Миний хань…

93551829

Сайн байна уу? Энэ сайтын хамт олон болон уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье! Би одоо томилолтоор хөдөө ажиллаж байгаа. Тэгээд буудлынхаа өрөөнд энэ захиаг бичиж сууна. Юуны түрүүнд өөрийнхө тухай товчхон хүүрнэхэд. Би 34 настай,дээд боловсролтой жирийн л нэг залуу.Эхнэр бид 2 гэрлээд 13 жил болсон бөгөөд нэг хүүтэй. Миний хүү одоо 13  настай,хүмүүжилтэй сурлагадаа сайн, ухаантай сайн хүү байгаа. Сүүлийн үед өдөр өнгөрөх тусам миний эхнэрээ хайрлах сэтгэл гал халуун болж улам ихээр хайрлаж жаргаамаар байх болсон.

Гэвч би эхэндээ, эхнэртээ  хайртай байгаагүй юм. Тэртээ олон жилийн өмнө 10 дугаар ангиа төгсөөд хайр дурлал гэдгийг сайн ойлгож мэдэхгүй явахдаа нэг охинд сайн болж удалгүй түүндээ хаягдаж байлаа. Тухайн үедээ их л шаналаж байсан. Аргагүй ч байсан байх. Тэр охиноо өөрийн болгох гэж бас бусдаас харамлаж мөн ч олон удаа нудраг зөрүүлэж олон хүүхдийн хамраас цус гаргаж байсан юм чинь. Одоо бодохоор инээд хүрээд байдгийн. Тэгээд яахавдээ тэрэндээ уур  хүрээд нутгийнхаа залуучуудтай, сайн моринд сайхан эмээл тохож унаад зуны гурван сарыг архи, айраг эргүүлж өнгөрөөсөндөө. Тэгж явахдаа одоогийн энэ эхнэртэйгээ танилцаад авсын. Намрын сулны айраганд халамцуу явсан болоод ч тэр юмуу дажгүй охин шиг санагдаад нэг мэдэхэд л тэр маань би чамаас жирэмсэн болчихлоо гэсэн. Анх сонсоод айх, гайхах 2-н хооронд  юм болж, аав ээжээс нь айгаад гөлийтөл их цугатаж байсан юмдаг. Тэгээд би тэр намраа зүтгэсээр байгаад цэрэгт явлаа. Хил дээр цэргийн албанд 1 жил болохдоо их юм боддог байлаа. Ер нь хайртай хүнтэйгээ гэрлэх нь шаал дэмий юм байна. Учир нь хайртай болхоор хардана, харамлана, шанлана гэх мэт… Харин хайргүй ч өөртөө хайртай энэ хүнтэйгээ суучихбал дээрх зовлонг амсахгүй. Тэгээд ч надад халамжтай, ар гэр амьдрал ахуйгаа аваад явчих ажиллсаг хүн л байхад миний амьдралд хангалттай гэж бодоод цэргээс ирсэн жилээ шууд энэ эхнэртэйгээ ном ёсоор нь гэр барьж хуримаа хийсэн юм.

