Аз жаргалтай байхад их зүйл хэрэгтэй юу?

95482295

Би амьдралыг өөрийн гараар босгож яваа нэгэн. Өнөө хүртэл аз жаргалтай амьдралын тухай өөрийн төсөөллийг бий болгоод түүнийхээ төлөө л зүтгэж явна. Тавьсан зорилгынхоо ихэнхэд хүрчихээд байна. Хэн ч харсан сайхан гэр бүлтэй өөрийн гэсэн орон байртай хүнээс илүү гараад байхгүй ч дутуу зүйл нэг их алга байна даа гэж бодож явлаа. Гэвч ойрын үед хүн аз жаргалтай амьдрахын тулд юу  хэрэгтэй юм бэ? гэсэн асуулттай тулгараад байна.

Миний эцэг эх насаараа барилгын салбарт ажиллаж байгаад их барилга дампуурахад ажилгүй болж хоцорсон тэр л хүмүүсийн нэг. Амьдралаа авч үлдэхийн тулд эцэг эх минь хүний хийж болох бүх л зүйлийг хийсээр өдий хүрсэн дээ. Би ч айлын том болохоор 5-р ангиасаа л ажил хийж эхэлсэн. Хожим энэхүү амьдрахын төлөө тэмцэж явсан минь бусдын амны зугаа болж энэ үеэр минь миний ханилсан хань намайг доромжлохын чинээ санасангүй л явлаа.  Өөр хүн намайг тэгэж ядуу зүдүү явсанаар минь доромжилсон бол би их юм бодохгүй өнгөрөх байсан байх. Харин итгэж ханилсан хань ингэж хэлсэнд би гайхаж өнгөрсөн бүхнээ эргэцүүлж бодсон юм. Гэхдээ ийм зүйл сонслоо гээд гуниж гутраад байх зүйл надад алга. Зүгээр л миний ханийн алдааг хэн нэгэн битгий давтаж чамд итгэж яваа тэр хүний итгэлийг битгий унтраагаасай гэж сургамж болгох гэсэн юм.
Би ядуу өссөн. Эцэг эх минь миний төлөө дүү нарын минь төлөө яаж тэмцэж байгааг би хараад энэ бүх дутуу тарчигхан амьдралыг өөрчилж баярлуулна даа гэж мөрөөдөж өссөн. Гэхдээ миний бага нас дэндүү  аз жаргалтай байсан даа.  Би эцэг эхийн хайраар дутаж өсөөгүй болохоор тэр юм шүү.

Одоо  надад дутуу юм алга. Сайхан мэргэжил эзэмшиж чадсаныхаа хүчинд амьдралаа өөрчилж эцэг эхээ баярлуулж л явна. Гэхдээ миний хүнд  итгэдэг  тэр агуу итгэл алга болчихлоо.

Хадмуудын минь хүслээр бол би заавал төрийн албанд орж нэг газрын дарга болох ёстой. Өөрсдөө хуучин нийгэмд дарга хийж явсан хүмүүс л дээ. Тиймээс би тэдний зэрэгт хүрэхийн тулд дарга л болох ёстой. Эхнэр маань ч үүнийг нь хүлээн зөвшөөрдөг тул зөрчил үүсдэг юм.

Харин би санхүүгийн мэргэжилтэй бөгөөд мэргэжлийнхээ дагуу  компаниудад гэрээгээр санхүүгийн шинжилгээ хийж, зөвлөгөө өгч, санхүүгийн зуучлал үзүүлдэг.

Харин эхнэр минь саяхан чи багадаа нүүрс үүрч амьдардаг байсан учираас би чамайг нөхөрөө гэж танилцуулахаас ичдэг гэж хэллээ. Надаас ичдэг байсан юм бол яах гэж надтай гэрлэж, яах гэж өөрийнхөө болоод миний залуу халуун насны  5 жилийг үрсэнийг ойлгосонгүй.

Бодоод байсан чинь миний амьдрал эмгэнэлт бөгөөд инээдмийн драмм юм шиг санагдчихлаа. Миний эхнэр гайгүй зиндааны амьдралтай залуутай суучихлаа гэсэн чинь тэр ядуу гуйлгачдын дунд өссөн залуу байж таарчээ. Тэгээд тэр тухайгаа өөрт нь хэлэлгүй таван жил нуучихсан. Иймээс хамтын амьдрал минь төгсөж байна даа.

Эцсийн эцэст миний хэн байсан нь тийм чухал уу, эсвэл хэн байгаа минь тийм чухал уу.

Амьдралын даваа эрт байна даа. Гуч дахь насны минь шинэ он эхэлж байна. Шинэ он минь чи надад бас ямар шалгуур бэлдээ юм бол доо.

Даль жигүүрхэндээ мөнхийн шархтай
Даанч гэнэхэн залуу нас минь гэдэг байхаа
Бичиж эхлэхэд цээжинд нэг зүйл огшоод байсан бичээд дууссан чинь харин  бүх юм тийм ч муу биш санагдаж байна шүү. Бусадтай хуваалцсан зовлон 2 дахин нимгэрч бусадтай хуваалцсан жаргал 2 дахин нэмэгднээээ гэж үнэн юм байна золиг гэж.

Аз жаргал хүсье залуусаа.

cekc.mn дээр ирсэн захидал

65 Comments

  1. Ogi says:

    баян ядуу гэж ю яриад байгаа ям бэ. Монголчууд бугд баян хумуус. Танай авгай чин хайргуй л болсон байна л даа. Зорилготой байх ни сайхан. Чи ööрöö хайртай биш ööрт чин хайртай хунтэй суу тэгвэл аз жаргалтай байна.

