Домог дагуулсан секс

LA0402-001

Төрөлтийн дараа сексийн тухай олон янзын цуу яриа байдаг. Тэднээс аль нь үнэн, аль нь худал болохыг энэ туршлагыг биеэр үзэж, нүдээр харсан хүмүүс ярьж байна.

№1 ТӨРӨЛТИЙН ДАРАА СЕКС БАЙХГҮЙ

ХУДЛАА

Чулуунцэцэг (26 настай)
Төрөлтийн дараа 11 дэх хоног дээрээ шарх бүдгэрч, шавхарга гарахаа зогссон болохоор анхны сексээ хийлээ. Тэр оёдол бараг хэрэггүй байсан юм. Төрсний дараа эмч намайг үзээд бүх зүйл хэвийн явагдлаа, ер нь оёдол тавихгүй байсан ч өөрөө аяндаа эдгэрнэ гэж хэлсэн юм. Ялгаа нь юу юм бэ гэж намайг сонирхоход, хэрэв хоёр оёдол тавибал илүү сайхан болно гэж хэлсэн. Миний оронд хэн ч байсан үүнээс татгалзахгүй байсан биз? Ингээд эхний удаа би дүнз шиг хэвтээд л нөхөр маань маш болгоомжтой орууллаа. Хөхнөөс сүүтал тал тийшээ асгарч, миний сэрэл улам хөдөлж байсан. Болгоомжтой хөдөлгөөн, халуухан энхрийллийн дараа төрөлтийн дараах бидний анхны секс амжилттай болсон. Гурван сарын дараа секс хэвийн байдалдаа орж, найман сарын дараа төрөхөөс емнө ямар байсан түүн шигээ л болсон доо.

Мөнгөнтуул (29 настай)
Надад эпизиотоми (төрөх замаар хүүхэд гарахыг хөнгөлсөн зүсэлт) хийсэн болохоор үтрээнд оёдол тавихаас аргагүй байсан. Түүнээс болоод би айдастай байлаа. Бүр задраад урагдчихгүй гэж мэдэж байсан ч секс гэж бодохоос аймаар байсан. Хэдэн долоо хоног өнгөрсний дараа айдас бага багаар арилж, секс хийх хүсэл төрөх болсон. Төрснөөс хойш хичнээн хугацааны дараа бид секс хийснийг сайн санахгүй байна. Нэг сар гаруй хугацаа лав өнгөрсвн байх. Харин тэр болтол нөхөр маань надаас илүү айчихсан байв. Би айлгаад хаячихсан байх л даа. Эхний секс санасныг бодвол тийм ч аймаар байсангүй. Хэн хэн маань их хүсч байсан болохоор бага зэргийн өвдөлтийг хайхралгүй дур тавьсан. Оёдол маань яагаа ч үгүй. Одоо цаг хугацаа өнгөрөөд, би томруулдаг шилээр ч оёдлын ул мөрийг олж харахааргүй болсон.

№2 ТӨРӨЛТИЙН ДАРАА Л ЭМЭГТЭЙ ХҮНИЙ СЕКСИЙН МЭДРЭМЖ ИХЭСЧ, ЖИНХЭНЭ СЕКСИЙН ЖАРГАЛЫГ АМТДЛДАГ

50/50

Гэрэл (25 нас)
Төрөлтийн дараа би ямар ч сексийг хүсэхгүй байлаа. Бүр эхний гурван сар дуусан дуустал би секс хийхийг оггхон ч хүсэхгүй байсан. Тэгээд эхний сексээр таагүй сэтгэгдэл алга болж, хагас жилийн дараа гэхэд ёстой сайхан болсон. Өмнөхөөсөө хамаагүй илүү мэдрэмжтэй болсноо би баттай хэлнэ. Төрөлтийн дараа нөхөр маань намайг улам энхрийлж хайрлаж байсан нь ч нөлөөлсөн байх.

Бадмаа (28 нас)
Хөхөөрөө хүүхдээ хооллосны дараа хөх маань ер бусын мэдрэмжтэй болсон. Нөхөр маань миний хөхөнд хүрэхэд л бараг дур тавих гэж байгаа мэт болдог байсан. Бусад нь хуучнаараа үлдсэн. Миний найз эмэгтэйчүүдийн зөндөө яриад байсан тэр гормоны хөөрөл гэдгийг би онцгойлон хүлээж байсан ч тэр нь надад тохиогоогүй.

