Араар тавьсан нөхрөө санаад байх юм…

92520308

Сайн байцгаана уу? Би 41 настай. Би нөхөртэйгөө сайхан хурим хийгээд 2007 онд  гэрлэсэн юм. Нөхөр  40 настай. Гэтэл би 2008 онд хүүхэд төрүүлж, 2 сартай байхад нөхөр маань гэртээ нэг  хүүхэнтэй нүцгэн хэвтэж байгаад баригдсан. Тэгээд аз жаргалтай сайхан амьдрал минь үгүй болсон. Үргэлж инээж  баяр баясгалантай байсан амьдрал минь одоо үргэлж үгүйлэгдэх юм, заримдаа хүрээд ирээсэй гэж хүлээгээд байх юм. Охинтойгоо хоюулхнаа амьдарч байгаа болохоор их л хэцүү байна. Шүүхээр ороод салсан. Харин одоо хүүхдийн тэтгэвэр тогтоосон. Ажилгүй, хүүхэд харах  хүнгүй, охинтойгоо хоюул  гэртээ хэцүү байсан болохоор ядаж пампэрсны мөнгийг нь  авъя гэсэн боловч хүүхдийн тэтгэмж 44.000 төгрөгөө  өгөхгүй, 2 удаа нилээд нэхүүлж байж л хэдэн төгрөг өгсөн. Тэрнээс хойш юу ч авч чадаагүй л байна. Ажил руу нь ярихаар чөлөө авсан гэх юм. 

Уучлаад амьдаръя гэж нэг удаа 8 сарын дараа хамт амьдарсан ч өөр хүүхэнтэй утсаар чатлаж байгаад баригдсан. Тэгээд сар ч бололгүй эргээд салсан. Хамт амьдарч байхдаа нэг их муудалцдаггүй, эвтэй байдаг байсан, харин  ээж нь надад их дургүй, хүүхдийн тэтгэвэр авах гэлээ гэж…

Анхны эр хүн маань байсан, охины минь аав гэж бодохоор би тэр хүнийг санаад байх юм. Үргэлж инээж  явдаг дүр төрх нь сэтгэлээс гарахгүй юм. Их оройтож амьдрал эхэлсэн, бид хоёрын анхны хүүхэд болохоор охиноо гээд нэг өдөр ирэх болов уу гэж хаалга тогшихыг битүүхэн цаанаа хүлээгээд байх юм…

2 удаа миний итгэлийг алдсан хүн гээд эхэндээ үзэн ядаж шүүхээр салсан ч салсны дараа амьдралын явцад үргэлж санаад бэтгэрээд байх юм би яах вэ? Би ямар их дасаж, үнэн сэтгэлээсээ хайртай байснаа  мэдлээ, намайг гээд ганц утсаар ярихгүй хүнийг би мартаж чадахгүй шаналаад байна.

Одоо бол тэр хүнээс мөнгө авахгүй өөрийнхөө амьдралыг аваад явж байна, ээжээрээ хүүхдээ харуулаад мөнгө олох ажил хийж явна. Хамт амьдарч байхдаа мэддэггүй байж. Би тэр хүнд маш их хайртай болсноо  мэдлээ.

Надад зөвлөгөө өгөөч би яахаа мэдэхгүй байна.

cekc.mn дээр ирсэн захидал

39 Comments

  1. Chono says:

    гантс л амидрах хорвоо шу дэ юнаас айж юнаас ичих ум бэ. тийм зан гаргадгуй эр хун гэж тэртэй тэргүй бараг л байхгуй хоорондоо яриад учираа олсон ни дээр байх. гуйх сайхан шу дэ.

  2. Erdenechimeg says:

    Хүнд асуудал байна. сайн хүн олж суу

  3. Coyote says:

    анхны эр хүн байсан гэхээр та нэг бол хамт байх хугацаандаа, эсвэл салснаасаа хойш өөр хүнтэй явдаг болсон гэсэн үг үү

  4. erhee says:

    дэмий хүн бна. салсан чини сайн болж. харин эрт мэдэж. болж. удвал бас дэмий ш дээ. та их зоригтой, мундаг эмэгтэй бна. энэ чигээрээ л дуус. яадаг юм. чадаж л таараа ш дээ. амидарч л таараа ш дээ. хогийн амитнийг хөшиглөөд хаясан ни болж. үхсэн гээд л бодчих. ок?

