Сайн байцгаана уу? Хүмүүсийн захиаг уншиж байгаад захидал бичмээр санагдлаа. Би нэлээн дотогшоо ч гэмээр юмуу хүн л дээ. Яаж ч хэцүү байсан гадагш нь гаргадаггүй, инээгээд дуу аялаад л явж байдаг. Намайг таниж мэдэх хүмүүс маань бохь зажилж, хөгжим чанга сонсож, хурдтай тавхисан ямар ч асуудалгүй санаа амар амьдардаг гэж боддог. Тэгж бодож байг ч гэж би боддог. Буруу ч байж магадгүй. Одоо надад сэтгэлээ онгойлгодог ганц л найз байна. Би үнэндээ нэг л хүнийг дэндүү их хайрлаж, миний бүх эд эс зөвхөн тэр хүнээр л амьсгалдаг болтлоо солиорч байсан. Одоо бол бүх зүйл дууссан. Тэр намайг дэндүү ихээр гомдоосон. Намайг гомдоож байсныг бичиж зүрхлэхгүйнээ. Тэр тухай бодоход л зүрх минь олон зуун зүү зэрэг шааж байгаа юм шиг л хөндүүрлэж, нулимс зүгээр л урсаад байдаг. Хаанаас ийм их нулимс, шаналал гарч байнаа гэж бодмоор. Түүнээс хойш 2 жил болж байна. Одоо би өөрийгөө маш их ганцаардаж байгаагаа мэдэрч байна. Орсон ч гарсан ч ганцаараа, дэлгүүр хэссэн ч, кино үзсэн ч, уйлж дуулсан ч ганцаараа. Хэн ч намайг аргадаж, тайвшруулж, энхрийлэхгүй. Ийм байх үнэндээ их хэцүү юмаа. Би орой болгон өөрөө өөртөө сайхан амраарай гэж хэлээд өөрийгөө илж байгаад унтдаг. Бусад хүмүүст тэнэг санагдаж байж магадгүй л дээ. Гэхдээ л би ингэдэг. Хэний ч хамаагүй халуун цээжийг налаад тайван бөх гэгч нь унтахсан гэж бодогдоно.
Намайг зөвөөр ойлгох байхаа гэж нэг бодлоо хэлэх гэсэн юм. Үнэндээ бол сайхан бүсгүй, сайхан хүүхэн гэдэг үгний цаана ямар их ганцаардал, хоосрол байдгийг хүмүүс ойлгодог боловуу л гэж. Би хэдий сайхан байлаа гээд миний хайртай хүн миний дэргэд алга. Чин сэтгэлээсээ хайрлах нэгэн байгаа гэдэгт эргэлздэг болсон.За мэдэхгүй ээ би өөрөө юу хэлэх гээд байгаагаа ойлгуулж чадахгүй нь. Би уг нь олуулаа айлын бага хүүхэд. Аав ээж 2 маань цэвэр агаар гээд хотод орж ирэхгүй. Ах эгч нар бүгд л тус тусдаа амьдралаараа. Би эсвэл өөрөө хаалттай, зожиг болохоороо ийм байгаа юм боловуу? Эрэгтэй хүн гэхээр намайг гомдооно л гэж бодогдоод байх юм. Бүгд л жүжиглээд байх шиг. Би ер нь бараг анх удаа захидал бичиж байгаа болохоор бодол санаагаа цэгцэлж гаргаж чадахгүй байх шиг байна. Зүгээр л та бүхэн надад хэлэх үг байвал сонсох гэсэн юм. Яаж ганцаардахгүй байж, эр хүнд итгэдэг болох вэ? Эмэгтэй найзууд маань ихэнх нь надад атаархана эсвэл мөнгөнөөс болоод найз биш болсон. Эмэгтэй хүн ч бас итгэхэд хэцүү. Би өөрөө ямар нэг асуудал болоход тайлбарлаж ойлголцохын оронд зүгээр л алга болчихдог. Ямар ч холбоогүй яваад өгдөг. Энэ буруу юм болов уу???
