõ ë õýðýãòýé.Óãààñàà äýëõèé åðòºíö ìààíü õóâüñàæ ººð÷ëºã人ä íýã ë áèøýý.Ñàéõàí ñýòãýëò õ¿í ¿ëäýæ ìóó ñýòãýë á¿õýí ìºõºõ þì ãýñýí ø¿¿ äýý.Óõààíòàé àìüäàðöãààÿ ë äàà õ¿ì¿¿ñýý ãýæ òà õî¸ðûíõîî óõààðàë äýýð õ¿ì¿¿ñò õýëìýýð áàéíà.õ¿íèé òºëºº çîðèóëñàí ñàéõàí ñýòãýë á¿õýí áóöààä õ¿íäýý áóëàã øèã øèðãýøã¿é ñàéõàí ýð÷ õ¿÷,àìüäðàõ èòãýë,ñàéõàí áîëãîíûã õàéðëàäàã àìñóóëäàã ãýñýí ø¿¿ äýý.Õººðõºí áÿöõàí ¿ðñäýý äàíäàà àìàð òàéâàí àìüäðàë èíýýä õººð áýëýãëýæ áàéãààðàé.Òà õî¸ðòîî õîðâîîãèéí õàìãèéí ñàéõàí á¿õíèéã õ¿ñüå.Òóñëàã÷ ýã÷ íü.Ýð íºõºðò òàíü àìæèëò õ¿ñüå.Äàíäàà æàðãàæ ÿâààðàé.
¿íýõýýð àçòàé ìóíäàã á¿ñã¿é þìàà.áàÿð õ¿ðãüå.÷àìààð áàõàðõàæ áíà.ñàéí ñàéõàí ýð¿¿ë ýíõ àç æàðãàëèéã õ¿ñüå
Чи чинь харин ховорхон азтай тэвчээртэй ухаалаг хүүхэн үү үгүй юу хэхэ. Танай нөхөрт чамд ч бас бячан атаархав. Азтай л хүмүүс байна та 2 цаашдаа аз жаргалтай байх юм байна аа чи үнэхээр ухаалаг сайхан хүүхэн байна надад нэг ийм эхнэр таардаггүй юм байх даа эсвэл ийм ханийг өөрөө бий болгодог юм болов уу даа.
Чи чинь харин ховорхон азтай тэвчээртэй ухаалаг хүүхэн үү үгүй юу хэхэ. Танай нөхөрт чамд ч бас бячан атаархав. Азтай л хүмүүс байна та 2 цаашдаа аз жаргалтай байх юм байна аа чи үнэхээр ухаалаг сайхан хүүхэн байна надад нэг ийм эхнэр таардаггүй юм байх даа эсвэл ийм ханийг өөрөө бий болгодог ч юм уу.
салалт газар аваад байгаа одоо цагт нэг ч гэсэн гэр бүл салчихалгүй тогтож үлдсэн нь яамай даа…
endees harahad er ch em ch bai hun mungutei baihaas iluu SETGELTEI BAIH HEREGTEI bgaag haruulj bna. Hun setgeleer tsangasandaa l buruu geed bga zuiluudiig hiideg. Tiimees hajuudaa bgaa HAIRTIINHAA /HANIINHAA/ SETGELIIG UGLUU BOLGON SHINEER USALJ BGAARAI ZALUUSAA.
Minii hani ch gsn saihan zaluu, uhaantai hani. Bi tuundee ter naddaa HAIRTAI. harin bid hoyor 2 saihan huudee HAIRTAI. Amidral saihan, amidrah buuuur saihaaan….
сайн байцгаана уу,би энэ түүхийг бичигч нь байнаа. сэтгэгдэл үлдээсэн бүх хүнд баярлалаа. амьдралын бүх нарийн ширийнийг тэр чигт нь тоочих гэсэнгүй,10 жилийг яаж ганц нүүрэнд багтааж болох билээ. гол нь би их тэвчээр муутай хүн,юмнаас амархан шантрах талдаа,нэг авмаар зан нь хөгжилтэй,үе үе бяцхан наргиан хийчихдэг,хэр баргийн юманд нэг их уурлаад сүйд болоод байдаггүй,тайван талдаа. гэхдээ нэг уурлавал аюулын юм болдог/урьд нь жилдээ нэг ниргэдэг байлаа,эвлэрснээс хойш тэгж айхтар уурласангүй/. харин манай хүн дээр бичсэн шиг нэг тийм тайван,даруухан зантай. гэм нь нэлээн хартай,хэхэ…нэг үгээр хэлбэл бид их эсрэг тэсрэг ааштай 2 л доо. амьдралд гэр бүлийн 2 нэгнийхээ дутууг нөхөөд,дундуурыг нь дүүргээд явах тавьлантай юм байна. гэр бүл болох гэж буй хосууддаа нэмж хэлэхэд эсрэг зан ааштай 2 илүү тогтвортой байгаад байх шиг…энийг бас анхаараарай..