  5. odnoo says:

    надтай холбоо бариарай танд тусалж чадах юм шиг байна

  6. Altangua says:

    зугээр дээ

  7. muugii says:

    Салаа сал Надтай найзалдаг 1 юм байдаг юм Тэрэн шиг л юм байна танай нөхөр чинэ Манай авгай гэж нэг тэнэг юм байдаг юм Би тэрнээс сална чамтай амидрана гээд надаас салдаггуй ядаргаатаад байдаг юм Хэдэн удаа өөрийнхээ ажлийг бутээхийн тулд хуссэрнээр ни болчихсон чинэ одоо давраад салдаггуйээ Би болохоор ажлаа бутээгээд авснаас тсааш надад тэр хун хэрэггүй санагдаад байдаг Цаад нухур чинэ яг л тийм юманд орчихсон яваа Тэрэн дээр ни тулхээд хаяхад ядгийн

  8. life is game. says:

    tsas chi hyyhdiin tetgever avaad surchihsan gar umaa hehe.

  9. tsas-d says:

    шийдвэр гуйтсэтгэл дээр оч Тэд чиний авч чадаxгуй байгаа тэтгэвэрийг чин гаргаад огно аан ,шууxээс тусдаа биэ даасан байгууллаг байдаг ш дээ ,шууx шийдвэрээ гаргасан бол ,шууxэд одоо ямар ч xамаагуй,,шууxийн шийдвэрийг биэлүүлдэг байгууллага дээр оч Туунийг шууxийн шийдвэр гуйтсэтгэx байгууллага гэдэг юм Ойлгосон уу

  10. tsas-d says:

    шууx,шууxийн шийдвэр гюитсэтгэл 2 чин шал оор байгуулллага ,СХууxийн шийдвэрийг биэлүүлж огдог шууxийн шийдвэр гуйтсэгэл гэж байдаг ум даа Юу ч мэдэxгүй байж бас зааx санаатай Оороо сайн унш ААН xууxдийн тэтгэвэрийг гаргаж огдог тусгай байгууллаг байдаг юм тэнэгээ

  11. bodol says:

    нийгмийн харилцаанд орж, хүмүүс дунд ороод сайхан ажил хийж өөрийгөө бусадтай харьцуулж хар. та өөрийгөө амьдарлаа эхлээд сайн тордох хэрэгтэй юм шиг бна. эмэгтэй хүн арчаагүй сул дорой харагдах муухай үргэлж цоглог өөртөө итгэлтэй урам зоригтой тэвчээртэй байвал сайхан харагддаг. охиноо хайрлаад явхад аяндаа л та 2 ийг хайрлах сайхан хань олдоно шүү дээ. өнгөрсөнийг март хун атаархтал сайхан амьдар. танд амжилт хүсьэ

  12. bi says:

    BUGDIIG MART ,UURUU SAIHAN HARAGDAH BUH ARGA HEMJEEG AVCH YV!AMIDRAL BAYN….OHIN CHINE BHAD BUH YM BNO ….TSAADAH CHINE HARIN NEG L UDUR UR HUUHDEE GEH VII…TER UYD NI NIILEH HEREGGUIEE L GEMEER BNA ……..MUNGU L HURAAH HEREGTEI BNADAA…ZAVGUI AMIDAR!

  13. hun says:

    угуй ээ. чи яасан арчаагуй юм бэ? хуухдийн сууний мунгу, ажил торол байхгуй ээ гээд арчаагуй царайлаад байх юм. тэгсэн доор бол би тэрнээр тутахгуй бухнийг чадаад хуухдийнхаа оронд аав болно гээд амидраач.!!! Чамайг ийм болохоор чини бараг нухур чини оор хуухэнтэй завхайрч бгаа биз. чи эрхлээд оорийгоо оодтой болгоод итгэл дуурэн яв, тээгвэл цаад 1 юм чини араас чини гуйx биз. тэр уед харин нуурэн дунд ни нулимаад хаяарай.

  14. Tsas says:

    Дээрх зөвөлгөө өгөгчид хандаж хэлэхэд -Хүүхдийн тэтгэвэрээ тогтоолгочихсон гээд байгам бишүү наад хүн чинь.Тэгээд 2 сар гуйлгаж байж нэг юм өгөөд дахиж өгөөгүй гээд байх шиг байна штэ, сайн уншаачээ хайран цаг заваа барах юм.

    – 40хүртлээ хүнтэй суугаагүй явсан болохоор санах нь аргагуй ээ.Гол нь чи өөрийгөө өөрчилөх хэрэгтэй юм байна даа.Гадаад үзэмж, дотоод үзэл бодлоо жоохон дээшлүүлэхэд зүгээр байх шүү.

