Ингээд хаяад явах уу?

74583139

Сайн байцгаана уу? Энэ орчлонд асуудал дэндүү их юм даа. Тэр дундаа хосуудын дундаршгүй асуудал гэж мөнхийн зовлон мэт…. Би 21 настай эрэгтэй. Царай зүс, нэр хүндээр хэнээс ч гологдохгүй охидыг уул нь хуйлруулдаг байсан оюутан залуу. Одоо өнгөрсөн амьдралаа эргээд харахад эмэгтэй хүнийг ёстой л оймс шиг сольсон байх юм. Гэвч асуудал юунд байдгыг мэдэхгүй надтай учирсан бараг ихэнх охидууд холдоод л явчдаг байлаа. Зарим нь гадаад явж сурах гээд, зарим нь ч угаасаа хэзээ ч амьдрах хувьгүй гадаад бүсгүйчүүд байсаан, бас монгол охидуудын дунд намайг араар тавьсан нэгэн байхад, хардсаар байгаад намайг өөрөөсөө холдуулчихсан бүсгүй ч байх. Сар сарын миний амьдралын тэдгээр учралууд зүгээр л дурсамж болж одоо үлджээ. Би ч сүүлдээ толгой маань эргээд шалиг амьтан болж хувирсан даа. Тэртээ тэргүй тууштай байх охин олдохгүйм байна гээд л. Миний мөрөөдөл уул нь хайртай нэгэн бүсгүйгээ чадахаараа энхрийлж халамжлан аз жаргалтай мөр бүтэн амьдрах байлаа. Би тийм бодож явсаар ангийнхаа нэг даруу охинд сүүлдээ гэнэт сайн болсон юм. Тэр өдрөөс хойш бүхэлдээ өөрчлөгдсөн миний амьдрал яг л кино шиг.

Тэр охинд анх найз залуу байсныг би мессеж бичдэг байхдаа мэддэггүй байлаа, харин тэр тэнэг залуу өөрт нь тийм сайн байсан энэ хорвоогийн хамгийн хөөрхөн, хамгийн ухаалаг бүсгүйг араар нь тавьж гомдоогоод надад алдсан даа. Эхэндээ ч түүний эр хүнд итгэх итгэл алдарсан гэдгийг би гадарлаад зүгээр л түүнийгээ хуучин залууг нь мартуулах гэж бөөцийлдөг байв аа, хамаг зүйлээ зориулж, хамтдаа кино үзээд, би түүндээ захидал бичнэ, дуу зохиож түүнийгээ CD-нд бичиж өгнө гээд л. Би үнэн аз жаргалтай байлаа, анх удаа л хайр гээч юу болохыг мэдэрсэн дээ тэр үед. Хүнд хайртай болох ямар их хариуцлага, тэсвэр тэвчээр, зовлон шаналал, аз жаргал байдгыг би тэр үед л мэдэрсэн. Халамжлах гэж хичээнэ, түүндээ зарцуулж байгаа цаг хугацаа, мөнгө надад харам биш байлаа. Би тиймч баян залуу биш ч гэсэн цуглуулсан, ажилласан мөнгөө түүндээ зарцуулахдаа ямар их аз жаргалтай байсан гээч. Анхны хайр маань ирсныг ойлгож, түүнд л үнэнч байхыг хүсэж эхэлсэн дээ. Хамаг зүйлээ л гаргуунд хаяж түүнийг гэх болсон. Энэ аз жаргал маань удаан үргэлжлээгүй ээ.

Удалгүй өнөөх залуу гарч ирэн байн байн гүйгээд байсныг би сүүлд нь мэдсэн. Тэр охин маань надтай үерхэж байгаа гэж ойлгож байсан би, нэг өдөр миний өмнө уйлаад “Би түүнд хайртай” гэхэд нь юу ч хэлж чадалгүй аз жаргал хүсээд гаднаа инээн дотроо уйлан мартахыг хүссэн. Гэвч тэр залуу дахиад тэрний маань хайрыг дааж чадаагүй бололтой тэр маань дахиад л над руу мессеж бичин над дээр буцаад ирэв. Энэ үеэс хойш би итгэлээ алдсан даа. Үргэлж л хардан, заримдаа тоохгүй байгаад нь гомдон өөрийгөө барьж чадалгүй бидний харьцаа мөхөж байгааг харж уйлан суух өдөр байлаа. Би ч салж чадалгүй сүүлдээ хэрүүл маргаан бүрт бууж өгсөөр, надад бардам зан гэж байхаа ч больсон. Түүнтэйгээ л хамт байвал ямарч зүйлийг тэсвэрлэнэ гээд л. Халамж хайраа дэндүү харамгүй түүндээ зориулсан хэвээрээ. Гэтэл тэр намайг гомдоосон хэвээрээ, ангийн зугаалга болж байхад гадаа гараад удаад байхаар нь хөнжил бариад даарчих вий гэж гартал өөр залуу тэврээд сууж байсан, би ч хэлж үзээд л хэрүүл хийгээд л тэр асуудлыг тэр үед мартсан даа. Дараа нь чамтай байхад шал онцгүй байсан гэж хэлээд явахад нь би юу ч хэлээгүй боловч гомдсон. Хэдэн өдрийн дараа уйлаад уучлал гуйгаад эргээд ирэхэд нь би тэврээд л угтсан даа. Би их эмзэг болсон сүүлдээ. Үргэлж намайг тоохгүй байна, халамжлахгүй байна гэж гомдоллоод салья гээд л хэлчихнэ. Гэвч хэн хэнийх нь сэтгэл дассан болоод ч тэр үү удахгүй эвлэрчихнэ. Бид үерхсэн ч биш, найзалсан ч биш би түүн рүү гүйсээр жил орчим боллоо. Би түүнтэй хамт байхыг зөвхөн хүсдэг болсон. Тэр намайг сургуульд бүр танихгүй царайлна гээч, бүр тоох ч үгүй. Хүмүсийн дэргэд ч тэр. Би бараг хүчээр шахуу үнсэж тэврэнэ. Тэр ямарч халамжгүй болж, намайг бүр тоохоо больлоо. Дахиад л нөгөө залуугийн сураг дуулдаж бид маш том хэрэлдсэн боловч тэр надад сайн гээд би тэр үгэнд баярлаад хаясан даа.

