Гоонь эр гэж хэн бэ?

90432379

Гоонь эрчүүд эхнэртэй эрчүүдээс илүү эмзэг байдаг бөгөөд төдийлөн гэр бүлийн амьдрал зохиохыг яардаггүй гэнэ. Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар бол энэ байдал ээжтэй нь холбоотой юм байна. Учир нь ээж нь хэт захирангуй, нөхрөөсөө илүү эрх мэдэлтэй, хатуу ширүүн зан араншинтай байхаас гадна.”Энэ охин чамд тохирохгүй, Тэр хүүхэнтэй амьдарвал чи ч зовно” гэх мэтээр хэлж сургадаг байсан нь сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлдөг ажээ.

Харин ээж нь хэт анхаарал халамж тавьж бүх зүйлийг нь өмнөөс нь хийж зохицуулдаг байсан бол бие даан амьдрал зохиохдоо бүх зүйлийг нуруун дээрээ үүрч явна гэхээс айж шантардаг гэнэ. Тиймээс гоонь эрийн зүрх сэтгэлд нь хүрч сэтгэлийн утсыг нь хөндөх тийм ч амар зүйл биш бололтой. Харин бүсгүй танд гоонь эрийн хэд хэдэн онцлогоос сонордуулъя:

  • Тэд эрүүл мэнддээ айхтар анхаарал тавьдаг улс.
  • Архи, тамхи хэрэглэхгүй байхыг их хичээдэг.
  • Чөлөөт цагаа спортоор хичээллэх, цэвэр агаарт явах зэргээр өнгөрүүлдэг.
  • Өрөөн дэх бүх зүйлс нь эмх цэгцтэй байдаг. Энэ нь амьдралынх нь мөрдлөг болсон зүйлийн нэг.
  • Тууштай хөдөлмөрлөж чадвал ажлын өндөр амжилт гаргаж чаддаг
  • Тэд эмэгтэй хүний эрүүл чийрэг, спортоор хичээллэдэг эсэхийг нь онцгойлон сонирхдог. Харин туяхан, эрх танхи, биеийн эрүүл мэндийн хувьд тиймэрхүү эмэгтэй хүн таалагддаггүй гэнэ.
  • Мөн гоонь эрчүүд аятайхан төрхтэй, романтик хувцаслах нь цөөнгүй байх ба магтаалд дуртай аж.
  • Заримдаа өөртөө итгэлгүй зангаасаа болж эмэгтэй хүнээс аль болох зайгаа авахыг хичээдэг. – Зарим гоонь эрчүүд эелдэг, наалинхай байдаг.
  • Харин зарим нь эсрэгээрээ хөнгөмсөг байх талтай.
  • Тэд улс төр, соёл урлаг, уран зургийн талаар үзэл бодлоо хуваалцаж суух дуртай.
  • Тэд маш мэдрэмжтэй хувцасладаг.
  • Тэд ямар нэгэн таагүй нөхцөл байдлаас өөрийгөө эвтэйхэн аваад гарчихдаг.

/Хань/

7 Comments

  1. girl says:

    ХАХАХА. Яг үнэн байна шүү дээ.Одоо тэгээд яах билээ.

  2. Hongio says:

    Пөөх надтай яг таардаг байна ш дээ. 30 гоонь эр яг таардым байна.

  3. Ganc bie says:

    За би гоони юм бнлдаа аймар таардаг бншдээ

  4. Farfaraway says:

    Эээш, новш гэж би чинь гоонь эр байжээ … яаг таарч балархын

  5. koreagaas says:

    кккк унэхээр намайг хэлсэн бн би одоо ч тийм байхийг эрхэмлэдэг за тэгээд хайш яш хувцаслаж биеээ оод н татдаггуй таргалсан тиймэрхүү эмэгтэй бол ч но ш уу дээ бас бусдад ч таалагдах албагуй зовхон оортоол оорийигооо унэлж цэгнэж л бхад ок сайн бас сайхан эмэгтэй таарвал бас буцахгуй шуу кккк

  6. mgl-oos says:

    нээрээ тийм байдаг биздээ.Нээх цэвэрхэн ,соёлтой,боловсролтой ,жимд яваад л….

  7. korea-s says:

    яг л хэлсэн байшд. миний нэг найзийг харж байгаад бичсэн юм шиг л

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.