секс.мн дээр ирсэн захидал
46 Comments
би ч гэсэн маш их ганцаарддаг. ойрдоо ч бүр хэвийн биш болж бх шиг бна. 25 төрсөн өдөр 25н хосуудын баяр ер нь л 25н жилийн турш орь ганцаараа байсан гэхэд хүн итгэх болов уу би л лав өөрөө эргээд харахад юу хийж яаж амьдрасанаа ч гайхаж байна. мэдээж ихэнх нь өөрөөс минь болсон ч өөр бусад олон зүйл ийм байдалд хүргэсэн бх. би хэзээ ч хүнтэй гараасаа хөтлөлцөөд халуун дотноор ярилцаад үнсэлцэж ч үзээгүй. яагаад ч юм хэнч намайг ойлгохгүй юм шиг эсвэл хүнд гай зовлонгоо яриад яах ч юм билээ гэж бодогддог. цаашид хэр удаан ингэж явахыг бүү мэд.
Миний бодлоор чи их мөрөөдөмтгий зүгээр л төгс зүйлийг хүсэж өөрийнхөө дотоод ертөнцдөө ганцаараа амьдарч тэндээ сэтгэлээ түгждэг байх. Бодит амьдрал дээр төгс зүйл гэж байдаггүй тийм болохоор чи ганцаардаж өөрийнхөө бодолд бүтээсэн ертөнцдөө л үлдэхийг хүсдэг. Чамд бусад хүмүүсээс өөрлүү чинь чиглэсэн халуун дулаан уур амьсгал, хайр дутагдаж байна. Гэхдээ хэн нэгнээр хайрлуулахыг хүсвэл чи өөрөө бусдыг хайрлаж сур гэдэг дээ тэрэн шиг хүн бүр адилхан биш учраас хүмүүст итгэж сур. Миний бодлоор чи хайртай хүнээ хайхаасаа өмнө ганцаардлаа ялах хэрэгтэй. Тэгэхийн тулд олон нийтийн байгууллага, Шашин, Бяасалгалын газрууд гэдэгч юм уу хүмүүсийн, нийгмийн хүрээнд орох хэрэгтэй. Тэгж байж л бусад хүмүүсийн өөрлүү чинь чиглэсэн сэтгэлийг мэдэрч ганцаардлаасаа салах болно. Эцэс нь хэлэхэд хүнийг хайр татам болгодог зүйл бол бусдад үзүүлж буй хүний сэтгэл шүү дээ.
сайн уу?.энэ одрийн мэнд.надтай их адилхан уым.гэхдээ чи 2 хон жил л болж бгаа уым бна.би одоо 38 тай.эрэгтэй.одоо болтол гэрлээгүй л бна.бас маш их гантсаарддаг.би 10 гаран жил болж бгаа.одоо болтол мартдаггуй.оор хунийг эр тоодоггуй бсан.гэхдэээ чи эмэгтэй хун.хулээх хэрэгтэй.буруу замаар ябж эр болохгуй.
яруул даардаг гэдэг.
би яг чиний бодож хусэж бгааг хусч бна.тэр хун чини эргэж хэзээ ч ирэхгүй бол хурдан мартах л хэрэгтэй.тсаг хугатсаа уыг ч хулээхгүй!!!!
БОЛИХ Л ХЭРЭГТЭЙ
Tsas chamd yamar hamaatai um bi heniihee bichseniig unshih ni. chi yamar hun shig heden ug helheed bichij chadah bish. hen ni u bicheed baigaag oilgohtoigoo shuu hehehe.chi er ni hynii erhend haldah hen um be?Bi unshih bolno bichih ch bolno za. chamaar zaalgahgui. ooriigoo hichee.
Бүгд худлаа шаацгаа хуурам ч амьтад хүн өөрөө өөртөө л үнэн ч өөр хэнд ч бүү итгэ!!!
ихэнх хүмүүс бусдын шахалтаар,эсвэл амьдралын аргагүй байдлаас болоод сахил хүртдэг гэсэн. харин чи бол өөрийнхөө хүслээр сахил хүртжээ. сахил санваараасаа жаахан уйдаад байгаа юм уу даа. чамайг хэн ч дарж байж сахил хүртээгээгүй юм чинь, уйдаад байвал больж л орхихгүй юу дөө.
сайн уу чамтай танилций зөбшөөрбөл хариу бичээрэй
бохи зажлаад хөгжим чанга сонсоод хурдлаад л гэнүү хэхэ,бичих юм олдохгуйнээ,зугээр л нэг юм бичэе,ЭНГИЙН бх хамгийн сайхан шд мэдхүү????
