Дахиж итгэж чадахгүйнээ

Nude

Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би өөрт тулгарсан асуудлаа та бүхэнтэй хуваалцаж санал зөвлөгөө авах гэсэн юм. Би 3 жилийн өмнөөс гадаадад байхдаа 1 залуутай танилцаж үерхэж эхэлсэн юм. Би түүндээ их хайртай байсан бөгөөд түүний төлөө өөрт байгаа бүхнээ золиосолсон, тэр маань ч надад их хайртай юм шиг санагдаж байлаа. Тэнд байх хугацаандаа үе үе хэрэлдэж муудалцах үе гардаг л байлаа.

Ноднин зун би Монголдоо буцан ирж найз залуу маань үлдсэн, тэгээд тэр маань тэндээ байж байгаад сая шинэ жилийн өмнө ирсэн. Их санасан байсан болохоор надад ч тэрэнд маань ч их л сайхан байсан.

Гэтэл тэрнийг ирснээс хойш хэд хоногийн дараанаас надад шээсний замын зовиур илэрч 2лаа шинжилгээ өгсөн чинь тэрнээс бэлгийн замын халдварт өвчин илэрсэн, гэтэл тэр үгүй ээ, би өөр хүнтэй унтаагүй, огт тийм юм болоогүй, би 8 жилийн өмнө тусаад дутуу эмчлүүлсэн тэр л гарсан байх гээд байсан. Гэтэл өмнө нь бид хамт байхад тэр 8 жилийн өмнөх юм надад халдвал халдахаар л болсон баймаар юм гэж бодоод би итгэж чадахгүй байсан. Би түүндээ хайртай болохоороо хүчээр өөрийгөө итгүүлээд л би ингэж уучилсан юм чинь дахиж гомдоохгүй байхдаа гэж их итгэж байсан.

Гэтэл өчигдөр тэр надаас тас нуугаад тэнд гадаадад танидаг байсан хүүхэнтэйгээ уулзсан гэнээ. Өдөр нь надад энэ тухайгаа юу ч хэлэхгүй байсан мөртлөө орой нь намайг залгахаар утсаа ч авахгүй, хүнтэй уулзаж байна гээд мессеж явуулаад алга болчихсон. Тэгээд шөнө болсон хойно нөгөө хүүхнээ явуулчихаад мессеж явуулсан. Тэр хүүхэнтэйгээ уулзаж байхдаа намайг зөндөө залгахад утсаа огт аваагүй. Тэгээд надаас уучлал гуйх нь байтугай огт тоосон шинжгүй байсан.

Тэр өвчин туссанаас нь хойш би түүнд итгэдэггүй болж ууж идээд явна гэхээр нь хардах болсон л доо, тэгээд намайг харддаг болсноос болж утсаа авбал тэрнийг хүний өмнө эвгүй байдалд оруулна гээд утсаа авалгүй, хэлээгүй уулзсан гэж тайлбарласан.

Найз залуу маань надаас 3 дүү, аймаар хартай, тэнд байхдаа намайг хардаж элдвээр хэлдэг байсан, би ч хайртай болохоороо хол байгаадаа бухимдаж тэгдэг байсан биз гээд уучлаад өнгөрөөдөг байсан. Гэтэл өөрөө ийм байдалтай байгаад байх юм. Намайг сар ч хүрэхгүй хугацаанд Монгол яваад ирэх хооронд тэндхийн алдартай явдалтай хүүхнүүдтэй далай явж зугаалсан гэсэн, надад юу ч хэлээгүй байсныг нь хүнээс дуулсан. Тэгээд юу ч болоогүй найздаа танилцуулах гэж авч явсан гэж тайлбарласан.

Бас уурласан үедээ намайг пизда гэж хэд хэдэн удаа хэлсэн, түлхэнэ, чирнэ. Дахиж хэзээ ч тэгэхгүй л гэдэг тэгээд л давтагдана.

Ийм хүнд итгэж цаашдаа амьдралаа холбох хэцүү санагдаад байна. Тэгээд бас би бага насны охинтой болохоор охиныг минь зовоох байх гэж айгаад байна. Урьд нь би иймэрхүү юм тохиолдвол шууд сална л гэж боддог байлаа. Хүүхнүүдийг нөхөр нь хуурсан гэж сонсоод салахад яадаг байнаа гээд л. Яг өөрт тохиолдохоор хэцүү байдаг юм байна.

Та бүхэн надад зөвлөгөө өгөөч, тэгвэл жоохон ч гэсэн эрч хүч авч шийдвэр гаргамаар байна. Баярлалаа.

cekc.mn дээр ирсэн захидал

17 Comments

  1. Zail says:

    @осбадрал тэнэг мал хэн часаас зувулгуу авдын зайл цаашаа

  2. Элбэгзаяа says:

    Сал. Наадах чинь улам л даврана. Завхай, бас худалч, мөдхөн чамайг зоддог болно доо.
    САЛ САЛ САЛ

  3. очбадрал says:

    за хүмүүсээ юун ч салах вэ? гэр бүлүүдээ та нар салсаар байгаад наад чинь зуршил болцон байна ш дээ. гэр бүлийн талаар жоохон ч мэдлэггүй юм байж. эр хүн гэр бүлийн тэргүүн. гэр бүлийн толгой хүн. 2 лаа сайн ярилцах л хэрэгтэй дээ. ний нүүгүй. нэг муу хүүхнүүдээс болоод охиноо өнчрүүлнэ гэдэг чинь …. ямар тэнэг асуудал вэ? та нар бодоод үзээч. нэг муу гэр бүлтэй залуучуудаар тоглодог хүүхнүүдээс болж уу? за арай үгүй байлгүй дээ. эмэгтэй минь жоохон ухаантай бай. жоохон тэнц за. юу юм. амьдралын зөвлөгчтэй байх хэрэгтэй. хэрвээ миний бичсэн комментийг уншвал, зөвөлгөө авмаар байвал майл бичээрэй. dulguun_0405@yahoo.com за баярлалаа. хүмүүсээ нэрээ бодоорой

