Бэлгийн хүчирхийлэл /12/

84382531

Хохирогч хүүхдэд үзүүлэх сэтгэлзүйн нөлөө

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн асуудлаар зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ийм хэргийг  хохирогчид хэдийгээр мартах, бусдад энэ талаар мэдэгдээгүй байж болох ч үр дагавар нь удаан хугацааны турш, хүнд  хэлбэрээр үргэлжилдэг гэж үздэг (Herman, 1981). Дараах тохиолдлыг авч үзье: 25 настай нэгэн эмэгтэйг түргэн тусламжийн дуудлагаар хурц хэлбэрийн сэтгэлийн хөдлөлд автсан оноштой (acute anxiety attack) авчирчээ. Тэрээр тогтворгүй, уцаартай, идэж унтаж чадахгүй, айж түгшсэн байдалтай байв.

Тэрээр нэг эрэгтэй хутга барин өөрийг нь алахаар дайрсан гэж хийсвэрлэн ярьж байжээ. Гэтэл өмнөх өдөр нь дарга нь  түүнийг оролдсон ажээ. Түүнд ажил нь чухал байсан боловч ажилдаа очно гэхээс тэр айж түгшиж байжээ. Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх явцад түүнийг бага байхад аав нь бэлгийн замаар хүчирхийлдэг байсан, энэ нь эргэж сэргэснийг олж мэджээ.  Түүнийг 6 настайгаас нь эхлэн аав нь бэлгийн замаар хүчирхийлж, бэлэг эрхтнээ харуулах төдийгүй гар хангалга хийлгэдэг  байжээ. Ажлын байранд даргадаа оролдуулсан нь хүүхэд насанд тохиолдсон мэдрэмжийг сануулж, айдас түгшүүр,  цөхрөнгүй байдлыг түүнд төрүүлсэн байжээ.

Өөр нэгэн судалгаагаар ялгаатай дүгнэлт гарсан байна. 526 оюутныг хамруулсан судалгаад хамрагдагсдын 17 хувь нь хүүхэд байхдаа ах, эгч, эсвэл дүүтэйгээ бэлгийн харилцаанд орж байсан гэжээ (Greenwald&Leitenberg, 1989). Эдгээр хүмүүс  болон ийм зүйлтэй учирч байгаагүй хүмүүсийн хооронд бэлгийн зан үйл, дасан зохицолтой холбоотой ялгаа олж илрүүлээгүй  байна. Тухайлбал, гэрлэхээс өмнө бэлгийн харилцаанд орсон эсэх, бэлгийн хавьталд эхлэн орсон нас, бэлгийн харилцаатай  байдаг хүмүүсийн тоо, бэлгийн харилцаанаас үүдэлтэй сэтгэл ханамж, бэлгийн эмгэг зэрэг асуудлаар ямар ч ялгаа гараагүй  учир судлаачид ойролцоо насны эгч, ах, дүүс хоорондоо хүүхэд байхдаа бэлгийн харилцаанд орох нь насанд хүрсэн үеийнх  нь бэлгийн дасан зохицолтод төдийлэн эерэг болон сөрөг нөлөө үзүүлдэггүй гэж дээрх судлаачид дүгнэжээ.

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн талаар хийгдсэн нийт судалгааг дүгнэж үзээд бэлгийн хүчирхийлэлд өртсөн  хүүхдүүдийг ийм хүчирхийлэлд өртөж байгаагүй хүүхдүүдтэй харь- цуулахад сэтгэлийн хөдөлгөөн тогтворг үй, уур уцаар  ихтэй, стрессэд орсон, өөрийн үнэлэмж доогуур, эрүүл мэнд дорой, эзэрхэг түрэмгий зан авиртай, сахилгагүй, бэлгийн  зохимжгүй зан авир гаргадаг, хичээлдээ базаахгүй сурдаг, хүмүүжлийн доголдолтой байх нь илүү байдгийг судлаачид

илрүүлжээ.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нь хэрвээ:

1. Гэр бүлийн гишүүдийн нэгний хүчирхийлэлд өртсөн

2. Бэлгийн харилцаа нь удаан үргэлжилсэн

3. Бэлгийн хавьталд (амаар, үтрээгээр, шулуун гэдсээр) орсон бол эдгээрийг нэлээд хүнд хэлбэртэй гэж үздэг байна

Хүүхдийн хүйс гол хүчин зүйл биш байсан ба өөрөөр хэлбэл, хөвгүүд, охидын үзүүлж буй шинж тэмдгүүд нь ижил байсан. Ойрын хамаатан хүмүүсийн бэлгийн харилцааны болон бусад хэлбэрийн хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн  хохирогчид тусах сэтгэл зүйн үр дагавар юу байв?

Зарим тохиолдолд ойрын ах дүүс, хамаатнууд бэлгийн хавьталд зөвшилцөж орсон бол сэтгэл зүйн хувьд нэг их хохиролтой  биш байжээ. Гэвч ихэнх тохиолдолд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нь сэтгэл зүйн хувьд сөрөг үр дагавартай, уурлаж  уцаарлах, бухимдах зэрэг шинж ихээр илэрдэг байна. Зарим эмэгтэй өөртөө тохиолдсон явдлаас “гашуун” сургамж авч, хүүхдээ хүчирхийллээс сайн хамгаалдаг, тэднийг өөртөө итгэлтэй, хүчтэй хүн болж төлөвшихөд сургаж чадсан гэж үздэг байна.

Хүний бэлгийн амьдрал

2 Comments

  1. LALA says:

    арх

  2. bolor says:

    тиймээ энэ унэн. сэтгэлийн шарx xэзээ ч арилдаггуй юм. багадаа xучирxийлэлд ортсон xууxэд этсэг эxийгээ буруутгаж осдог болоxоор xайрыг мэдрэx тал дээр xангалтгуй бас иx эмзэг болчиxдог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.