Сайн байцгаана уу? Энэ сайтыг уншдаг болоод 1 жил гаруй болж байна. Өнөөдөр нөхөртөө гомдоод тайвширмаар байгаа болохоор үүнийг бичлээ. Та бүхэн уншаад өөрийнхөө амьдралд тохиолдож байсантай адил зүйл байвал надад зөвлөөрэй. Би одоо 25-тай гэртээ хүүгээ харж байгаа хүү маань нялх 10 сартай. Нөхөр маань ажилладаг. Бид 2 хамд амьдраад бараг 5 жил болж байна. Нөхөр маань надаас нилээд хэд ах. Урьд нь эхнэр хүүхэдтэй байсан. Салаад нэлээд хэдэн жил болсон байсан. Бид 2 хүмүүсийн л адилаар нэгэндээ дурлаж, тэмүүлж амьдарсан гэж боддог. Өнгөрсөн хугацаанд бидний амьдралд зөндөө олон саад байсан. Эхэндээ бол хамт л байвал бүх зүйл хамаагүй л байдаг байсан. Гэвч хэсэг хугацааны дараа нэгэндээ байгаа дутагдлыг олж харсан гэхдээ энэ хамгийн том асуудал биш байсан. Хадам гэж бөөн гай гарч ирсэн. Нөхөр маань олуулаа ах эгч дүү нар нь жоохон тиймхэн зарим нь худалч зарим нь хулгайч ээж нь болохоор зүгээр л өөрийнхөрөө дайрна тийм нэг зүрхний өвчтэй гэх юм уу даа тийм хүмүүс. Анх би тэдний занг мэдэхгүй болох хамаагүй энгийн л харьцаатай байдаг байсан. Гэтэл худалчийг нь мэдсэн тэгээд дараа нь гэрээс маань юм хулгайлж байгаан нь мэдсээн. Ингээд л бид 2-н дунд бөөн дайн эхэлсэн би жоохон шулуун зантай таалагдвал таалагдсанаа таалагдаагүй бол тэрийгээ хэлж л орхидог зантай гэхүүдээ… Гэтэл нөхөр маань тэднийгээ өмөөрнө ингээд бид 2-н эцэс төгсгөлгүй хэрүүл эхэлсэн. Тэгээд дараа нь зодолдож эхэлсэн. Гэтэл ээж нь мэдээд хүүхдүүдээ өмөөрөөд бөөн юм болсоон.
Тэгсэн тэр үеэр нь би жирэмсэн болчихсон байсан. Үнэхэээр болийдоо гэж бодчоод бараг гэртээ харихгүй өөрийнхөө гэрт байж байхдаа мэдсэн тэгээл нөхөртөө хэлээд ямарч байсан гаргая гэж шийдсэн. Тэр үед нөхөр маань ах дүү нараа ээжийгээ өмөөрсөн хэвээрээ л байсан гэхдээ би хүүхдийнхээ төлөө тэвчээд тайван байхыг л хүссэн. Гэтэл нөхөр маань надад мөнгө өгөхөө больсон би гэрийнхэндээ хэлж чаддаггүй ээ. Гэхдээ л гэртээ харих болгондоо бага багаар авч байсан ч талх хоол гээл хүрэхгүй байсан учраас найзуудаасаа мөнгө авч байлаа үнэнээ хэлээд оройд хоолонд хамтдаа орж байлаа хүүхэд маань бараг 3 сартай болсон байсан байхаа тэр үеэр бид 2 муудлаа ээж нь ч эгч дүү нарийг нь дагуулаад хүрээд ирсэн ирээд хүүхдүүдээ өмөөрөөд намайг баахан загнаж доромжилсон би өөрийгөө барьж дийлэлгүй жирэмсэн биш бол салчихмаар л байна гээд л уйлсан… Гэтэл нөхрийн маань ээж хохь чинь одоо наадхаа хурдан авахуул гэж хэлсэн… Тэр үед ёстой нөгөө дэлхий хөмрөх шиг л болсон доо… Юу ч хэлж чадахгүй уйлаад гарч байлаа…
Тэгэхэд шөнө байсан… Гэртээ очих гэхээр аав ээжээ бодоод чаддаггүй уг нь тэд маань мэдсэн бол намайг өмөөрөөд салгаж авна гээд л явах байсан байх, айлд очоод хоноё гэхээр уйлчихсан нүднээсээ ичээд, найзуудаа дуудая гэхээр бас л санаа зовоод, тэгээд байрныхаа гадаа суугаад хонож байлаа цагаан сар болох гэж байсан үе гадаа их хүйтэн байсаан… Нөхрийгөө гараад ирэх байх гэж хүлээсэн ч тэр ээжийнхээ үгнээс гаралгүй хөнжил дөө дулаахан унтаж байсан. Ингээд хэд хоногийн дараа бие маань ч сайнгүй хордлого өгч эхэлсэн өөртөө бол үнэхээр л зовж байсан даа… Гэтэл нөхөр маань уучлаарай дахиж ингэхгүй ээ гээд л буцаад хамтдаа байсан. Тэгээд хэд хонотол найзуудтайгаа нийлээд архидаад үүрээр ирсэн маргааш нь хамтдаа эмнэлэгт очоод үзүүлтэл эмч хүүхдийг маань амьгүй болчихсон байна гэсэн. Нулимс урсаад л байсан би яаж гэртээ харьснаа одоо ч санадаггүй юм. Ганцхан л юм бодогдож байсан.
Хадам ээжийн хараал хүрчихлээ, миний хүүхдийг хараагаад алчихлаа гэдгээс уур юу ч бодож чадахгүй байсан. Өдөржин шөнөжин уйлаад арай тайвширсан тэгээд эмч худлаа хэлсэн байж магадгүй гэж бодоод дэлгүүр орж ойр зуурын юм цуглуулаад эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд үзье гэж бодоод хэвтсэн уг нь 14-хөн хоногийн өмнө хүүхэд маань эход харуулахад зүрх нь цохилж байна гээд харуулж байсан юм. Тийм болохоор нэг л итгэхгүй байсан. Гэвч хүүхэд маань амьгүй болчихсон нь үнэн байсан тэгээд хэт томорсон гээд бүтэн норкозтой абортонд орсон. Энэ үед нөхөр маань уучлаарай дахиад хэзээ ч гомдоохгүй гээд л уйлж байсан. Тэгээд ч би хадамдаа гомдсон шигээ нөхөртөө гомдоогүй. Эмнэлгээс гарахад нөхөр маань бүхнийг шинээр эхэлье гээд л…