    – Энэ зөвөлгөө өгөгчдийн оноог хэн өгдөг юм бэ? админ нь уу эсвэл зөвөлгөө хүсэгчид нь үү? Их өрөөсгөл хандаж оноогоо өгдөг юм байна, олон бичлэгийн сэтгэгдлүүдээс харж байхад.
    Ганц хүний саналаар, үзлээр дүгнээд л оноогоо нэмж хасаж өгдөг тэгээд өөрийнхөө санаанд таараагүй сэтгэгдлүүдийг гаргахгүй устгачихдаг бололтой.Нээх задгай, гаж, буруу, харааж зүхсэн юм бичээгүй сэтгэлээсээ өгсөн зөвөлгөөг ч гэсэн гаргахгүй юмаа.
    Танайх нэрээ өөрчлөөд Хаалттай сайт гэж нэрлэвэл таарна.

  15. SHUUXIIN SHIIDVER GUITGEL DEER OCHDOO says:

    та 2-г салгасан шууxийн шийдвэр байгаа биз дээ Тэрийгээ шууxийн нарийн бичиг дээр авч очоод ГУЙТСЭТГЭX XУУДАС бичуулж аваад шУУXИЙН шИЙДВЭР ГУЙТСЭТГЭЛ дээр оч! Тэгээд тэд чиний xууxдийн тэтэгвэрийг чин гаргуулаад огно,ажилтай байсан ч ажилгуй байсан ч,Чи оороо xууxдийнxээ тэтгэвэрийг авна гээд xамаг нэр xундээ барж яваx шааардлага байxгуй ш дээ Тусдаа xийдэг алба байxад Нэмж xэлxэд чи аваагуй онгорсон саринxаа xууxдийн тэтгэвэрийг шууxэд даxин гомдол гаргаад ноxон авч болоx талаар гомдол гарагж болно,бас xууxдийнxээ тэтгэвэрийг чин олсон орлогийнxоо xувиас аван гэж шийдвэр гаргуулсан бол арай ондор авдаг ш дээ Чи янз ни тогтмол авxаар шийдвэр гаргасан ум бна даа Даxин гомдол гаргаад засуулж бно ш дэ

  16. заяамаа says:

    41 тэй гэнээ надаас ч гэнэн тэнэг байна даа
    – зүгээр л сал 40 тэйдээ хүнтэй сууж болсон юм.дахиад нэг суугаад үзэхгүй юу
    – өдий хүртэл юу хийж хаагуур явсан байна аа бараг би онгон нөхөрт гарсан гэх нь холгүй байх шив дээ
    – юу гэмээр ч юм дээ 40 хүрсэн авгай амьдрал мэдэхгүй эргүүтэж явахад 30 ч хүрээгүй би юугаа мэдэх билээ дээ….

  17. Justice says:

    40n nastai gehed amidraliin uhaan uneheer algaa. salsan nuhruu sanaashirch suuh nas bish shuudee. Er em hunii hariltsaa / relationship – iin talaar nom unsh. hun gantsaardaj bna gedeg tuhain hunii buruu songolt bdag, ylanguya emegtei hunii huvid.

  18. Ani says:

    Нэгэнт салчаад Юу яриад балайраад байгаан. Өөрт чинь байтугай Үр Xүүxэддээч Ооогт xайргүй Xүн байна. эвлэрэнэ гэдэг Боломжгүй асуудал. зүгээр л МАРТ. Витгий эргэж буцаад Орон гарантаад бай.

  19. Sain says:

    МАРТ. тийм хүнтэй өвгөн эмгэн болтлоо амьдрах гэж үү.

  20. Цэцэг says:

    Та ганцаардлаас болоод ХАЙРТАЙ БАЙЖЭЭ гэж бодоод байгаа байх аа даа. Тэр хүнийг битгий бод. Тэр хүн таньд хайргүй юм байна, засрах ч үгүй. Өөр нэгнийг олж авсан нь дээр гэж зөвлөх байна даа. Амьдрал сайхан шүү дээ, бүхнийг сайхан талаас нь хараарай.. За амжилт!!!

  21. Special One says:

    Салсан чинь зөв өөр хүүхэнтэй явалдахыг хараад сууж байх гэж үү амьдралаа гэж зарим нэгэнд нь дэндүү хүнд ачаа оногдсон байх юм даа

  22. Zorigoo ax ni says:

    Захианы эзэнд: Би чамайг сайн ойлгож байнаа.Эхлээд хэцүү байлгүй яахав.Цаг хугацаа л ийм зүйлийг эмчилдэг юум шүү дээ чи юу эс андхав дээ.Битгий яаран шийд гаргаарай болж өгвөл санаа сэтгэлээ өөр зүйлээр жаахан сэргээлдээ гэхдээ залуучууд биш шүү.Нэг л мэдхэд аз жаргал чинь чиний хаалгыг тогшино,чи итгэлтэй хүлээгээрэй ,харин бүү андуураарай амжилт хүсье. Чиний үеийн залуу

  23. zochin says:

    охиноо бодоо.