Над руу бүр утасдахаа ч больж, би модтой харьцаж байгаа юм шиг л хэцүү санагдах болсон. Анх удаа л эмэгтэй хүнийг хайрлаж ингэж их халамжилж байхад надад ямарч дэвшсэн зүйл алга байлаа. Би салья гэж хэлэхээр тэр уйлаад тийм биш ээ би чамд сайн гээд намайг уучлаарай гэж хэлэхээр би өөрөөсөө буруугаа хайгаад буугаад өгчдөг байлаа. Тэгээд түүнийг өөрчлөгдөнө гэж найддаг байсан. Бүх юм хэвээрээ. Түүнд хайртай болохооро бас алдахыг хүссэнгүй. Ийм байдалтай явсаар сүүлдээ би бүр зожиг болж цаг үргэлж түүнийг бодсоор, хүн амьтнаас хол байж ганцаараа баймаар санагдах болж, бас ч жил 4 сар үнэнч байсандаа гансарч ганцаардаж эхэлвээ. Ямарч халамжгүй хэцүү санагдаж, бас надад секс дутадаж буйг анзаарч эхэллээ. Би түүнтэй хамт байх хугацаандаа ганц ч секс нэхсэнгүй, түүнийгээ хүндлэн араар нь тавихыг ч хүссэнгүй. Гэтэл би эр хүн. Одоо надад секс маш чухал байна. Гэвч түүнд сексийн талаар ярихаар намайг буруугаар ойлгох вий гэж айсаар хэлсэнгүй, харьцаа ч бүр хэцүү байгаа болохоор. Бас халамж анхаарал. Над руу 7 хоногт ядаж ганц удаа утасдаж юу хийж байгааг минь асуудагч юмуу, эсвэл ядаж хардаасай гэж хүсэх боллоо. Сурлага маань ч тааруу болж би нэр хүндээ алдан жирийн нэг оюутан болж орхилоо. Би бүр мэдрэл муутай болсон ч юм шиг. Тоочоод байвал зөндөө л юм байна даа. Нэг жил 4сарын хугацаанд бид бараг 70 орчим хэрэлдэж 40 орчимд нь салсан байх. Хүн сонсуул инээд хүрэм. Би ч шаналсаар. Түүнээсээ салахыг хүсэх бүрт тэр минь уйлаад хэлсэн хэдэн үгэнд нь хорогдоод бас би чаддаггүй, бас аав нь саяхан гэр бүлээ хаяад явсан болхоор тэрэнд маань хэцүү байсан үе байсан болохоор би тэр үедээ түүнийг орхихыг өөртөө зөвшөөрсөнгүй тэссээр ирсээн. Ийм л үед түүнийгээ хаяж явж болхгүй гээд л. Гэвч байдал хэцүүдэж бидний харилцаа улам муудаж сүйрсээр. Тэр намайг тоохч үгүй гэхдээ утасдахаар, хааяаа ярилцахаар намайг хамгийн дотны хүн нь гэх. Бас би л түүний түшиг тулгуур халамжтай залуу гээл би аймр энэ үгнүүдэд баярлана гээч. Гэвч тэр надруу утас дахч үгүй, сургуульд ч тоосон шинжгүй би ч балран доройтсоор л . Бүх буруу надад миний халамж нэхсэн гомдсон үгнүүдэд байгаан болвуу гээд л өөрийгөө буруутгана. Угаасаа хайр хариу нэхдэггүй. Би яагаад ингэж түүнээсээ халамж нэхээд, хүндлэл хүсээд байдын болоо, зүгээр л хайрлаад өөрөө халамжлаад явж чаддаггүйм болвуу гээд өөрийгөө буруутгах боллоо. Энэ бүхний эцэст би түүнийхээ хичээл номонд тусалж байгаад энэ семестерийг дуусгаад салахаар шийдсэн.

Тэгээд 2009 оны 12 сарын 2-нд манай шинэ жил болж би түүндээ миний хайрыг татсанд нь баярлаж бас үргэлж халамж нэхэж гомдоллож зовоодог байсандаа уучлал гуйж хамаг мөнгөөрөө баглаа цэцэг аваад хүмүүсийн дэргэд өгөөд уучлал гуйчваа. Нээх тоосон шинж алга. Бүр намайг бүжгэнд урьхад үгүй гэдэг байгаа. Тэгээд би уурандаа гомдсондоо гэртээ хариж явтал залган ангийнхан бөөнөөрөө байна чи ирэхгүй юм уу гэлээ. Би түүндээ утасдахад хатуурхаж байсан боловч бодож үзээд хатуурахахыг хүссэнгүй уурлаж байсан ч яваад очлоо. Тэгээд орой нь гэрт нь хүргэж өгөн орцонд нь салах болсноо хэлж байхад тэр маань уйлаад л байсан. Би юу ч хийхээ мэдсэнгүй уйлуулсандаа харамсаад гэртээ хариад бодоод байж байтал тэр над руу би чамд хайртай гэж мессеж бичдэг юм байна. Тэгээд би тэр үгийг жил гаран хүлээсэндээ баярлан буцаад нийлэх бүхнийг сонирхолтой эсэхийг лавлахад итгэлгүй байна, оройтсон байх оо гэнүү тийм юм яриад, би оройтоогүй гэж ойлгуулах гэж баахан мессеж бичлээ. Тэгээд маргааш нь их л баяртай очиход минь яг л хуучин шигээ сургууль дээр найзуудынхаа хажууд таньж байгаа юм алга, бүр автобусанд намайг түүнтэй юм ярих гээд аргаа барж байхад минь уурладаг байгаа. Би тэсээд өнөөдөр миний бодол тийшээ байсаар ингээд аргаа бараад сууж байна даа. Бид 2 уулаа 31-ний орой салах нийлэх эсэхээ ярилцахаар боллоо. Гэвч ийм л чигээрээ байвал би тэсэхгүй нээ. Ярилцаад ч хэрэггүй юм шиг. Бас салж байгаагаа хэлээд ч хэрэггүй юм шиг. Тэгвэл би түүнийхээ нулимыг харахгүй бас хуурмаг гэмээр үгнүүд сонсолгүй явж чадна. Бие маань ч сэтгэл маань ч тэссэнгүй.. Би одоо яах вэ? Хайртыгаа бодоод, өөрийнхөө хайрыг бодоод тэссээр л байх уу? Эсвэл ингээд хаяад явах уу? Надад хэцүү л байна. Өөртөө итгэх итгэл маань эр хүн гэхэд онигоотой байх шиг байна. Надад туслах хүн байна уу?

2009 оны 12 сарын 29 22:48

секс.мн дээр ирсэн захидал

61 Comments

  1. riku says:

    нз охин чинь арслангийн орд уу?

  2. riku says:

    ерь нь бол чи бид 2 ижил асуудалтай байналдаа. Мянга хэрэлдэж мянга сайндана. Үзэн ядах боловч хайрласаар байна. Салаад явы гэхээр үнэхээр чадахгүй юм. Өөрийгөө өөр юманд сатааруулан, завгүй байлгах гэж хичээгээд хичээгээд нэмэр алга. Салах 1 л арга байна. Өөр хүнийг сонго. Цаг хугацаа л харуулна даа.