чи өөрөө өөрийгөө ганцаардуулаад байдаг юм бишүү. биеээ хэт тоогоод л бусдаас өө хайгаад л. өөртэйгөө сайн ярилцаж чадах юм алдаа ни хэнд нь байгаа нь гараад л ирнэ шүү дээ. мөнгөөр ч юм бүхнийг шийдэхгүйл байхаадаа.муу санаалаад дотроо муу санаад бусадтайгаа нээлттэй бус хүнд хэн ч л дүргүй байдаг шүү дээ. энэ зан чинь л чиний тойрон хүрээлэлийг үгүй болгож байгаа. нээлттэй сайхан илэн далангүй байх л гое зан тус тас амар. хайртай дотныxоо хүнтэй бүр ч дотно халуун яриа өрнүүлж нээллтэй байх юм бол гэр бүл бат нягт байдаг юм.
Хэт их муу санаатай хүн байна
ГАНТСААРАА ХОРВООГ БАРАХ ГЭДЭГ ТЭНЭГ ХЭРЭГ XУН БУХЭН ЯДАЖ НОХОЙТОЙ БАЙГАА БИЗ ДЭЭ ККК ИНГЭЖ БОДОООД БАЙВАЛ ЭРГҮҮТЭЭД ЭХЭЛНЭ Л ДЭЭ БОДОХГУЙ БАЙЖ ЯМАР НЭГ ЫУМААР ӨӨРИЙГӨӨ АРГАЛЖ ЯВАХ НИ ЗУГЭЭР ДЭЭ ОДОО ХУНИЙ ХОРВООД НАЙЗ ГЭЖ НАЙДАХ ХЭРЭГ БАЙХГУЙ ХАМГИЙН САЙН НАЙЗ ЯМАР ХУН БАЙДГИЙГ БИ Ч ГЭСЭН МЭДЭХГҮЙ
хараад байхад бүгд л ганцаардсан юм шив дээ Хүний чанар муудсанаас бие биедээ итгэхээ больсон Үүнээс болоод хүн хувиа хичээж болгоомжилж хүнтэй чин сэтгэлээсээ харьцахаа больсон Тийм болохоор энэ нь аажимдаа ганцаардал болж сэтгэлийн хямралтай болоход хүрч байгаа юм даа Нийгмийн өвчин гэх үү дээ
Энэ ”Life is game”гэдэг эмэгтэй одоо ганчан Коrеа-s-н бичлэгийг унших гэж ордог юм уу хаашаа юм, хаа сайгүй л тэрийгээ зарласан,өдсөн юм бичцэн байхым.
эргэн тойрний хүмүүс үнэхээр муу хүмүүс байгаа юм чинь би яахийн. ядаж гэр орноосоо хол байгааг ч хэлэх үү. тэгээд би одоо яах хэрэгтэй вэ. мэдэхгүй миний амьдрал утгаа алдаад байна. саянаас хар дарж зүүдлээд нэг л бишээ. хүмүүсээ би яах вэ. ………….
×è ìàòàðûí îðäíûõ áàéõàà. Ýíý îðäíû õ¿ì¿¿ñ äóó öººòýé äîòîãøîîãîî áàéäàã. Ýñâýë 12 ñàðä þìóó, 2 ñàðûí ýõýýð òºðñºí áàéõ.Õàâü îéðûíõîî õ¿ì¿¿ñò ºãººìºð õàíäàæ áàé.íàéç íºõºäòýéãýý ìºíãºíººñ áîëæ ìóóäàëöàæ õàðüöààãàà òàñàëäàã ãýëýý. ×àìä ºð øèðòýé áîë öàéðóóëæ ÷ áîëíî ø¿¿ äýý.Ò¿¿íèé õàðèóä òýð õ¿ì¿¿ñ ÷àìä ìóóãààð õàíäàõã¿é íü îéëãîìæòîé.Äýýð õýëñýí÷ëýí õºðø ýìýýòýé áîë ñ¿¿ îðóóëààä ºã.Õ¿í áàÿðëóóëàõàä áàÿðëàñàí õ¿íýýñ ñàéí ýíåðãè öàöàð÷ ÷àìä íºëººëíº.Õ¿ì¿¿ñòýé õàðüöàæ áàéõàä ñýòãýë ñàíàà ÷èíü ñýðãýíý. Õ¿ì¿¿ñèéã ýð ÷ áàé ýì ÷ áàé áèòãèé á¿ãä ìóó ãýæ ä¿ãíý. ×àìàéã ¿íýí ñýòãýëýýñýý ñàéíààð õàíäàõàä áóñäàä ìóó õ¿í ÷ ÷àìä ñàéíààð õàíäàæ áîëíî ø¿¿ äýý.