  24. hey hey says:

    hey adminaa hudlaa niitleluud zohioj bichehee boliochee..suuliin 3n niitlel chin 3-ng ni neg hun zohioj bichsen ni ilt medegdej bn shd..humuus ch terend ni itgetsen “teg,inge” geel…

  25. bi bol bi says:

    Салсан нь зөв болжээ,өдий насандаа хүнтэй гэрлээд араар тавьж байгаа бол МААНАГ л залуу байна. 40 хүрээд эр хүний бэлгийн амьдрал идэвхижих боловч хүүхэд хараад их нялхамсдаг гэж сонссон,танай нөхөр харин наанаа инээчихээд цаагуураа сүүлрээд байдаг сонин гар байсан байшт. Ер нь эргээд ирдэг юмаа гэхэд хүлээж аваад ч хэрэггүй,бөөлжсөн бөөлжсөө эргэж долоохтой адил шүү. Танд мөн Үрд тань аз жаргал,амжилт хүсье!

  26. emu says:

    таний хувид зов шийдвэр болжээ… сайхан охинтой болсон чини харин ч сайн хэрэг , гараас хотлох уртэй хун жаргадаг юм гэнэ лээ… тэр нохрийн тани хувид бол ёстой л инээж явдаг хумуус ч яг балай явдалтай бдгийн блээ… одий хүртэл хуухэнтэй орооцолдож эрх чолоотэй амидарсан бхоор зангаа тавихгуй …. тийм бх дуртайдаа ч одий хуртэл ганцаараа яваа бх…. тийм бхоор тийм явдалтай хун засрахгуй ээ… харин та цаашаа охинтойгоо сайхан амидар… аз жаргал хусий таний амидрал болон охинд чини 🙂

  27. Bolor says:

    хайр бишээ, амьдралд ганцаардаад ирэхээрээ мэдээж таны амьдралд байсан ганц эрээ л үгүйлж байгаан. эм хүн эр хүний нөмөрт явдаг гэдэг дээ. та өөрийнхөө амьдралд өөр эр оруулаад үзээч. битгий зөвхөн тэрийг бод. тэгээд байвал мэдээж хайргүй ч санана. хорвоо дээр зөндөө сайн эрчүүд байгаа!! тэр хүн ирсэн ч таны амьдрал сайхан болно гэж бодку байна. хэсэг хугацааны дараа дахиад л салвал яахуу. тэгж хугацаа алдаж байснаас зүгээр л орхи за.

  28. jeki says:

    чи хайртайдаа бишээ чиний санхүү боломжгуй байгаа учраас чи санаад байгаа юум нөхөр чинич та 2т хайргүй юу м бна хайртай бол охинтойгоо уулзах далим гаргаад ирж л таараа… мөнгөө өгий гээд энэ тэр

  29. Jackie says:

    Таний хувид гэр бул зохиолгуй нэлээн оройтсон талтай юм. Тийм болохоор биэ даасан амидралаар амидарч дассан бх гж бодлоо. Нохор чини ч ялгаагуй. Гэр булийн амидралд суралзаж дастал нэлээн л юм болох бх. Ямар ч бсн та хоорхон уртэй болсн бн. Энэ л эмэгтэй хун болж торсний хамгийн унэтэй аз жаргал шуу дээ. Нохроо бол итгэл найдвар тавиж хулээгээд хэрэггүй бхаа. Ирвэл сайн бз, ирэхгүй бол тэр бз. Эргээд нийлбэл харин сайн ярилзаж, тохиролзож, ам очгийг ни авах хэрэгтэй. Гэр бултэй хун чини хуучин муу зуршлуудаасаа салах ёстой, гэр булийнхээ омно хулээх уурэг хариузлага, гэр булийн нэр тор гж эрхэм нандин зуйл бн. Би бодохдоо таний насан дээр амидралийн эрээн бараанийг нэлээн ойлгосон, баргийн зуйлийг даваад, туулаад гарах сэтгэлийн тэнхээ хат суусан бх гж боджийно. Амидралд бух юм тэгш заяах ёстой ч юмуу угуй ч юмуу, хоорхон уртэй болно гдг л боон аз шуу. Охиноо осгоод л урд яаж амидарч бсн тэр л хэвээр амидарч байхад 1 л одор жинхэнэ заяаний ханитайгаа учрах бхаа.