Би ч бас өнгөрсөн бүхнийг мартаад хичээе гэж бодсоон гэхдээ л санаснаар болоогүй би хүүхдээ зүүдэлдэг байсан тэгээд л уйлаад сэрэхэд зүүд байдаг байсан үнэхээр их шаналсан. Энэ үедээ би хадмыгаа амьд яваа насандаа уучлахгүй ээ гэж өөртөө тангаргаласан. Зовсон ч бай жаргасан ч бай нөхөртэйгөө амьдарч хүүхэд түрүүлнэ гэхдээ ээжид нь миний хүүхдийн эмээ байх эрх хэзээ ч байх ёсгүй гэж бодсон. Бид 2 муудаж сайдаж явсаар хэдэн жил өнгөрч би ч сургуулиа төгсөөд хүүхэд гаргая гэж шийдээд энэ хөөрхөн үрээ төрүүлсэн. Мэдээж хүү маань бид 2-н хувьд хэмжээлшгүй их баяр хөөр аз жаргал авчирсан. Хадам ээж намайг хүлээн зөвшөөрсөн тэгэхдээ би тэрэнд дуртай биш заримдаа настай юм зүрхний хийтэй юм гэж бодоод арай гайгүй ханддаг болсон гэхдээ л би хэзээ ч ээжээ гэж бодож чадахгүй бас уучлахгүй гэдгээ мэдэрдэг. Харин нөхрийн маань хувьд намайг хуурч байгаагүй л гэж би итгэдэг гэхдээ түүнд нэг хэцүү зан чанар байна. Надаас өөр хүмүүст үгүй гэж хэлж чаддаггүй гэрт нь ямарч чухал ажил байсан утсаа унтраагаад эсвэл дууг нь хаагаад хамтдаа пиво уугаад суучихна бид 2-т хайртай гэсэн хэрнээ бусад хүмүүсээс илүү чухал гэдгийг ойлгодоггүй ч юм шиг… Тэгсэн хэрнээ гадуур хоноод яваад байдаггүй… Би заримдаа үнэхээр тэвчээр алдрах юм. Гэрийн ажилд ерөөсөө туслахгүй халамж муутай үнэхээр халамж муутай… Эр хүн мөнгө олж л байх ёстой гэрийн ажилд оролцох ёсгүй манайх дээр үеэсээ тийм гэнэ… Мөнгийг бол учиргүй их биш гэлээ ч муу биш олдог. Байгаа үед нь хүү бид 2-с харамлахгүй тэгээд бас гайгүй үнэтэй чанартай зүйл хэрэглэхийг маань дэмжээд авч өгдөг л дөө. Тэгээд бас үнэхээр дээр үеэсээ тийм хүмүүжилтэй юм боловуу гэж бодохоор тийм биш юм шиг ээж нь аавыг нь хараагаад л байнга зарж байгаа харагддаг аав аягаа хүртэл угаадаг. Уг нь би хамт амьдарснаасаа эхлээд төрөх өдрөө хүртэл яаж ч муудаж сайдсан байсан бүх зүйлийг нь бэлдэж, аль болох олон удаа баярлуулж, байнга л жоохон ч гэсэн бэлэг өгнө, тэгээд өөрөө зохиогоод л хэр чадлаараа амттай хоол хийж өгч, өглөө гарахад нь гутлыг нь өмсгөж өгнө, оройд нүүрийг нь цэвэрлэж өгнө, амралтын өдрөөр усанд оруулж өгнө, гээд л халамжилж болох бүх л халамжийг мэдрүүлэхийг хичээдэг байсан. Харин төрөөд юун нөхөр байтугай өөрийгөө ч нээх арчлахгүй хэдэн сар болсон ингэлээ гээд бид 2-н харьцаанд өөрчлөлт нээх гараагүй л дээ. Нээрээ нөхөр маань нэг ч шөнө надтай хамт босоогүй, хүүхдийнхээ даавууг ч ганц 2 удаа л угааж үзсэн, өнөөдрийх хүртэл нэг өдөр ч хүүхдээ ганцаараа хэдхэн цаг хараагүй, намайг ч нялх биетэй гэж халамжлаагүй амьдралд нь өөрчлөлт гараагүй хүн шиг л ажлаа хийгээд хааяа хааяа пиводоод явж байсныг хэлэх хэрэгтэй байх.
Харин ойрноос нөхөр маань гомдоллоод хувцас ч индүүдэж өгсөнгүй гэх мэтээр… Гэтэл энэ тал дээр миний сэтгэл хөрчихсөн юм шиг байнаа. Намайг төрөхөд ямархуу байлаа даа гэж бодогдоол хайртай л юм бол хүүхдээ гуйлгалгүй хараад ажлаа тараад зарим үед хүмүүст үгүй гэж хэлээд гэртээ хүрээд ирдэг билүү гэж бодохын… Хэрэлдэхээрээ салвал сална л биз одоо хүүтэй болсон юм чинь надад хүнээс дутуу юм байхгүй гэж бодогддог болсон. Тэгээд ч би одоо өөрийнхөө хүчээр эдийн засгийн асуудлаа шийдэх гэж хичээж байгаа удахгүй хүссэндэээ хүрэх байх аа. Тийм болохоор улам ч өөртөө итгээд байх юм. Тэгээл заримдаа ганцаараа байхдаа бодохоор нөхөр маань их дотуур тамиртай муу санаатай хүн юм шигээ…
Харин би өөрөө тийм шийдэмгий зантай… Тэгээд одоо өдөржин л салчихдаг юм билүү гээл бодогдохын би хичээгээл хүлээн зөвшөөрөөд л дуугүй байх тусам энэ хүн хүмүүстэй уулзаал пиво уугаал шөнө ирж хоночоол яваад байхын. Тэр нийлж байгаа хүмүүс нь дандаа өөрийг нь ашиглах л гэсэн санаатай хүмүүс байдаг юм… Тэр хүмүүсийнх нь эхнэрүүд нь яагаад нөхрөө бас ингээл явуулаад байдгийн бол…
Сүүлийн үед бүр 7 хоногийн 4-5-д нь найдвартай 11-с хойш заримдаа бүр 2, 3 гээл согтуу ирээд байна. Би хэлэхээс ч залхаж байнаа. Би өөрийгөө гомдоод байгааг л мэдрээд байна тэгээл нээх гоё амьдрал төсөөлж байсан чинь ямарч итгэлгүй болжийна. Хөөрхөн хүүгээ харахаар бүр хэцүү юм аавыгаа хүлээж байгаа л унтдаг тэр нь надад мэдрэгддэг… Би яаж нөхрийгөө хүмүүст өөрийнхөө бодлыг илэрхийлж үгүй гэж хэлэх зоригтой болгох вэ? Эсвэл ингээл дуугүй л өөрийнхөө салалтанд бэлдэж байгаад яваад өгөх үү? Би энэ тохиолдолд яах ёстой вэ? Нэмж хэлэхэд надад өөр хэн нэгэнд сэтгэл алдарсан ч юм уу салаад сууна гэсэн ч юм уу тийм санаа огт байхгүй ээ… Би гэр бүлийн үнэнч харьцааг эрхэмлэдэг юм. Уг нь би тийм муухай эмэгтэй бишээ өөртөө сэтгэл хангалуун байдаг бусад хүмүүс ч надад сайнаар л ханддаг гэж боддог… За ингээд дуусгая зөндөө урт бичлээ уучлаарай гэхдээ бас бичих юм дууссангүй ээ… Сэтгэл арай тайвширлаа бас нөхөр маань ирлээ цаг шөнийн 12 өнгөрч байна тэр хувцсаа ч тайлалгүй унтаад өглөө… Одоо би хувцсыг нь тайлаад орыг нь засаад унтуулна бие нь амрахгүй гэж өрөвдөөд… Тэгсэн хэрвээ зүрх минь дотроо уйлна түүндээ гомдоод…
cekc.mn дээр ирсэн захидал
58 Comments
залуу хүмүүс амъдрал үзсэн хөгшин хар юмтай суухаар ингэж хүний хоол болдог юм шиг байгаа юм. ер н амъдрал үзсэн хүн дэмий юм билээ.
одоо тэгээд салж хүүхэд өнчрөх ч хайшаа юм. уг н миний бодлоор бол салах гээд байгаа чини дэмий л санагдаж бна.
гэхдээ уръдынх н авгайгийн гомдол одоо болтол тасраагүй юм шиг байх юм. өөр хүнийг хайрлаж чадаагүй салсан хүнд чи итгэж л байдаг.
