Бэлгийн хүчирхийлэл /14/

71035465

Ажлын байран дахь бэлгийн түрэмгийлэл

Ажлын байран дахь бэлгийн түрэмгийлэл нь олон хэлбэртэй байдаг. Зарим ажил олгогч нар хүмүүсийг ажилд авахдаа  бэлгийн харилцааг болзол болгодог байна. Бэлгийн харилцаа нь мөн ажлаа үргэлжлүүлж хийх, албан тушаал ахих, цалин  нэмэх зэрэгт нөлөөлөх нөхцөл болдог байна.

Судалгаанаас үзэхэд ажлын байран дахь бэлгийн түрэмгийлэл нь манайд ч нэлээд түгээмэл ажээ. Харамсалтай нь албан тушаал, эрх мэдэл, эд материалын болон өөр бусад байдлаар эмэгтэй хүнийг эрхшээлдээ оруулж, тулган хавчиж, бэлгийн хавьтал үйлдэх тохиолдол гардаг ба сүүлийн гурван жилийн байдлаар эрүүгийн хуулийн 114-р зүйл ангиар шийтгэгдсэн гэмт  хэрэг 3 гарсан байна. Манай хуулинд арван зургаагаас доош насны хүнтэй бэлгийн харилцаанд орох явдлыг гэмт хэрэг гэж үздэг бөгөөд 1998-2000 оны байдлаар нийт 18 хэрэг гарсан байна.

АНУ-ын нэгэн судалгаанд эмэгтэй ажилтнуудын 21 хувь (эрэгтэйчүүдийн 9 хувь) нь бэлгийн түрэмгийлэлд өртөж байснаа мэдээлжээ. Ажлын байран дахь бэлгийн түрэмгийлэлд өртсөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь сэтгэл санааны болон  биеийн эрүүл мэнд, ажлынхантайгаа хамтран ажиллах чадвар, ажлын талаарх сэтгэл ханамж зэргээрээ хохирсон гэж хэлсэн  байна.

Бэлгийн түрэмгийлэл нь сэтгэл санааны дарамттай холбоотой болохыг харуулсан баримт цөөнгүй байна. Ажлын байранд  бэлгийн түрэмгийлэл яагаад гардаг вэ? Сэтгэл зүйч Сузан Фиске, Петр Клик нарын онолоор  энэ нь жендэрийн уламжлалт үзэл, эрэгтэй хүний сэдлээс болдог гэжээ. Эмэгтэй хүнийг үзэх хэвшмэл ойлголт нь тэднийг дур булаам (sexy), феминист, уламжлалт (жишээ нь: ээж) байдлаар авч үздэг байна.

Судлаачид бэлгийн түрэмгийллийн дөрвөн хэлбэрийг тодорхойлсон байдаг.

  1. Нэгдэх хэлбэр нь earnest harassment буюу шууд чиглэсэн бэлгийн түрэмгийлэл гэж болох юм. Энэ нь бэлгийн дотно  харилцаанд орох хүслээр сэдээгдэж, тэрээр үгүй гэсэн хариултыг хүлээж авахгүй, хүсээгүй байлаа ч бэлгийн харилцаанд  давамгай байдлыг гаргана. Ийм эрэгтэй эмэгтэйчүүдийг дур булаам (sexy) гэж үздэг.
  2. Хоёрдахь хэлбэр нь hostile harassment буюу дайсагнасан бэлгийн түрэмгийлэл гэж орчуулж болох юм. Эрэгтэй нь эмэгтэй хүнд давуу гэдгээ харуулах гэж хийгддэг, энэ нь эмэгтэйг өрсөлдөгч гэж үзсэнтэй холбоотой байна. Ийм эрэгтэй, эмэгтэйг  уламжлалт бус, феминист гэж үздэг.
  3. Гуравдахь бэлгийн түрэмгийллийн хэлбэр нь paternalisticambivalent harassment буюу үүнийг халамжлах маягаар  эрхшээлдээ оруулах гэж орчуулж болмоор байгаа бөгөөд эрэгтэй нь эмэгтэйнхээ аав байх хүсэл, мөн эмэгтэйтэй бэлгийн  дотно харилцаанд орох хүсэл бүхий сэдлээс үүддэг байна.
  4. Дөрөвдэх хэлбэр нь competitiveambivalent harassment буюу өрсөлдөгч биш гэж үзэн эрхшээлдээ оруулдаг хэлбэр гэж  болох бөгөөд энэ нь бэлгийн талаас эмэгтэйд сэтгэл татагддаг ч түүнээс илүү гарах гэсэн дайсагнасан хүсэл хоёрыг  хослуулсан сэдлээр хийгддэг байна.

Гурав болон дөрөвдэх хэлбэрт дээрх хоёр хэлбэр нь давамгайлах ба бэлгийн дотно харилцаанд орох сэдлийг хосолсон сэдлээр хийгддэг байна. Дээрх онол нь эрэгтэйчүүд нь эмэгтэй хүнд бэлгийн түрэмгийлэл яагаад үзүүлдгийг ойлгоход чухал  ач холбогдолтой юм.

Ажлын байран дахь бэлгийн түрэмгийлэл нь зөвхөн эмэгтэйд төвөгтэй үйлдэл болоод зогсохгүй эмэгтэйн ажлын өсөлт дэвшилтэд нөлөөтэй, мөн гэр бүлээ тэжээдэг эмэгтэйн хувьд амьдралд нь ямар нэг үр дагавартай үйлдэл юм.

Хүний бэлгийн амьдрал

2 Comments

  1. ??? says:

    эмэгтэй хуний хув.д хэцүү бхаа, харин эр хуний хувид бэлгийн хучирхийлэл гээч юманд юунд ни эмзэглэх вэ дээ, гаднаа дургуй царайлаад дотроо баярлаад явж бдг газар бхгуй юу, xэxэxэ

  2. 99287657 says:

    хүний наймааны эсрэг хамтдаа тэмцэх хүсэлтэй охид залуус байвал холбоо бариарай 99287657 энэ гэмт хэргийн эсрэг хамтран ажиллахад бэлэн байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.