  3. jayco says:

    энэ сайт руу яаж захиа бичэх вэ? оор тоxиолдож бга зүйлээ бичэж бусадтай снал бодлоо хуваалцах гэсэн юм??????????????????????????????

  4. oko says:

    за хүмүүс дандаал чиний хайрын талаар л сэтгэгдэл үлдээжээ харин би чиний хуви хүнүү чин талаар хэлэх юм бна үнэнийг хэлхэд чи өөрөө их өөдгүй залуу юм шиг санагдлаа өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг үг бдаг да тэр л чамд тохиолдож олон хүнүүг голдоосон хүн ийм л хариу амсана юманд ээлж дараалал гэж бдын тиймээс бүх зүйлд анхнаас ни бодолтой хандаж бай хэзээ нэгэн цагт хариуга авхал болно

  5. hulan says:

    хэхэ танидаг хүмүүс ч байх шиг..бүгдэнд нь хэлж уншуулаад сайн зөвлөгөө авах гэсэн юм биз дээ? за тэгвэл чамд амжилт хүсий нэг мөсөн тэр тэнэг охиний талаар хангалттай ойлгож аваад хэзээ ч эргэж харалгүйгээр аз жаргалаа олоорой.Чамд сайхан хайр заавал ирнээ…Бүх зүйлд чиний зөв.Тэрэн шиг хөгийн юмыг дахиж битгий давраагай.Хайран мөнгө,хайран цаг зав.Бас нэг юм хэлэхэд ингэж зөвлөгөө авдаг чинь их зөв алхам болж гэхдээ зарим нэг хүнд унш гэж хэлдэг чинь жаахан тийм юм болж дээ..

  6. sda says:

    удишглиа

  7. 20092009 says:

    Чи наад охинтойгоо унтаагүй юм байна. Эмэгтэй хүн ойрхон хугацаан дотор 3-аас дээш удаа унтчихаар чамд шууд татагдан дурлана. Хэт хайрлаад секс дутагдуулахаар ийм муухай ааш гаргадаг юм. 1 сарын дотор 10-аас доошгүй удаа хүчээр унт үүний дараа наадах чинь бүрэн чинийх болно.

  8. tsengel says:

    шинэ оний мэнд залуу мини чамд аз жаргал хусиэ
    монголийн охид модонд авирсан биш 1 охний толоо битгий оорийгоо зовоо за чамд гэж хэлэхэд чи оороо хохироод улдэн шуу яагаад гэвэл чиний ааш зан эвдэрнэ бас хунийг хайрлах хайр угуй болно чи бол наад эмэгтэй худлаа шуу ийм амидралийг би мэднэ будэхгүй бутлээ гээд чи 1 л одор сэтгэл хорно ок

  9. би нь байнаа says:

    Миний дөө, найз охин чинь шилжилтийн наснаасаа гараагүй яваа юм байна. Сайхан ухаалаг эмэгтэй хүн болох болоогүй байна. Гэхдээ энэ насан дээр ухаан суучихсан байх нь элбэг хэдий ч арай л болоогүй байна. Нээрээ л хайргүй хүний үзүүлдэг зан байна даа. Дээр үед би бас ийм зан гаргадаг л байлаа… Гэхдээ дараа нь нилээн хүчтэй амаа барьсан даа.

  10. narantuya says:

    чи ямар тэрний асрагч юм уу.тэр чамд хайргүй.хайр бхгүй л бол бүх юм бхгүй.зүгээр л саллаа эн тэр гэхгүй чимээгүй алга бол чамөйг хайрлах хүн зөндөө бгаа.өөрийгөө бод.заримдаа амиа хичээгч бх хэрэгтэй.чамд хайргүй хүний араас цусаар уйлж гүйгээд ч нэмэргүй ээ.өөрийгөө зовоохийн нэмэр.

  11. bobo says:

    салах хэрэгтэй за хаяач.НОВШ ГЭЖ.

  12. life says:

    найзаа, юу хийх тухай нэгбүрчлэн бичвэл чи туршаад үзэхүү. Эсвэл чи зүгээр л бичсэн юмуу. Хариугаа бичээрэй би 1-2 хоноод сайт руу орно. Төлөвлөгөөгөө ерөнхийд нь танилцуулбал Чамайг тэрний болон бусад бүх хүнд чадалтай сайхан эр гэдгийг чинь харуулах явдал. Цаашдын карьерт чинь ч хэрэг болно шүү , Энэ удаа амралтын өдрүүдээр юу хийхийг чинь хэлэе. Чамд найзуудын чинь хаммер ч юмуу нэг жип олдоно биз дээ. Машинаа унаад найзуудаа суулгаад тэрний нүдэнд санамсаргүй өртчих эсвэл найзынх нь нүдэнд ч юмуу. Тэгээд л боллоо. Хэрвээ тэр чамайг дуудаад хэний машин юм гэвэл манай найзынх гэж үнэнээр нь хэлээрэй. Тэгээд л инээмсэглээд зогсоод бай. Юм ярихгүй бол яваад өг. Олон юм ярьж гуйсан царай гаргаж болохгүй шүү. Машиндаа урихгүй юмуу гэвэл хаачих гэж байгааг нь асуугаад тэр газарт нь дөхүүлээд өгчих хамт архи ууж хайртай дуртай гэж огт болохгүй. Эелдэг дипломат царай гарга. Мэдээж олигтой юм өмсөх хэрэгтэй шүү. Энэ туршилтын үр дүн 3-6 сарын дараа гарна. Бодоод хариугаа хэлээрэй.

  13. suvda says:

