Зөвхөн эрх чөлөөг хүссэнээсээ болж найз залуугаасаа салж болох уу?

a0015-000025

Сайн байцгаана уу? Надад зөвөлгөө өгч тус болооч..Би одоо 20той. Найз залуутайгаа гадаадад сурч амьдраад 2 гаран жил болж байна. Би анх найз залуутайгаа нийлэхдээ юм үзээгүй жоохон охин байсан юм. Тэр нүүр амаа будах хувцаслалт гоо сайхан гэдэгт ч анхаардаггүй байлаа. Харин найз залуутай болсноосоо хойш өөртөө их анхаардаг болсон юм. Би найз залуутайгаа хамт амьдарч эхэлсэн эхний жилдээ хичээл номоо таслаад ер нь 1 жил хичээлээс завсардсан гэхүүдээ..Хайрандаа умбаад үргэлж найз залуутайгаа зууралдсаар байгаад сургууль соёл найз нөхөд гээд бараг бүх юмаа алдсан. Харин энэ жилээс буцаж сургуульдаа орсон юм. Шинэ анги хамт олонтой болоод надад үнэхээр сайхан байгаа гэвч манай найз залуу намайг хардсандаа болоод боож үхэх гээд байх юм. Утсанд мэссэж ирэх бүрд л сэртэлзээд л байн байн утсанд минь гэнэтийн шалгалт хийнэ.

Тэгээд намайг гадаа найзуудтай минь хамт харах юм бол худлаа хайртай дуртай энэ тэр гэж бөөн жүжиг тавина. Нэг лайтай юм нь намайг найз охидуудтайгаа хамт хоолонд орход ч ч юмуу эсвэл гадуур гархаар дагах гэж уурлаад байхын. Би яаж найзуудтайгаа уулзах бүрдээ найз залуугаа чирж авчирч байх юм бэ? хэд хэдэн удаа найз залуугаа найз охидуудтайгаа гадуур гарахдаа авчирсан. Одоо манай найзууд гадуур гарах болвол намайг найз залуугаа битгий авчираарай. Чөлөөтэй сайхан байж чадахгүй юм гэж гомдоллодог болсон. Бас намайг эрэгтэй хүйсний хүнтэй үг солих эсвэл хараад өнгөрөх бүрд л хардана.. Одоо бүүр ангийхаа банди нартай я үг дуугарах эрхгүй болсон.. Өө бас нүүр энэ тэрээ будаж толиний өмнө 5аас илүү минут эргэлдвэл уурлана. Яасан их буддын хэндээ гоё харагдах гээд байгаан гээд л. Заримдаа бүүр будаагүй зүгээр нүүрэндээ тос энэ тэр түрхэж байхад хүртэл яасан их буддын гэж ууралдаг гээч. Одоо би нүүр энэ тэрээ будахаас ч айдаг болсон ёстой дарамттай. Хажуугаар өнгөрөх бүрдээ үглээд л зэвхэлзээд үнэхээр хэцүү.

