Гэрийн нөхцөлд эхнэр хэрхэн тэжээх вэ?

IS098R42H

Эхнэр гэдэг нь адайр цамаан зантай, тусгай нөхцөл шаарддаг амьтан. Хэрэв та нөхцлийг бүрдүүлээгүй бол тэжээх хэрэггүй.

Арчилгаа маллагааны зардал нь таны орлогоос даваад эхэлбэл түнийг даруйхан ондоо хэмнэлттэй эхнэрээр солих хэрэгтэй.

Түүнийг ганцаараа хүмүүнжүүлэх гэж бүү оролд. Зан ааш эвдэрч, зугтаж, хэрэгцээгүй болж мэднэ шүү.

Бурхан түүнийг анх бүтээхдээ дуугай байлгах аргыг нь мартчихсан юм. Санаж яваарай.

Эхнэрийг нарийн нямбай сонгох хэрэгтэй. Учир нь нэгэнт авсан бол буцааж болдоггүй бараа. Нөхөн төлбөр авна гэж ч саналтгүй. Тиймээс аль болох залуу, эрүүлийг нь ав. Удтал ашиглаж болно.

Эхнэрийн хоол тэжээл аминдам, эрдэс бодисоор баялаг байх ёстой. Ялангуяа аминдэм А,В,С гэх мэт болон нормрн, бусад үлмэдэх олон тооны зүйл байвал сайн.

Нөөшилсөн болон хуурай хүнсэнд дургүй тул заавал хоол хийх болдог. Эсвэл гадуур хооллох шаардлагатай.

Эхнэрийг сургаж гаршуулахад хэцүү. Олон жил өдөр бүр шургуу хөдөлмөрлөж байж сая үр дүн гарвал их юм. Сайн гаршсан эхнэр ч гэсэн заримдаа тушаал биелүүлэхгүй, зарим нь бүр тань руу хашгичаж мэднэ.

Эхнэрийг байлгах байрын халуун 20 хэм байвал зохино. Түүнийг эрүүл агаарт байнга зугаалуулж байх нь бие хаа, оюун санааны хөгжилд нь сайн.

Эхнэрийг гэрийн тэжээвэр амьтдын нэгэн адил таны хэлснийг үг дуугүй биелүүлэг болзолт рефлекстэй болгохын тулд дэлгүүрээс юм авч өгнө гэж хааяа амлаж бай.

Эхнэр хааяа гэрээс дураараа гарч явж мэдэх ч удалгүй заавал эргэж ирдэг.

Гэрт өөр эмэгчин авчирвал эхнэр нэг нүдээрээ үзэхгүй. Дайрч довтлон хазаж химлэж мэднэ. Та илүү ноцтойгоор гэмтэж магадгүй.

Эхнэрийг усан сан, хашаанд байлгахад дургүй. Тиймээс хуурай, цэвэрхэн байранд байлгавал зохилтой.

Эхнэр ихэнхи цагаа биеэ угааж, батгаа шахаж өнгөрөөнө. Тэр үед нь саад болох хэрэггүй. Дараа нь сайхан харагддаг.

Эхнэр байх байранд тогтмол агаар оруулж бай.

Эхнэр нь оюун ухаант амьтан мөн эсэхийг ШУ өнөө хүртэл тогтоогоогүй байгаа.

Залуу байх тусмаа хөдөлгөөн ихтэй. Байнга л нэг өрөөнөөс нөгөө рүү холхиж байдаг. Хөгшрөх тусмаа өрөөнөөсөө гарахаа больдог.

Эхнэрийг сонгохдоо удам угшил, гадаад төрх төдийгүй, зан авиры нь судлууштай.

Эхнэрийг дагуулж явахдаа гараасаа алдаж болохгүй. Зугтаж болзошгүй. Гэхдээ хүзүүвч оосор шаардлагагүй.

Дураар нь байлгавал хэд ч болж үржиж мэдэхийг анхаар.

Эхнэрийг сургаж хүмүүнжүүлэн гэрийн эхнэр болгох нь зэрлэг адууг гаршуулж унахтай яг адил.

Эхнэр нөхрөө сүргийн ахлагч гэж боддог тул үг дагадаг. Хэрэв эхнэр өөрийгөө сүргийн манлай гээд бодоод эхэлбэл түүнийг цаашид тэжээхэд бэрхтэй.

Эхнэрийн гэнэн хонгор нас дууссан бол солих эсэхээ бодоорой.

Дураар нь тавибал эхнэрүүд амархан зэрлэгшдэг. Гудмаар дүүрэн зэрлэг / нөхөргүй / болон зэрлэгшсэн / салсан/ эхнэр зөндөө явж байгаа. Тэднийг харцаар нь таньж болно.

Эхнэр маш их дутагдалтай тул удаан ашиглах баталгаа байхгүй. Хөгшрөх тусам таны хэлснийг тоохгүй, чихгүй толгойлох нь олширно.

Сайтар сургасан эхнэр нь таныг гэртээ ирэх болгонд хоёр хөл дээрээ зогсож, таны уруул болон бусад газарт тань үнэсч, бөгсөө хаялан баярлан угтана.

Эхнэрийг зөв ашиглабал засвар үйлчилгээгүйгээр удаан хэрэглэж болох ба солих шаардлага гарахгүй.