  2. cherry says:

    Харин ч бахархамаар зүйл б,на. хүүхэд насны амидралыг чи өөрчилч чадахгуй
    Ирээдүйгээ өөрчилж чадсан гэж бодож б,на.
    Бас аав ээжийгээ баярлуулж чадаж б,гаа бол энэ жинхэнэ аз жаргал.
    Би ч бас ядуу айлийн охин байсан.
    Одоо сайхан чинээлэг л амидарч б,на.
    Бас аав ээжийгээ чадах чинээгээрээ баярлуулж б,даг гэж боддог.Үүндээ ч сэтгэл хангалуун б,даг

  3. sum says:

    Зугээр дээ хамаа.
    миний амидрал бас л чинийх шиг эхлэх байх даа хэхэ. одоогоор би чадал муу амидарч байуа эхнэр хуухдийн талаар бодсон юм их ч нэг л сэтгэлд хурэхгыи бхийн. амжилт л гэе дээ….

  4. xaxa says:

    аз жаргал гэж чиний хувд юу юм оороосоо асуу тэгэд асуудлаа шийд.эхнэр чин чамд хайргуйн бноо цаашдаа ч хани болку л юм бншд ингээл хайртай хунээ элдэвээр хэлээс суужийдаг хун хаа бсийн? оортэй чин учрах амидралийн чин хани магадгуй чамаас тоорчиж

  5. NNN says:

    Миний нөхрийн экс эхнэр нь бас яг танай эхнэр шиг хүүхэн байсан. Өөрөө гайгүй айлын охин байсан учраас нөхрийг минь ядуу гуйлгачингаар нь дуудаад өөрийнхөө зиндааны залуутай суулаа гээд хаяад яваад өгсөн. Тэр хүүхнийх нь ээж нь хүртэл нөхрийн маань ээжийг ядуу гуйлгачин гэж загнадаг байсан гэсэн. Тэгээд тэр эхнэрээсээ салаад 3 жилийн дараа надтай суусан.Бид маш сайхан аз жаргалтай амьдарч байгаа. Яс юман дээрээ миний нөхөр тийм ядуу айлын хүүхэд биш, жирийн нэг сэхээтэн айлын ганц хүү. Гэтэл тэр өнгөрсөн 3 жилийн хугацаанд нөгөө хүүхэн чинь юун өөртэйгээ адил зиндааны залуу олох байтугай, бүүр ядуу залуу нь ч олдоогүй, ганцаараа байж байгаад буцаж нөхрийг маань нийлье гэж гуйгаад алингаа алдсан. Нөхөр маань харин ялсан баатар болж, тэр хүүхэнд ахиж сайн хүнтэй учирвал алдаж болохгүй шүү гэж зөвлөөд хөөгөөд явуулсан. Эцсийн эцэст ямарч тохиолдолд эмэгтэй хүн өөрөө эвгүй байдалд ороод арчаагаа алдаад дуусдагийн байна лээ. Чамд өгөх миний зөвлөгөө бол, нэг хэсэгтээ хэлсэн үгэнд нь гомдсон учраас, баян залуутай учрахыг ерөөгөөд салж тусдаа амьдраад үз. Ухаараад сайн шалд нь буулгаж байгаад буцаад нийлж үздэгиймүү? Тэр хүүхнийг чинь тийм баян залуу тоогоод аваад суучих царай зүс, ухаан байгаа юмуу үгүй юмуу гэдгийг нь бас шалгаад үзэхгүй юу. Бараг чамд ч гологдохоор тэнэг хүүхэн байгаадаа…

  6. гэрэл says:

    гэхдээ бас нэг зүйл байна залуу чи өөрөө баян айлын эд хөрөнгө харж эхнэрээ сонгоогүйн байгаа биз дээ. Одооний залуучууд дийлэнх нь өнгө мөнгө. хүний хэтэвч рүү өнгийж амьдардаг болсон байна лээ гэж.

  7. гэрэл says:

    эмэгтэй хүн их уурлахаараа юу хэлж байгаа бас урьд өмнө бодож байгаагүй зүйлээ хэлдэг чи эхнэрээ гомдоочихсон юм биш биз.1 удаа үнэн сэтгэлээсээ уучлаад үзвэл яасийн. Хэрвээ уучлаж чадахгүй бол хамт амьдраад дэмий байх даа.

  8. bi says:

    HUN HEN BAIH NI GOL BISH HUN BAIH NI CHUHAL GEJ UG BDAGDAA….

  9. nuyo says:

    хэхэ гое бичхиймаа!!нээх хөөрхөн санагдчлаа,хуний өнгөрсөн амидрал хэнд ямар хамаа бнаа,одоо хэн бн юу хийж бутээж чадаж бн гэдэг л сонин биздэ,танай эхнэр чин бол нэг тиймэрхүү бдаг хуухнуудийн нэг бнаа яг юу гэжж бичхээ мэдкү бна,нэг тийм өнгө хардаг,тэглээч олон сайхан хумуус бугд л ядуу тарчиг амидралаас бий болдийшдэ,тэгээд нас чинн залуу бна болку бол салку юу ёстой нээрээ лай л бн гэдэг билуу,за тээд амжилт

  10. oko says:

    ямар өөдгүй амьтан бэ хүсвэл майл бичээрэй ок онжи_1024

  11. Khaagii says:

    Eregtei hun iim ugend emzeg shu. Manai naiz ohin gej bas neg buun shuumjlegch. Y

  12. Sahil says:

    Чи гомдох чинь зөв. Гэхдээ эрчүүд Эм хүний үс урт ухаан богино гэдгийг ийм л үед бодож байхад илүүдэхгүй болов уу. Эмэгтэйчүүд чинь хааяа бодлогогүй үг хэлдэг ш дээ.Огт бодож байгаагүй,санамсаргүй үг санаандгүй хэлснээр нь 5 жилийн амьдрал,чамд зориулж ,чамайг хайрлаж байсан бүхнийг үнэлж цэгнэнэ гэвэл дэндүү харамсалтай. Ухаалаг залуу бол чи уужуухан бай,уучилж сур. Тэрний чинь төлөө эхнэр чинь чамайг улам их хайрлах болно. Одоо ч хэлсэн үгэндээ харамсаж суугаа гэж бодож байна.