Сахилаа чамд маш их баярлалаа.Үнэхээр тийм юм байна.Нээх сайхан болоол явчлаа.Миний тус хэрэгтэй байгаа хүн нээрээ зөндөө байгаа шдээ. Би үнэхээр л өөрийгөө л бодоод байсан юм байна. Зөвлөгөө өгсөн бүх хүмүүстээ баярлалаа.Сайтынханд бас баярлалаа. Өнөөдөр сайхан өдөр байна.
ñàõèë èõ çºâ õ¿í áíà. ÿã èãíýæ àìüäàðâàë õýçýý ÷ ãàíöààðäàõ ãýäãèéã ìýðäýõã¿é áàéõ ø¿¿. ÷è èõ þìàíä øóíàëã¿é ººðèéíõºº ýðãýí òîéðíèéã ñàéí õàðààä ìýäðýýä ¿çýý÷ íýã ÷ ãýñýí çºâ õ¿í áàéæ ë òààðàà. ººðò çàÿàãäñàí àìüäðàëûã ººðººðºº òóóëæ àìüäàð äàà. áèòãèé èõ þìàíä øóí ãýæ ë õýëìýýð áàéíà.
ганцаардлаас битгий ай.заримдаа ганцаардал шиг хэрэгтэй юм байдаггүй юмаа.ганцаардал чамайг их юманд сургана.сүүлдээ ганцаардах завгүй болдог.тэр цагт ямар азаар ганцаардалтай учирав аа гэж бодогддог.ганцаардал надад маш том амжилт авчирсан юм шүү бүсгүй минь ээ.
chi tiim dotogshoo um bol odoo gadagshaa bolooch dee.huntei ilen dalangui yariad l.nogoo zaluutaigaa taaraldval chi namaig mash ih gomdooson shuu geed l zugeer l ineej bgaad helchih. tegvel dotor chin ongoino.dotroo boognoruuleel bval hetsuu shdee.emegtei hun setgeliin shanalalaas yalanguya hair durlalaas bolj ih amarhan hogshirdog gesen shuu.bitgii shanalaad yavaad bai.humuust dotroo ongoilgo.
Надаас их эрс тэс хүн юм байна,юунд өөрийгөө ингэж “гэсгээдэг” байнаа… Миний хувьд ганцаардал гэдэг зүгээр л сэтгэлийн юм,ганцаардаад байна гэж бодох тусмаа чи улам их ганцаардах болно. Театрт кино ганцаараа үзнэ гэдэг утгагүй(гэртээ бол ч яахав),шөнө унтахдаа өөрийгөө илнэ гэдэг ӨӨРТӨӨ ХЭТ ДУРЛАСАН,бусдыг үл ойшоосон их зантай хүнээс гарч болох үйлдэл юм биш үү…Өөрөө өөрийгөө хүлж хаясан юм чинь өөрөө л тэр хүлээснээсээ мултарч дээ ” Сайхан Хүүхэн” минь.
Бас Sahil saihan helsen baina. mash zov shuu.
Оо нээрээ Korea chi hezee zovlogoogoo ehleh be hehe.
чи оорийгоо тасарчихсан хуухэн гээд бодчихсон ум бишуу. Хун баяр баясгалтай амдрахийн тулд заавал нийгмийн болон хуний харилцаанд орох хэрэртэй шуудээ. чиний бишсэнээр бол чи сэтгэл санааний хямралийн хунд шатандаа байгаа ум шиг ээ.Энэ у гэсэн уг бэ?(Би орой болгон өөрөө өөртөө сайхан амраарай гэж хэлээд өөрийгөө илж байгаад унтдаг). Чамд мэргэжлийн тусалж хэрэгтэй болсон байна.Амдрал ч бас чиний бодсоноор арай л бишдээ. Хамт олон найз ноход монгоноос чухал гэдгийг ухаар за!!!!!!!!!
Чи өөрөө өөрийгөө ойлгохгүй бичээд байхад би ойлгох гээд яахав дээ.