22 Comments

  1. grock says:

    дан эмэгтэйчүүд сэтгэгдэл улдээгээд байхийн маа энэ ёстой унэн зуйл байна шуу

  2. Сүрлэн хүү says:

    Хөөрхөн л наргиа байш дээ. Юун сүртэй хүлээж авдаг юм. Тийм улсууд өөрсдөө ноотой гэдэг үг хүртэл байдаг шүү дээ.

  3. hehehe says:

    хэхэ бүүр инээд хүрчлээ, Энэ эрчүүд нээрээ хажууд байгаад дуулгавартай байгаад байхаар аймар даврана. Тэгээд ганц 2 хон хоног байхгүй болохоор арчаагаа алдчихсан амьтан болчихсон бараг нус нулимастайгаа хутгалдах шахуу юм байж байдаг шдээ. Ингээд эрэгтэй хүнийг эмэгтэй хүн л өнгөтэй өөдтэй сайн сайхан явуулдаг юм. Эхнэргүй бол тэд юу ч биш, Зүгээр л гөлөг

  4. z says:

    erchuudiig tegej bval taarna .em hunees toroogui yum shig soliotoi amitan be togloh yuma mun oljee husel chin oor deer chin biyleh blgui

  5. Silent says:

    даварсан гахай вэ. ТВ-ийн удирдлага бариад хэхрээд хэвтэж байдгаа ю гэж боддог тэжээмэл бух вэ

  6. Сэтгэл says:

    гэрийн нөхцөлд чам шиг нөхрийг яаж малладагийг мэдэхүү үхтэл нь ажиллуулж хүч нь буураад ирвэл өөр нөхрөөр солидийн.Архи их хэрэглээд байвал тусгай эмчилгээнд явуулаад бүр болохгүй бол устгалд явуулагымдаа гэж

  7. hmmmm says:

    xэxэ alia yum bichjaahiin…

  8. monda says:

    зарим зүйлд хэтрүүлцэн юм бишүү

  9. cccc says:

    ehner gedgiine nohor bolgood unshaarai bas boljl baina ,yalgaagui duraar ni bailgaval hed ch bolj urjene,

  10. hongor says:

    алдуурсан унага шиг сар жилүүд цахилан,цахилан одсоор…

  11. Zorigoo ax ni says:

    Зарим үед наргиа сайхан шүү дээ Болж байна
    Битгий уурлцгаалдаа эмэгтэйчүүд сайн гэдгийг бүгд мэднэ, Гэхдээ Эхнэр гэдэг гэзэгтэй барыг эрхлүүлэх тусам догширноо гэж…..

  12. p.mardai says:

    ЗА ТА НАР БОЛИОРООО ХҮНИЙ БИЧСЭН ЮМАН ДЭЭР АЛАЛЦААД БУЛААЦАЛДААД БАЙХ ШААРДЛАГА БАЙАУУ. ЭНЭ ЧИНЬ ЗҮГЭЭР ХОШИН ШОГ ШДЭ . ХЭ ХЭ

  13. Xongorzul says:

    Nuhur ch yalgaagui doo.

  14. ghjghj says:

    энэ админ гэж эргүү юм хуний сэтгэгдэл устгаад байхаа болиоч. чи ямар Хятадийн коммунист нам юм уу, хуний угийг хасах гэсийн бол ях гэж сэтгэгдлээ бич гэсийн.

  15. ghjghj says:

    тэнэг илжиг мини битгий хутс. чи ууруу тэжээмэл амитан.

  16. hair says:

    би уг нь үнэн юм бичсэн чинь энэ админ яагаад байнаа

  17. Хүн хүнээр дутдаг юм says:

    Зарим нэг төрлийн үүлдрийн эхнэрүүдийг тэжээх тухай заавар бололтой.Хэцүү хэцүү ер нь л сайн харж байхгүй бол болохгүй. Ер нь бол сайн сургахгүй бол шөнийн үйлчилгээ үзүүлэхээ байж магадгүй. кк

  18. Bolor says:

    хайраааа чи шүүүү;)

  19. hair says:

    хуцваа. эмэгтэй хүнгүй бол хорвоо утгагүй. бодоод үз дандаа эрэгтэй хүн, ёооё аймаар санагдаж байгаа биз дээ. та нар ЭМЭГТЭЙ хүнээр халамжлуулж байж ӨНГӨ ордог биз дээ. хорвоо дээр эмэгтэй хүн байхгүй бол яаж хүн ҮРЖИХ юм. бас гудамжаар дүүрэн нөхөргүй эмэгтэй хүн гэчжээ. тэд нараар хэн тоглосон юм эрчүүд та нар биз дээ. бидний сайн муу явах та нарийн сайн муу явах бүгд л хоорондоо хамаатай. бид нарийг муу хэлбэл ЭЭЖИЙГЭЭ муу хэлсэнтэй адил гэсэн үг шүү эрчүүд гуай. ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ДОРД ҮЗВЭЛ АЛДАС БОЛНО шүү. бид зүгээр л бурхан за

  20. tsetsen says:

    муу илжиг

  21. greatbaya says:

    яахав наргиантай л юм байна. эмэгтэйчүүд маань харин гомдож байх шиг байна даа гж.

  22. Zorigoo ax ni says:

    Сайн сэтгэсэн байна шүү Энэ хэдэн хүүхнээ хайрлалдаа Тоглоом болгоод яах нь вээ аан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.