  13. Цэцэг says:

    Нарантуяагийн хэлснийг нэг бодоорой. Юмыг яаж мэдэхэв… Юу юугүй эхнэрээ буруутгаад яахав.

  14. hun says:

    fuck you fuckin’ fuck энэ бол эхнэрт чинь хэлэх миний үг байлаа гэж би бас ийм түүхтэй эцэг эхгүй өссөн гэхдээ 2 уулаа амьд одоо би хүнтэй суух гэхээр л аав ээж чинь гээ л асуугаад эхэлдэг эхэндээ танилцахдаа дандаа худлаа хэлчдэг дараа нь гүнзгийрээд ирэхээр бүр нэхээд эхэлдэг хараал идмэр шүү дургүй хүрээ л явчдаг нэг л их түүхтэй хамаатан садантай сайн сайхан амьдралтай хүмүүс чөтгөр аваасай эцэг бхгүй сайхан гэр оронгүй өссөн нь миний буруу юм уу тийм өчүүхэн хүмүүсийг fuck you fuckin’ fuck гээ л хаяах хэрэгтэй одоо ямар бна тэр нь л чухал шд би лав эцэг эхгүй өссөндөө насаараа буруу үүрч чадахгүй

  15. hmm says:

    Үнэхээр тэгж доромжлоод байдаг бол хамт амьдрахад хэцүү л юм даа. Хүүхэд шуухадгүй бол сал дөө. Яаж өөрийгөө үнэлдэггүй хүнтэй насыг барах вэ.
    Манай нөхөр бас багадаа их хэцүү амьдрал туулсан гэсэн. Анх суухаасаа өмнө л надад ярьсан. Би тэр тусам нь өрөвдөж, түүнийгээ дахиж тийм хэцүү амьдрал үзүүлэхгүй жаргаанаа гэж бодоод суусан. Одоо бид 3-уулаа болоод жаргалтай л амьдарч байна.

  16. m says:

    Ижил гарал үүсэлтэй хүмүүс ханьлахад илүү амар байдаг байхаа, би бол баян айлын охидоос зугтааж ирсэн. Миний бага нас хотын захад тарчигхан өнгөрсөн, гэр бүл маань ч баян цатгалан биш. Баян айлын охид чинь цаанаа л амьдрал мэдэхгүй эрх танхи, жаахан зовлонгийн ая даахгүй гуньж гутраад дэмий санагддаг. харин өөртэй ижил түвшний гарал үүсэлтэй охинд хайр сэтгэлээ өгөөд түүнтэйгээ тэр баян айлуудаас ч илүү дутах юмгүй хамтдаа бүхнийг цогцлоон босгож сайхан амьдарч байна даа.

  17. ee says:

    Яг яагаад гэнэт тэгэж хэлсэн юм бол??? Та хоёр муудалцаж, хэрэлдсэн юм уу? Эсвэл зүв, зүгээр юм яриж байснаа тэгэж хэлсэн юм уу? Гэхдээ яг юунаас болж маргалдаад, маргалдаан хэр өрнөсний дүнд эхнэр чинь тэр үгийг хэлсэн нь бүрхэг байна. Эхнэр, нөхөр хоёр ана, мана ач тач үзэлцээд тэр үед гарсан үг бол бас ойлгох талтай. Учир нь зарим эмэгтэйчүүд хэрэлдэж, уралдаж байхдаа ялан дийлэхийн тулд тэр хүнийг гомдоох хамгийн муу үгийг бодож олж. эмзэг газар нь цохиолт өгөхийг боддог. Магадгүй чи өөрөө эхнэрээ гомдомооор үгнүүд хэлсэн байж болно. Эхнэр, нөхрийн хооронд яг юу болсныг мэдэхгүй байж бүгд нөхрийн талд ороод бичээд байж болохгүй ш дээ.
    Хэрэв зүв, зүгээр ярилцаж суугаад эхнэр чинь тэгэж хэлсэн бол наадах чинь давлиун, ухамсаргүй, юм үзээгүй, цаашид чамайг ихээхэн дарангуйлж амьдрах хүний шинж.
    Харин та хоёр муудалцаж хэрэлдээд ана мана, ач тач үзэж байхдаа хэлсэн үг бол зүгээр л тухайн үедээ чамайг ялан дийлэхийн тулд хэлсэн үг бөгөөд дараа сайдсаныхаа дараа эхнэр чинь харамсаж байгаа.

    Таван жил хамт амьдраад гэнэт хэлсэн гэхээр та хоёр муудаж, хэрэлдсэн л байна даа. Арай чи бас эхнэрээ доромжилж, хэлэх хэлэхгүй үгээр хэлчихээд хариуд нь энэ үгийг сонсчихоод энд худлаа хохирогчын дүрд тоглоод гомдоллоод байгаа юм биш биз дээ???

  18. ee says:

    Энд сэтгэгдэл бичсэн ббб-ийн аав их ухаантай хүн юм. Гэхдээ ббб их сонин юмаа. Аавынхаа үгэнд ороод өөр нэг хүнтэй сууцчихдаг хэхэ….

  19. Tehh says:

    Энэ тэнэг Жулиа яаж нохортэй бдгийн. Нохортэй хун ийм юм бичихгуй, шал маанаг, сумтай авгай бн.