Бас намайг гоо сайхны бараа ямар брэндийн бараа авхыг зааж сургана. Аль болох л хямдханыг нь авхуулах гэж хичээнэ. Нэг олигтой сайн юм авчий гэхээр яасан их үнэтэй юм авдын.. Ялгаа гэж юу байсын хямдханыг нь ав гэж загнана. Дээр нэг нэр нь дуулдаж байгаагүй гоо сайхныы барааг сайн сайн гэж магтсаар байгаад авхуулсан, аягуу хямдхан. Хэрэглээд нэг өдөр болсны дараа нүүрээр зөндөө юм гараад ёстой баларсан.. Тэрнээс хойш бас л хашраагүй зааж сургасан хэвээрээ л байгаа. Миний үс өмнө нь том долгионтой буржгар маягын тэгээд тэр маань их зохидог байсын тэгсэн чинь сая шинэ жилээр хүн ятгаж дарамталсаар байгаад үсэнд маань шулуун хими хиилгээд тайраад хаяцан. Одоо хүн бүр л намайг “хүмүүс илүү гоё харагдах гэж мөнгө төлдөг байхад чи муухай харагдах гэж мөнгө төлж байх гэж” гэж зэмэлдэг болсон. За энэ ч яахав миний буруу би байр сууран дээрээ баттай зогсоогүй найз залуугийнхаа үгийн дагаж үсээрээ тоголсон.. Бас дээр нь найз залуу маань өмсөх хувцасыг маань заана. Би одоо дундад зууны үеийн хүүхнүүд шиг. Хөл шилбэ, хүзүү, цээж, мөр энэ тэрээ ил гаргаж болохгүй. Өдөр бүр гархаасаа өмнө найз залуугаасаа юу өмсөхөө асууна. Асуухгүй хувцаслаад гараад явчихвал дараа нь уурлана.  Би заримдаа найз залуугийнхаа хүүхэлдэй нь болчихсон юм шиг санагдах юм. Миний алхам бүрийг зааж мөрдөнө. Байнга хардана. Би яах вэ? Яагаад ч юм ойрдоо эрх чөлөөг үнэхээр их хүсээд байх юм. Хүссэн хувцасаа өмсөөд гадуур хэдэн ч ца гаар хамаагүй тэнэж хүссэн хүмүүстэйгээ уулзаж ярилцаж, дураараа эрх чөлөөтэй явмаар байна. Олон хүнтэй бүгчим газраас гарч ирээд сэнгэнэсэн цэвэр агаар амьсгалах яамар гоё билээ яг тэрэн шиг эрх чөлөөг мэдэрмээр байхын. Ингэж эрх чөлөөг хүсэх нь зөв үү? Уг нь найз залуу маань их сайн залуу. Араар тавьдаггүй. Их сайн гэр бүлийн хүмүүжилтэй. Сайн ажил мэргэжилтэй. Надад их хайртай. Би яах вэ? Зөвхөн эрх чөлөөг хүссэнээсээ болж найз залуугаасаа салж болохуу?

cekc.mn дээр ирсэн захидал

58 Comments

  1. Erhemee says:

    Ene horvoo deerh buh yum hemjee hyzgaartai tsag hugatsaatai bdagiin. Hardalt heterne gedeg ayultai medreliin uvchin bolno. Hardaltaas bolj ehneeree alsan hun zunduu shdee. Ene bol arai hetersen asuudal bna. Naad huneesee neg musun salaad bolomj baival tur hugatsaagaar gadagashaa yavj surch bolovsorj amidral uz orchinoo soli olon huntei tanilts teguul amidraliin saihan buhniig chi olj harah bolno. Amjilt husii.

  2. Guest says:

    зайлцан новш вэ яадаг шууд алагдаж хаяад салаач Тийм эргүү мэдрэл юмтай зууралдаж юугаа хийнээ

  3. emma says:

    тэр дээр яахаараа миний нэрээр эмма гээд хун ороод ирдэг бнаа тэгээд бур шууд сал гэдэг байгаа. Сайн ярилцаад уз дээ одоо уеийн залуу гэхэд итгэхийн арга алга сэтгэл зуй гэр булийн харъцаа гм ном уншуул унэхээр хайртай л бол ухаантай хайрла гэж хэл би ч чамайгаа стрэссд оруулаж урчлээ нэммээргүй сайхан чигээр чинъ байхийг хусдэгтэй адил чи бид 2 нэг нэгэндээ ингэж хандаад хэн хожих билээ би чамд итгэдэг шиг чи наддаа итгэ гэж хэлээд уз. Унэхээр болохгуй бол гэрлээгүй юм чинъ эрх чөлөө чиний гарт

  4. Baigal says:

    дарвайсан хар дарвааныг давраагаад бхаар тэгж бгамдаа Одоо яая гэхэв дээ Хохь нь хохь нь Атганд нь гөлөлзөөд харцаар нь хөдлөөд жаргахыг чинь харъя.

  5. Ohin says:

    хэхэ надад ч бас ийм байдал тохиолдож байсан
    тэнэг байгааздээ
    зүгээр сална гэж айлгахгүй юу! Үгүй ээ гээд гуйгаад ирэнгүүт нь намайг эрх чөлөөтэй байлгана гэж амла ингээд амлалт авчих, тэгэж өөрийгөө торонд хийгээд байхдаа яадын =P

  6. Mergen boodii says:

    яг үнэндээ найз залуу чинь жоохон даврарчихсан амьтан бна да. Хэсэг хугацаанд салаад өөрийнхөө гэртээ бгаад узсэн нь дээр юм бна да тэгвэл тэрний бодим унэн мэдэгдэх бхаа. хэрвээ чамд хайртай л юм бол эргээд чамайг гуйж ирэх болно. тэр уед нь чи шаардлагаа тавих хэрэгтэй. юун шаардлага вэ? гэхээр чиний тэсвэрлэхгүй бгаа зуйлийнхээ талаар ний нуугуй сайхан ярилцаад тэгээд амидрал шийдэгдэнэ дээ.