    шинэ оний эхний одрийн мэнд хвргэеэ ? би энэ бичсэн звилийг 31ний орой уншаад сэтгэгдэл бичэж чааагви байж бгаад оноодор бичэж бноо чи надтай их олон талаараа ижил юмаа гэхдээ би найз залуутайгаа удаан байгаагви ээ гэхдээ л би твндээ внэн сэтгэлээсээ хайртай бсан хвний араас гвиж бас сэтгэлээ хвнд огоод хариуг эс олуул ымар бдагийг би мэднээ би одоо найз залуугаасаа салаад жил болж бноо хааы боддог л юм л даа зарим талаараа миний буруу бгаа л бхдаа хэсэг ингэж хэрввлтэй сангдах ни надад тээртэй сангдаад гадаад ыбсан гэхдээ л би зарим нэгэн звилийг буруу хийсэн ч юм шиг сангддаг л даа тввнд хэлээгви ыбсан ни миний алдаа бха жоохон бодолтой алхам хийгээрээ за ю би найз залуутайгаа 3сар л вырхсэн тэр хугтсаандаа хэд салж хэд нийлбээ сввлдээ оороо мэдрэлийн обчтой болох дохоод л шийдбэр гаргаад ыбах одрийн урд одор ни хэлсээн одоо хоыр дахи орондоо
    сурж бноо тэр маани одоо солонгост бгаа оодоо бараг ю ч ырихаа болисоон гэхдээ л тввнийг ымар сайн залуу бсанийг ни бодоод вгвилдэг ээ тийм болхоор тввний сэтгэлд том орон зай бас дурсагдах юмтай бол бас чи хайртай бол тэр ухаараад эрнээ жоохон л хвлээ боломж олгоорой тэр залуугаа орхиод ыбсандаа хармсдагаа би одоо 21тэй бвгд л сал гэсэн байна л даа би арай л оор бодолтой бноо оороо хайртай байж оор хвн хайна гэхээр миний сэтгэлд багтахгви л бн л даа тввнтэй адил чамд ч бас тийм сангдаж бгаа гэдэгт итгэж бноо гэхдээ жоохон салнгид байж бгаад тэр хвндээ хэн ни илвв болохийг бодох хугтсаа ого жинхэнэ хайр нэг бусад ни хуурмчаа одоо бвр сэтгэл маани хорчихсон звгээр л тоглдог ш дээ залуугаар сввлдээ хвн хайраас халшираад тоглоод ыбаад бдаг юм билээ сэтгэл зврхээ дагаа зоб тсагт ни зоб газараа байгаарай жоохон хвчтэй бай за

  14. Фаяр says:

    Ор сураггүй алга бол. Наад охин чинь чиний хайр болж чадах хүн биш байна.

  15. linda says:

    ЗУрх сэтгэлээ л дага. Гэхдэ сайн бодоорой. Чи гэхдээ хэсэг хугатсааанд салаад оорийгоо хайрла. тэгэд бусдийг хайрлаж халамжлаж чадах тэнхээтэй болсон уэдээ л хуссэнээ хий. чи хайрласан ч хариу нэхээд сэтгэлээ маш их зовоосон юм бна тэгвэл хэн ч хайр амсахгуй. Тэр охин ч гэсэн яахаа мэдэхгүй л бга байх чамд хайртай болох угуй н тсаг хугатсааний л асуудал штээ. Уг н чи ухаантай ч эхлээд оороо оороогоо хайрлаж сур. Тэгээд угаасаа бусдийг хайрлах тэнхээтэй болно… Хун оороо л бухнийг хийдэг…

  16. Shoniin mend says:

    Sain bnu?oort chin toxioldson zuiliig sonsloo tegeed bas daxij xariu bichsend chn bayrlaj bna,busad xumuus tuslaach yaxu gechixeed tag alga bolchixdog yuma,xarin ooroo xariu bichsn bna,ix bayrtai bnaa,ugaasa xund sain bolchixoor neg salchaad l daxiad niilexgvi gesen xernee l butsaad niiltsn bdg yumaa.suuliin udaa uulzaad yag salna gej xelne gej uulzsan xernee l yag uulzaxaara tegj xelj chadku bur tewreldeed l zogsoj bdg yuma,xair l gej iim bdg bxoo,ooriig chn oilgoj bnaa,tiimes xetsu ch gesn bodol shiidwerte unench bdg yum shuu,sxn xair xureed l irne,2xun bie biede setgeltei xairtai bj l jinxene xair boldog yum shude.ternees neg n xairlaad ter xol yawaxgvie,tiimees zorigtoi ooriigoo dawj garaarai,medeej mash xetsuu bnaa,guixad n niilchxmeer ch yum shg,xeseg xugatsaand l mash xetsu bna,ter ueig l dawchixwal ter dogdlol zurx xonduurlexee bolidog yum bilee.mon ch ix uildag bj de,hehe.gexde l sxn bjdee,mash zawgvi bj ,oroi fm ene ter sonsch bolku shu,hehe,genet setgel xodlood zalgachx ged bdg yuma,zaza amjilt xusye,zaawal sxn xair irnee tun udaxgvi

  17. sanal says:

    залуу минь чамаар тоглоод л байна даа, аягүй бол хажуудах охидуудтайгаа мөрий тавьчихсан чамаар тоглож байгаа даа, сэтгэлээ татаж аваа, иймэрхүү охидууд ашиглаж байгаад л түй гэд л хаячихна да

  18. agaa says:

    duu€mini€erthen€mart€daa

  19. sisi says:

    НАйзаа наад утгагүй охиноо мартаа…тэр чамд сайн ч биш, зүгээр л нөхөөс хийдэг юм байна ш дээ.Хэзээ нэгэн цагт наад охин чинь харамсах өдөр ирнэ.Тэр үед нь хажуугаар нь бардам алхахаар амьдар

  20. max says:

    za nzaaa er ni bol humuusiin ugnuud bugd l unen yumdooo ened setgeleesee helsen buhniig harhad saihan bna.zaa tegeed tag boloochee odoo orhi za naadah chin guigeed irne gaigui ter ued ni harin bardam zangaaraa ugui gj heleh heregtei shuu.odoo uur hsig bna bai surguuli deer bitgii tanidag yum shig bai geed l uuriinhuu bichsen shig chamd uneheer sn ohin oldonooo uurtuu itgeltei bai…amjilt husie

  21. basn says:

    alga bol

  22. angelina jolie says:

    энэ бүхнийг уншсан чинь хүнд дурлаж хайрлахаас аймаар боллоо ш дэ.би дөнгөж 21-тэй

  23. tiimee says:

    Ийм байхад үнэхээр хэцүү. Эмэгтэй хүн яагаад ойлгодоггүй юм бол оо. Тийм сайхнаар хүн чамайг хайрлаж байхад дэндүү тэнэг юм даа. Чи дахиж энэ охинд олдохгүй ээ. Өөрөө зовоод ирэхээрээ ойлгоно. Харин тэр үед чиний хайр байвал түүндээ эцсийн боломж олгоорой.