  20. A Gitler says:

    cham shig iim zaluuchuud l MGL-iin maani ireedui shdee tegsnees chi bayan ailiin bandgar batsaan nar shig erh tanhi xemjee xyzgaargui aashilaagui zovhon ooriinhoo hucheer amidralaa buteen bosgoj amidraliinhaa sain saixanii toloo zutgej yvhad enher gd xooson nertei xvn chinii ter ix itgeliig ingej hugalj bxaddaa yahav dee bi ih olon zuil unshij bsan ch yagaad ch ym chinii zaxia nadad ix taalagdlaa xun er ni urid ni yaj ch amidarch bsan xamgiin gol ni itgel xvnii saixan setgelee l aldaxgui bx ni chuxal ym shigee CHAMD GEJ XELEHED CHI INGEJ DOROMJUULAAD YADGIIN SDA ooriinhoo medleg chadvaraaraa naad ehnereesee salaad ergej xartal ni amidraach sda ZA TEGEED CHAMD AMJILT XUSIE

  21. Hmmm says:

    энэ дээр бичсэн Julia гээд тэнэг хүүхэнтэй суусан эрэгтэй бас азгуй бх ни дээ, бас тэр эхэнд бичсэн мянганбаяар танай эхнэр 2 хоорондоо таарах юм биш үү хаха

  22. Milo says:

    Мэсийн шарx эдгэдэг, угийн шарх эдгэхгүй ч гж уг бий. Хуухэдгүй бол шууд баяртай, хуухэдтэй бол хуухдээ оороо аваад баяртай гээд явуул.

  23. life is game. says:

    нэмж хэлэхэд наад хумууст чини ондор албан тушаал монго л хэрэгтэй ум байна. чамайг ядраад ирэхийн цагт бол буур онгорох ум байна лдаа .

  24. soko_suki@yahoo.com says:

    harin ch baharhah estoi yum bishuu .. ter hund bdlaas udii hursen hun shuu dee minii hani ntr geed l … teneg huuhen…

  25. Milo says:

    Муу хунд уг буу дуулга, мухар ухэрт ус буу узуул. Муу хог шаар юмнуудад чин сэтгэлийн угээ битгий хэлж бай

  26. life is game. says:

    за залуу мини танай эхнэр чини чиний буянд даварсан байна. Жаахан хатуу угийг хэлэх хэрэгтэй шуу. наад хадмууд чини ийм сонин сэтэхүй хумуус бол чамайг чадалтай ухаантай амдралийг авч уавч чадна гээд наад хуухнээ чамд огсон ойлгомжтой. Эх эцэгээ горомжуулаад сууж байхуу эсвэл наад хуухэнээ хоогоод явуулахуу оороо мэддээ. Танай хамууд болон эхнэрт чини хэлэх уг алгаа.(Тэнэг ялзарсан хумуус байна) Чи тэгээд ийм удмийн ур хуухэд гараад яаг наад хадмууд шигээ хумуужилтэй болговол хэцүү л ум байна даа. тэгээд чи бол амдрах чадвартай залуу байна. Цоглог бай! Онгорсон амдралаараа байнга бахархаж бай. Хэзээ монголчуудийн дунд тийм баян хун тэр ед байсан ум бэ. наад хадмууд чини зугээр оордийгоо тэгээд бодсон ялзапсан умнууд байна. Оорийн шийдвэр оортэй зов доо.
    Korea -giin h tovch bogood unen baina shuu.

  27. hgyftygj says:

    худлаа улгэр зохиочих умаа халтар тсарайт шиг эшүл солонгос соап опэра

  28. Lonsdale says:

    хэхэ уучлаарай инээсэнд нэг юм санаанд орчлоо нилээд хэдэн жилийн өмнө нэг залуутай найзалдаг бсан юм тэгсэн чинь нэг юмнаас болж салсан зиндаа гэсэн бхаа би ч бас жаахан хэцүүхэн амьдралд өссөн юм л даа багадаа эгчтэйгээ явж ундаа ширхэгийн бохь зардаг бсаныгаа итгээд ам халаад ч гэхиймүү хэлчихсэн юм тэгсэн чинь зиндаа миндаа яриад хүмүүс тийм л бдгийн бна лээ дээ. эцэсийн эцэст дарга байнуу цэрэг байна уу хайр сэтгэлд огт хамаагүй юм шигээ чи хэн бсан тэр хамаагүй одоо хэнбээ гэдэг чухал шүү дээ эхнэрээсээ салаа сал. хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж үг байдагдаа тэгээд ч танай эхнэр шуналтаад шулам болцийн бишүү ? Чамаас салаад сайхан амьдрах ч юу л болдоо заза буянаараа л болцгоог энэ мангар хүмүүс тийм биздээ харин чи сэтгэл өөдрөг байгаарай найзаа чи сайн залуу юм шиг бна чамд амжил аз жаргал хүсье

  29. navchtsetseg says:

    заримдаа эмэгтэй xун эрэгтэйгээ даваx гээд л xэл амаар доромжлоод огт бодоогуй байсанаа xэлэx уе ч байдаг шуу.би оороо эмэгтэй xунийxээ xувид тийм тэнэг алдаа xийж л байсан.xун xэлээрээ мал xолоороо гэж уг байдаг даа,эxлээд ярилсцаад узэxгүй юу.бас юунаас болоод яагаад ийм уг сонсоxод xурсэн туxайгаа бичээгүй бна,чи оорийнxоо сайн талийг бичсэнээс биш муу талаа бичээгүй бн,xун чини сайн муу 2 талтай биз дээ.авгайгаа тэвчиxийн аргагуй болтол ни уурлуулсан юм биш биз дээ,амидрал богиноxон,арайxийж босгосон амидралаа яаран нурааx xэрэггүй байxаа,бас xадмуудаа нээx иx xувийн амидралдаа битгий оролцуулж бай,эр эм 2 асуудалаа шийдээд сураxгуй юу даа,магадгуй чи оортоо эрдээд энэнээс салаад оор авгай олоод авчиxна гэж бардамнаад xэрэггүй,аxиад л 5 жилийн дараа оор нэг xууxний жинxэнэ занг ни мэдээд даxиад л салаx уу?5 жилийн дараа л xуний жинxэнэ зан ни гарч ирдийшдээ,эр xун бн даа уужуу бж асуудалаа шийдээрэй.