Чиний бичсэн зүйлийг уншсан чинь миний амьдралтай зарим талаараа их төстэй юм
Манай хадмууд арай ч тийм биш л дээ. Бид 2 охинтой болсон би одоо охиноо хараал гэртээ суудаг бас л бүх юмаа өөрөө л хийдэг байсан эхэндээ ч чи хийхгүй байна гээл байнга л үгэлдэг байсан манай хүн ч бас найз нөхөд гээл бас л пиво уугаал суучдаг гэхдээ бас үргэлж гэхгүй тэгээл бид 2 хэрэлддэг тэгхээр би охиноо авч явна инээ тэрээ л гэдэг.Нэг хэсэг ч сална гэж боддог л байлаа гэхдээ нэгэнт хүүхэдтэй болсон болохоор болгоё гэж бодсон. Нөхөртэйгээ илэн далангүй яриад үзээрэй.Хэрвээ салья гэж бодож байгаа бол өөрийгөө бэлдэж хүүхдээ өөр дээрээ байлгахаар бүх юмыг сайн бодож төлөвлөж хийгээрэй
салаа угаасаа салсан нь хамаагүй дээрээ.сүүлд хөгшрөөд салж байсанаас эртхэн шиг салж чи ч гсн амидралаа бодох нь дээр гэж бодож байна даа
чи нөхөртэйгөө ярилцаад үз.надад ингэж туслаж баймаар байна. хүүгийнхээ даавууг ээлжилж угааж байя энэ тэр гээд ярилцаад үз. найзууд гэдэг хүмүүс амьдрал дээр нийлж пиводдэг хүнийг хэлдэггүй гэдгийг ойлгуул. найзууд хүнийг зовсон, жаргасан үед түшиг тулгуур болж амьдралаа зөв авч яваг хүмүүс байхыг хэлнэ миний бодлоор гэхдээ хааяа сард ганц уулзаж пиводох үе бана лдаа. өдөр иболгон бол арай биш юмаа. хадам ээж нар угаасаа тийм л байДГИЙН ЭУД НАРЫГ БИТГИЙ ТОО ХАЯ ТЭДНИЙГ БОДОЖ ЭД ЭСЭЭ ҮХҮҮЛЭХ ХЭРЭГГҮЙ
Чи гэртээ байгаа бол гэрийн ажилаа хийгээд л бай л даа… Гэхдээ өөрөө бага зэрэг юманд нөхрөө туслуул битгий хэрэлд.. хэрүүл сайн юм юу ч авчрахгүй бас гэр бүл аав ээж нь яаж ч дургүй хүргэж байсан тэвч…. сайхан амьдрая л гэвэл битгий тоо… бараг гэнэт юу болоов гэмээр сайхан ааштай болохгүй юу… ер нь айл гэр сайхан явах эмэгтэй хүний ухаанаас их зүйл мэднэ…
Би л нэг шулун ааштай гээд байвал 2 хүний амьдрал яаж сайхан явах юм вбэ? нөхөр чинь бас тийм ч муу хүн биш юм шиг л байна шд… ажил хийгээд амьдрах гэж л яваан байна шд чи жоохон дэмж л дээ
naad zaluug chine uhaarna gedegt bi law itgehgvi bna hvvhdee naad teneg yuma uruwduj ywsaar bgaad etsesdene haramsaadj oroitoh wi de zag zaluu chi uuruuch zaluu bgaa deeree zvrh setgelee sonsood az jargaliinhaa araas ywsnana deerl bh gej bodoj bna shde salaad saaihan saihan amidarch bga hvvhnvvd zunduul bdag amidarls chine az jargal hvsey iurnu sain bodohgvi yu doo
тимэ салах гдг амархан гэхдэ амидарлийг шинээр зохионо гдг үнэхэр бэрх шүү тийм болхоор нохорто учирлад хэлэд үзсэн дээр шүү
negent odo hvvhedtei boltson ingd amidartsan ym chn yaj salhiin be dahiad l ehnees ni gjv tegeh hereggvi bhaa mdj ta 2 neg negende tatagdaj l suusan ym chn biy biynige oilgoh bh gj bi bodjiin tiim bolhoor nuhurtuu ene bvhne uchirlad tailbarlad uilad ch bolov hel ter lav oilgono doo herve ingj heleed ter zasrahq bval sali gdge hel ter zaaval zasrana
bi yag cham shig amidraltai bsan emegteig tanih yum bna nohor ni ooroos ni 13 ah ter emegtei odoo 30tai 3jiliin omno bbid 2 taniltsaj bsan ter ued nohroosoo saltsan bsan huuhed ni odoo 4 nastai bi ter emegteitei 3 jil hamt amidarsan nohor ni gej jinhen gai dandaa gai bolno buur 2 3 udaa huuhedteigee uulz gej duudaad ter emegteig zodoj bsan ter buriinh ni daraa bi terniig zodno ternees bolj muudaltsana naadah chin yag ter nowshtoi adilhan sanagdchihlaa nz nartaiga odriin tsagaar huuhen erguuldeg baagii bsan neg huviin company zahiralshuu uhaantai urid ni bas ehnetei bsan gej bgaa manai ter nz busgui bna hamt amidardag bhdaa yag chamshig bsan ajilda yavahad ni gutliig ni omsgoj ogood irehed ni nuuriig ni tseverelj ogno jiremsen bhdaa eejd ni hoogdoj bsan eej ni gej bas neg shulam buur nadad hurtel haraal hiilgesen ter emegtei jiremsen bhdaa yag l zar shig amidarch bsan bi anh ehleed orovdoj yavj bgaad suulid ni dasaas hamt bj uzsen gehdee l nohor ni gai bolood bsan bolhoor argagui salsan odoo butsaad nohorteigee niilsen gehdee yu geech nadruu bainga yarij uildag namaig ene muuhai gazraas ireed avaach nadad hetsuu bna ter dahiad l uusan ingesen tegsen gd l er ni ih hetsuu l de naadah chin chamd hani bolohgui huuhdee avaad sal oor sain zaluu chamd oldono chi unshaj bhad ug ni bolovsroltoi l emegtei yum shig bna minii nz erthen l amidralaa bod husvel ter emegteitei taniltsuulj bolno shu ternees zovolgoo av ta 2in amidral yag 99 huvi adilhan yum bna
Сайн уу. Өөрийн бодол өөртөө зөв дөө. коммент бичигчид маань яасан хатуу зөвлөгөө өгч байнаа. Би шууд салахыг зөвлөхгүй байнаа. Амьдрал баян учраас салахаас өөр гарц байж л таараа. Үр хүүхдээ бодоод, өөрийгөө ч бодоод эхлээд нээлттэй ярилцах хэрэгтэй, дараа нь тусдаа нэг хэсэг амьдраад үзвэл яасан юм бэ? Нөхөр чинь энэ хугацаанд ёстой хүү та 2 түүний хувьд хэн бэ гэдгийг нэг бодог, чи ч гэсэн өөрийн бодлоо нэг цэгцлэхгүй юу даа. Утааг хамраараа гаргахгүй гэж зовж явахаар нэг гаргаад үзэхгүй юу дээ. Ажиглаад байхад тэмцэж босгосон амьдрал жимсээ өгдөг шиг байгаан. Чи өөртэйгээ болон нөхцөл байдалтайгаа эвлэрээд салъя гэсэн бодлоосоо салж ч чадахгүй, байж ч чадахгүй, нөхрийнхөө хувцсыг тайлж байхдаа өрөвдсөөр байвал энэ юунд ч хүргэхгүй. Тэгэхээр зүгээр нэг хэсэг тусдаа амьдраад үзвэл яасан юм бэ. Шууд сал гэж хэлж чадахгүйн учир нөхөргүй амьдрах, хүүхэд аавгүй амьдрах сайхан биш шүү дээ.
Òýð çàëóó ÷èíü ÿàñàí óõààíã¿é çàëóó âý? ßäàæ ýõíýð õ¿í ýð÷¿¿ä áèäíèé õ¿¿õäèéã ë òºð¿¿ëæ ºã÷ áàéãàà ø¿¿ äýý. Õî¸ð äàõü àìüäðàëàà õ¿ì¿¿ñ ÷èíü àëäàæ áîëîõã¿é ãýæ áîäìîîð þì. Áè ýõíèé ýõíýðýýñýý ñàëñààí. Õ¿¿ ìèíü ýýæ äýýðýý áàéäàã. Õààÿà õ¿¿òýéãýý íóóöààð ë óóëçäàã. Õ¿¿ãýý òºðºõ ¿åä íü áè ººð ãàçàð ñóðãóóëüä ñóð÷ áàéñàí ÷ ýõíýð ÷èíü òºð뺺 ãýæ íàäðóó õýëýíã¿¿ò áè õè÷ýýë äýýðýýñýý øóóä ãàðààä Ýðäýíýò ð¿¿ ìàøèíä ñóóãààä èðñýí. Îäîî áè ººð á¿ñã¿éòýé ¿åðõäýã. Ýíý àìüäðàëàà áè àëäàõ ýðõã¿é ãýäãèéã ñàéí óõààðñàí. Õ¿í ãàíö àìüäðàõ àìüäðàëäàà 3 àìüäðàë çîõèîæ áîëîõã¿é ø¿¿ äýý. Áèä á¿ãä õàéðàí äóíä ë àìüäðàõ ¸ñòîé. Õ¿í ìºíãºã¿é àìüäàð÷ áîëíîî. Õàðèí õàéðààð äóòàæ áîëîõã¿é. Íàéç íü ÷àìä ãýæ õýëýõýä ñàëñàí íü äýýð äýý. Õàäìóóä áàñ þóâ äýý. Òýð 2èéí ë àìüäðàë ø äýý. Õ¿íýýñ äóòóó ë àìüäðààã¿é áîë õ¿¿õäèéíõýý àìüäðàë ðóó øàãàéõ ÿìàð õýðýã áàéíà àà. Õ¿¿õäýý áàãà áàéãàà äýýð ñàëñàí íü äýýð ýý. Õ¿¿õýä ÷èíü òîìðîõ òóñìàà ÷àìààñ ààâûãàà íýõíý. ¯íýí ø¿¿. ×àìä òîì ýð áàéíà ø¿ äýý. ×è ÷èíü çîðèëãîòîé õ¿í ø äýý. Çîâæ áîëîõã¿é ø¿¿ ×àìä æàðãàë óäàõã¿é èðíý ýý.