  24. өөөө айй says:

    ёооо залуу минь больж үз.хайртай бол хэзээ ч танихгүй царайлдаггүй юм.чи тэр охиноо хэтэрхий давраацан байна.хайртай бол тэр хүнээ зовоочихвий,шаналагчихвий гомдоочихвий гэж үргэлж бодож болгоомжилж явдын.наадах чинь тийм юм ерөөсөө байхгүй чи л дандаа араас нь гүйж буулт хийж байгаа биздээ.залуу минь охидууд болгон тийм бишээ.эртхэн салаад амьдарлаа бод.хайртай гэдэг үгийг хэнч дуртай үедээ хэлж чадышдээ.хамгийн гол нь чамайг гэх сэтгэл үнэхээр алга.бас цоглог хийморьтой амьдар.тэр охин чамайг алдсандаа харамстал нь амьдар.ухаалаг охин хэзээ ч зугаалган дээр өөр залуутай тэврэлдээд зогсдоггүй юмаа.за эртхэн асуудлаа зөвөөр шийдээрэй амжилт

  25. erka says:

    за ямар ч байсан өөртөө хайргүйг мэдэж дүү минь хайртай хүнийхээ төлөө амидрах зүгээр шүү одоо сэтгэлээ татаж түүнийгээ өөрөөсөө явуулах үлдлээ бүхнийг хиисэн бол чамд харамсах зүйл байхгүй ээ чамайг сэтгэлдээ баяртай гэж байхад тэрний хувьд эхлэж ч магадгүй шүү тэр сорилтонд унав шийдвэртээ зогсох хэрэгтэй чи арай өөр эр хүн болсон байна өө больё гэж чи хэлэх хэрэггүй тэр чамаас явах ёстой чи тэр үйлдийг нь хүлээн авахад бэлэн байх ёстой тэрнээс чи биш тэр өөрөө явсан олон олон асуултыг өөрөөсөө асууж үлдэг дэ тэр чинь өөртөө за тэгээд амжилт хүсье дүү

  26. munkhtsetseg says:

    АНХААААР,,,,,,,,,,,,,,, чи за юу яг өөрөө өөртөө тангарагалаад ядаж 7 хоног түүнийг битгий тоо, уулзая гээд ирэхэд нь яахав уулз л даа, битгий гэр мэрт нь хүргэж өг ,яааран хурдан салж яв , уулзлаа гэхэд мөнгө төгрөг чи огт гаргах хэрэггүй энэ их чухал шүү , чамаас сохор зоос ч гарах ёсгүй, наад охин чинь чамайг ашиглаж байх магадлал 99%. ер нь чи түүнд юу ч битгий зарцуул , мсж бичихгүй бол битгий бич , харин чамруу мсж бичвэл чи хариуг нь маш удаж байж ч юмуу онц хэрэггүй зүйл бол хариу бичих хэрэггүй, би өөрөө эмэгтэй хүн болохоор өөр дээрээ тусгаж аваад бичиж байна миний араас гүйж байсан залуу гэнэт намайг тоохгүй болоход аймар эвгүй юм билээээ

  27. alf says:

    угаса иргэж буцсан харицаа худлаа бдаг штээ тэгээд ч чи наад охинийхооо хувид бараг л уйтгар гантсаардлийг ни хуваалцдаг хун юм бишуу дэмий юм дэмий хунээр битгий тоглуул эрэгтэй хун бардам л бх хэрэгтэй зугэр амидралаас ябчих

  28. jagaa says:

    Одоо хангалттай тэхүү? Наад харамгуй зартсуулаад бгаа мөнгөөрөө ээждээ юмуу ангийнхаа багшдаааа баглаа тсэтсэг аваачаад өгчих тэгвэл тэдэнд хэзээ ч мартагдахгуй сайхан бэлэг болох болно. Тэгээд тэр буян ни чамдээр эргээд сайхан хайр болоод ирнэ.

  29. Бодол says:

    эр хүнийг ч угаасаа секс халамжаар дутааж болдоггүй юм дөө.

  30. Niitleliin ezen says:

    Сайн байцгаана уу? Энэхүү нийтлэлийг бичээд сууж байхад энэ компьютерын ард сууж байсан залуугын бодол одоо бичиж байгаа залуугийн бодол ерөнхийдөө эрс өөрчлөгдчихжээ. Цаг үргэлж та бүхний бичсэн коммент бүрийг нэг бүрчлэн уншиж бодол санаагаа цэгцлэхийг оролдлоо. Би амьдралыг өөрийн бяцхан нүдээр дотроосоо хараад байснаас биш, гаднаасаа харж та бүхний санал бодлыг сонсоод үзэхэд их л шинэ соргог санагдаж надад амьдрал өөрчлөх урам итгэлийг би та бүхний зөвлөгөөнөөс олж авсан юм шиг. Энд надад зориулж надтай ижилхэн байдалд орж байсан нэгний, тэрэн шиг минь байдалд байсан нэгний, өөрөөр хэрвээ надад ийм зүйл тохиолдсон бол гэж сэтгэсэн гадны хүмүүсийн дүгнэлтүүд гэх мэтчилэн бүгд сонирхолтой санагдлаа. Бүх комментууд сал л гэж зөвлөсөн байх юм. Би энэ бүхний эцэст зарим эргэлзээтэй зүйлсийг ойлгож авлаа. Нээрээ л тэр надад хайргүйм байна. Ийм хайр ч гэж хаашаа харсан зүйл байхав дээ. Бас би түүнийг өөрчлөгдөөд надад хэзээ нэгэн цагт ирнэ гэсэн итгэлтэй байсан. Тэр нь бүүр ч худлаа болж таарлаа. Би түүнийгээ бүр мөсөн алдсанаа энэ өдрийг хүртэл ухаараагүй явжээ. Бас тэгэж бодож байсан ч тэр бодолдоо итгэхийг хүсээгүйдээ би өдийг хүрсэн. Тэр охин маань тийм муу хүн харин биш ээ. Би тийм хүнд дурласандаа бахархдаг юм. Энэ хүнтэй учирсан учралынхаа төлөө хувь заяанд маш их талархдаг. Бурхан намайг түүнтэй учруулаад дэндүү гоё бэлэг өгчихсөн болохоор би бурхнаас улас давраад түүнийг давхар бас хүсэж чадахгүйнээ. Хамтдаа байсан жил орчим хугацааны зовлон шаналал, гуниг харуусал, баяр баясалан бүхнээ маргааш өглөөнөөс орой хүртэл цэгцлэн дурсамж болгож дахиж энэ тухай эргэж харалгүйгээр салж явахаар шийдвэр гаргалаа. Та бүхрнд бас миний зовлон жаргалыг хуваалцсанд. Хүний амьдрал үнэхээр хүссэнээр болохгүй юм даа. Харин одоо би маргааш энэ бүхнийг дүгнэж дуусгаад шинэ оны өглөө цовоо сэргэлэн өнгө төрхтэй хуучин бүхнээ мартсан өөдрөг залуу болж сэрэх болноо. Та бүхний сайхан ирээдүй амласан зөвлөгөөнд итгээд аз жаргалыг энэ дурлалаасаа биш ирэх дурлалаасаа хайя. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Миний анхны хайрын түүх, ийм зүйл тохиолдоогүй нэгэнд нь сургамж болж, ийм байдалд байгаа нэгэнд нь зөвлөмж болж яваасай гэсэндээ энэ дүгнэлтийг хийж энэ захиаг төгсгөе. Эмэгтэйчүүдээ хайрлаж яваарай. Тэд чинь эрэгтэй хүнээс болж үргэлж зовдог юм шүү залуучуудаа, харин эмэгтэйчүүдээ эрчүүдийнхээ хайрыг дааж яваарай. Та бүхэнд баярлалаа. Та бүхнийг гүнээ хүнлэтгэсэн М………

  31. BX says:

    shal hudlaa huuhen bn, haya haya, эр хун тэгэж доромжлуулахгуй шуу

  32. Ani says:

    Заа даа Надад ч xэлэx Үг бараг үлдээгүй бололтой. Бүгдийг н Манайxан xэлчижээ. Залуу дөнгөж 21 тэй юум бна ш дээ. Эр Xүн шиг алга болоод өгөөчээ. Шаличигнасан Зан xэнд ч xэрэггүй. аль болоx Шийдэмгий байж сур даа.