  30. Sarnai says:

    Эмэгтэй хун чин уурандаа л янз бүрийн юм ярчихдаГ юм ш дээ, тэрнээс биш чамайг Муугаар бодсон юм байхгүй байхаа зайлуул.уУЧЛААЛ ӨНГӨРӨӨ

  31. Bg says:

    Мэдэхгүй юм даа. Та 2 нэг айхтар муудалцаад эхнэр чинь зориуд чиний уурыг хүргэх гэж тэгээд хэлчихсэн ч юм бил үү.Эхэнртэйгээ ярилцаад юунд гомдсоноо хэлэхгүй юу. Эхнэр чинь хэлсэн үгэндээ гэмшиж чамаас дотроо уучлалт гуйж ч байгаа юм бил үү?

  32. jackie says:

    Бардам туулайнууд балагтай, холхон байсандаа амжилттай.

  33. jackie says:

    Оо эхнэрийн чини хувид бол ногоо бардам туулай гж улгэр байдаг ш дэ, тэгээд баавгайд онгироод бдг, яг тэр бхаа.

  34. jackie says:

    Жинхэнэ эр хунд сэтгэлийн шарх гэж байдаггуй гдг дэ. Дашрамд хэлэхэд зарим 1 сэтгэгдэл бичигчид их сонин бх юм. Ю юугуй л хунийг тэнэг мангар, будуулэг, соёлгуй нтр гээл агсчих юм. Оортоо уурлаж, оортоо бухимдсандаа л бусад уруу агсчиж байдаг бх, ийм хумуус. Оровдмоор ч юм шиг. Амидрал дээр ийм бол яаж 1 насийг барна да. Захидлийн эзэнийг ухаалаг залуу бх гж бодлоо, оороо зов шийдвэр гаргах бхаа. Хэнд ч гсн ялимгуй эргэлзэх уэ тохиолддог, гэхдээ л ухаалаг хумуус ямар ч уэд нээх гол алдаад байдагггуй дэ, Оортоо итгэлтэй байгаарай, залуу мини.

  35. mmm says:

    bi emegtei ch gesen chamd helehed ehner chine joohon ontsgvi hvn yum shigee. hvn yu ch tohioildosn hanindaa buruu zov yarij bolno yumand gehdee minii bodloor hayzgaar gej baidag ingej helevel uurlana ingej helvel bayarlana gedgiig ehner nohor bolood meddeg boldog yum shig minii bodloor bi nohortoigoo ochnoon hereldej baisan ch emzegleh zvild ni hezee ch hvrdeggvi. yaagaad gevel neg helsen vg chine hezee ch hvnii zvrh setgelees arildaggvi bolohor davaij bolohgvi davaag davii gej bodson vyd ter hvnii bodol sanaa shuluudsan vy baih gej boddog bolohoor ,chinii huvid chamd ichej zovoh amidral ogthon tuulaagvi harin ch baharhuushrai henii ch omno helsen bardam amidraliig tuulsan gej bodoj bna hvnii amidrald yu ch tohildhiig hen ch uridaas taaj medehgvi uchiraas

  36. hnnn says:

    элбэг дэлбэг уссун хумуус тиймэрхүү байх ни элбэг бдаг шдээ. яадаг ч бсан эхнэрийн чин буруу, чам шиг залууг хайрлах л хэрэгтэй. хайгаад хайгаад олдохгуй бна шд заримд н хэхэх. хамгийн гол н зиндаагаараа биш хумуужилээсээ л болох бх. унгурсуний хэцүү тарчиг амидралийг даваад ийм зэрэгт хурцэн хунийг хайрлаж хундлэхээ мэдэхгүй болчимгуй хуухэн бнаа эхнэр чин.

  37. dermee says:

    Жинхэнэ гичий гэвэл яг таарах байх!!! Найз минь мадсэн дээ баярлаад хурдан салах хэрэгтэй байхаа!! Миний бодлоор чи их ухаантай залуу шиг бодогдлоо. 5 жил гэдэг бага хугацаа биш шүү тийм биз? Гэхдээ өнгөрсөнд харамсаад юунд нэмэргүй гэдгийг чи мэдэж байгаа хойно доо!! чамд зөндөө боломж байгаа гэдэгт итгэж байна!!! Good luck.

  38. Cartier says:

    ehner chin uuranda sanaandgui helsen baihaa er hvn baij yumiig joohon uujuu huleej av em hvner hvnees uhaanaraa bogino baidag er hvn uujuu taivuu dotortoi baidag yalanguya mgl erchuud tiim bolhoor hanilsan hania zovoor oilgoj bosgoson bitii nuragasai gej bodoj bna
    am aldval barij boldgui gedegdee ehner chin helsen ugendee tumentei shanalj bga gej bodoj bna ehneree uuchlad unsdee er hvnii noyon nuruu yund ch hugarah yosgui yalanguya ehner hvvhvnvvdin shaldar buldar yaraind tuurdej ogt bolohgui

  39. Cartier says:

    Negen Girl gej demiil novsh min negdugeer ene chin chat bish ok,bas bitii hvnii nuurluu harku baij doromjil yamr hogiin yum bga boldoo

