Архи уугаад дагуулаад яваад байх юм

200324331-001

Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би гадаадад байдаг эхнэрээ жирэмсэн байхад нь ирсэн юм. Би хүүтэй болсон өдрөөс өдөрт өсөөд хөөрхөн юм аа. Эхнэр бид 2-н дунд 1 асуудал байна. Хүү маань 1 настай жаахан байхад эхнэр гадуур архи уугаад дагуулаад яваад байх юм. Тэрнээс болоод бид 2 салах дээрээ тулаад байна. Дээрээс нь бид 2-н нас зөрүүтэй би 8-аар ах юм.

cekc.mn дээр ирсэн захидал

20 Comments

  1. julita says:

    завааан бузрийн амитан бэээ

  2. Bilegee says:

    хахаха алаад хаясан

  3. dolphin says:

    за эхнэр чин надтай л адилхан болоод явчихлаа даа. гэхдээ ганц өөр н манай хүүхэд арай том юм. шалтгаан н нөхөр хүүхэд харж өгдөггүйд л бгаан

  4. Asiana.asie says:

    Чи ер нь яачихсан мулгуу толгойтойамьтан бэ тэгээд архи уухыг нь хараад суугаад байгаа юм уу. Мал гэж хэлэх ч багадажбайна. Гэрээсээхол гаргаад хая ингээд архи уу гээд. Ёстой мал.

  5. narantuya says:

    8 насны зөрүү проблем бишшүү дээ.эмэгтэй хүн архидана гэдгийг хэнч ойлгохгүй.архи бөгс 2 дандаа цуг бдаг гэдэг шүү дээ.эсвэл сайн ойлгуулаад засаад ав.эсвэл… .за даа бараг засрана гэдэг худлаа биздээ.чамд бас асуудал бгаа юм болов уу.хичнээн асуудал блаа ч архидана гэдэг утгагүй хэрэг.

  6. hi says:

    чи их хэцүү залуу юм шиг байна. хүүхдүү дагуулж гарнаа гэдэг чин чи нэг бол аймар хартай,эсвэл маш халамжгүй юм байна.хүүхдүү дагуулж гархаас өөр аргагүй байдалд л оруулаад байгаа юм биш үү? ямарч л байсан тэр эх хүн.хүүхдэдээ муу юм хийхгүй……

  7. US-s says:

    Гөвөөд өг тэгээд ойлгох биз!!

  8. Xongorzul says:

    8 ah gedeg asuudal bish. Harin ehner chine arhi uugaad bainaa gedeg hetsuu yumaa.
    -Ajil torold oruulaach hoo. Huuhed avch yavaad arhi uugaad baih daa yah ve dee. Eej aav ni hunii gazar baihad ni nas barch setgel sanaagaar unaad uuj guigeegui bol yagaad bgaa huuhed yum bol doo

  9. Ani says:

    Xүүxдээ дагуулад байнга шоудаагүй байлгүй дээ. xааяа гараx гэxээр н аягүй бол Өөрөө xааж боогод Xүүxдээ xарж өгөxгүй , новширдын бгааз. тэгээл авч ябсан бx. Xүүxдээ авч явж байна гдг чин ямар ч байсан Өөр залуутай унтдаггүйн бна гсн Үг. тийм болоxоор xааяа гараxад н Үр Xүүxдээ xарж өгч байл даа Аxаа.

  10. sarnai says:

    хүүхдээ дагуулаад шоудаад явдаг бол ч бас яах вэ,хаячаад яваад бдаг бол яана

  11. love hurtz says:

    тэр халиун,миний яг дээр бичсан хүн нтр хэлэх үгээ олж ядаад юу гээд сонин сонин юм бичээд байгаан.за би лав архичин эмэгтэйг нэг ч танихгүй,миний танидагууд дотор лав нэг ч архичин эмэгтэй байхгүй шүү.архичин эрэгтэй ч байхгүй,тэгээд ч манай өвгөнтийнхөн дунд эмэгтэйчүүд ховор шүү дээ юуны тулд өвгөнтийх гэж байгаа билээ,энэ хүний яриагаар бол өвгөнтийх биш эмгэнтийх л гэж байх юм байна.Нэг талруу туйлшруулж болохгүй байхаа,архичин эмэгтэй мэр сэр харагдаж л байдаг…гэхдээ тийм ч олон биш шүү дээ.
    за тэгээд захидлийн эзэнд бол дэндүү богинохон бичжээ,өөрийнхөө тухай огт бичээгүй бна.Чи тэгээд нялх хүүгээ хар шөнөөр ярьснаар чинь бол архичин ээжтэй нь гаргаж байдаг…яагаад аваад үлдчихэж болдоггүй юм.Эмэгтэй хүн 1 настай хүүхдээ аваад бар сав орно гэдэг аймшигтай л сонсогдож байна.Жаахан дэлгэрэнгүй бичсэн бол зөвлөх л байлаа..өөр юу хэлэхэв дээ,хүмүүс элдэв янзын таамаглал дэвшүүлээд л таарч байх шив.