  7. Наран says:

    Salsan deer baih oo. Nadad ch bas yag l iim zuil tohioldson gehdee chamaig bodwol bi temtssen yum bnaa.Gehdee etsest ni yanhnaaraa duuduulaad salsan daa huurhii bas zoduulaad.dassan setgel jaahan l zowoono gehdee uuriiguu bodoj baiwal zorigloh heregtei erthen deer ni tegehgui bol nadtai adilhan zuil uchrah ch yum biluu.Tiimerhuu setgehuitei hunii bodloos gajwal buruutgagdaad l duusah yum bna lee.

  8. Фаяр says:

    Сал, гүйцээ

  9. hovorhon says:

    ХОНГОРОО эмээ нь юу гэсэн байна, түүнийг л дагаа.
    туршлага гэж агуу агуу.
    миний туулсан амьдрал ба янхны замаар замнасан 20н жилийн минь туршлага гээд ХОНГОРЗУЛ ЭМЭЭ нь ном удахгүй бичхийм гэнэ лээ.
    бид авнаа, 1 сайтийнхаа хамт олонд орлого оруулна шдээ.

  10. tumee says:

    эгч ни чамд гэж хэлэхэд шууд сал. Би яг чам шиг байсан юм . одоо салаад оор хунтэй болсон ямапч дарамтгуй сайкхан л бна чамд л гэхэд хани болохгуй. ийм хумуус оорсдийгоо ойлгодоггуй юм тсаг урэхийн нэмэр шууд сал.сайн хани олдоно чи залуу бна насааараа дарамтлуулах болно боли гж зовлож бна.

  11. aahaa says:

    хурдхан салахгүй бол насаараа дарамтлуулхан дэээ. оройтоогүй дээрээ хурдхан холдсон нь дээр. хайран сайхан залуу нас ………..

  12. zochin says:

    наадах чин чамайг цургуулид ч явдаггуй яг эмгэн шиг харагддаг арчаагуй хун болгох гээд бгааг ойлгохгуйи байна уу. хувтсаа асууж омсдог чи бас тэнэг бхаа. хэнтэй ч ярихгуй аймхай хулчгар эмнгэн шиг хувтсастай хямдхан будаг хэрэглэж нуурээрээ дуурэн барзайлгасан бас сургуули соэл найз ноходгуй хун байх чмд тэгээд сайхан бгааз. удахгуй чамайг зодоод эхлэхээр бур гоэ доо

  13. emma says:

    өө миний дүү насни залуу цусни шингэн дээр эртхэн салаа сал… наадах чнин манай нохрийн залуугийн байдал тэр чигтээ бна. засрах бх гэсэн бур дорддийн бна лээ ийм хүмүүс… би ч там дунд амидарч бна, ядаж бхад 2 хүүхдийг ни гаргацан бдаг хаяад явах гэхээр уйлж унжаад бөөн юм болно тэгэхэд ни л өрөвдөхгүй шууд хаяад яваа эцсийн үг хардан сал цаг битгий алд!!! амжилт

  14. uugii says:

    huniig hairlana gedeg biye biyeniinhe erh choloond nevtren orohiig heldeggui ta 2 hedii hairtai hosuud ch hair gedeg ugiinhee ter hamt bgaagiinhaa uchiriig hen hen ni medeh heregtei. chi 20 nastai ene chinii bihsen zuil 30 nastai hunii amidraliin negeehen heseg bn chi zaluuhan saihan ohin bh tegeed yaagaad iim aimaar zuileer tolgoigoo duurgeed erh cholootei ineej bayasaj yavah nasandaa unhiigeed hen negnii ugend orood ooriigoo untraaj yavaag oilgohgui bn. chi oortoo denduu itgelgui yum chamd enenes oor saihan zaluu chamaig iluu oilgodog hen negen garch ireh bolnoo. harin chi ugend ni orood l ingeed ene yanzaaraa yavaad bh yum bol neg l odor bayartai geed naad zaluu chine yavna iim humuus iim l bdag yum oilgoj avahiig hicheegeerei

  15. Ramirez Sanchez says:

    Сэтэгтийн өвчитэй гар бна ш дэ салаач!!!

