Дур тавиулахын тулд…

2061222_3a5ade30

Эмэгтэйчүүдийн 40 орчим хувь нь сексээс дур ханамж огт авдаггүй, 15 хувь нь хааяа, ховорхон мэдэрдэг байна. Харин эрчүүдэд дур тавихгүй байна гэсэн асуудал бараг үгүй гэнэ. Тиймээс АНУ-ын сэтгэцийн эмч Элен Каплан эмэгтэй хүнийг дур тавиулахын тулд эрчүүдийн мэдэх ёстой зөвлөгөө гаргажээ.https://www.cekc.mn/wp-includes/js/tinymce/plugins/wordpress/img/trans.gif

  • Бүсгүй хүн бүр дур тавилтад хүрэх өөрийн гэсэн “замтай”. Зарим нь үтрээний, зарим нь хэлүүний, зарим нь анус эсвэл тухайлсан сэрлийн ганц цэгт төвлөрсөн, эсвэл холимог байж болно. Мэдээж хэрэг хиймэл эрхтнүүд, чичиргээ, доргиот аппаратууд болон сексийн өмнөх тоглоом нь бүсгүйг хурдан дур тавиулах нэг түлхүүр юм. Гэвч яаран механик хүчлэлтэд дасгахгүй, орохгүй байхыг хичээгээрэй.
  • Эрчүүд эелдэг, зөөлөн байж бүсгүйгээ дур тавьж сурах хүртэл итгэлтэй хамтран зүтгэгч, туслагч нь байх хэрэгтэй. Ингэхийн тулд секс хийх нөхцөл, гэрэлтүүлэг, хөгжим, хэн хэний нь биеийн байдал, бэлтгэл, илэн далангүй халуун дулаан итгэлцэл гээд юуг ч өчүүхэн зүйл гэж орхигдуулж болохгүй.
  • Таны бүсгүйг чухам юу хамгийн ихээр сэрлийг нь хөдөлгөж байна гэдгийг тодорхой мэдэж байх ёстой. Эмэгтэй хүнийг биеэ чөлөөтэй байлгаж идэвхтэй байхад нь хосынх нь дэмжлэг ихээхэн чухал байдаг. Хурьцлын явцад бүсгүйгээсээ асууж, харилцан ярилцсанаар хамгийн чухал цэгүүдийг өдөөх байдлаар дур тавилтыг эрчимжүүлнэ.
  • Дур тавилт бүр харилцан адилгүй янз бүрээр илэрдэг гэдгийг сайтар ойлгох нь чухал. Зарим талаар согтууруулах ундаа хэрэглэхтэй төстэй ч гэж хэлж болно. Зарим эмэгтэй дарс, ундааг тавьж, тамшаалж уух дуртай байхад зарим нь хатуу юмыг шуудхан ганц залгих нь дээр гэж үздэг шүү дээ. Дур тавилт нь оргилж буй галт уулын дэлбэрэлт шиг хурц, орилоон чимээтэй, үг авиатай, тэсэрч дэлбэрч илрэхэд зарим нь удаан хугацааны турш илрэх баяр хөөрийн байдалтай ч байж болно. Сексээс таашаал авдаг эмэгтэйчүүдийн 10 хувь нь олон дахин буюу угсраагаар дур тавьж чаддаг байна. Чухам ийм бүсгүй эрчүүдэд илүү таалагддаг.

Гэр бүлийн хатуу хүмүүжил, шашны итгэл үнэмшил, ёс сургаал зэрэг нь бүсгүйг өөрийгөө сексийн үед бүрэн чөлөөтэй, хүссэнээр байх боломжийг хязгаарлаж байдаг. Эрчүүдийн гол зорилго нь энэ хатуу ширүүн, нууц далд зүйлийг саармагжуулж өгөх явдал юм. Үүний тулд өөрийн бүхий л авьяасаа гаргах хэрэгтэй. Секс гэдэг бол зүгээр бие махбодын үрэлцээн, хөдөлгөөн, биеийн тамирын дасгал биш, харин харилцан хүндлэл, итгэл, халуун янаг сэтгэлийн илэрхийлэл юм.

4 Comments

  1. цогоо says:

    энэ нийтлэл, зөвлөгөө маш дажгүй юм байна.Ер нь эрэгтэй нь оршил хэсгийг нь сайн тавьж чадвал ер нь болно шүү дээ.Хамгийн гол нь хүн саад болохооргүй тайван орчинд эр эмийн ажилаа хийх юм бол сайхан шүү дээ тийм орчиныг бүрдүүлсэнийхээ дараа л эмэгтэйгээ дур тавиулах тал дээр санаа зовох хэрэгтэй байх залуусаа.Та бүхэнд амжилт хүсэе НОЙТОН БОЛТЛОО СЕКС ХИЙХ Ч БАС ГАЙХАМШИГТАЙ ШҮҮ ХЭ ХЭ

  2. beegii says:

    za ene niitleliig barag 1000 dah udaagaa niiteljaagaa bh aa

  3. someone says:

    хэрэгтэй зөвөлгөө байна баярлалаа найз бандидаа уншуулий байз хэхэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.