  33. tom hun says:

    Хараал идсэн хогийг хая тэнэг юмнууд өөр хүнд хайртай гэж бодсон үедээ л ингэж эргүүтээд байдгийн шууд хая удахгүй зүгээр болно тэхгүй бол чи өөрөө дуусна шүү. Чамд зүгээр дасчаад эсүүл хүнээр гуйлгах дур нь хүрээ л байлгаад бгаан шууд хая амьдралаа бод хүүхдээ

  34. gerlee says:

    zugeer sallaa ch gehguui niillee ch gehgui oor shig n l bai l da

  35. yu_nam says:

    залуу минь чамайг би тэр охиноосоо салаасай гэж хүсэж бна. чиний өмнөөс харамсаж бна. чи эхлээд өөрийгөө хүндэлж байж дараа нь бусдаар хүндүүлнэ шдэ. өөртэй итгэлтэй бардам эр хүншиг бай. чи тэр охинь хувьд хэнч биш. энэ олон хүмүүс чиний нийтлэлийг уншиж цаг зав, сэтгэл гаран зөвөлгөө өгч байхад уншаад эрх биш нэгийг бодож байга биз дэ. тэр охин чамд хайргүй хайр гэж ийм байдаггүй юм.

  36. aa says:

    Хэхэ сда яг миний одоогийн орчихсон байдал байна шд лалар гэж…

  37. tokutoku says:

    nadad ch bas iim yum tohioldoj bsan.bi naad ohinshigchin zan gargaad ih muhai haritsdag bsan.zailad ug hold harhig husehgui bna geed heleed bhad saldgui noiton hamaa bsandaa.salj amarsan.bi terniig haaya uidsan uedee l duudaj uulzdag bsan.hunii setgeleer suuld ni bodohod ih togolson bnle.tgd arai gj salsan.zaluu mini chi ternii huwid zugeer togloomshu.ter minii huwid togloom bsanshig.

  38. women says:

    наад охин чинь чамд хайргүй. чи зүгээр л тэрний уйтгар гунигийг үрэгээгч тэрийг зугаацуулагч. чамд үнэхээр хайртай байсан бол гадуур явахдаа дандаа хөтлөлцөн, найз нөхдийнхөө хажууд чамаар бахархаx естой шдэ.мөн чамайг халамжлаад харахгүй нэг л өдөр өнгөрөх юм бол санаад тэмүүлээд л. чи тэр охиносо нэг хэсэг харицаагаа тасла. юу ч битгий ярь, үгийг нь ч битгий сонсо. өөртөө итгэлтэй, бардам эр хүнд чинь хүүхнүүд их сайн байдаг юм шдэ. чамшиг нялагнаад гүйгээд байвал би ч гэсэн ч дороо л уйдах юм бна.

  39. NNN says:

    Би эмэгтэй хүн. Урд нь нэг залуу яг надтай чам шиг харьцдаг, миний төлөө бүгдийг хийдэг байсан. Миний хувьд тэр зөвхөн ганцаардсан уйдсан үедээ уулздаг залуу байсан. Би хүн амьтан мэдчих вий гэхээс санаа зовно, хамт байхыг ерөөсөө хүсдэггүй. Тэгсэн хэрнээ надаас холдоод явчих вий гэж айгаад, хажуудаа ингээд бариад яваад баймаар санагдаад хааяа мессежээр худлаа үнэн юм бичиж уяраагаад, хэрэгтэй үедээ хүний нүднээс далдуур дуудаж уулзсан болоод явдаг байсан. Надад зүгээр л миний араас нэг залуу гүйдэг гэж мэдрэхэд л гоё санагддаг байсан. Бусад хүмүүст, найзууддаа ч энэ тэнэг залуу миний хойноос хөлөө хугалах гээд гүйгээд байгаан гэж ярихад гоё бардам санагдаа л… Яг үнэндээ миний үнэхээр хайртай байсан залуу намайг тоохгүй, надаар үргэлж гуйлгуулж намайг зовоодог байсан. Тэр хайртай залуудаа үнэхээр гомдсон үедээ нөгөө залууг дуудаж юмуу өдөж тайвширдаг байсан. Тэр залууд хааяа хайртай энэ тэр гэж хэлж ч үзсэн, бүгд худлаа. Дотроо бол нөгөө хайртай залуутайгаа яаж хамт байх тухай л мөрөөддөг байсан. Наад охин чинь яг намайг санагдуулчлаа. Чи яаж ч гуйсан цагийн гарз байхаа үнэнийг хэлэхэд. Ганцхан тохиолдолд л тэр чамайг гээд ирнэ. Тэр нь чамайг өөр хүнтэй болоод түүнтэйгээ сайхан амьдрахыг чинь хараад, чамайг алдсандаа харамсах болно. Тэр залуугаар би баахан гуйлгадаг байх тэр үед, түүнийг яг чам шиг цөхрөөд явж байх үед нь түүнийг үнэхээр хайрлах сайн охин гарч ирээд, намайг орхиход нь тусалсан, одоо тэд үнэхээр аз жаргалтай сайхан амьдардаг. Би харин одоо үнэндээ атаархахаас өөр юм хийж чадаагүй. Надтай хамт байсан бол би ч бас тэр охин шиг халамжлуулаад сайхан амьдрах байсандаа гэж харамсдаг. Тэр хоёрыг нийлээд, намайг орхих болсноо хэлэхэд нь надад ёстой муухай санагдсан. Би баахан уйлж гуйгаад, хайртай байснаа, харамсаж байгаагаа хэлсэн ч тэр залуу шийдвэрээ нэгэнт гаргасан, эргэж буцах бодолгүй байгаагаа хэлээд яваад өгсөн. Ер нь бол тэр залуу тэгж надад гологдоод, хүн тоохгүйдээ миний араас гүйхээр хүн биш л дээ. Урд нь олон охидууд хойноос гүйдэг, олон ч охинтой найзалж байсан залуу. Одоо бодоод байхад тэр залуу нэг сэтгэлээ зориулсан хүндээ үнэнч, нэгэнт шийдвэр гаргасан зүйлээсээ эргэж урваж шарвахгүй жинхэнэ эр хүн байсныг би сүүлд ухаарсан. Би түүнийг тэр охинтойгоо хамт сайхан байхад нь ч гэсэн мессэж бичиж өдөж хоргоон барьц алдуулах гэж оролдож байсан ч, тэр залуу үнэхээр тэр сонгосон хүндээ үнэнч байж, намайг загнаж, надтай бүрмөсөн холбоогоо тасалсан нь надад түүний хойноос бүүр ч их харамсах, бас бахархах сэтгэл төрсөн. Үнэндээ тэр нэг л удаа тэр охиноосоо урваад над дээр ирсэн бол миний санаа амраад түүнийг нэг мөсөн хаяах байсан. Тиймээс залуу минь миний бичсэн зүйлийг тунгаан бодож, өөрөө шийдвэрээ гарга даа. Хэрвээ нэг шийдвэр гаргавал хэзээ ч эргэхгүйгээр шийдвэр гаргаж чадвал, чи тэр охиныхоо сэтгэлд хүндлэгдэх болно. Үгүй бол чи зүгээр л нэг сул дорой байдаг л нэг тэнэг залуу, чамтай хамт байгаагүй нь аз гэж бодуулахад хүргэх болноо гэдгийг бодоорой. Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй, бардам, шулуун шударга, тэвчээртэй эр хүнд татагддаг юм шүү. Магадгүй чиний нэг болилоо саллаа гэчихээд, худлаа уяраахад нь уяраад буцаад ирдэг, сул дорой зан чинь тэр охинд таалагддаггүй, чамаас эр хүний зоригтой зан чанар хараад байгаа ч юм билүү. Чиний судсыг амархан атгацан болохоор чи ямарч сонирхолгүй залуу болцон юм шигээ. 21хэн настай байж, урагшаа ирээдүйгээ харж, хүнээр бахархуулж, атаархуулж амьдраарай… Одоо хичээлээ сайн хий!!!!