  16. àõ says:

    õóðäàí ñàëààä ÿâààä ºã ýíý áàéäëààðàà ááàë ÷è á¿¿ð õýö¿¿äýõ þì áíà äºíãºæ 20- òîé áæ èíãýæ ýõýëæ áäàã íààäàõ ÷èíü ¿íýõýýð á¿ðõýã ñîíñîãäîæ áíà ä¿¿ ìèíü

  17. life is game. says:

    за дуу мини олон ум нуршаад яахав. Чиний насан дээр сурч боловсорч ирээдүи дээ бэлтгэх нас шуудээ. Ийм багаараа ийм араатний гарт орсон байна даа. салаад сургуулийн мор хоо тэгээд л боловсролтой хоорхон бусгуйд эрчүүд аандаа оорсдоо унаад огноо. олон долоон ум битгий бод зобхон боловсрол чухал одоо!!!!!!!!!!!!!!!.чи тэгээд найзтай боллоо гээд л хичээлээсээ завсардаж байдаг муу байна даа. би аавийнхаа хэлсэн нэг угийг чамд хэлээд огэ. Чи бол хоорхон охин гэвч боловсролтой болуул буур гялалзсан хоорхон болно гэдэг байж билээ. миний дуу салаад сэтгэлээ сайн бариад эрдэм номний мор хоох хэрэгтэй шуу!!!!!!!. чи оор оортой эзэн амдрах чадвартай болох чухал. Эр хунд хэзээч буу итгэ!.оортой л итгэ.

  18. mancha says:

    ооо найз чин ямар алиа гар вэ ккк юун завтайн хахаха чи гэхдээ жоохх юм шиг бна аа найз чин одоо хэдтээн болоо ёстой алиа гар бна аа хахаха

  19. mancha says:

    Болноо болийшдээ чи хүсч л байвал болийшд чи аа болку гэхээр хүсэлээ хорихиймуу хаашаан
    болийшүүү болно кк хүслээрээ л амидрах гоё шүү

  20. narantuya says:

    ñ àëñàí íü äýýð áàéõàà.ñóóãààã¿é áàéæ èíãýæ áãàà õ¿íýýñ þó õ¿ëýýãýýä áãàà þì.

  21. Cleopatra says:

    Аа,тийм.Чи эрх чөлөөгөө эр хүнээр солино гэхэд дэндүү залуу байна.Харамсалтай санагдаж байна.Эрх дураараа амьдрах насандаа ингэж эр хүний гар хурууны үзүүрээр амьдарч ёстой болохгүй.

  22. Cleopatra says:

    Асуудалд 2 эйл байнаа.Ер нь хүмүүс ортой юм хэлцгээж байнаа.Гэхдээ тэнэг хүн тэхий дундуур нь гэгчээр бүүр салахын өмнө тусдаа амьдраад үзээ.Уг нь зарим залуу нөхрүүд эхэн үедээ их хартай байснаа гайгүй болдог тохиолдол нэлээд бий.Жишээ нь миний нөхөр бас нэлээд хартай байсан.Гадуур гаргах дургүй,урьдний элдэв явдлуудыг шалгаагаад,би дөнгөж хуримын дараа ангийнхаа залуучууд,ер нь эрчүүдтэй нэг их юм ярьдаггүй л байсан.Тэгээд би сургуулиа сайн төгсөөд ажилд орлоо.Ер нь оюутан байхаасаа ажил хийгээд эхэлсэн юм байна шүү.Онц сурдаг,маш их уншдаг байсан.Тэгээд аяндаа нөхөртөө нэр хүндтэй,итгэлийг нь хүлээсэн эхнэр болсон.Одоо асуудал байхгүй.Тэгэхээр шууд үзэж тарахаас илүүгээр өөрийн гэсэн үзэд бодолой хүн гэдгээ аажмаар ойлгуулах,аль болохоор дандаа үгэнд нь ороод байхгүйг хичээ.Чи ч нэлээд давраасан байна даа.Ярилц.ийм байдалтай бол хамтдаа байхаа больё.1хэсэг тусдаа амьдраад үзье гэж хэл.Тэгээд хэрэгжүүлээд үз.касрахгүй бол ЭРХ ЧӨЛӨӨ хамгийн үнэтэй шүү.Эрх чөлөөг найз залуу байтугай амь,амьдралаараа солтдог юм шүү дээ.Яагаад гэвэл чи ухаант хүн.За амжилт хүсье дүү минь.