№3 ТӨРӨЛТИЙН ДАРАА МЭДЭГДЭХҮЙЦ СУНААД “АЯГАНД ХИЙСЭН ХАРАНДАА” ШИГ МЭДРЭМЖ ТӨРДӨГ

50/50

Нэргуй (29 нас)
Намайг төрүүлсэн эмч надад маш сайн оёдол хийсэн учраас нөхөр бид хоёрын секс анхных шигээ л байлаа. Түүний бэлэг эрхтэн орохдоо бага зэрэг өвтгөж байсан. Хэдэн сарын дараа минийх бага зэрэг сунасан ч би нөхрийгөө өмнөхөөсөө илүү сайн мэдэрдэг болсон. Тэр өөрөө ч минийхийг илүү “бариу” болсныг хэлсэн юм. Бид хоёрт бүх зүйл гоё байгаа.

Бүүвэй(31 нас)
Бүгд их сайхан болсон.Хэрэв би анхны нөхөртэй байхдаа төрсөн бол ийм мэдрэмжийг хоёр дахь нөхөртэйгээ амсахгүй л байсан байх. Төрсний дараа миний үтрээний мэдрэмж нэмэгдсэн юм шиг надад санагдаад байгаа. Жирэмслэлтийн үед хийж байсан үтрээний дасгалууд надад үр дүнгээ өгсөн гэж боддог шүү.

Ганчимэг (28 нас]
Минийх илүү сул болсныг би өөрөө мэдрээд байгаа. Манай нөхөр хэлэхдээ өмнв нь гөвдрүүтэй мэт мэдрэгддэг байсан бол одоо илүү шулуун гадаргатай, зөөлөн болсон гэсэн. Би одоо түүнд таалагдаж байгаа эсэхийг мэдэхгүй. Харин миний С цэг өөрчлөгдвөд шинэ мэдрэмжтэй болсныг л сайн мэдэж байна. Өмнө нь бид хоёр түүнийг хайгаад, хайгаад сайн олдоггүй байсан юм. Нөхөр маань ч тийм хурдан дуусгахаа больсон. Яг үнэнийг хэлэхэд би “аяган дахь харандаа” гэдэг үгнээс их айгаад байгаа. Тогтмол дасгал хийнэ гэсэн бодолтой байна.

№4 КЕСЕРЕВА /ХИЙСВЭР/ ХАГАЛГААНЫ ДАРАА ЭМЭГТЭЙ ХҮНИЙ СЭРГЭЛТ ХАМААГҮЙ ХУРДАН БОЛДОГ

ХУДЛАА

Оюунсүрэн (32 нас)
Кесерева хагалгааны дараа эмч надад зөвлөхдөө гурван сарын турш секс хийж болохгүй гэсэн. Бүр дур тавилтыг хүртэл эхний гурван сард хориглосон. Аймаар ч юм шиг санагдаж байсан. Нахөр бид хоёр хааяадаа харилцан гар хангалга хийдэг байлаа. Гэхдээ миний хувьд дур тавилт байх боломжгүй учраас дуусгалгүйгээр аргалдаг байлаа. Жинхэнэ секст бараг хагас жилийн дараа л орсон.

Нямсүрэн (28 нас)
Байгалийн жам ёсны төрөлтийн дараа үтрээний эд эс амархан эдгэдэг. Кесерева хагалгаа нь дотор талын найман давхрагыг зүсч хийдэг бүрэн хэмжээний мэс ажиллагаа. Гаднах шарх нь бүтэн хагас долоо хоногийн дараа эдгэрнэ. Харин сав агшиж өвдөх нь ердийн замаар төрсөн хүмүүсийнхээс удаан үргэлжилдэг. Би өөрөв тийм хагалгаа хийлгээд төрснөөс хойш гурван сарын дараа л анхны сексээ хийсэн.

№5 ХҮҮХДИЙН ДЭРГЭД СЕКС БАЙХГҮЙ. ТЭР ЖААХАН л хөдөлгөөн чимээнд СЭРЧИХДЭГ

50/50

Нарантуяа (26 нас)
Төрсний дараах эхний хоёр, гурван сард хүүгийн минь дэргэд бөмбөрчдийн жагсаал хийсэн ч сэрэхээргүй байв. Бид хоёр ч гэрийнхээ бараг бүх өнцөг булан бүрийг ашиглаад л оюутан үеийнхээ мартсан байрлалуудаа сэргээсэн юм. Одоо хүү хоёр настай. Бид туүнийг хүүхэлдэйн киноны өмнө суулгаад л амжуулах хэрэгтэй болдог.