чиний наадхийг чинь дотогшоогоо биш буруу илэрхийлэлтэй гэвэл арай дээр юм шиг. инээд нь хүрч байгаа хүн инээдэг болохоос ярвайдаггүйшдээ. уурлаж байгаа хүн хөхрөөд савж унаад байдаггүйшд. стресс гэдэг юмыг ганжингаар ганбанз балбаад ч болов гаргаж байх ёстой. тэвчээрэтэйгээрээ уралдаанд оролцож байгаа биш дээ.
мөнгөөр шийдэж болдоггүй асуудал гэж байдаг гэдэг тэр юм боловуу даа? чи мөнгөтэй юм чинь болчих байлгүй дээ. 🙁
эрчүүд ямар мулгуу ч гэлээ өөрийг нь хилсдүүлж буруу ойлгоод, муу санаад байгааг мэдэхтэйгээ. чиний бичвэрээс харвал тэгж бодогдохоор байна. (давхина гэдийн)
Хувиа бодсон хүмүүс л их ганцаарддаг юм шигээ. Би л ганцаардаж байна, би л болохгүй байна, хүмүүс намайг л гомдоогоод байна. Би л зовж байна, надад л хэцүү байна гээд л бүх юман дээр өөрийгөө боддог.Бусдийн тухай бодож үзсэн үү? Цаагуур чинь зовсон зүдэрсэн хүмүүс зөндөө байна. Хэн нэгэн хүнд сайн үйлс хийж хэн нэгнийг түрүүлж баярлуулкж хэн нэгний сайн сайхнийг түрүүлж харья гэж боддоггүй бол чи насан туршаа ганцаардана шүү дээ. Найзуудаа ч гэсэн эд нар л надад атаархаад байна,эд нар л муу хүмүүс ,би л сайхан хүн ,хэн ч намаойг ойлгохгүй байна гээд л байвал хэзээ ч найз нөхөдтэй болохгүй ээ. Сайхан хүүхэн гэж дотроо ч гаднаа ч сайхан хүнийг хэлдэг биз дээ. Нэг л өөрийгөө өрөвдсөн өчүүхэн дотортой хүн байснаас хэн нэгнийг баярлуулах гээд үз дээ. Хөршийн эмээд сүү аваад өгчихвөл дараа ни эмээ Охин минь цай уу гээд ороод ирнэ. Цайндаа ч биш эмээг баярлуулсандаа чиний сэтгэл сайхан болж тэгж ганцаардаж байгаа юм шиг сэтгэгдэл төрөхгүй. Эр хүн дээр ч гэсэн адилхан ш дээ. Дуутай шуутай тустай дэмтэй үнэн сэтгэлээсээ хүнд сайнаар хандаж чадаж байвал чи үнэхээр олонтой явж чадна даа. Надад юу хэрэгтэй вэ гэж биш, бусдад би юугаар тус болох вэ гэж бод. Бусад ни аяндаа ок!
Утгаараа би байна6
нэг л юм хэлий бох эрэгтэйчввд тийм бишээ хууртагдана гэж ямар бдгийг мэднээ гэхдээ бвх эр тийм бишээ тэрийгээ бодоод бгаа болхоож тэгж бодогдоод бгаа юм зориг гаргаад залуучуудтай уулз
Би бас аймшигтай ганцаардаж байна. Би өөрөө өөрөөсөө, бас энэ ганцаардлаас зугтааж маш завгүй, байнга л ямар нэг зүйл /хэрэгтэй, хэрэггүй нь хамаагүй/ хийж байхыг хичээдэг. Сүүлийн 3 жил ажлынхаа хажуугаар тасралтгүй хичээл, сургууль, дамжаа гээд сурж байна. Мэдэхгүй, хэнд хэрэгтэй, яах гэж учир зүггүй ажиллаад, сураад байгаа юм. Хүмүүс намайг их мундаг, эрч хүчтэй, зорилготой эмэгтэй гэж боддог байх. Яг цаанаа ганцаардсан, өөрөөсөө зугтаасан, итгэлээ алдсан эмэгтэй л байгаа байхгүй юу.
Xэтэрxий иx Xүнд итгэxгүй байна гэдэг чинь Маш муу даа. Бүр Xэнд ч итгэxгүй байна гэдэг чинь Юу гэсэн Үг вээ? Шизогийн эxний шинж илэрээд байгаан биш үү? Өөрийгөө Нийгмээс тусгаарлаад юунд ч итгэxгүй, xэт иx сэжиглэмтгий, бие ээ барьсан, энэ л намайг xуурч мэxлэx вий гэж байнга бодогдоод байвал Толгой тарxи чинь зүгээргүй болж байгаа гэсэн Үг ш дээ. Сэтгэл зүйчид xандаад үзээч.