  23. mandakh says:

    анх удаа л энэ сайтад орж үзлээ дажгүй юмаа энд сайтад эмэгтэй хүнтэй танилцаж болохуу
    99771963 дугаартай 25 тай ганц бищ залуу байна л даа

  24. Ani says:

    Xонгорзулд дургүй Бүсгүйд : Чи битгий иймэрxүү мууxай юум бичил дээ. Бүгдээрээл адилxан үзэл бодлоо илэрxийлээд Xэн нэгэн зовсон зүдэрсэн Xүнд сэтгэлийн дэм чадаx ядаxаараа xайрлаж асуудлыг зөвөөр шийдвэрлэx гэж xичээцгээж байж, юунд Нэг нэгнийгээ булай Үгээр дайрч доромжилдын бээ. Чамд Xүмүүсийн Үзэл бодол таалагдаxгүй байж болно, таалагдаx ч албагүй, зүгээр л Өөрийнxөө санал сэтгэгдлээ бичээл тус дэм болоxыг xичээл дээ. Чамайг ингээл байxаар чинь Сайте-н Уур амьсгал Мууxай xэрүүлийн шинжтэй болоод байна ш дээ. Тайван бай тэxүү? Монголчүүд Цөөxөн ш дээ. Бид Нэг нэгнийгээ xайрлаxгүй бол Өөр Xэн Бид нарыг xайрлаxын бэ дээ. Жооxон Уужууxан уxаантай байл гэж xэлмээр байна.

  25. tukaa says:

    салаа ю гэсэн уг бэ ямар аймар юм бэ наадах чин амидрал биш уу

  26. tsomo says:

    Бие биедээ бүүр итгэхээ байцийн.Цаашид яаж амидрах юм бол.Юун эрт хамт амидраад бдгийм дээ.Сайн муу зан аашаа мэдэлцээгүй бж л дараа ни тэр ингээд бна тэгээд бн гээл бхийн даа. Салаач наад тэнэг залуугаасаа.

  27. hylen says:

    наад залуу чинь чамд хайртай гэхдээ хар чинь нэг ёсондо өвчин байхгуй юу тэхээр тэрнийг н сайн хэлж ойлгуулхийг бод хэрвээ ойлгохгуй байвал эртхэн салсан н дээр чи залуу хун залуу насны сайхныг мэдрэхгүй бол одоо үлдсэн амидрал чинь тэр чигээрээ тамийн тогооний улгэр шиг л хэцүү бна шүү чи хамгын гол н сайн бод тэр залуутайгаа ч сайн яри хардалт гэдэг н овчин хун тэрнийгээ мэдэхгүй оорийгоо ч удирдаж чадахгуй ийм уйлдэл зан гарагдаг юм чамд миний хийж байгаа зуйл таалагдахгуй бна уу бид 2 залуу хүмүүс тэхээр би гоё хувцаслаж гоё баймаар бна надад хайртай юм бол би ийм хачин царайтай явж байх чамд таалагддаг юмуу гэж сайн асууж ярь үнэхээр болохгуй бол сэтгэл зуйгээ салхад сайн бэлд за залуу насаа сайхан л өнгөрүүлэх хэрэгтэй шуу битгий харамсах зүйл хийгээрэй амжилт хүсэе

  28. jc says:

    хайр биш

  29. Lonsdale says:

    hohoho чи өөрөө гадаадад янханы ажил хийдиймүү тэ хүн болгон чам шиг биш хүлэг болгон жороогүй за!!!!!! ХОнгорзулын бичиж байгаагаас хархад чам шиг янхан шиг юм бичихгүй бгааздээ чамайг бодоход шаал өөр хүн шүү!!!
    эцэс нь хэлэхэд сайн яваа нэгэндээ бүү атаарх тамын тогооны үлгэрийг битгий дуриа за.