  30. Xman says:

    Гэрлээд удаагүй төрөөд удаагүй байхад чинь араар чинь тавина, өөрийнхөө хүүхдийг ч тоохгүй байгаа хүн таньд болон хүүхдэдээ хайртай хүн мөн үү? Тийм хүнтэй насан туршидаа араараа тавиулаад дээрэлхүүлээд амьдрах тийм сайхан гэж үү. Тэр хүнгүй л бол амьдарч чадахгүй үхэх гээд байгаа учирийг чинь ойлгохгүй юм таньд хүүхэд чинь байна шдээ.

  31. udval says:

    харин ч хоорхон хуухэдтэй болоод улдсэн ни аз болж. хуухэд ч угуй салсан бол хацууе. хоорхон хуухэдтэй, ажил торолтэй, ар гэр, найз ноходтэй бхад муу нохроор яах вэ.

  32. muugii says:

    Салсан дээрэ салаа Дахиж хэзээ ч засрахгуйээ Охин чинэ байсан тсагт тийм олби оготоно шиг юмийг битгий хулээ Ирсэн ч буу хулээж ав

  33. enerel says:

    Chinii zowlong oilgoj baina, bi 53tai emegtei. hund hichneen mongo erh medel bailaa geed hani ijileer hun dutdag yum. chi duu ch gesen zaluustai yaw nargi tsenge ingej gantsaaraa uuriiguu horino gedeg ih tseerlel. duu zaluus ugend oromtgoi sexdee sain er ni sain zaluus ni zondoo baigaa. ja amjilt

  34. ah ni says:

    Найзаа би 55 настай ганц биэ 2 хүү том болсон, хусвэл майл бичээрэй батжаргал@яхоо.ком

  35. narantuya says:

    .чи зөв шийдвэр гаргасан байна.зоригтой шийдвэр гаргаж чадсан юм чинь мартахийг хичээ л дээ.араас нь санаж гүйх тусам улам цаашилна.буцаж ирлээ ч сайхан амьдарна гэж битгий горьд.хэзээ ч засрахгүй.түүнтэй хамт тамын амьдралаар амьдарснаас ганцаараа хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдар.юухан байв нэг л мэдэхэд хүүхэд чинь томроод чамд хань болноо.сэтгэлийн зовлонгоо мартаад сайхан амьдрахийг ерөөе.

  36. hmm says:

    Bi yag tan shig huleeseer bgaad odoo 11 jil bolj bna. Hel am hiilgui bval uuruu ireh baih gej harsaar 11 jil boljee. Huuhed ni ch bas 11 nastai bolloo. Iim l bna daa. Har zaluugaaraa l 20toidoo 6 sartai jiremsen uldej unuug hurtel huleeseer l bna daa. Gehdee minii huleedgiig nadaas uur hen ch medehgui ee.

  37. Үүлэн says:

    Өөрөө утасдаад гуйгаад үзэхгүй юу, хайртай л юм бол сүүлд нь харамсахгүйгээр үзээд алд.

  38. ma says:

    za tand yu gj helmeer yumbdee tanaas iluu nastai turshlagatai bsan bol olon yum helmeer bna…za ter yahav bi bol ingej zuvlumuur sanagdlaa uuru tegj aras ni huutsuldhuur l tegj bhku yu ter hun chin oroi amidral zohioson bol bas l tim amidrald daschihsan negen bj taaraa tegee l huuhen shuuhantai bainga orotsolddog boltson neg turliin amidralin hevshel boltson geh yumuudaa tim bolhoor neg bol niiled teriigee zasrahiig ni harah 1 bol tegee l orhichih…hezee 1 udur taniig geed guigeed l irne harin ter ued irenguut ni shuud l bitii buugaad ugchurei neleed changaldag yum shuu…tegeed erchuud chin araas ni ene teree geed bhad aimar durgui baidiinshdeee…aa ter huuhdiin mungunii tal deer shuud ter shuuhin shiiidver guitsetgeh taldaa hand l daa uuruu bitii tim yumand hutgald shal demii zuger l shiidver guitsetgegchteigee harits aa bas yaagad 40 m tugrug ugdiin bee ter chin odoo iheschihsen bgaa shuuheeree yvaad nemuul tegj bolku uuriinhuu archaaguid huuheddee etsgin hairiig ugch chadagui bj bas mungu uguhgui sanaatai ymar ch aharhan bodolov burhan mini bodson chin uur hurchihlee…za za olon yum yarimaar bna gehdee gj bgaa l zunduu yum yarichihlaa za sain saihniig husie

  39. lala.. says:

    эмэгтэй улсаа гэж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.