№6 ЯАГ ТӨРӨХ ҮЕД ДЭРГЭД БАЙСАН НӨХӨР ДАРАА НЬ СЕКСИЙН СОНИРХОЛГҮЙ БОЛДОГ.ДУРГҮЙ НЬ ХҮРЭХ Ч ЮМ УУ, ЭСВЭЛ ЭХНЭРЭЭ ӨРӨВДӨӨД БАЙДАГ

ХУДЛАА

Алтантуяа (26нас)
Бид хоёр намайг төрөх үед хамт байхаар тохиролцсон байлаа.Хэцүү үед нь тэр гарах ёстой байв. Гэтэл би дүлж байхдаа түүнийг гаргахаа ч мартаж орхисон. Дараа нь “гар” гэж хичнээн хашгирсан ч тэр үлдсэнээр барахгүй бүгдийг нэгд нэгэнгүй харж байсан. Тэр намайг төрсний дараа бараг удаагүй байхад л дур хүсэл нь оргилоод байдаг болсон. Миний бодпоор тэр урьдынхаасаа илүү секст дуртай болсон юм шиг ээ. Манай хүүхэд төрсөн нь биднийг улам ч ойртуулж өгсөн байх. Нөхөр маань миний төрөлтийн тухай бусдад ярихдаа “бид хоёрыг төрж байхад…” гээд л яриагаа эхэлдэг.

Дөлгөөн (29 нас)
Би төрөхдөө нөхрийгөө дэргэдээ байлгах гээгүй. Гэтэл байдал огт эөрөөр эхлэв. Тэр намайг төрөхөд хүргэж очиход надад маш хүнд байлаа. Эмнэлэгт очтол миний савны амсар нээгдээд төрөх болчихсон байв. Тэгээд тврөхийн хүлээн авах дээр төрж билээ. Тэр үеэр нөхөр минь дэргэд байсан юм. Нөхөр маань дараа нь “би тулааны талбарт хань нөхрөө орхидоггүй” гэж их л бардам хэлж байсан. Үүнээс хойш бидний харилцаа их дотно болсон юм. Секс бидний хувьд илүү галзуу, эмоцитой болсон. Тоо нь ч ихэссэн. Үүнд би харин тайлбар вгч чадахгүй л байна.

4 Comments

  1. Handsome zaluu bna says:

    Сайн уу? монголын сайхан бусгуйчуудээ… Оортоо 100% итгэдэг орондоо сайн бусгуй бна уу? дотно танилтсая 21тэй дажгуй залуу бна. жич зовхон дажгуй ганц бусгуйтэй танилцана. 99151465

  2. Erdenechimeg says:

    Салхи амтагдтал санаа алдмаар сайхан монгол эр хүнд би хайртай. Эрээн бодол, хөнгөн гуниг хургах тоолонд энгэрт нь наалдаад мэгшмээр болдог. Хангайн уулс шиг ханхар цээжийг нь түшээд, хангинатал шүүрс алдах нь жаргал мэт санагддаг… Гаднаа гоё үг, ялдам ааль гаргахгүй ч гүдэсхэн зан, уучхан сэтгэлийг нь мэдэрдэг. Үг сүггүй магтаж, үргэлж соёлтой загнахгүй ч уужим холч ухаанаар харийн эрчүүдээс ялгардаг. Хаанахын хэн нь ч үл мэдэх холын шалиг эрээс хатуу боловч үнэн үгтэй монгол эрчүүд зөөлөн… Бор дарсанд дурлаж болчимгүй авир гаргадаг л биз, Богино ухаанаар хэмжиж болохгүй юманд татагддаг л биз. Алдаагаа залруулж амьдралаа аваад явчих алсын хараа ноён нуруу аль ч муухан монгол эрд бий… Зорьсон бүхнээ эзэмшиж, зоорь хөрөнгө хураагаагүй ч зовох цагт тэд зоосны нүхээр шагайхгүй. Түрийвчээ тэмтэрч, янчаанаар даллах нанхиадаас төө илүү сэтгэж, сөөм хол гишгэдэг. Нийгэмд огших бухимдлаас түр ч атугай ангижрах гэж нийлж дарвиж ууж идэж явдаг л биз. Үүр цүүрээр гэрээ зориод ирэхэд нь үглэж дуулаад үргэлж гоморхох хэрэг юун. Үүрэх ачаандаа түүртээд хөнгөн зугаа хайгаа л биз, үзэмжний сайханд хууртаад өөр бүсгүй рүү сэвээ л биз. Буруугаа мэдэж дотроо гэмшдэг болохоор буян бодож тэдэнд дандаа битгий хатуурх. Наанаа хэнэггүй царайлж чихгүй толгойлж суух ч цаанаа тэд чинь ихийг бодож яваа. Хатуухан үгийнх нь суудэрт хааяахан жиндэн байвч хаа ч явсан монгол эрчүүдээ хайрла. Хүний гэсэн болгонд хүзүүгээ дөрлүүлэх бүрийд хөөрхий тэдний минь сэтгэл хөвөрч сэмэрч л яваа. Дугараа эргэх бүрийд гуниг үргээж одох дуу шиг сайхан эрсийг өөр хаанаас эрэх вэ.

  3. Erdenechimeg says:

    окау би мэдэрч байна хүчтэй хэчтэйэн бүлээд өг залуу минэ

  4. Bolor says:

    мэдмээр л юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.