bi nyalh huuhedtei yag chiniih shig amidardag basian,
yalgaatai n gewel nuhur arhidaj irdeg bas arhidaad yawhdaa huuhentei bsan n nadad dandaa barigddag bsan,
bi shud zuugaad zasrahiig n huleegeed uil hereldej zodoldoj duugui huleej tewchij buh argaar uzsen.
uneheer zasraagui, odoo salsan.
arhi uugaad huuhengui ywna gej hezee ch baihgui.
bi 6 hiliin daraa salsandaa haramsdag.
yug ch yum huleej tewchij 6 jilee ongoruulj bsanaas erthen salah min yawaa gej boddog.
зовхон оортоо л итгэ бас хүүдээ.миний бодолоор бол бичисэнийг чинэ уншсан чинэ ,,,1 асуулт л байна ..та 2 тэр хүний хувид хэн бэ ??????????????хэрвээ нөхөр чинэ та 2 миний хувид ,,,,,,,,, гэж хэлээгви бол битгий асуугаарай .худлаа л хэлнэ шүү!!!миний хувид ,,,хэлэхэд хэний ч үгийг битгий сонс ,улам санааг чинэ зовооно ..хүүгээ хар ,оорийгоо хар .ирээдүйгээ бод !,,,,Та 2 т аз жаргал хүсэе
за бүсгүй минь…хүний амьдралд сайн муу олон зүйл тохиолдно.чин сэтгэлээсээ хайрлаж байсан хүн чинь аймшигтайгаар чиний сэтгэлрүү ус цацах үе байдаг.миний амьдралд олон аймшигтай үеүүд байлаа.нөхөр маань хадамтай нийлээд эцгийн маань гэрт эхийн минь дэргэд зодож байлаа..жирэмсэн хордлоготой бөөлжөөд үхэх гэж байхад бөөлжлөө чи гэж уурлаж байлаа.2нялх хүүхэдтэйгээ өдөржингөө туслах хүн байхгүй яадрч байхад гэрээ цэв цэвэрхэн байгасангүй гээд уур уцаар болж байлаа.дөнгөж угаасан шалан дээгүүр гадны гуталтайгаа явж явчаад гарахдаа шалаа угаагаарай гэж доромжилж байлаа.бичээд байвал олон зүйл байгаа гэхдээ больё..гэхдээ энэ бүхнийг мартахыг нь мартаад, тэсэхийг нь тэсээд өдий хүртэйл нөхөртэйгээ амьдарсаар л байна.салах бол амархан шүү дээ.
нэг л зүйлийг ойлгосон эмэгтэй хүн өөр хүний төлөө биш өөрийнхөө төлөө
өөр хүнд хайртайгаа илрэхийлэхийн тулд биш, өөрөө хүссэн учираас хүүхэд төрүүлэх хэрэгтэй.өөрөө хүссэн учраас гэрээ цэвэрлэ хүсэхгүй бол битгий цэвэрлэ.нөхөрөө хүлээмэр байвал гэртээ хүлээ хүсэхгүй байвал өөр тийшээ гараад яв.зүгээр л өөрийнхөө төлөө бай.тэр нь хамгийн зөв бөгөөд хамгийн гомдолгүй байдаг юм.
хэдий болтол тэсэх вэ дээ. засрах үгүйг мэдэхгүй юмдаа. саллаа гэхэд болохгүй юм байхгүй харин дараагийн хүн чинь илүү дээр байх ёстой шүү хүүхдийн хувьд алзахгүй байхаа тийм муу аав байснаас байгаагүй нь дээр байдаг юм би эцэггүй өссөн тэглээ гээд муудсан юм алга новшийн аав тай байснаас байгаагүй нь дээр хүүхдийн хүмүүжил хүртэл өөр болно
чи тэрний асрагч болсон байна шдээ салах ч юмуу нэг аргаар ууруусун ходох мсж яүүүлахгви ю тсаадах чин эхнэр хуухэдтэй байсан одоо чиний хуу байгаа тийм болохоор бодож санах зуйлги чамайг зараад амидрах сайханл байгаа юм байна чамагвигээр ууруу хуүтсасаа индуудэж хэзээч чадахги тийм болохоор бага багаар буулт хийлгээд бай айлгаад тэрний хууж чадахгви юмаарн ийм байдалаар чиний хуу хэзээч жаралтай байхгви ааү шигуу муухай хун болно
аан тийм уу
ямар ч эмэгтэй хүн өөрийгөө аваад явах чадвартай бж сурах хэрэгтэй гэж боддог.хэзээ ч нөхрийнхөө хараат бж болохгүй.хараат бх тусам давардаг.эмэгтэй хүн болж өгвөл өөрөөсөө зиндаа доогуур нөхөртэй суусан нь өөрт арай л бага зовлон авчирдаг юм шиг.
хогийн новш бэ
э
SANHUUGIIN ASUUDALAA SHIIDEJ CHADVAL SAL!GQNTS AMIDRAH NASAA INGEJ ONGORUULNE GEJ YU BSIIN!MUU HALAMJGUI ETSEGTEI EEJIIGEE ZOVJ AMIDRACH BGAAG HARJ OSSONOOS AZJARGAI INEEMSEGLESEN AJIL AMIDRALTAI EEGTEIGEE 2UULHANAA AMIDRAH N HUUD CHIN SAIHAN BAIH BOLNO!
сэтгэлээр унаж уйлж суух цаг удахгүй дуусна. та өөртөө иртгэлтэй өөдрөг бай. битий түүнийг ингээд байна тэгээд байна, ийм байх ёстой тийм байх ёстой гэж битий бод. битий өөрийгөө өрөвдөөд бай. одооноос өөртөө анхаарал тавь. манай нөхөр ч бас намайг төрөхөд хажууд байгаагүй. бүхэл бүтэн 2 сар болоод ирж байсан. харин би юу гэж бодсон бэ гэхээр хүнээр хайрлуулахын тулд эхлээд өөрийгөө өөрөө хайрла, өөрийгөө халамжил, битий өөрийгөө өрөвд. өөртөө л анхаараал тавиад түүнийг битий тоо. яваад ирвэл ирнэ л биз. ингэлээ тэглээ гэж битий үглэ. харин өөрийгөө л хөгжүүлээд яв. за амжилт хүсье.