чи өөрийгө дэндүү дээргүүр тавиад эрчүүдийг доорд узээд байга байх 10 хуруу тэгш хун байхгуй шуу дээ зугээр нэг залуутай танилц тэрийгээ сайн талаас ни хар итэг тэгээд бух зуйл ок
ганцаардал xаа сайгүй л байдаг гагцxүү түүнийг олж xарж өөртөө нааx эсэx нь таны л асуудал ганцаардлаас гараx арга замыг xайж өөрөө өөртэйгөө тэмц дээ өөр яаx билээ дэээ
чи яг над шиг юм байна. гэхдээ би сэтгэлийн асар их хөөрөлтэй. хурдан баярлана хурдан сэтгэлээр унана. ойрдоо би бүр аймаар ганцаардаад уйлмаар байдаг болсон. найз гэж байхгүй ээ. уг нь байсан гэхдээ бүгд хуурамч бүгд атаархуу. тэгээд нойр ч хүрэхээ байлаа эрэгтэй хүнийг ч нээх анзаарахаа байлаа. би бүр бясалгал хийгээд нэг л болж өгдөггүй ээ. миний амьдрал утгаа алдаад байна. надад бүх зүйл байна. гол нь жинхэнэ найз хэрэгтэй байна. би уг нь их зантай биш хүнтэй сайхан харицана их л инээж явдаг хүүхэн байлаа одоо юун инээх. миний амьдрал эцсийн зорилго юу юм бол …
сайн байна уу угаасаа хүн гэдэг чинь муухай амьтан шдээ, зөвхөн эмэгтэйчүүд ингэж ганцаарддаг бишээ. би эрэгтэй, би ч бас их ганцаарддаг. зөвхөн ганцаараа юм шиг. Яг л өөр шиг чинь. Кино энэ тэрийг бол ганцаараа л үздэг. хүмүүс угаасаа зэвүүн,намайг боломжтой мөнгөтэй байхад бол найз нөхөд зөндөө, харин мөнгөгүй үед……… ӨӨрөө надтай ижилхэн юм байнаа
хэхэ бодоод байсан чинь их тэнэг юм аа яг яагаад ингээ л энд тэнд ганцаардаад яваад байдаг бна аа өөрийнхөө аргаас хэлий хийх эсэх нь чиний л дур орой болгон өөртөө хайртай гээ л хэлээд бай тэгүүл хүн чамайг хайрлана. Иймэрхүү хэт дотогшоогоо болцон үед бусдын шоуд энэ тэр гэсэн зөвөлгөөнүүд шал хэрэггүй байдгийн тэртээ тэргүй чадахгүй хэсэг салбагнаж бгаад л хаягдана. За за тэгээд ижил зовлонтой хүнтэй арга туршлагаасаа хуваалций гэвэл хандаарай би орой дэрээ тэвэрч унтдаг ккк anjgaa25@yahoo энэ танилцана гэсэн үг биш шүү!
аа тэгээ л ганцаараа л байдаг юм бол ганцаараа л бай л даа ю нь болдоггүй юм би ч бас ингээ л бж бна 2 жил болж бна ганцаараа л бгаад бхаар сүүлдээ тэгээд нийгмээс тасраад гоё доо олон хүн харахаар толгой өвдөө л хэхэ аймар дотуур тамиртай хэнд ч итгэхгүй гоё шд бараг алдаа гаргахгүй хэхэ заза наргиа ийм байдлаас үнэхээр залхаад бгаа биз дээ боож үхмээр ч юм шиг зэрлэг сайн ойлгож бна харамсалтай нь гарах гарцаа адилхан олоогүй л бна удахгүй тэгээд бүүр хүнтэй харицахаас дургүй хүрдэг болж бна даа гэж
gantsaardaad bna bna gehiin orond ali boloh gantsaardahgui l bhiig hicheeldee!!! 😀
тур зуурийн л асуудал байна доо. xэдэн жилийн дараа энэ туxай санаxад инээд чинэ xурэx биз. xун буxэнд урт богино xугацаагаар иймэрxүү юм тоxиолддог гэж боддог ш дээ. мөнхийн юм угуй. гэxдээ суур хумуужил узэл бодол, ер ни бол өөрөөсөө болоод л xун өөрийн аз жаргалаа тулxэж суудаг юм. тиймээс өөрийгөө өөрчилэx xэрэгтэй.