  40. Cartier says:

    Bi Bol Bi gej neeh goy setgedel bichdeg egch bnaa,yaasan goy uhaalag hvn be

  41. Sain says:

    Гайхчлаа. Эхнэрийг чинь гайхчлаа гэж. Эхнэрт чинь одоо юу дутаад байгаам бэ. Чи одоо сайн ажилтай, халамжтай,хайртай, бүх юм л байгаа биз дээ. Эхнэрт чинь дарга нөхөр хэрэгтэй юм уу. Ойлгосонгүй. Эмэгтэйчүүд бид чинь бас ийм тэнэг байх гэж дээ. Чи надаар хэлүүлтгүй зөвхөн өөрийнхөөрөө шийднэ гэдгээ мэдэж байгаа байлгүй дээ. Хадмууд, эхнэрийн шаардлагаар дарга болно ч гэж юу байхав. Тэр бол цаг хугацааны л асуудал. Эхнэртэйгээ ярилц, Дарга нөхөр үү, хайртай нөхөр үү. Хүнийг өнгөрсөн үеэр нь биш яг одоо ямар хүн болсон бэ гэдгийг нь хармаар юм даа

  42. minava says:

    ямар тэнэг хуухэн бэ наа эхнэр шуу юм чин,шал дургуй хурчлээ байна,хаяач наад өлөн хуухнээ.уншихнээ та наадхаараа дутахааргуй хун байна,өөр сайн хун олдоно доо танд

  43. bbb says:

    хүн хүн өөр юмдаа аавтайгаа хамт ажилдаг бас л нэг даргийн (аавтай мин адил зиндааний) хуутэй суух дээрээ тулаад гуйсан чин манай аав намайг огоогуй ш дээ гэнт сиймхийгээр баяжсан хүн хүн чанар муутай юм узээгүй бж бгад гэнт юм хархаараа хөнээ байдаг шуналтай муу санаатай мөнгөний төлөө яхаасч бузахгүй болдог гээд зөбшөөрөөгүй тэгээд харин багаасаа зөвлөн узсэн эзэг эхин мөнгөөр биш өөрийнхөө хучээр амидраж бга тийм залуутай суу гээд намайг бур ходооноос орж ирсэн ээж аав ни ходоони тэндээ зах дээр суудаг тийм залуутай суулгачихсан гэхдээ хамт амидраад 5 сар боллоо ямарч бсн эзэг эх ни их сайкхан сэтгэлтэй охин шигээ л уздэг аавин мин албан тушаалиг ашиглаы гэсэн бодолгуй бас нохор мин халамжтай юм бн лээ одоогоор тийм л бн омнох найз залуутайгаа 5 жил хамт бсн монгоний тал дээр ер ни бол жаахан маргаантай харамч талдаа бусдийг л ашиглах бодолтой их нарин муу санаатай хун бсн даа

  44. negen girl says:

    чи эхнэрийнхээ салтаанд захирагдсан эрийн оронцог минь эхнэрээ гөвөөд өг. юундаа энд гомдоллоод байгаа юм.

  45. negen girl says:

    Bi bol bi юу вэ чи одоо юун төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг яариад унаваа улаан гажигаа. Чи жаахан юмтай байхаа шал хогийн юм зөвлөж байхын. Хөгшин үнээ чинь тэр нөхөр хүүхэдээ асарч хэвт хүүхдээ хүмүүжүүл манаач шиг суудаг юмны түрүүнд мэддэг эмгэн шиг л ямаа аятай орилж хэвтэхийн энэ чатад

  46. uuruu med says:

    Солиотой эхнэр солиотой хадмуудийг хаяачээ. Нулимаад хаядаг газар байхгуй юу.

  47. Special One says:

    Сал сал эхнэр чинь тэгж бодож байгаа бол дараа чамайг нэг даргаар солих юм байна

  48. Ani says:

    Анxнаасаа нуусын бол Юу гэж xэлсийн. Эртxэн үр xүүxэдтэй болxоосоо өмнө 2 тийшээгээ болж байгаа н Иx юум. тэгээд ч Ийм Усан Тэнэг Эxнэрээр яадын…. Зайл гэж xэлкүү юу. Чамд xайртай бол ингэж ярикуул байсын. гэxдээ Чи анxнаасаа Том том яриж Xүний Xүүxдийн толгой эргүүлж Баян айлд Xүргэн болж шургасан бол Өөр xэрэг л дээ. Ерэн тэгээл өөртөө таарсан Xүнтэй суугаад сэтгэл санаа нийлээд амьдраx шиг Жаргал байxгүй ш дээ. Эxнэрийг чинь бодоxоор Тэнэг амьдрал мэдкүү янтайсан юум сэтгэлд буугаад байна. Сал сал. наадаx 30 xүрсэн Авгайг чинь Жентельмен тоогоод сууxыг н xараx юумсан. Буцаал гоншигноод ирнэ заа юу. Зүгээр л яваад өгчиx.

  49. Unen says:

    За ер нь хэлэхэд зиндаа зиндаандаа суу. Хашааны хүүхдүүд ер нь бүдүүлэг соёл муутай. цуг амьдрахад их хэцүү. Хашаа хашаатайгаа л суу.