чи тэнэг байхаа эргэж очоогүй бол ийм тэнэг юм бичээд суух байсан гэж үү чамд ийм юм бичээд суухгүй байх боломж чамд бурхан өгч чи тэрийг бантан болгожээ энэ бол чиний л хийсэн сонголт
эрчүүдээр ум xийлгэx гэж бгаа бол тэднийг ни маш буур маш сайн магт ,магтаалийн угийг буу xармал тэр уэд эрчүүд буxнийг xийдэг болдог ум даа МИний туршлага
×è íºõðèé㺺 õýò õàëàìæëààä ººðèé㺺 ãàðãóóíä íü ãàðãàñàí þì øèã áàéíà. ªºðèé㺺 áàãà ÷ ãýñýí õàéðëà. ¯ðãýëæ ãýðòýý áàéäàã áîë õààÿà ýýæ ààâäàà õ¿¿õäýý õàðóóëààä ººðºº ãàð÷ ãîî ñàéõàíä îðæ, ¿çâýð ¿çýæ, íàéç íºõºäòýéãýý óóëçàæ ñýòãýëýý ñýðãýýæ áàé. ͺõ𺺠íýã õýñýã òîîõã¿é áàéãàà þì øèã ä¿ð ¿ç¿¿ë. Òýãýõã¿é áîë ýð÷¿¿ä õ¿¿õýä ãàðãàñàí ýíý õ¿¿õýí ÿàäàã þì ãýñýí ìóóõàé ñýòãýõ¿éãýýð ýìýãòýé õ¿íä õàíäàõ ãýýä áàéäàã þì.
Õ¿¿õäýý æîîõîí òîì áîëãîîä öýöýðëýãò ºãººä, àæèëä îðîõ þìóó ñóð. Õàð çàëóóãààðàà ãýðèéí ìóõàð ñàõèæ áîëîõã¿é. Èõ ÷ áàé áàãà ÷ áàé ººðèéí ãýñýí îðëîãîòîé áîë.Èéì ñàéõàí çàëóó íàñûã ÿàæ ãýðòýý ñóóæ íºõ𺺠õ¿ëýýæ ºíãºðººõ áèëýý.
Õàäìóóäòàé áîë åð íü ¸ñëîëûí áàéäàëòàé õàðüöàæ áàéñàí íü äýýð. Õýò èõ îéðòîõã¿é, áàñ õîëäîõã¿é. Õóëãàé õèéäãèéí ìýääýã áîë ¿íýòýé ç¿éëñýý öîîæòîé ãàçàð õÿìàãä, ººðºº ýìõ öýãöòýé áàé.
ёо сал сал, хол очиж амьдар нөхөр чинь чамайг л гэдэг бол дагаад ирнэ биз, ирэхгүй бол тэр л биз.
Gehdee asuudliin ehlel n tanai teneg hadmiin tal yum bish yy.Hyn hedii urag torol barildaj suusan ch gelee ter ah dyy.hadam ene ter gesen ulsuud n yr hyyhdiinhee amidrald bagahan oroltsvol hyyhdyyd n ilyy evtei nairtai.amar taivan amidrah bolno.haraad bhad ergyy teneg ah dyy naraasaa bolj hereldseer bagad zaluu nasnii aag omgooroo salj sarnih tohioldol ih bdg.Bid bygd l hadam bolno ene tal deer anhaarval deer yum shig.Hynd ygyi gj heldeggyi hymyys amidralaa alaad ehner hyyhdee 2,3t tavidag yum daa.Ah dyy gj ih gyivel tegeel choniin hool boldiim doo.Naad hyn chin zasrahgyi ee.nasan turshdaa l hynii toloo gyiseer bgaad etsest n oorin amidral n yren taran bolood nogoo hairlaad bsn ah dyy nz nar n nuruugaa haruulaad tegeed duusdag yumaa.Sonin dursamj sederchihlee chinii tuhai unshaad.Urag torliin n hol n deer gj yg n neeh demii garaagyi l bolov uu.Biee daagaad ooriinhooroo amidraad yz l dee.
хөөөрхийдөөө,салж чадвал зол чадку бол ингээл сунжраал гомдоллоол гэр орноо цэвэрлэж хүүхдүүдээ хараал хадмийнхнаа үзэн ядаал нүд амаа бүлцийтэл уйлааал хүүхдээ эцэггүй өсгөхгүй гэж гүрийгэээл байхаасдаа.гүй ингэхэд ийм эцэг бхаасаа байгаагүй нь л дээр юм бишүү,наад хүүхэдээ тоодоггүй л юм бна шд нөхрөрхүү амьтан чинь,хүүхдээ боддог эцэг тэгээл хөөрхий амьтнийг оройд хүлээлгэж хүлээлгэж унтаал,багад нь ганц шөнө босоод хуурайлахаа байг лдээ хань болоод өндийчхээгүй л лаг сайн сайн эцэг байна шд чиний бичсэнэээр.эрчүүдийг ингэтэл нь даврааж ингэтэл нь тэнэгрүүлж өөрийгөө үл хүндэтгүүлснээс бусад эмэгтэйчүүдийг ч чамтай адил боддог иймэрхүү эрчүүдийг олшруулж байдаг та нар бас гайтай хүүхнүүд юмааа
Hunii erhend jargahaar uuriin erheer zov gedeg ug bdag daa. Gehdee chi bol bur hunii erhend ch zovj bga yum bna. Huugee avaad sal daa. Huudee sain aav sain ullger bolj chadahgui huneer yah yum be. Hun nuhurgui bailaa geed uhdeggui yuma.
Ер нь эмэгтэй хүн өөрийгөө гаргуунд нь гаргаад хождоггүй.Нэгэнт чи өөрийгөө гаргуунд нь гаргасан бол хүн бас ч тэгж хандана.Чи өөрийгөө хайрлахгүй бол Бурхан чамайг юу гэж хайрлах юм бэ?Гэрийнхээ хамаг юмыг ганцаараа хийдгээ больсон чинь зөв.
Нөхөр чинь гэнэн залуу биш.Урьд нь амьдрал зохиож байсан л хүн байна ш дээ.Энэ хүмүүс юу яриад байгаан бэ?Зоддоггүй хүн л сайн нөхөр байдаг юм уу?Эрчүүд гэр бүлээ дэээлж,эмэгтэй хүнд халамжтай байна гэдэг чинь чухамдаа өөрийгөө л хүндэлж, хамгийн үнэт зүйлээ нандигнаж байна гэдгийг ойлгох хэрэгтэй шүү дээ.Ялангуяа эхнэрээ төрсөн үед сэтгэл зүйг нь ойлгох,долоо хоногийн хэдэн өдрийг гэр бүлдээ зориулж байх вэ? гэдгээ яагаад зохицуулж болдоггүй юм бэ?Амьдрал асар олон жижиг юмнаас бүрэлддэг.Гэрийн ажил чинь хөдөлмөр шүү дээ.Тэр Бат-Эрдэнэ юу бичээд байгаа юм?Жаахан юм уншиж,эргэцүүлж уужуу,ухаалаг,шинэлэг байвал,хүнлэг байвал яасан юм бэ?
Бүсгүй минь чи аль болох өөдрөг байж,амьдралаа олон талаас нь бод.Хөндлөнгийн хүмүүс хүний амьдралд хэрэгтэй зөвлөгөөг өгч чадахгүй.Дандаа тэгж өөрийгөө гаргуунд гаргаад эмэгтэй хүн л ийм байх ёстой гээд байвал тэр40етэй эмэгтэй шиг л болно.Яаран шийд гаргахаасаа илүү өөрийгөө тордож,нөхөртөө эвтэйхэн өөрийгөө ойлгуулахыг бод.Болохгүй бол яах вэ?гэдгээ сайн төлөвлөсөн байсан нь дээр байх.Шинэ жилээ уйтгар гуниггүй,өөдрөгөөр угтаарай!