  4. zaya says:

    сал л даа эмэгтэйчүүд бугд ингэж хууртдаг шдээ сал л гэж хэлий .гэхдээ чи салахгуй бх гэж айж бн

  5. õõõõõõõõ says:

    busgui minidee chi erthen dre salaaa naad hun chn zasarna gj tuuhend bhku shu harinch ulam dawardag yum hairan zaluu nasaa neg mu yumni garin chileeg gargaj ungurvvlmeer bga yumuu ain?????? herew huswel chi Hardalt gsn sedew ruu orood UUCHLAAD BHD DAWRAAD BH YUM gd minii bichsen zahidliig unshaarai za.chi bid 2iin amidral joohon tostei yum bn

  6. jagaa says:

    Охиноо бодоод салаа ,,, болохгуй бол охинтойгоо хоюлахнаа амидарч ягаад болохгуй гэж ? Тэгэж бгаад сайхан хунтэй таарах л блгуй,, хурдхан шиг л салж уз.

  7. Dondog says:

    Суугаагүй байж ийм байгаа юм чинь гэрлээд хүүхэд төрсний дараа амьдрал чинь там болж хувирна.

  8. Holocaust.Austwitz.i hate chiniese says:

    ийм болхоор л эмэгтэй хүн үåийн юмуу ах хүнтэй суусан ни дээр байдаг юм да.Суудаг ч юм.эмэгтэй хүн эр хүнээс түрүүлж хºгширдºг гэдэгс хºх чини унжаад ирэхээр чамайг угаасаа тоохоо болино доо.Энэ үнэн шүү.

  9. sony says:

    юуг нь асуугаад байгаа юм бэ. ойлгомжтой байгаа юм биш үү. чи наад бичсэнийгээ өөрийнхөө амьдрал биш гэж бодоод хөндлөнгийн хүний яг ийм амьдралын талаар уншиж байна гэж бодоод зөвлөгөө өг. тэгээд дараа нь өөрийнхөө өгсөн зөвлөгөөг дага.

  10. hooh says:

    odooo bol ta 2 dund yu ch boloogui bn iim hun hezeech zasardaggui yum chamd gej helhed erthen deeree salsan deer shuu dee iim hun hezeech chamd han boloj chadahgui ee yagaad gewel iim hun hezee ch zasardaggui yum minii naiz zaluu bas tiim baisan bi 6 jil hamd amdarsan anhandaa unheer itgdeg yum bitgii hurtagdaarai erthen deeree sal
    chi tegeed ch ohintoi yum shig bn ohin huuhed hetsuu shuu dee ooriigoo mash sain oilgdog huniig huleesen deer baih gej l zowolmoor bn daa

  11. Ani says:

    Ээ дээ Иймэрxүү Залуунцарын Аав болно гэдэг юул болдоо. шуудxан xэлэxэд Наадаx чинь чамтай тууштай байж чадкуул болвуу… Нэг л өдөр салаал яваx байxдаа. Чи Оxин Xүүxэдтэй Xүн байж Юуны өмнө Үр xүүxдээ бодсон чинь дээр. Тогтворгүй ааштай явдалтай xүмүүжилгүй Xүнтэй суучвал Өөрийгөө үр xүүxдээ зовооxоос өөр зүйл xожиxгүй ш дээ. Салвал яасын? Миний бодлоор Оxин Xүүxэдтэй Xүн Xойд Эцэг сонгоxдоо маш xянуур xандаx xэрэгтэй гэж боддог. Үр Xүүxдийг чинь айлгаж ичээxгүй гэсэн баталгаа байxгүй ш дээ. Ядаж байxад савсагнасан Дүү залуу.

  12. emu says:

    оодгуй амитан бна шдээ… явдалтай л залуу бна даг 🙁

  13. rain says:

    ali alind n asuudal bdag bolood l herelddeg baihdaa, tehdee emegtei huniig P…. gej helj bgaa l bol buduuleg zavaan zaluu bn, tegeed tend hariin nutagt zavgui surj ajillaj bgaad mgld irsen chin buun ohin huuhnuud haragdaad tend uulzdg bsan huuhenud n ch yariad tolgoi n dunhuurj bgaan bnldaa, tulhene chirne gedeg chin tegeel ireeduid zoduulna gsn ug shdee aimar iin…
    naadhaasaa salooo sal!! uur saihan hairtai uchirah boltugai!

  14. hair says:

    мэдэхгүй юм даа. жоохон хөнгөн залуу юм шиг байна. ийм залуус хань болох болов уу даа мэдэхгүй

  15. Lonsdale says:

    чамаас дүү залуу хүүхэдэд чинь аав нь болж чадахгүйээ эртхэн өөрийн замаа бод

  16. beegii says:

    naad hun chin bgaa bdal n ymarhuu iin, ooroo yamarhuu bair suurin deer bgan bol. uneheer tegj hun amitantai yavsandaa haramsaad, buruu medjaagaa bol gants bolomj olgoson n deer bh aa, aa harin esergeeree ulam davraad ul toomsorlood bval harin ch neg erthen salsan n olziitei ohindoo buyntai ym bolno biz

  17. bla bla huts says:

    тэр чин эр янхан л байна шд. эртхэн хаяхгуй юу. эр мундсан биш дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.