  50. no matter says:

    за за эр эмийн хоорондох асуудлыг хэн мэдхэв дээ, чи өөрөө эхнэрээ юу гэж ч хэлж гомдоосон юм билээ

  51. наад тэнэг эмээ хөөгөөд явуулаач ээ, энэ зан ни хэзээ ч засрахгуй ээ, хуухэдтэй бол өөрөө авад, өгөхгүй гэвэл өгөөд хөөгөөд явуул, хуухэдээ хамт явуулах л хэцүү бх, ирээдүйгээ бод, итгэж хамаг зуйлээ наад эмдээ битгий яриж бай

  52. hair says:

    амьдралаа гэж

  53. LLg says:

    өнгөрсөн амьдралийн балаг байх нь байж л бдг,гэхдээ нүүрс үүрч ажиллаж хөдөлмөрлөж бсн амьдрал юу нь ичмээр,доромжлуулаар юм байх вэ дээ,харин ч бахархмаар л зүйл.эхнэр чинь тэгэж хэлж байгаа бол нэг бол ухаан муйхар богино бодолтой л юм,эсвэл бичигч та эхнэрийнхээ хүндлэлийг төрүүлж чаддаггүй,хадмийхандаа гологдонгүй байхийг бодвол доожоогүй,чамламаар харагддаг санагддаг юм болов уу? сайхан амьдралийг цогцлоож чадсийн бол өөртөө итгэлтэй, харц дээгүүр,иймэрхүү хэлсэн ярьсан зүйлүүдэд гомдож эмзэглээд байлгүй түшигтэй тулгууртай халдашгүй байвал…

  54. narantuya says:

    миний амьдрал танай эхнэрийнхтэй төстэй юм.нөхрийнх маань ч чинийхтэй төстэй юм.гэхдээ манай нахөр анх суухдаа юу ч нуугаагүй.гэхдээ би нэг удаа нөхөртөө маш их гомдож, уурлахдаа нөхрийгөө яг танай эхнэр шиг доромжилсон байсан.би өөрөө сайн санадаггүй юм.би хэзээ ч нөхрийгөө тэгж бодож байгаагүй.уурандаа, тэрнийг дийлэх гэсэндээ тэгж хэлсэн байх гэж боддог.нөхөр одоо болтол тэр үгийг мартддаггүй, маргалдах болгондоо сөхөж ярьдаг.нэгэнт амнаас гарсан үгийг яалтай билээ.өөрөө өөрийгөө зүхээд ч нэмэргүй.тэр хүний сэтгэлд тийм эмзэг туссаныг ойлгодоггүй, юун сүртэй юм гэж боддог байлаа.одоо л ойлгож байна.эхнэр чинь яг над шиг санаандгүй тэгээд хэлчихсэн байхаа.

  55. bi bol bi says:

    Угаасаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг нуран унаж зах зээлийн эдийн засагт шилжиж байсан 90-ээд оны үед олон айл ядуу амьдралтай болсон шдээ,яасан сонин юм ярьдаг бүсгүй вэ тэр чинь. Эцсийн эцэст цаг цагаараа байдаггүй гэж үг бий дээ. Боловсролтой(дээд сургууль төгссөн нэр биш шүү),хүмүүжилтэй бүсгүйн амнаас гарах үг биш байна даа. Ер нь нүүрсээ чирж яваад ханилсан байлаа ч хүний өмнөх амьдралаар нь гоочлоно гэдэг дотуур тамиртайн шинж. Явж явж аз жаргал гэдэг сэтгэлийн юм,тэрэнд эд баялаг нээх чухал биш. Хүүхэд гэхэд л тэр чигтээ аз жаргал байдаг юм шдээ,бүхнийг зоосны нүхээр харсан ямар дампуу айлд хүргэн ороо вэ.. Гэхдээ чи ухаантай сайн залуу бололтой,энэ чинээгээрээ бидэнтэй бидэнгүй амьдралаа ухаалгаар шийдэх байх гэж бодож байна. Амжилт хүсье залуу минь,аз жаргал алган дээр чинь бий шүү.

  56. julia says:

    Za chinii ooriin chin buruu.Chi ooroo ooriinhee her zindaag medehgui bayan ailiin erh amidral medehgui ohintoi suuchihaad odoo bitgii joohon huuhed shig shali shali geed bai.Yun surtein.Helii gej heleegui hel n halitraad helee biz enenii tolooo bas salah uu chi.Bitgii shaltag gargaad bai.Anhnaasaa chinii nudiig boogood naad huuhen iim hadmuudtai suulgaagui biz dee.Bas 1 hunii ohin uriin amidralaar togloh n.Duugai naad huuhenteigee amidar zaa.

  57. korea-s says:

    Баяр хургэе залуу найз минь. ингэх шалтгаан байна. хамгийн түрүүнд гайны бага газрын ойр дээр замаа тавьж өгсөнд нь эхнэртээ баярла. тийм юм бодсон хүн та 2 яаж ханилах вэ. Хулгай хийж хууль зөрчиж, идэж шамшигдуулалгүй өөртөө итгэж найдаж амьдардагтаа чи бахархах хэрэгтэй. би л чамаар бахархаж байна. ичих юм огтхон ч алга. харин ч баярламаар уйл явдал болжээ. тэргүүнээ эрхэмсэг өргөөд итгэл төгөлдөр урагшаа!!! Амжилт хүсье

  58. emu says:

    оо яасан хуний унэргүй хуухэн бэ? тэр дарга энэ тэрд санаархдаг хумуус жинхэнэ шунал, атаархагч, бэртэгчин хумуус бдгийн блээ..ядаж эхнэр чини ю вэ? энэ чини тэгээд хайр сэтгэлээ биш зугээр л бусдийн нудэнд яж харагдахаа л боддог хун юм биш уу? эсвэл чамаас салах шалтгаан ч юм уу? чинээлэг оссон хумуус ю ч ойлгодоггуй л юм бна лээ , харин тарчиг хумуусээ узэн ядах , дургуйцэх гээд л оодгуй зантай бдгийн блээ.. харин чи залуу бна , одоо хэн ни хэн гэдгийг мэдсэнээс хойш оороо оорийнхоороо амидрлаа ургэлжлүүлж , хайртай гэр булийнхнийхээ толоо амидар .. хун чини торсон гарснаа баярлуулж амидрах сайхан шдээ… би бас ядуу зудууг мэднээ.. хун хунээсээ л болно … сайн , сайхан , чамайг хайрлах бусгуйтэй учраарай… сайн сайхнийг хусий

  59. Benera says:

    huuh iim sain zaluug yaj tegj helj chadaj bn aa. tanai ehner estoi dunhuu huuhen bn daa. chi sain zaluu bn. setgeleer yundaa undagiin. amidralaa avaad yvchihdag iim zaluuchuud mongold ih olon boloosoi gj husch bn. za chamd amjilt saihan amidrah heregtei shuu uuriin bodol uurtuu zuvuu gj.