    Хонгорзулд амжилт аз жаргал хүсье

  30. boldbaatar says:

    наад мангар хүнтэйгээ байж залуу насааа үрсэнээс салсан нь дээр байхаа

  31. Lonsdale says:

    миний бодлоор бол больсон нь дээр юм бна даа эгч нь нөхөртэй яг л чиний насан дээр танилцаж үерхэж эхэлсэн гэхдээ эр хүн чинь найз охиндоо эхнэртээ хайртай л бол ийм зан гаргахгүй . харин ч миний хайрт хамгийн сайхан нь байх ёстой гээд будаг шунхнаас бол хамгийн сайныг нь авч өгдөгийшдээ бас хувцас хунарт ч их анхаарал тавьдаг шдээ. би жишээ нь үйлчилгээний газар ажилладаг миний нөхөр өдөр болгон өөр сайхан хувцас өмсөж бай гээд 7 хоног болгон өөрөө дэлгүүр яваад хувцас хунар үнэртэн танартан авчирчихсан байдаг хэрэв чиний найз залуу чамайг хүндэлдэг л бол харин ч чиний төлөө байх байсан эсрэгээрээ байх байсан тэгээд ч хайр сэтгэл Итгэл гэж том юман дээр оршин тогтнодог чөлөөтэй ч гадуур явж чадахгүй байгаа бол энэ маш буруу чи үхэн үхтэлээ ийм амьдрал хүсэхгүй бгаа бол одоо 20хон настай дээрээ л сал ийм тэнэг арчаагүй малнууд засардаггүй юм шүү эр хүнийг биш өөрийгөө бод өчнөөн сайн хүн тааралдана ийм залуу юм чинь их юм сурч үзэж нүд тайл наад мулгуугаасаа сал

  32. Sun says:

    Yasan teneg zaluu we. chamaig zovooh nuhur bainada sain yariltsaad vzeech.hoho gesen neg teneg huuhen neree solij orj ireed dongos ch ogch. Ataarhaad baigaa yumuu esvel Hongorzul chamd hatuuhan zovlogoo ogoo yu surtei sh dee. evler ta hoer.

  33. Цэцэгээ says:

    Юу болоод Хонгорзулруу дайраад байгаа юм бэ дээ. Монголчууд хаа явсан газраа таарахгүй юм. Бүсгүй минь салсан нь онох байх даа.

  34. Bataa says:

    Хонгорзул янхан байсан ч 5 хүүхэдтэй байсан ч хохо хо чамд ямар пад байна.Чи энэ тэнэг гичийгийн үгийг сонсох хэрэггүй шүү Хонгорзулаа чи шүү

  35. hohoho-d says:

    Хонгорзул биэ ээ унэлдэг байсан ч яадийн, энэ чинэ харин овоо атаархдаг хуухэнүү. Чам шиг юмнууд оодолж байхийг би лав хараагуйн байна. Энэ муу санаандаа ургэлж зовж явдаг хуухэн байх. Ийм юмтай суучих вий дээ. Холуур холуур. Чи энэ админаас ичээсэй оор нэрээр орж бичдэгээ

  36. oilgo! says:

    Neg talaas bodoj uzvel chamd uneheer hairtai um bish uu? tegeed l haramlaj harddag biz. Yavaandaa chi itgeliig ni aldahgui bol gaigui boldog shd hartai humuus chin. Chamd unen goloosoo hairtai bolohoor aldchigui yumsan gej aigad tegj bgaa yum. Chi tuundee hairtai bol ayataihan eviig ni olood oilgoltsoj surah heregtei bhdaa. Yor ni hairtai l bol erchuud chin haramlaj hardah ni todorhoi hemjeegeer bdag shuudee huuhduudee

  37. kok says:

    өдий жоохноосоо ингэж хүний дарамтанд бна гэж юу г/н үг вэ. сал сал наадах чинь улам л даварнуу гэхээс засарна гэж б/хгүй

  38. adf says:

    Наадах чинь харын донтой гар л байна. Хар нь ийм эмгэг болчихсон хүн хэзээ ч засардаггүй юмоо. Захын сэтгэл зүйч тэгж хэлнэ!