  40. ataman says:

    Наадах чинь чамд хайргүй юм байна, тэгээд ч чи нулимсыг нь хараад бууж өгсөөр байгаад сургачихжээ. наадхаасаа хурдхан салаа тэнэг залуу вэ чи!

  41. la la says:

    тэнэг лалар

  42. bold says:

    Уг нь санаснаар болдог бол эр хүн эмэгтэй хүнийг нэг сайн гуйгаад үгүйээ гэвэл больчих сэтгэлийн тэвчээртэй ардаа нөөцтэй /ккк/ баймаар юмаа. Охид гэдэг чинь оньсого л гэсэн үг

  43. hel says:

    эр хүн шиг бай. наад охин чинь чамд хайргүй юм байна. дахиж уулзаад хэрэггүй ээ уулзвал чи худлаа хэлсэн үгэнд нь дахиад л уяраад уучлах юм байна. утсаар ч юмуу мессежээр салахаа болсноо хэлээд шшуд салга олон юм ярих хэрэггүй. шинэ оноос эхлээд хуучин ямар цоглог байсан тэрүүгээр байхыг хичээ. чамайг хайрлаж ойлгох сайн охин олдоноо. шинэ бүх юмыг шинээр эхэл дээ.

  44. hi says:

    buhniig martaad shine ondoo buh zuiliig shineer ehel!hicheeldee anhaar,salna gesen bodoldoo yu ch bolj bsan unench baidaa zaluu mine,ayndaa uurt chine halamjtai chi ch bas hairtai tiim busgui garaad l irne….chamd amjilt husiy!!!ergel niilvel dahiad l naad sunjirsan zovlon chine daraa ond urgeljlene shuu,yahav haaya gantsaardah l baih,teseh l heregtei,martay gej hicheevel tsagiin aysaar budgernee…..

  45. hi says:

    buh l humuus negdugeert uurtuu hairtai hunteigee suuval goyshdee…daraa ni hurdug blaa ch ehendee ydaj hairgui huntei suuchval tsaashdaa yah boljiino hetsuushd….humuusiin derged chamaas ichdeg hun yaj chamaig hairlah ve….

  46. lalar says:

    ºº нээрээ наад охиноосоо сургамж аваад дараа гайгуй охин олж аваарай.Дºнгºж 21тэй гэдэг чини урд чини бүхэл бүтэн амдрал бна залуу мини.Залуу насанд алдах юм бий.Амжилт хүсиå

  47. lalar says:

    за да тэр автобус эмэгтэй хүн 2-ийн араас битгий гүйж бай гэдэг үг л үнэн дээ ººрийгºº ингэж доромжилуулж байхар салаач.чамтай сэкс хийдэггүй гэхээр ººр хийдэг хүн байжил таараа åр ни дампуу сда юм биш үү наад гичий чини САЛ.Насан туршдаа зовж амидрахийг хүсэхгүй байгаа биздээ.×и эр хүн биздээ эсвэл Сайлийн үнээ юм уу?Найз,эсвэл олон нийтийн газар чамтай харицдаггүй гэхэр лалар юма.Хүмүүс чамайг энэ нойтон хамуу шиг тэнэг юм ядаргаатай гээд л яриж ºгдºг байхдаа.Эмэгтэй хүн 1 хүн хайртай болхоороо бүхнээ зориулаад шийдсэн алхам хийдэг тэгэхээр ºмнºх залуугаа мартаж чадахгуй ирнэ гээд л хүлээгээд байгаа байх харин чамайг сэлгээний сандалд суулгаад хэзээ тоглолтонд оролцуулах вэ гээд хүлээж байгаа юм шиг бна даа.×амаас гадна ººр хүн байгаа л байх.Дүүрчихсэн тэнэг гичий бна даа.Гэхдээ бас наад охиний чини ч зºв юм шигээ хайргүй саадаг хүнээ ингээд бариад хуураад байлгаад бна гэхээр овоо муу гар юмдаа сда гэж. Наад сдак чини бол чамд хайргүй эртхэн ººр хүн олж ав.юун 31нд сална вэ.тэр тэнэг чини 31нд хайртай хүнтэйгээ хамт байх байлгүй дээ чамтай уулзаад салах талаар ярих завгүй байх байлгүй дээ.Мсж л бичих байхдаа.

  48. baldag says:

    эргүү мал уу чи жинхэнэ амьдрал чинь өмнө чинь байна мартаад дурсамж болгож үлдээгээд цашаа итгэлтэй алхаад марш

  49. lol says:

    Зовлонгийн шалтгааныг бусдаас бус өөрөөсөө асуугаад дараагийн зовлонг зайлуулахын тулд нүгэл битгий үйлдэж бай за. Чи урьд нь олон охидоор зугаа цэнгэл хийж хаяж байсны чинь л үйлийн үр эргэж буусан юм биш үү дээ гэж бодогдлоо. Энэ хорвоод учир шалтгаангүй юм гэж нэгээхэн ч үгүй шүү.