  60. ЭРГҮҮЛЭГ says:

    сайн байна уу ? залуу минь чи энэ болоод өнгөрсөн амьдарлаасаа ичих шалтгаан байхгүй, харин ч бахархмаар юм байна. гэтэл энийг чинь эхнэр чинь ойлгож дэмжих байтал чамд тийм муухай урам хугалсан юм хэлж байдаг. чи шулуухан эхнэртэй ярилц та хэдэд тийм дарга хүн чухал юмуу. хэрэгтэй юмуу гээд. эхнэр чинь дахиад тэнэгтээд байвал салсан нь дээр биз дээ. танай хадмын талынхан харин ч өөрсдөө арчаагүй улсууд байна. зүгээр ч нэг төрийн албанд ажиллахгүй бас дарга гэнээ. танай эхнэрийн аав ээж гэж муу сайн авлигач нар байна л таа. тэрийгээ бизенесс гээд ойлгоцон. муу паразитуудыг бүүүр үзэн ядчих лаа.

    Чи бол хаана газардахгүй залуу байна эхнэрээсээ саллаа гэхэд. Танай эхрэн хожим өөртөө харамсаад хар толгойгоо шаах цаг ирнээ.

  61. MUUNUU says:

    iiim yum bas baihaa !! 🙁 minii hani bol bagadn aavn ongoroood hodoo oluulaa ih mash hund amidraliig tuulj osson odooch bid amidraliin toloo zvtgej yavna bi ter buhneesn hezeech ichij baigaagui harinch mash ih baharhdag zovlon uzsen hunl amidraliin amtiig iluu mederdeg yum shig getel iim bodol sanaatai hun bas baihaa ,,, bitgii gutraa baga nasnadaa tiim amidral tuiilaad odoo ingej amidarch bainaa gedeg bol ichmeer hereg bish harinch mash ih baharhaj ur huuheddee oilguulj uhaaruulah buhel buten tuuh yum shuuu zaluu min !!!

    setgeleer bitgii una amidraliin chinjuu met gashuuniig amsaagui bol chiher met amtiign medrehgui gedeg dee 😉

  62. baldag says:

    999-тэй санал 1 бна 30 нас ид буулгадаг нас

  63. 999 says:

    эхнэр чинь ямар сонин гар вэ. Чи хаа ч газардахгүй залуу байна. Буруу хүнээ сонгож дээ. Чи өөрөө эхнэрээ яаж сонгож авсийн бэ. Даргын охин гэдгийг нь бодолцоогүй юмуу. Суурь хүмүүжил нь өөр л байгаа. Хүүхэдгүй бол эхнэрээ соль хүүхэдтэй бол эхнэрээ хүмүүжүүлдээ

  64. halloo says:

    Энэ сайтанд юугаа ч ойлгоогүй, эротик зураг үзэж, бас хааяа хүний зовлон дээр дөрөөлж дапаалах дуртай жаалууд байдаг юм шиг байна лээ шүү. Тиймээс энэ Мянганбаяр энээ тэрээ гэсэн хүмүүсийн сэтгэгдэлийг үл тоож байгаарай.
    Чиний бичсэн бэрхшээлийн талаар гэвэл энэ бол үнэхээр чиний л шийдэх асуудал юм шиг санагдлаа. Юу вэ гэвэл яг тодорхой нэг бэрхшээлийг шийдэх гэхээсээ илүү бодох, тунгаах, бясалгах хэрэгтэй асуудал шиг байна. Цорын ганц шийдэл гэж байхгүй гэх үү дээ. Эхнэрээсээ салаад ч юмуу, эсвэл төрийн албанд орчихвол нэг их аз жаргалтай болно гэж мэдээж юу байхав. Үүнийг чи ч ойлгож байгаа байлгүй. Тэгээд ч насанд хүрсэн эр хүн байна өөрийнхөө асуудалд хадмуудаа бага оролцуулж байвал зүгээр болвуу. Өөртөө итгэлтэй бай. Түүнийгээ ч хадмууд болон эхнэртээ ойлгуул. Амьдралынхаа асуудлуудыг өөрчөө шийдэж чадахаар хэмжээний хүн гэдгээ тэдэнд ямар нэг байдлаар мэдрүүлэх хэрэгтэй. (тэгж байгаа нь энэ гээд инээдтэй үйлдэл хийчихэв дээ). Төрийн албанд орж хурдан баяжуулах гэсэн санаатай юм байлгүй, хэхэ, шог юмаа. Дарга, цэрэг гэсэн юун ч коммунист сэтгэлгээ вэ. Гэр бүлээ эрүүл энх, идэх уухаар дутаахгүй, аз жаргалтай аваад явбал болоо юм биш үү. Бас эхнэрийн чинь хэлдэг үг жоохон гомдмоор л юм. Гэхдээ яахав дээ уйлаад яавалтай биш. Чиний юунд болж чамтай суусан гэдэг талаар, та хоёрын хамтын амьдралын үнэ цэнэ нь юу вэ гэдгийг илэн далангуй ярилцаж үзсэн нь дээр байх. Ер нь анзаараад байхад эхнэр, нөхрүүд их бага ярилцах юм. Ярилцах тусмаа хүмүүс нэгнээ илүү ойлгож… гэдэггүй билүү.

  65. Myanganbayar /Монгол газар/ says:

    залхуу хүрчлээ уншихаас.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.