  39. hoho ho says:

    энэ хонгорзул авгай германд биеэ шөнө нь үнэлээд, өглөө нь унтаж аваад энэ сайтад орж энерги аваад орой ажилдаа гардаг байхаа. олон юм хуцаал бичлэг болгон дээр нээх АЖАА дандаа хуцаж байхийн. заваан авгай минь бөгсөөрөө олсон мөнгөөрөө 2 хүүхэд нөхрөө тэжээх мөрөөрөө тэжээ, үргэлж энд тэнд ингэж олон 5н үг хуцаж хүмүүсийн дургүйг битгий хүргээд бай!!! ёстой жингэр нохой хуцаж л байг… гэдэг байх доо.

  40. Ani says:

    Яасан Тамтай юум бээ …. наадаx чинь. Чи ч гэсэн анxнаас н дарж байxгүй Бүx юумаа Тэрний амаар шийдсээр байгад Наадаx чин Ийм л байx Естой гэсэн Бодолтой болчиж. Ийм байдалд xүрсэнд Чи ч гэсэн буруутайл гэж боджина. Анxнаас н уурлаад маргаад өөрийнxөө Үзэл бодлыг xамгаалаад Шийдвэр гаргаx чадвартай байсан бол Залуу чинь Арайч ингэxгүйл байсын. Чи иx Туйлбаргүй өөрийн гэсэн Толгойгүй Xүн бололтой. Xайр дурлалаас болж Xичээл Сургуулиа ч 1 жил xаясан ч гэx шиг. Өөрийнxөө Бөндгөрөөр Асуудал шийдвэрлэж сураач. Ерн бол Xэсэг салаад үзкү юу дөө. Чи ч чадку гэдэг чинь Тодорxой бна л даа.

  41. unshigch says:

    huuyee naadah chin ymtai yum baina.hun chin naiz ohindoo unetei yum awch oghiin toloo yawdag baital naadah chin esergeeree hun chin naiz ohinoo jargaah gej argaa bardag baital naadah chin bas l esergeeree baih yum.bi ch gesen gadaadad naiz zaluutaigaa amidardag gehdee gants udaa nad deer mongo hemnej baisniig n medehgvi yum baina harin ch emegtei hun goe l baih eostoi gedeg.bi bol chamaig iim joohnoosoo hunii gart orood baihaar sal l gej helmeer baina daa medehgvi yum daa neeree.

  42. Misheelm says:

    Сал сал.

  43. river says:

    hi yasan teneg zaluu be hairtai baisan bol yu gej tsagdaad horiod bhaw dee chammd itgeh heregtei biz dee. Tegeed bas hairtai huneesee ym haramlana gene ee estoi butehgui ee estoi amin huwiaa bodson teneg banid bn daa chamd l gej zowlohod salsan ni deer dee suugaagui bhdaa engej bgaa ym chin suusan hoinoo ch bol hetsuu l ym bn daa. Zasrana gej naidaj itgej bgaa bol tegej itgesnii hereggui l ym bn

  44. ee says:

    Өө нээрээ бас нэмж хэлэхэд тэр дээр бичсэн Хонгорзул маш үнэн хэлсэн байна. Наадах чинь ухаан муутай удам дортой хүний шинж шүү. Ер нь бас нэмж хэлэхэд найзлах залуугийнхаа удам угсааг харж байх хэрэгтэй юм байна лээ шүү.

  45. ee says:

    Наад мэдрэл муутай залуугаасаа сал сал. Уншсан чинь миний хуучин найз залуу санаанд ороод шал дургүй хүрчихлээ. Би ч бас чам шиг тэрийг архи, тамхи, хүүхэн энэ тэр эргүүлэхгүй, ажил төрөлдөө сайн гэж бодоод тэвчээд байдаг байсан. Дараа салж санаа амарсан. Салаад тэрнээс сайн хүн олддог л юм байна лээ. Чи наад солиотой юмнаасаа салаад дээр юм олж ав.

  46. anonymous says:

    Доромжлуулчихсан юм бэ чи яасан гай шдээ ярилцаж үзээд засрахгүй бол замаа хөөсөн чинь дээр шүү. Ийм хүмүүс хүнд хань болдоггүй юм!

  47. Хонгороо says:

    Шивээсний машин авна /хөмсөг, контур шивдэг/ Утас: 99150413

  48. minava says:

    huuy e na chin yag hardalt ni bur ovchin boltson amitan bn shd.dendene ee.salku yu do.odo ingejagam chin tsshda bur ch hetsu bh bolno shd.erthen sal za.

