Зөвхөн өнөөдрийн юм бүхэн л үнэтэй

happy_couple2

Хүн бүхэнд ирээдүй гэж бий. Бас туулж өнгөрүүлсэн амьдрал гэж бий. Тэр бүү хэл, тухайн хүн хорвоод хэдэн жил амьдарснаас үл шалтгаалан хүн бүхэнд аз нь шовойх бас азгүйтэх, бүтэлтэй бүтэлгүй элдэв явдал тохиолдох бөгөөд их бага ямар нэг хэмжээгээр дадлага туршлага ч хуримтлагдсан байдаг.

Хамгийн хачирхалтай нь энэ бүхнээс хэн ч зайлж чаддаггүй бөгөөд алдаа оноо, мандан бадралт, гандан бууралтгүйгээр хүн төрөлхтөн оршин тогтнож чадахгүй нь ч хоёргүй үнэн билээ. Амьдралын хүнд дарамтаас болж хүний амьдрал санаснаар болох нь байтугай харин ч бэрх хэцүү болон хувирах нь бий.

Олон хүн амьдралын түмэн нугачаа, өөрт тохиолдсон олон олон санаатай санамсаргүй үйл явдлын нөлөөн дор учраа олохгүй мунгинасаар, амьдралын сайн сайхныг анзааралгүй олдсон жаахан насаа өнгөрөөдөг. Тухайлбал эхнэр нөхрийн салалт гэдэг нь хэзээ ч байж боломгүй явдал биш юм. Эр эм хоёрын хэнд нь ч дахин шинээр гэрлэх боломж бий. Гэр бүл салалтанд хэт эмзэглэж хандах нь хэтэрхий өөрийгөө золиосолсон хэрэг. Хайртай хүн чинь таарч тохирохгүйгээс таныг хаяж явснаас болж насан туршдаа хайр дурлалгүй ганцаардмал гунигт амьдралд өөрийгөө хүргэж болохгүй. Хүн хэд ч дурлаж болно. Дурлал бүхэн үнэ цэнтэй. Хайр дурлал чинь нэг удаа бүтээгүй бол хамаагүй, дахиад нэг удаа үзээд алд. Та энэ тоолонд сайн сайхан зүйлтэй учрах болно.

Хэрэв та өнгөрснөө эргэн харж, ирээдүйгээ хийсвэрээр төсөөлөн амьдрах гэвэл энэ чинь хэзээ ч сайхан амьдрал болохгүй. Хий хоосон мөрөөдөл л болно. Тиймээс ганцхан өнөөдрөөр л амьдрах хэрэгтэй. Зөвхөн өнөөдрийн юм бүхэн л үнэтэй. Өнөөдөр энд болж байгаа бүхэн таны амьдралд хамаатай болохоос бус өнгөрсөн ирээдүй хоёр өнөөдрийн хувьд танд огт хамаагүй зүйл. Өнгөрсөн бүхэн таны ард хоцорсон. Хэрэв өнгөрснөө санан дурсахыг хүсэж байгаа бол зөвхөн тааламжтай сайхан үеэ л дурс. Ирээдүй бол тэртэй тэргүй сайхнаар төсөөлөгдөнө. Харин өнөөдөр та яаж амьдарч байна. Сайхан амьдралын төлөө тэмц. Өнөөдрийн юм бүхэн үнэтэй шүү. Тийм учраас та зөвхөн өнөөдрөөр л амьдраарай. Эргэн тойронд байгаа бүх зүйл таны амьдралыг хөглөх болно.

/Хань/

9 Comments

  1. sony says:

    сайхан, бас зөв санаа байна.

  2. chimgeeg geh hogshin avgaid says:

    энэ чимгээ гээд нэг балай юм юу гээд солиороод байг юм. 30 гарчаад чи юу гээд солиороод бнаа. хүн чинь ирээдүй зорилготой байж түүнийхээ төлөө тэмцэж амидардаг юм. чамшиг өнгөрсөн хар амьдралаа бодоод байх юм бол хэзээч өсөн дэмжихгүй за. чамд өнөөдрийн идэх хоолноос өөр юм бодогдох юм биш хөдөөний хөөсөн мантуу кккк

  3. Chimgee says:

    баярлалаа энэ унэхээр сайхан уг байна, саяхан нэг хэсэг хийсэн болгондо харамсаж ингэдэг байж тэгдэг байж их бодсон гэхдээ хуний туулж унгуруулсэн болгон хунд сургамж л бокж улддэг ум байна гэдгийг ухаарсан тиймээс залуусаа битгий шанал зувхун унуудрууруу л амидар гэж дахин хэлмээр байна!!!!
    чамд хайр дурлал, аз жаргал уурийн эрхгүй л хурээд ирэх блно харин тэр уэд ни алдалгуй чанга атгаад авдаг ум шуу!!!

  4. julia says:

    Naadhiig chini unshaad itgevel bas dagaval olon ger buluud salah yum b.a daa.Hani sonin hun salgadag bolj.

  5. bombooloi says:

    unuudriin uuhnuus margaashiin uushig deer gedeg bizde. he he minii amidraliin zarchimtai taarahguin bna. Ireeduigee hrj amidarzgaa zaluuchuudaa bidend husel muruudul bhgui bol yunii tuluu amidrahiin zuvhun unuudriin hoolnii tuluu yu? Shal buruu yum bichihiin…

  6. Gee says:

    Ямар дууртсэн дуракуд вэ.ирээдүйгээ харалгуй яж амидардаг юм бэ.ямар ч хусэл муруудул бхгуй,унудур л гэдэс тсатгалан бвал маргааш ю идэх ни хамаагуй му тэ!наадах чин харангуй манан дунд дэнлүүний гэрэлд замаа харж явж бгаагаас ялга алга.мини хувид ийм л бна.бас тм бна гоы зувлугу бна гэчихэж э …!

  7. beegii says:

    odoo ene bichlegiig unshsan saihan garuud onoodriin ym buhen l heregtei, zovhon onoodrooroo amidarna aa gej shogshood baahan amidralaa ureed show tsengeld avtaad margaashaa ballah ym bn l dooo

  8. Sarnai says:

    Ямар гоё зөвөлгөө вэ. Маш их баяраллаа.

  9. hair says:

    1т шүү. тиймээ энэ яг үнэн хэлжээ. дурлах ч болно дурлуулах ч болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.