Чи салаx байсан бол Эрт анxныxаа Xүүxдийг алдчаал салаx бсын. тэгэxэд салж чадаагүй бж одоо сална гж Юу бдын… 20 жил амидрасан Эгч шиг л Чи бүx насаа xэрүүл Тэмцэл дунд өнгөрөөx бxдаа. Чи энд Өөрийгөө Шийдэмгий гж бичсэн бxын… Яг Үнэнийг xэлэxэд Чамаас шийдэмгий Xүний Үнэр ч гаркуу бна. Яагад уридн Эxнэртэй бсн бж салваа гдгийг сууxасаа өмнө сайн судлаxгүй дээ. Бас дээр н Чи Наадаxа аймаар давраацан Өөрөө бүр Нөxөртөө Үxцийн бна ш дээ. Гуталыг н өмсүүлж өгөөд бxдаа яаxав дээ. Эxлээд Өөрийгөө үнэл xүндэл тэгсний дараа Наад Xүн чин Чамайг xүндэлж магадгүй. Дүү нарн xудлаа яринуу xулгай xийнүү Чамд Падгүй ш дээ. Чи тэртэй тэргүй Мөнгө олдоггүй юум чин шал тооxгүй бай заа юу. Тэр Дүү чин ирээд явxдаа тийм Юумыг чин xулгайлаад аваад явцан бнлээ гэx мэтээр тоомжиргүй xандсан н дээр бxөөөө. Эрx биш Нөxөр чин Мөнгө олдог юум чин эцсийн эцэст Дүүдээ Үг xэлэx блгүй дээ. Xадам Ээжийгээ үзэн яддаг бол Тэрийгээ Нөxрөөсөө нуусан н дээр ш дээ. Яагад гэвэл Ямар ч тоxиолдолд Xүү н Эxийгээ өмөөрнө шүү дээ. Мэдсээр бж Ийм Амидралыг сонгосон болxоор Гарцыг Өөрөө олж дээ.
Битгий салаа, би чам шиг л бодолтой байсан, үргэлж л салах юмсан гээл, бараг мөрөөдөл болчихсон байсан. одоо салаагүй, бүх юм эсрэгээрээ, жаргалтай л амьдарч байна даа
Ер нь л явуургүй болж байгаа гэр бүл байна даа. Чамд дэндүү бүр дэндүү олон асуудал хуримтлагдсан байна. ийм маягаар яваад байвал хэзээ нэгэн цагт салах нь гарцаагүй. Эсвэл хадмуудаасаа холхон, өөрөө амьдарлынхаа санаачлагыг гартаа авах гээд үз. Бүүр болохгүй бол гайгүй ажил төрөлд орж аваад, санхшшгийн асуудлаа зохицуулаад байхаар болвол салсан нь дээр. Нас чинь залуу цус чинь халуун байгаа дээрээ шийдэмгий алхам хийсэн нь дээр гэж зөвлөх байна.
H!Yunii umnu chamd bolon chinii ger buld irj bui shine onii mendiig devshuulie! Shine ond chinii husel buhen butej muruudul bolgon chin bieleh boltugai! Bi zugeer uuriin bodloo l bichmeer sanagdaad… Nuhruusuu salaad hereggui bhaa. Chinii anhnii hair chinii uriin chin etseg yaj ch muudaj saidaj bsn ter hun chamd erhem heveeree l bh bolno. salaad buh zuil saihan bolno gej bhgui. neg l tom hooson oron zai chamaig burheed uunees l salchul saihan bolno gej bodoj bsn chin hudlaa bolhiig chi medreh bolno. tegeed odoo manai niigemd urh tolgoilson eejuud hed bga bilee. taarch tohirson itgel daagad hairlaad yavchih bolomjiin zaluuchuud her ih bga bilee. sain bod. salchih bol amarhan hor urshig n hezee ch arilahgui, tiim bolhoor sain saihan bsn uee urgelj ergen sanaj ireeduid sain saihn boloh buhniig tusuulj bodood teseed bj baival deer bh. chi hervee unheer i ngej chadval burhan neg l udur tesver tevcheer tserver aruin juramtai baisnii chin tuluu shagnah bolno. Hadam eejiin huvid chi uuruu hicheegeed ter hund ohin shig n handahiig bod. hervee chadhgui bol tiim dur yadaj uzuul. anhaarl taviad halamjlaad yamar ch eh hun uuriih n zuv ch bai buruu ch bai ur huuhdee gesen l bodoltoi bg yum. Oilgo uuchil uujim setgel garga. tegeh tusam chi tengerleg saihan busgui gedgee medrene. bas uriin chin huvid tuund sain ah boloh hun oldono. sain etseg boloh hun haan ch bhgui tursun tseg uriin haritsaag buu salga. za minii bodol chamd taalgdahgui bol zugeer l martan biz.
эгчээ та салан н дээр ээ. миний аав ээжийн амидралтай их ойролтсоо юмаа. тэсч тэвчээд хэрэггүй л боловуу. тэглээ гээд хэнч танийг бодохгүй, оровдохгүй. харин ч тсаашлах тусмаа нохор чн улам даварч таний үгийг ч сонсохоо болин. миний ээж яг ингэж бүх насаараа зовж шаналж тэвчсэн хүн бдг. та эртхэн салсан н зов бхаа. мэдээж хүүхэдтэй болхоор хэтсүү бж магадгүй л дээ гэхдээ л ………….
chmad nohriin chine hereg baigaa yumu nohort chinel chinii hereg baigaa yum shig baina yahav nohriin chine olj irdag mongol heregtei baih ooroo sanhuugiin bolomjtoi bol saldaa naad hun chine hezeech zasrahgui nyalh biytei ehneree halamjidaggui hun gedeg bol oilgomjtoishdee
батэрдэнэтэй санал нэг байна доо… эрчүүл нэг л санаатай. xуухнуд нэг л санаатай. 20 жил амидарсан эгч чамд зувулсун байна. би бол эр xуний xувиар энэ тоxиолдолд батэрдэнэ шиг л сэтгэгдэл турж байна. надад ч бас иймэрxүү амидрал тохиолдсон, чиний яриж байгаа ч миний эхнэрийн яридаг зуйлтэй ойролцоо л сонсогдож байна. гэxдээ бид 2 салаагуй ээ, яг салах дээрээ тулахаар хэн хэнд маани хэцүү байсан, би ч бас ер ни болиё гэдэг дээрээ очсон юм, эхнэр маани суулдээ салахгуй л гэсэн тэгээд одоо 2 доx xуухдээ xулэж байн, амидарч байна, одоо бутэж буй эсэxээ мэдэxгүй байна оо, юуг мэдэж байна гэвэл одоо ийм юм тоxиолдвол али али ни сална гэдгээ л мэдэж байна. эр хун ч гэсэн зурх сэтгэлтэй гэдгийг тануус ер ни ойлгохгуй, биднийг xувиа бодлоо гэдэг ч яс юман дээр xуухнууд шиг хувиа бодсон улс xовор шуу дээ, эмэгтэй xун хайрлуулах гэж нухурт гардаг гэдэг, тэр ни тэгээд хувиа л бодно гэсэн уг юм биш уу. яридаг юм ни дандаа л тийм юм байдаг ш дээ.
Нөхөр чинь өмнө гэр бүлтэй байсан юм бол, өөрөөсөө дүү эмэгтэйтэй суусан юм бол халамж гэдгийг мэдмээр л юм даа. За ер нь ээжүүд хүүхдээ л өмөөрдөг ш дээ. Чи энд байгаа хүмүүсийн сэтгэгдлүүдийг сайн унш даа. Чам шиг 20 жил амьдарсан эгч байна. Чи яг л тийм болно. Хүн болгон адилгүй, хоорондоо зохицож амьдрах ёстой ч гэлээ нөхрөө царай алдаж, аргадаж амьдрана гэж бүтэхгүй шүү. Эмэгтэй хүн өөрийгөө хайрла.
