Бусдынх амттай хорвоо

d03_117

Секс буланд энэ удаа Ваанчигийн Яримпилийн эротик шүлгүүдээс нийтэлж байна. Хүний амьдралын нарийн нандин энэ харилцаа өөрөө урлаг, урлагийн дүрслэгдэхүүн гэж ухаарч, үгийн урлагийн хамгийн чамин тансаг төрөл шүлгээр энэ эрхэм нандиныг илэрхийлж байна гэж зохиогч номынхоо эхлэлд өгүүлжээ. Түүний номын нэр “Бусдынх амттай хорвоо”.

Хурим
Найрын дугараа эргэж байсан
Намрын айраг шуугиж байсан
Хуримын эзэн согтож байсан
Хун шиг бүсгүй уйдаж байсан
Нүд нь хөөрхий над дээр байсан
Нүгэлд дуудаад үзмээр санагдсан
Гараар дохиход толгой дохисон
Гадаа гарахад санаа алдсан
Хорьдын саран хонож байсан
“Холхон очъё” гэж тэр хэлсэн
Яаран тэврэхэд яв цав байсан
Янаглан озоход яраглаж байсан
Хумбан цагаан мээмэнд нь
Хошуугаа наасан
Хувцасгүй биенд нь
Биеэ наасан
Худлаа биш ажилд
Хүчээ зарсан
Хугацаа богино жаргалд
Хоёул ханасан
Дурын оргилдоо
Дуу алдацгаасан
Дусалгүй болсон ч
Дутуу л санагдсан
Хэсэгхэн зуур
Дугхийсэн
Хэн нь ч билээ
Давхийсэн…
Үүрийн гэгээ
Манхайж байсан
Үнэний сураг
Алдарч байсан
Хуримын өргөө
Цавцайж байсан
Худлын бараа
Тодорч байсан…
Сайхан байсан
Нүд унагасан гоо чинь сайхан байсан
Урнаа минь
Нүүр хагарсан яриа чинь сайхан байсан
Бурмаа минь
Нүнжиг заасан ааш чинь сайхан байсан
Нараа минь
Нүгэл үргээсэн инээд чинь сайхан байсан
Сараа минь
Чамтай өнгөрөөсөн хором бүхэн сайхан байсан,
Урнаа минь
Чандган хоёр хөх чинь чилгэр сайхан байсан
Бурмаа минь
Чанга тэвэрч зөөлөн гинших чинь сайхан байсан
Нараа минь
Чадах л бүхнээ чадсан мөч бүхэн сайхан байсан
Сараа минь
Хорвоогийн хайрласан учрал бүхэн сайхан байсан
Урнаа минь
Хожим бодоход учраагүй хүлээлт ч сайхан байсан
Бурмаа минь
Хойчдоо захиж болдоггүй жаргал гэгч сайхан байсан
Нараа минь
Хойшдоо дахиж олдохгүй нас гэгч сайхан байсан
Сараа минь
SOURCE: Tsagtur.mn

7 Comments

  1. tulgaa_andme@ says:

    hussen huuhen idd hii

  2. b says:

    за яахав бичжил бг хөөрхий мини

  3. yanaldaa says:

    засс энийгээ бас шулэг гэчжээ ичидгуй шаар вэ

  4. monda says:

    овоо гар юмаа да.

  5. Xongorzul says:

    Ovoo gar yu ain… Naraa mine Saraa mine Navchaa mine gechihsen.
    -Ogt martchaagui ongod terelj baigaa ni yamaidaa

  6. dermee says:

    Сайхан шүлэг байна. Бэлиг танхай талдаа ч юмуу?

  7. Uuchil says:

    Хэдэн хуухэн янзлаад бгаа юм бэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.