Тэр намраа хот нууж би их сургуульд орлоо. Эхнэр маань хүүгээ хараад гэртээ байдаг. Хоюулаа  ажилгүй болохоор амьдрал их хүнд болж ирсэн. Яахав хөдөөнөөс аав ээжүүд мах шөл явуулчихдаг байсан ч хэрэглээний мөнгө хүрэлцэхгүй их хэцүү байсан. Энэ үеэс л жинхэнэ халамжит хань,амьдарлын  түшиг тулгуур ямар байдгийг би мэдэрч эхэлждээ. Эхнэр маань шөнөжөнгөө сууж хүүхдийн гутал хийгээд, түүнийгэ захдээр хүний лангуунд тавьж заруулан миний унааны мөнгийг өгнө. Өглөө ирт босоод цайгаа чанаад гамбир хайрна. Өдөр нь хүүхдээ айлдаа харуулаад хүний мод, нүүрс зарж жоохон мөнгө олдог. Тэр мөнгөөрөө өөртөө юу ч авахгүй бүгдийг миний төлөө зарцуулна. Оюутан юм чинь гоё хувуас авч өмс гээд л. Харин би их амархан сэтгэлээр уначихдаг байсан. Бид ийм хэцүү амьдарч байхаар нутагтаа очоод мал дээр гарч амьдаръя ч гэж гомдлоод… Тэгэхэд эхнэр маань үгүй ээ миний хань заавал их сургуулиа төгс, би дээд боловсролтой хүний эхнэр баймаар байна манайхан бүгд хөдөөний малчин тийм болхоор би тэдэндээ нөхрөөрөө гайхуулмаар байна гэж ирээл намайг ятгадаг байж билээ. Тэгэхэд би эхнэрийнхээ зовж олсон мөнгөөр бааранд орж, хөөрхөн охидуудтай зугаацаж ирээд хичээл ихтэй, ядарч байна гээд буруу хараад унтаад өгдөг байсан. Тэгээд ч болоогүй ээмэг,бөгжийг нь ломбарданд тавиулад бүгдийг нь алдчихсан. Бас нэг удаа манай аав мөнгө явуулахад нь би эхнэртээ хэлэлгүй ихэнхийг нь шоудаж үрчихээд, бантахдаа хямдхан ноосон малгай авч өгсийн. Тэр маань учиргүй баярлаад инээгээд байж билээ. Тэр нь одоо ч нүдэнд үзэгдээд энэ юмаа бичиж байхад хоолой минь зангирч байна. Эхнэр маань бүх зүйлээ миний төлөө зориулж байхад би гэдэг амьтан ханалгүй гурав, дөрвөн ч бүсгүйд сэтгэл алдарч эхнэрийнхэ араар тавьж явсан гээд боддоо. Ёстой өөрийгөө бодохоор адгийн шаар юмдаа гэж зүхдэг.  Харин одоо манайх гэж айл боломжийн орлогтой жирийн нэг айл болжээ. Өнгөрсөн жил 3 өрөө байр авсан. Сарын өмнө машин авсан. Одоохондоо банкинд жоохон өртэй байгаач удахгүй төлөөд дуусчихна. Тийм болхоор эхнэртээ сайхан хувцас авч өгөх боломж тэр болгон гарахгүй байна. Тэхдээ би одоо бүх амьдарлаа гэр бүлийнхээ төлөө зориулахаар хатуу шийдсэн. Дахиж хэзээч эхнэрээ хуурахгүй. Харин манай эхнэр жоохон үглээ, ааштай болоод байгаа. Тэр нь их хөөрхөн байдгийн. Намайг хааяа 3-лаа гадуур хоол идэж, кино үзэж байя гэхээр мөнгөө дэмий юманд үрлээ гээд их дургүй. Бас би жоохон нялуун болсон байж магадгүй, эхнэрээ ирэхлүүлмээр санагдаад үнсэхээр, чи чинь үхэх гэж байга юу? Хүн гэнэт өөрчлөгдөөд ирэхээрээ удахгүй үхдэг гэсэн гээл инээд хүргээд байдын хэ хэ.

За за юутай ч бүтэлгүй миний энэ түүхтэй, ижэл төстэй амьдарч яваа залуус байвал оройтоогүй дээр нь алдаагаа ухамсарлаж амьдарлын хань, үрийнхээ ээж болсон монголын сайхан бүсгүйчүүдээ хайрлаж гэр бүлийнхээ халуун дулаан илчинд үүрд жаргаж яваарай гэж ерөөе!

cekc.mn дээр ирсэн захидал

60 Comments

  1. Anonymous says:

    mini hani shan uhalag gem ni jahan ashtai ke ke

  2. otgoo says:

    àç æàðãàë õ¿ñüå

  3. egel says:

    saikhan niitlel bna shd .unshaad setgel gegelzeed neg l goy bna amidralaa uhaarch chadsan zaluu mini chamd amjilt hvsiy .ekhnertee neg goy gentiin beleg bariaach .