Энэ коммент бичиж байгаа тэнэг гарууд боль гэмээр байна. Нохой шиг хуцаж байх шив та нар. Сал гэчихжээ. Сайн уу бүсгүй чи ухаантай бүсгүй байна. Танай нөхөр ч гайгүй л залуу бололтой. Элдэв маяг чимэггүй өөрийнхөөрөө бичсэн байна, ухаантай сайн эзэгтэй байна. Нээх айхтар салах нтр гэсэн бодлоо одоо бодоод байж яахав дээ. Амьдрал баян ш дээ. Бас их тэвчээр шалгадаг шүү дээ. Элэг бүтэн амьдрал л хамгийн аз жаргалтай даа. Энэ хүнээс салаад хүүгээ өсгөөд, хааяа хааяа аавтай нь уулзуулаад, эдийн засгийн асуудлаа өөрөө шийдээд сайхан амьдарч болноо гэсэн бодол омголон, дэврүүн залуу насны гэнэн л бодол шүү дээ. Хамгийн гол эь элэг бүтэн байх ёстой. Муу хүн биш байнаа танай нөхөр…
Сал, сал, сал. Энэ хүмүүс үнэхээр амныхаа зоргоор ярих юмаа. Энэ сайтаар дүүрэн л наадахнаасаа сал гэсэн хүмүүс. Хүний амьдралыг уг хүн шиг нь ойлгож, мэдэрч чадахгүйн дээр амьдрал зохиох, нураах тийм амар ажил биш байхад яагаад ингээд шууд сал сал гээд байдаг юм бэ. Хүнд үнэн сэтгэлээсээ зөвлөж чадахгүй юм бол заавал энэ цаг үрэх хэрэггүй л баймаар юм. Захидал бичигчийн асуудал бол салах дээрээ тулсан асуудал биш юм шиг санагдаж байна. Хамгийн гол нь эхний хүүхдээ алдаад, хоёр дахиа олоод, гаргаад, энэ хүртэл явсан амьдрал байна шүү дээ. Гол нь халамж, хайр үгүйлэгдээд байгаа бололтой. Дээр бичсэн ННН-ийн сэтгэгдэлтэй санал нэг байна. Нөхөртэйгээ эхний ээлжинд ярилцаад үзэх хэрэгтэй. Төрөлтийн дараах сэтгэл санааны хямрал, дээрээс нь өмнө сэтгэлд чинь үлдсэн байсан толбо зэрэг нөлөөлөөд байгаа юм шиг. Захидлаас чинь үзэхэд өөрөө дуугай талдаа хүн байж магадгүй юм шиг байна. Тийм болохоор юу болохгүй байгаагаа нөхөртөө сайн ойлгуулах хэрэгтэй байх. Мөн нөхрийгөө ч бас сонсож үзээрэй. Юу бодож явдаг ч юм билээ, чи бас мэдэхгүй яваа ч юм билүү. Ярилцаад үр дүнгүй бол хэсэг хугацаанд тусдаа байгаад үзэхгүй юу. Хэн хэнд чинь олон зүйлийг эргэцүүлэх сайхан хугацаа болох байх.
Яг л миний амьдрал.Би энэ амьдралаар 20 жил амьдарч байна.Надад хүмүүс сайн ханддаг.Сайн ч хүүхэн, сайхан ч хүүхэн гэж дүгнэцгээдэг. Энэ итгэлийг нь алдахгүй гэсэндээ нөхрийнхөө, хадамынхаа аймаар санаа, алдаа бүхнийг нь тэвчээд 3-н хөөрхөн охиноо бодоод л өдий хүрлээ дээ.Одоо эргээд бодоход галзуурмаар замаар туучиж иржээ. Яаж эд эрхтэн минь давж гарч байсан юм бол доо. Би 40хүрч байна. Ямар ч итгэл,сэтгэл гэх үм байхгүй, хайр халамж гэж бүр ч мэдэхгүй 1-л робот шиг хүнэнцэр үр хүүхдийнхээ сайн сайханыг хүлээгээд л өдөр хоногийг өнгөрөөж байна. Үс минь аль эрт цайж, нүүрэнд минь түмэн үрчлээ сууж, нүдэнд минь хэзээ ч арилахгүй гуниг хуржээ.Бурхан намайг буруу гараараа зурсан юм болов уу даа.
салаа dunguj 25tai tegeed huuu chini bna
Хүүхэдтэй болохоосоо өмнө нөхөртөө хайртай, одоо харж байгаагаасаа өөрөөр хардаг байсан биздээ? Тэгээд хүлээн зөвшөөрөөд сууж, хүүхэдтэй хүртэл болсон. Харин одоо хамаг юм хэцүү санагдаад, гутраад байгаа чинь төрсний дараах депресс гэдэг нь бас нөлөөлж байгаа байхаа. Эмэгтэй хүн жирэмсэн болохоос авахуулаад, төрсний дараах саруудад депресс буюу сэтгэл гутралд их автдаг гормон ихээр ялгаруулдаг гэсэн. Би ч бас одоо жирэмсэн, анзаараад байхаар миний уур уцаар урдахаасаа их хөдөлдөг, нөхрөөсөө байнга л өө хайж, жоохон буруу зөрүү юм хийх болгонд нь салмаар байна гэдэг бодол толгойд орж ирээд төвчигнөдөг болсон. Энэнд миний нөхөр тэвчихдээ тэвчээд, хэрэлдэхдээ хэрэлдээд өнгөрдөг. Өчигдөр л гэхэд миний уур хүрээд том өрөөнд диван дээр унтсан, шөнөжин уйлаад, миний нөхөр орон дээрээ даварцан амьтан ганцаараа унтаад, намайг аргадаж гуйхгүй дургүй хүргээд, шөнөжин сална гэж бодсон. Харин өглөө нь босоод, нөхөр маань намайг шоолоод, би ч бас шал утгагүй юман дээр өөрөө тэнэгтсэнээ ойлгоод инээд хүрсэн. Чиний хувьд төрөөд удаагүй байгаа их л эмзэг байгаа байх, нөхөртэйгээ ярилцаад, гомдож байгаагаа хэлээд, энэ нь эмэгтэй хүний биений онцлог энэ тэр гээд юу ч нуухгүй, уйлж байгаад ч хамаагүй ярилцаад үзээч дээ. Энэ үл тоомсорлосон байдал чинь намайг чамаас сална гэдэг бодолтой болгож байна, гэхдээ амьдралаа ийм амархан нураамааргүй байна, хэрвээ чамд гэр бүл чинь үнэ цэнэтэй биш юм бол чиний зөвшөөрлөөр би салъя даа гэх мэтээр хэлээд ярилцаад үз ээ. Ингээд ярьсны дараа байдал дээрдэхгүй нөхөр чинь тоохгүй бол, чи салаад явсан ч хүүгийнхээ өмнө чи өөрийгөө ганцхан буруутгахгүй ш дээ. Хүүдээ аав чинь энэ замыг өөрөө зөвшөөрсөөн гээд хэлэх үгтэй байх байхдаа ядаж. Хэрвээ нөхөр чинь ойлгоод хамтын амьдрал чинь сайхан болох юм бол, нэг алтан дүрэм байдаг, тэр нь нөхрийнхөө ээжийг, хайртай бусад ах дүүсийг нь хэзээ ч битгий муул. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг үг мэднэ биздээ. Нөхөр чинь чинийй ээж аавыг муулаад байвал ёоооё чи бас яаж боож үхэх гэж байх болоо. Чи дургүй байсан ч, би л шулуун хүн гээд дайраад байлгүй, дуугүй л байж байлдаа. Холхон л байхгүй юу. Эцэст нь хэлэхэд хүүгээ жоохон том болгож байгаад ажил олж хийгээд өөрийн гэсэн хүрээтэй, хамт олонтой, өөртөө данс нээгээд хуримтлалтай болоо. Цаашид юу ч тохиолдож болно, өөрийн хураасан жоохон ч гэсэн мөнгө хэрэг болно доо. За зальтай, сэргэлэн бай. Эмэгтэй хүнд шулуун байх нээх зохимжтой биш, заль гаргаж сур л даа… Амжилт. Нөхөр чинь тийм ч муу хүн биш юм шиг байна.
чи сална л гэж бодож байвал аяндаа тэр хүний жижиг алдаа нь ч гэсэн салах том шалтаг болоод л цуглараад байна даа, амьдралаас юу хүснэ тэрийгээ авдаг гэдэг дээ. Гэвч сайн муу 2 зүйл хүслээ гэхэд муу нь түрүүлж биелдэг хорвоо доо.
Өөрийгөө бодсон дээр дээ. Яавал өөрөө аз жаргалтай байх нь вэ гэдгээ тунгааж олоод, салсан нь дээрүү, салаагүй нь дээрүү гэдгээ өөрөө шийд.
бусад эрчүүд сургамж аваасай…..gantshan huuhed haraad gertee suuhad ih strest ordog,ene uyd ni nuhruudiin halamj 1rt bdag…erchuud uursduu gants udur huuhed haraad gertee bhad ymar ih zalhdag bilee,….