зохиол биш үнэн бол болж л байна. Амьдрал үргэлж сайхнаараа………
би ч гэсэн нөхрийгөө өөрчилж бгаа гэж хэхэ улам их өөрчлөнөө гэж хэхэ . Танай гэр бүлд аз жаргал хүсье
энэ өдрийн мэнд хүргэе. нийтлэл таалагдлаа. сэтгэгдэл үлдээсэн хүмүүс ихэнх нь эмэгтэйчүүд бололтой.
Гэхдээ яахав дээ, Миний хувьд гэвэл хайрлаж байсан эмэгтэй маань тэвчээргүй ханджээ.
Надаас дээр залуу олоод тэгээд сайхан амидрах юм байлгуй дээ хэ хэ.
битгий xэрүүл xийгэд бузартаад бгаачээ. ядаргатай Сайте бузарласан Юумнууд. зайл Чи.
өө зөөз энд үнэхээр ухаалаг үгтэй, ганц нийтлэл байхыг уншлаа даа.
үнэхээр сайн, бас сайхан байнаа. амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсье.
за баярлалаа их сайхан зоволгоо байна.Энэ сайхан гэр бүлийг бурхан ивээх болтугай аз жаргал хамгийн сайн сайхнийг хүсıэ.
Эмэгтэй хүний нуруу, түшиг гэж анх удаа тэнэг гичий Радисалаас сонсож байна ха ха.Дандаа мэдрэл муутай юм шиг юм бичэж байдаг . Хойд эцэгтээ хүчиндүүлж дарамтуулдаг байсан гээд өөрийгөө бичцэн байсан. Тийм болохоор эрчүүдийг үзэн ядаад байдаг юм шиг байна лээ.
Амжилт үнэхээр сайн байна. Хүн болгон адилгүй шүү дээ!! Монголын маань эрчүүд ихэнх нь сайхан сэтгэлтэй залуус байдаг.
Сорри, “жаргал даадаггүй, зовлон даадаг” гэх гэсиймаа. хэхэ
Амьдрал танай нөхрийг амьдралд сургажээ. Хүн зовлон даадаггүй, жаргал даадаг гэж үнэн шүү.
За тэгээд Танай гэр бүлд улам их аз жаргал хүсье!
¿нэхээр ñàéõàí ç¿éë áè÷æýý. àâàõ ç¿éë èõ áàéíà ÷èíèé íèéòëýëýýñ. áàÿðëàëàà
үнээн, эр хүн өөрчлөгддөг нь.
бас 1 хүнд 2 дахиа дурлаж болдог нь.
эмэгтэй хүний торгон ухаан тэвчээр 2 л бүгдийг эргүүлдэг нэгэн жишээ.
миний амьдралд ч бас тохиолдсон.
их сайхна түүх хуваалцсанд баярлалаа
эр хүнд итгээд .. найдаад шууд л толгой дээр нь бүхнийг гаргаад ирэхээр хөдөлж ухаардаг л юм шиг байгаам даа.
манай хүн ч гэсэн нэг тийм тайван амгалан байсан.. ойрд байрны зээл энэ тэр нэхэгдээд л .. шоу цэнгээн гэдэг байсан хүн чэн.. ажил төрөл, мөнгө төгрөгөн дээр толгой сийрэг болж ухаардаг л юм билээ..
гол нь эмэгтэйчүүд минь.. бүхнийг өөрийн толгой дээрээ авах гээл хэтэрхий их хичээснээс болж нөхрүүд давюардаг юм байна л гэж ойлгоод байгаа шүү…
хэхэ…эмэгтэй хүнд ямар юмны ноён нуруу байхав дээ,яахав дөхүүлж хэлвэл ихэмсэг зан(их зан биш шүү) байх болов уу…
Азтай л гэр бүл байна олон гэр бүл ийм сэтгэлийн тэнхээ гаргаж чадахгүй байх шүү хүмүүст их зөв зүйл өгүүлсэн нийтлэл байна амьдралд чинь сайн сайхан бүхнийг хүсье!!!
сайн сайн аз жаргал хүсий танай гэр бүлд бусад хүүхнүүд залуучууд сургамж аваасай даа
Зөө зөө Нөxөр н болкуу бгаа Xүүxнүүд xэвтэрт орж эмнэлэг xэсэx xэрэгтэйн бндаа. бас зулбаx. энэ Нийтлэл дажгуйл болж. Голн энэ Бүсгүйн тэвчээр н л ялж дээ. Тэрнээс биш Мани мэтийн Омголон зантай Xүмүүс бол юун Засраxыг н xүлээж 10 Жил тэвчиx. али xэдийн зайлуулцан бгаа. Xуви Тавилан гж бдийн шүү. Чинийx засраx тавилантайл бсийн бна. засраxгүй бсаар бгд Үxдэг Гарууд бас бна ш дээ кккккккк.
Эр хуний ноен нуруу гэдэг хэсэгээс бусад нь еронхийдоо таалагдаж байна. Эр хун л ганчан ноен нуруутай биш. Эмэгтэй хун ч гэсэн ноен нуруутай. Ялгаварлахгуй шуу.
баяр хургэы танд!
Хэтэрхий бас атгандаа байлгах гээд хэрэггүй ээ.
ёстой сайхан зөвлөгөө бна шуу эгчээ таний амидралд аз жаргал хүсий