  49. Emu says:

    хэцүү залуу бна аа.. би бодохдоо хайртай хундээ гар татаад яхир эмгэн шиг ,бас хартай муу залуу бна даа яажшуу нэг юм наадхаасаа холдвол дээр юмбдээ…. ероосоо холдох арга бод , ингэж бгаад зодвол яана! ийм хахир юм чини суугаад ирхээрээ чамд шуудай номоргож , нуурэнд чини хоо турхэж мэдэх л залуу бн аа….

  50. Xman says:

    Өө наадах чинь харин ямар дарамттай нөхөр бэ уншсан чинь шууд уур хүрэгдэг байна шдээ. Одоо ингэж байгаа юм чинь ирээдүйд чамайг далалсан газраа ил гаргаж, далайсан газраа далд оруулах гар байна даа. Xартай хартай гэхэд наадах чинь арай хэтэрнээ удахгүй өвчтэй болох залуу байна. Энэ сайт-р хартай нөхөртэй эмэгтэйчүүдийн захиа байгаа тэд нарийг уншаарай тэнд чиний ирээдүйг бичсэн байгаа хэрвээ чи ийм дарамттай амьдралийг хүсэхгүй байгаа юм бол эртхэн салсан нь дээр дээ.

  51. bi bol bi says:

    анхнаасаа л хэмжээнд нь барих хэрэгтэй байсан юм,одоо наад асуудал чинь нэгэнт халиад сагаад буцаж багтахааргүй том хэмжээнд хүрчээ. хүмүүжил сайтай хүний зан бол яавч биш,амин хувиа бодсон арчаагүй залуу л байна. чамайг биш өөрийгөө 1т тавьж байна шүү дээ,өмчирхөх үзэл нь давамгайлсан наад харьцаа чинь хайр бишээ…сал,өөр арга бхгүй.

  52. Бүсгүй says:

    Дөнгөж 20 настай байж яасан их ааштай хар хог вэ?Орчлонд наадах чинь ганц эр хүн биш шүү дээ.Нүдээ нээгээд хар л даа.Өргөн дэлхийгээр дүүрэн наадахнаас чинв сайхан залуус байна.Хайр гэхээр заавал хардалт, гуниг, цагдалт байх албагүй ш дээ.Наадахнаасаа салаад залуу насныхаа эрх чөлөөг мэдэр.Найзуудтайгаа зугаал, хүссэн үедээ өөрийхөө хүссэн зүйлийг авч, хийж бай.Юун даварцан ийн.Авж суугаагүй байж ингэж байгаам чинь аваад суусан хойноо яахыг нь сайн бодоорой.Гэрээсээ ч цухуйлгахгүй дээ…Тийм болохоор сал сал сал…

  53. jey says:

    Huuhedgui bgaa deeree salsan ni deer bailgui dee

  54. zochine says:

    наадхаасаа салаа сал яаж ингэж дарамтан доор амидрах гэсийн,эсвэл сайн ярилтсаад узээ

  55. jeki says:

    ХММ эр хүний нэр сүрийг гутаасан новш жинхэнэ эр хүн чини иймэрхүү юуманд оролцодггуй юум даа …муу чагванц зантай малаасаа салааа

  56. Special One says:

    Хэлэх үг алга хартай гэхэд арай дэндүү юм байна

  57. Xongorzul says:

    -Naad zaluu chine uhaan muutai, udam baihgui
    -Es zui, ger buliin hariltsaa gegchiig oogt medehgui medehiig ch husdeggui… mulguugaas mulguu hun baina daa

    -Naadah chine oorchlogdono gej baihgui dordoh l hun baina daa, bi bol sal l gej heleh yum baina
    -hunii adag yum bishuu

    -Za ene busad humuusees oor neg arga oldoh bailgui dee
    -Bi lav iim huniig zasrana gej huleehgui

  58. zulaa says:

    юу гэмээр ч юмбдэ. хэсэг салаад үзэх хэрэгтэй байх. байнга ийм дарамтанд байвал бас хэцүү л юм. ямар аваад суусан эхнэр нь байга биш чи ч бас өөрөө жоохон хэл амтай байгаач! хэлснээр нь л хийгээд байвал даварч л таараа шд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.