  12. sainaa says:

    Муусайн архичин Монгол хуухнууд тэгдэг юм жинхэнэ архичид чин Монгол хуухнууд шуудээ.Суулийн уэйин статистик тоо баримтаар эрчүүдээсээ илуу болсон.Одоо гаднийхан бугд яридаг болжээ Монгол хуухэн гэхээр мэдээж архи уудаг биздээ гээл.

  13. bayasgalan says:

    8 ах гэдэг нэг суржигнээд байх асуудал биш.Харин ч яг таарах юм бишуу би гэхэд 11 дуу авгайтай дажгуйштээ би лав хугшдуну гэж байхгуй.Уэ тэнгийн эхнэр бол ээж ч юм эмээ ч юм шиуг тэнэгштээ.

  14. Buki says:

    хүүхдээ дагуулаад явлаа гэж адилхан хүүхэдтэй найз нөхдийндөө очсонийг хэлээд бгаамуу?? арай ч баар саваар дагуулаад яваагүй байлгүй дээ, чи арай хэтрүүлсэн бхаа хөөө, яахав дээ хүүхдүүд тоглоод л бид хааяаа вино ууж суудаг л биз дээ, чи хүүхдээ хараад өгчдөггүй болхоор л дагуулаад яваа биз аягуй бол хүүхдээ харах болхоор бөөн шалтаг тоочоод эхнэрээ залхаацандаа, энэтэй хэрүүл хийж бхаар гээд дагуулад явдийн бгааз, чи л буруутай бхаа.

  15. Haliunaa says:

    салаачээ наад янханаасаа

  16. bombooloi says:

    Huuhdee chireed yavaad bhaas uur argagui bdald oruulaad bdag yum bish bizde. Jiremsen buh zuil horiotoi jil shahuu tegeed turchuud jil huuhdee gertee harad suuhaar haaya naiz nuhudteigee yarij suumaar bdgiin tiim bolomj haaya gargaj uguh heregteishde. Tegeed bhad huuhed chireed arhi uugaad yavbal harin asuudal uur bolj bgaamda.

  17. halloo says:

    За сайн хэлж мэдэхгүй л юм даа. Дуртай дуртай гэхэд хүүхдээ дагуулаад яваад байна гэдэг юу л бол. Өөрт чинь нэг зүйл мэдрүүлэх гээд арга хэмжээ аваад байгаа ч юм билүү. Эхнэрийнхээ талаар л бичсэн болохоос өөрийгөө огт дурьдсангүй. Нэг бол өөрөө эхнэрээ гарч орохыг нь хориглодог. Төрсний дараа (жирэмсэн үед ямар эрх чөлөөгүй болдогийг эрэгтэй хүмүүс тэр болгон ойлгохгүй л дээ) арай гэж найз нөхөдтэйгээ чөлөөтэй зугааллъя гэж байхад нь хориод байвал дургүй хүрэх нь ойлгомжтой. Эсвэл өөрөө халамжгүй байж магадгүй юм. Эхнэр хааяа ч гэсэн гарч, орох гэхээр хүүхдээ хараад, асраад ч өгчихгүй, эмэгтэй хүн, эх нь л харах ёстой мэтээр харьцаад байхаар дагуулж явж байгаа юм шиг санагдав. Хүүгээ дагуулаад яваад байхаар нэг юм бодох байлгүй дээ гэж санаа байлгүй.

  18. nana says:

    sonin zaluu we chi gargadaggui yum bishuu! gehdee l 1 nastai huuhdee chireed ene teruugeer ywna gedeg sonin l yum

  19. udval says:

    сайн уу. эхнэр чини хэдэн удаа явсан юм? архи уусануу? найз нартайгаа пиво уусан юмуу? тэгээд дандаа шал согтуу ирээд бнуу? найзийндаа очсон юмуу вар-нд ороод бгаамуу? нэг ёсондоо уух дуртай болхоор дандаа тэнэдэг юмуу гж асууж бгаа юм. онготс уншхаар эхнэр чин буруутай юм шиг. сайн бодхоор хааяа найз нарийхаараа хэсээд жоохн халаад ирснийг ни суржигнээд бдаг нохрууд шиг чи аашлаад бж магадгуй санагдлаа.

  20. bi bol bi says:

    хахаха,хүүхэд асрагч олж өг өө. жаахан охин аваад суусан юм бол одоо явдал суудал,шоу цэнгээнийг нь гүйцэх гэж нилээн юм болно доо хөөрхий. гэхдээ хүүхдээ чирээд шоудах ч арай хэтэрнээ,арай ч өдөр бүр дагуулж гардаггүй байлгүй. эхнэрээ найз нөхөдтэйгөө уулзах үед нь чи хүүхдээ хараад байжийж болдоггүй юмуу? гэр бүлийн 2 хүн иймэрхүү юманд ээлж дараалалтай байх хэрэгтэй шдээ,насаар ах гээд эхнэрээ дээрэлхээд байдаг юм биш биз?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.