  50. good says:

    Анд мин дэ амидрал гэдэг урт эр хун иймхэн юманд дээр шантраад бвал чи амидрах биш тамд бга юм шиг санагдана. би яг чам шиг бсан бух зуйлээ зориулаад гуйгээд гуйгээ л байсан гэнэт нэг одор би шийдсэн эргэж харлагуй явахааар тэр шийдвэр мин ч зув бсан. одоо 1 хуутэй амидрал сайхан бн. эртхэн амидрал аа боддо ….

  51. tseegii says:

    САЛ.

  52. Unshigch says:

    Чи наад охинтойгоо чоно тарвагадах хугацаандаа хичнээн боломж, нерв, цаг заваа алдав. Эднийг тооцоолох хэцүү л дээ. Ядаж тэгвэл зарцуулсан мөнгөө тооцоолоод үз. Тэр мөнгөөрөө юү худалдаж авах байв, эсвэл ямар ажил эхэлж болох байв бодоод үз дээ. Does she is really worth for such expenditures?

  53. Gee says:

    Ха ха ах н чамд гантсал юм захиы. Эмэгтэй хун автобус 2н араас хэзээч битги giyj бай ! Тэд дахиад ирнэ ок

  54. sar says:

    chamaar toglood bgaa um bishuu.naizuuddaa ene neg um minii araas uhchih geed guigeed bdag um gej haruulah geed.tiim bayarlachihsan umaar yadgiin harin ch hajuud n oor ohin daguulaad yav.tegeed bur moson haya.

  55. Ganaa says:

    Наад охинтойгоо ойлгтой сэксдэггүй юм биш уу? Надад сэкс дутаад гэх юм чи тэрэнтэй унтаагуй байхаа. Зарим охидууд гуйж гувшганасан залуучуудад дургуй.
    Наад холдуу охиноосоо сал аа.

  56. ITO says:

    ҮӨҮ ХЭРВЭЭ ЦХАМСХИГ ЗАЛУУ НАДАД БАЙСАН БОЛ БИ Л ЛАВ АЛДАХГУЙ ГЖ ИХ ХИЦХЭЭХ БАЙСААН. ЦХАМД БУХНЭЭ ЗОРИУЛЖ ЦХАМТАЙ ХАМТ НАСАН ТУРСХДАА АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХИЙГ ХУСЭХ БАЙСАН. ТЭР ОХИНИЙ ОМНООС ХАРАМСАЖ БНА ДАА ИЙМ САЙХАН ЗАЛУУГ АЛДАЖ БГАД. САЛ САЛ МИНИЙ НЗ ТЭР ОХИН ЦХИНИ ХУДЛАА ЫУМ БНА. БИ Л ЛАВ НАЙЗ ЗАЛУУДАА ХАЙРТАЙ БАЙХДАА ЫАГ Л ЦХАМСХИГ БАЙДАГ БАЙСАН. ХАРИН МАНАЙ НЗ ЗАЛУУ ТАНАЙ НЗ ОХИН СХИГ ЦХИНИ ХОГИЙН НЭГЭН БАЙСАН. ТГД Л САЛСАН ДАА. МИНИЙ НАЙЗ ЦХ БАС САЛАА МАГАДГУЙ 2 УЛАА УЦХИРАХ ЦХ ЫУМ БИЛУУ… ООДРОГ БАЙ!!!

  57. Mongol ZALUU says:

    ЭЭЭЭ эрийн оронцог. Нийлээ саллаа, нийллээ саллаа …… хэд үргэлжилдэг юм бэ? Эр хүн бна туйштай байгаа ч хүүхэн шиг л эргэлдээд байхын.

  58. hanzo says:

    Nz mini, bi chinii naad zovlong sain oilgoj bna. Minii huuchin nz ohin yag nadad cham shig handaj bsn shig handaj bsn. Bi ehendee buhniig tuuniihee toloo zoriulj, buhniig davan tuulahdaa belen gej boddog itgedeg bsn. Getel iimerhuu ohiduud zasardaggui yum bnalee. Bi bas cham shig ochnoon olon duutai salj niilj uzsen. Yag neg yanzaaraa, yamarch naashtai oorchlogdson zuil bhgui. Ter ohin namaig hun gej toohgui, hundetgehgui bhad nadad uneheer hestuu bdg bsn. Bi bur hardsaaar bgaad, suuldee yag setgel medreliin ovchtei boloh gej bsn. Setgel sanaa muu bolood irheer eruul mend hurtel muuddag yum bnlee. Tegeed 10 sariin omno bi ene site ruu zahidal bicheed yag cham shig tuslamj huseed guisan daa. Hervee chi unshmaar bvl “bi terniig heterhii tolgoi deeree gargaad davraachij” geed orood uzeerei. Tegeed bi ternees salsaan. Ooriinhoo shiidvert bat zogsson. 10 sariin hugastaand namaig sanajiina enee teree geed 2,3 msg irsen, daanch bi negent shiidver gargasan bolhoor, ergej butsaad bh asuudal bhgui. Tiim bolhoor naad ohinoosoo sal oo. Zugeer l zond ni haya. Heseg hugatsaanii daraa chamd sahiusan tenger hureed irnee. Believe me

  59. maral says:

    угаасаа л хайргуй ым бн шдээ.чамайг ашиглаад бгаан бишуу.очноон олон уучлалаа болоо ым бишуу.чи оороо араас н гуйгээд бг болохоор дабар ч бхгуй юу.зугээр л юу ч урихгуй сал

  60. sapphire says:

    тэр чамд хайргүй. би бас наг хайргүй залуу даа яг энэ охин чамд хандсан шиг хандаж бсан. хайргүй хүн олон хүнтэй газар миний хажууд байхад ч дүргүй хүрдэг.
    чи ярилцаад ч хэрэггүй, асуугаад, хэлээд ч хэрэггүй. дуугай л алга бол.
    чамайг үгүйлэхч үгүй. үнэн шүү. би тэрэнд яг л тэгэж хандсан. яхав хая ганцаардсан үед юу билээ гэж бодогдох ч тэр хэзээ ч минийх биш

  61. Xman says:

    Цаад охин чинь чамд хайргүй чи бол тэр охиний хувьд ганцаардсан зовж шаналсан үедээ хажуудаа байлгаж байх хүн нь л юм байна шдээ.Хажуудаа байлгах гэж л худлаа хайртай энэ тэр гэдэг л юм байна.Ахийн дүү эр хүн шиг бай л даа эмэгтэй хүнийг гуйж царайчлах тусам улам цаашаа гэдэг юм. Наад охиноосоо сал цаана чинь наад охиноос чинь илүү сайхан сайхан охидууд зөндөө л байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.