Бусад хүмүүсийн нүдээр хархад чи их зантай,бие тоосон ч юм уу хямсагнуур зантай байх мөн чи бусад хүмүүсийн өмнө өөрөө өөртөө хана босогчихсон юм биш үү. Миний бодлоор чи тэр хуучин найз залуугаа ор тос мартаад өөр өөрөөийнхөө өмнө босогсон тэр ханаа нураагаад хүмүүстэй эр эм, сайхан муухай гэлтгүйгээр энгийн харьцаж байвал тэр дунд чамайг гэх чиний найз болж чадах хүн байж л байгаа.
yag ter bi neleed bituu hvn gesniig haschihval yag minii tuhai yum shig sangdlaa,nadaa ch gesen yag tiim zuil tohioldson,ooroosoo hairtai bsan hvn min orhiod yavhad amisgalah agaarchgui ulddeg yum bnlee ih sonin.yaj amia horlchooguin bvv med
harin yag odooo bi ene bvhen teneglel baij gej bodoj bn,yamr azaar ter zaluu namaig haysiin, bi uneheer saihan zaluutai odoo uchirsan hurimiihaa odriig huleej suuna,odoo bi jinhen hvnii mon chanariig tanisan..minii hairtai zaluu nadad aldsan itgel gantsaardsan setgel bvgdiig erguulj ogson
chamd ch gsn tiim uye ireh bolno gedegt itgeerei gesendee ooriho tuhai bichchihlee
За тэгээд ингээд өөрийгөө зарлаад байх юм бол бүтэхгүй л болов уу. Энд бол чамтай харилцаа тогтоогоод дараа нь яахыг нь чи өөрөө мэдэж байга байлгүй дээ. Ямар ч эмэгтэй хүн эр хүнгүйгээр амьдарна гэдэг л ихл хэцүү л асуудал байх. Хайр энэ тэрээ гэдгээ холоос биш ойрхоноос хайсан нь дээр байх. Хажуухан талд чинь л байгаа ш дээ. За тэгээд ганцаардлыг бясалгаж давж болно. Барилгачдын талбайн урд Буддын бясалгалын төв бий тэнд оч. Эсвэл эр хүн гололгүй хэн нэгэнтэй нь найзлах тэрнээс өөр зүйлгүй шив дээ. Харин ганцхан зүй захихад харагдсан болгонтойгоо битгий л бэлгийн харьцаанд ороод байгаарай даа тэгээд л амьдрал чинь аз жаргалтай чюм шиг. Эсвэл янхан ч юм шиг болчих байлгүй дээ.
Tiim ee chinii zow hichneen saihan haragddagch vnendee setgel how hooson bdg. Hen negentei bhiig hvsdeg ch eroosoo itgej chadahgvi bdg. Yagaad gewel zarim teneg zalyys setgeleer dendvv toglood yawchihsan teged bidnii setgeliig how hooson bolgood oorsdoo amia bodood yawchihdag. Zarim mgl zaluus dendvv archaagvi , hvn chanargvi nowshnuud bh yum daa.
зөвлөгөө аваxийг xүсвэл erdenee_bi ruu add xiichex iim xvmvvs bas ih bdag болцон шүү
надтай адилхан л санагдлаа. Хүмүүс ч бас намайг тэгж л боддог бх. Тэгэхийг ч би хүсдэг. Хамаг бухнээ хуваалтсаад бхаар ч хүн бдаггүй. Хамгийн гол ни хааяа миний дотор үнэхээр аймшигтай санагддаг.Миний зүрх энэ болгонийг яаж дийлж чадаж бнаа гэж… Бур дэлбэрэх шахдаг. Чи яг л надтай адилхан эмэгтэй юмаа. Чамайг ч бас сайхан эмэгтэй гэж бодож бна. Хусвэл найзууд болж болно хаягаа үлдээгэрэй
сайн уу хүсвэл энэ хаягруу bi.chi60 geed orood ir medeh chadah ym bbal yriltsii
ýð õ¿íä èòãýíý ãýäýã õýö¿¿ ë äýý ãýõäýý áóñàäòàé íýýëòòýé áèø ñàíàà áîäëîî õýëäýãã¿é çîæèã áàéõ íü ò¿¿íýýñ ÷ èë¿¿ õýö¿¿ ø¿¿