чи л оороо урдуур н ороод юмийг н хийж огоод цурагчихсан юм бна шдээ
салсан дээр ш дээ чамайг ч бас ашиглаад байна согтуу ороод ирэхэд н битгий хувцацийг н тайл за
ийм эрчүүд хэнд хэрэгтэй юм вэ би ч бас амидрах гээд л явж бга энэ сайтад орж янз бурийн юм уншад оорт маани тохиолдох вий гж айдаг гэхдээ хэтэрхий их хичээх ямар хэрэгтэй юм бэ 2лаа л хамт бугдийг хийж байх хэрэгтэй одоо наад хун чин хийж сурахгуй л дээ
гэхдээ чамд сайн тал бна чи оортоо итгэлтэй оорийнхоо толоо хуугиннхээ толоо энэ бухнийг хийж ялж чадна гол сал залуу бна амидрала бод гж хэлмээр бна
амжилт
Тэрний их, бага монго олох ни чухал биш. Олж ирснийг ни гололгуй тас хамж аваад, 1 тогрог ч байсан яс оороо хамт зарлагадаж сур. Эхэндээ уурлаад боон юм болох бз, бууж огч болохгуй. Аяаандаа хэсэг хугатсааний дараа сурчихна, оороо чамд тушаадаг болно.
Салсан ни дээр бхаа. 1нт л сэтгэлд чини сэв суусан бол. Сэтгэлд хурэхгүй хунтэй амидрах хэтсүү. Саля гэж бодож бгаа бол хуугээ али болох нялх, бага байгаа дээр ни сал. Анхнаасаа ойр дотно биш, мэдэхгүй оссон хуухэд нээх угуйлээд бхгуй. Харин томроод мэдээ орох тусмаа л этсгээ угуйлнэ. Бусдийн хуу аавтайгаа хотлолтсоод явж байхад миний хуу аавгуй осно гж бодохоор хуугээ оровдоод бдг л даа. Гэхдээ эргэн тойронд байгаа хуухдээ аваад салж чадсан хуухнуудийг байнга бодож сэтгэлээ зоригжуулж чангалж бай. Яадаг ч бсн хэсэг хугатсаанд салж тэр хунийг жоохн юм узуул, эхнэр хуухдэдээ хаягдаад зовоод ирэхийн тсагт 1 юм бодож л таараа. Чи оороо харин эргэж гуйж огт болохгуй, буур салнаа гээл гялалзаад бай. Тэгээд буур яалт ч угуй эргээд суухаар болбол чи яг ямар амидрал, ямар нохортэй байхийг хусэж бгаа, хадам ах дуу хамаатан садантай ямар хэмжээнд харизаатай бхийг хусэж байгаагаа тодорхой тулгаж хэл. Чадахгуй бол суухгуй гээ. Эр ни бол наад нохороо анхнаасаа гартаа атгаж, харзаараа ходолгож сур. Хайр итгэл найдвар даахгуй, ах дуу авгай хуухдээ зохитсуулах чадваргуй эрчүүдийг чангахан гараар атгаж, жаахан хэмжээнд ни ходолгож амидарсан ни дээр бдгийн. Одоо яаая гэхэв дэ. Ур хуухдээ ончруулж байснаас хэр хэмжээнд ни чардайлгаад байж бай. Гол ни чи оороо оортоо итгэлтэй, ухаалаг бх хэрэгтэй.
Миний л хувид бол чи харин ч гайгуй нухуртэй юм бна чи ээжтэй оширхууд байвал яаж чамтай ологтой харитсах юм бэ.Тэр хадам чин тэнэг ч бай ямар ч бай туууни торсон эх ни шуудээ. Битгий тоо зугээр л хаячих ахиж хэзээ ч хадамаа нухуртуу гомдол.Бас хуухнууд та нар жаахан хийсэн зуйл, хичээсэн болгоноо аймаар их юманд бодож тэрийгээ хэзээ ч мартдаггуй аймаар улсаа.Тэр жаахан гэр тсэвэрлэх хувтсас угаах тэр юу юм бэ ажил юмуу.Жишээ ни би эхнэрээрээ хувтсасаа угаалгах дургуй тэр бол надад асуудал биш харин ч эхнэрийн индуудлэгээс угсуулээд надад таалагддаггуй.Гэтэл эрчүүд тэр болгоноо яридаггуй учраас та нар хэзээ ч биднийг яаж тэвчиж гурийж хэдэн цаас олдогийг мэддэггүй шуу.манай эхнэр ч надаас сална би амидрах гэж унэхээр хичээсэн ч гэх шиг тэрнийхээр би эрүүсүү хичээгээгүй айн.Эцэст ни хэлэхэд хуугийн чин ааваас илуу аав энэ хорвоо дээр хаана ч байхгуй шуу. Соёлтой мундаг царайлахийг орлдсон жуликууд зундуу л байдаг юм.оорийнхуу хуухдийг унжруулж орхиод чиний хуухэд унэн голоосоо хайртай аавууд хэхэ хуухнуудээ гэж
Бух л бумуус гэрийхэндээ хайртай бдаг шу дэ хэзээч ах эгч ээжийн оорт н битгий муул тэдэнд оортн хэл бай бас ажилд олж хий
Би чамайг илуу зов гээгүй шу ! Хун болгони амидралд сайн муу сулэлдэн бдаг юм.чиний итгэж суусан нухур чин орлого гд бх юм бхгуй.тэгсэн муртулуу хар усаа байнга гударана,зугэр ч гударахгуй ирээд довчигноод,тсохиж нудэд бдаг бол ях вэ? Ийм амидрал хэр их бга гэж бодож бна.? Харитсуулах л хэрэгтэй.! Халамж муутай ни тиймэрхү юм.хадам ээжүүд бугд л ухтэл ур харам гэдгиг сана! Чини шийдвэр хуугийн чин хувид маш чухал шу.! За амжилт бусгуй мин ухаантай л бгаарай да…. Bi chamaig iluu zov geegui shu ! Hun bolgoni amidrald sain muu sulelden bdag yum.chinii itgej suusan nuhur chin orlogo gd bh yum bhgui.tegsen murtuluu har usaa bainga gudarana,zuger ch gudarahgui ireed dovchignood,tsohij nuded bdag bol yah ve? Iim amidral her ih bga gej bodoj bna.? Haritsuulah l heregtei.! Halamj muutai ni tiimerhu yum.hadam eejuud bugd l uhtel ur haram gedgig sana! Chini shiidver huugiin chin huvid mash chuhal shu.! Za amjilt busgui min uhaantai l bgaarai da….
Salsan ni shuluun yum baina daa.
-Hunii orchlond jargah gej torood ingej amidrah gejuu
Нэмж хэлхэд эмэгтэй хүн өрөөлийн биш өөрийнхөө аз жаргалын төлөө байвал сайхан амьдарч чадна шүү.
Эрт оройгүй хэзээ нэгэн цагт бараг салж л таарах байх даа. Нэгэнт толгойд чинь сална гээд бодоод байгаа бол цаашдаа аз жаргалтай байна гэж худлаа. Бараг эрт өөрөө бэлдэж байгаад л салсан нь дээр. Миний бодлоор тэр эр хүнгүй хамаагүй дээр хамаагүй аз жаргалтай амьдрах юм шиг. Харин салах шийдвэр гаргачихаад буцаж болохгүй шүү энийг л захияа.
1 талаас чи гомдсон сэтгэлээсээ болоод гэр булээ алж бна. Нохрийгоо харсаар бгаад архичин болгож бна.
Busgui mini shud zuugaad teseed gar daa. Negent amidral zohiochihson hoorhon huuhedtei bolchihson yum chin salj sarniad yahav dee. Yum buhen eelj daraatai dandaa hetsuu zovlontoi bgad bna gj bhkue naad uyee l davchih tgd l jargal irne unen shuu. Chamaar bi baharhaj bna.
Хэцүү ч юм даа уншсан чинь чамайг бүр өрөвдчихлөө. Миний бодлоор нөхөр чинь засрахгүй ээ. Би бол сал л гэж хэлмээр.