Бэлгийн хүчирхийлэл /13/

92291471

Хэрэгтэн этгээд

Хүүхдийг бэлгийн замаар хүчирхийлэгчдийн тоо баримт юу илэрхийлж байна? Тэд ийм хэргийг давтан үйлддэг үү? Тэднийг  эмчлэх үр дүнтэй арга зам байна уу? гээд л олон асуулт гарч ирж болох юм.

Бэлгийн хүчирхийлэл давтан үйлдэг хүмүүсийг судалсан судалгаанаас үзэхэд хэрэг гарснаас хойш 4-5 жилийн хугацаанд давтан үйлдэх нь хүүхдийг хүчирхийлэгчдийн хувьд 13 хувь байна. Энэ нь хэдийгээр нааштай  үзүүлэлт мэт боловч зарим нь уг хэргийг давтан үйлдэх магадлал өндөр байдаг учир бас л санаа зовоосон асуудал юм. Ийм  хэргийг давтан үйлдэх нь бэлгийн хүчирхийллийг эрт хийж эхэлсэн, эрэгтэй хүмүүсийг хүчинддэг, хэд хэдэн удаа бэлгийн  хүчирхийлэл хийж байсан хүмүүсийн дунд өндөр байдаг байна. Тодорхой нөхцөлөөс шалтгаалж хэрэг давтан үйлдэх эрсдэл  янз бүр байх бөгөөд тухайн хэрэгтэнд ямар хүчин зүйлс нөлөөлснийг тодорхойлж болох юм.

Судалгаанаас үзэхэд цөөнгүй хэрэгтэн эмчлүүлдэг байна. Гэмт хэргийг давтан үйлдэх түвшин нь бага байна гэдэг нь эмчилгээний хөтөлбөрүүдийн үр дүнг зарим талаар харуулж байна. Хүүхдийг бэлгийн замаар хүчирхийлэгчдийг хөнгөлөх мэс  ажилбар хийх, андрогений эсрэг эм тариа өгөх, даавраар эмчлэх, танин мэдэхүй зан үйлийн зөвл өгөө гэх мэтээр эмчлэх хэд  хэдэн арга байна. Мэс ажилбараар эрэгтэй хүний төмсгийг авч хөнгөлөх нь тестостероны хэмжээг огцом бууруулж, түүний бэлгийн түрэмгий зан байдлыг бууруулахад чиглэгддэг.  Ципротерон ацетат (сyproterone acetate-CPA) гэдэг нь андрогений эсрэг эм бөгөөд бие дэх тестостероний үйл ажиллагааг  бууруулж, нэг төрлийн химийн урвалаар үндсэндээ “хөнгөлдөг” байна. Медропрогестерон  ацетат (мedroxyprogesterone acetate-MPA) гэдэг нь даавар бөгөөд андрогений эсрэг эмийн адил үйлчилгээ үзүүлдэг байна.  Гэхдээ ципротерон ацетат нь илүү хэрэглэгддэг байна. Танин мэдэхүй-зан үйлийн зөвлөгөө өгөхдөө танин мэдэхүйн шинэ схем бий болгох, дүрд тоглох, стресс бууруулах дасгал хийх гэх мэт арга техникийг ашигладаг.

Эмчилгээний талаар хийсэн судалгааны дүнгээс үзэхэд эмчилгээнд хамрагдааг үй бэлгийн хүчирхийлэгчдийн 27 хувь нь дахин хэрэг үйлдэж байхад эмчилгээнд хамрагдсан хэрэгтнүүдийн 19 хувь нь хэргийг дахин үйлдсэн байна.  Дааврын эмчилгээ, танин мэдэхүй-зан үйлийн зөвлөгөө өгөх арга нь ижил үр дүнтэй байжээ.

Хүний бэлгийн амьдрал

1 Comment

  1. Хүн хүнээр дутдаг юм says:

    1st. kk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.