  4. !!! says:

    чи хэдэн сар үнэнч байх болдоо?

    завхай залуу.

  5. tseegii says:

    буур сэтгэл ходлоод нулимс унгалааа.эхнэрийг чин оровдчихлооо.гэхдээ одоо чи ухаарсан болхоор сэтгэл мин амарчихлаа.энэ хунийг алдавдаа.чамг омхийроод биэ ээ дийлэхгүй хэвтэж бхд чин чамг халамжилах сайхан ханитай юм бн.энэ л жинхэн хани.би сайхан л эхнэр хани баймаар бн.чи ч сэргэлэн юмааа.кккккк.эрт мэдээд ухаардаг.кккккккк сайн бнаа.

  6. Orxon says:

    ж-мобайн сулжээтэй газар бүрт,гар утасаа модэм болгон ашиглаад нэт д холбогдож болдийншдээ хүмүүсээ. нөтбүүктэй бол бүр амар байдаг юм. тэхдээ ихлээд тохиргоо хийлгэх хэрэгтэй.

  7. Sain says:

    Эхнэрээ улам их хайрлаж яваарай. Монгол эмэгтэйчүүд ийм л шүү дээ. Харамсалтай нь нөхөр маань яваад өгсөн л дөө. Би чиний эхнэр шиг л байсан. Гэхдээ би сургуулиа төгсөөд одоо ажил хийгээд дахин сурч байгаа. Гэр бүлээрээ одоо хааяа сайхан зугаалж бай даа. Мөнгө хэмнэлээ гээд одоо яахав дээ, тийм биз дээ. Аз жаргалтай өдрүүдийг хамтдаа өнгөрөөгөөрэй

  8. beegii says:

    huuy tsolmoon, ser l hogshoon, haana heden ond yamar technologytoi uyd amidarch bgaagaa bodooroi, odoo haa saigui l zoovriin internet bn shdee, computerluugee flash shig ym zalgaal internet…

  9. Tsolmon says:

    Арай өөр олигтойхон юм сэтгэ л дээ.Гэхдээ зохиол бич гээгүй шуу

  10. Tsolmon says:

    Ходооний буудалаас хэзээ нэтэд холбогддог болчихсон юм бэ админ нээрээ зохиол бичих ни хэтэрч байнаа.Ногоодуул ни уярцан уйлж энэ тэр хошин шог болох юмаа

  11. tuya says:

    Minii mongoliin saihan erchuud uhaantai shuu.iim bolohoor ni bi Mongol erchuudeeree baharhdag yum

  12. Gan Erdene says:

    Ийм сайхан ханьтай болох юмсан. Надад уул нь байсан юм. Тэр маань ч болтугай эргээд ирээсэй.

  13. bachai says:

    amidral aa gj…(sanaa aldaw)

  14. hi says:

    аз жаргал хүсье

  15. teemka says:

    сайхан, боловсролтой залуу ханиа хайж байна
    temuulen.sodnom@yahoo.com

  16. Mika says:

    Amssan zowlongoo hed nugalaj jargah tsag ni boljee.

  17. Фаяр says:

    жинкэн бүсгүй хүн гэх гэж байлаа

  18. Фаяр says:

    уяарчлаа сда, жинхэнэ эр хүн

  19. XAXAXA says:

    Нэг ч МУУ дүн тавиулаагүй сэтгэгдэлтэй аятайхан нийтлэл байна лол

  20. hel says:

    îäîî ýõíýðòýý ñàéõàí õóâöàñ àâ÷ ºãºº ìàøèíààñ ºìíº àâ÷ ºãºõ áàéæ äýý

  21. sony says:

    эхнэрийгээ жаахан хөгжүүлж, номын дуу сонсгоорой. амьдралаа, чамайг, хүүхдээ гэсээр байгаад ийм хүмүүс өөрийгөө гаргуунд нь хаячихсан байдаг юм. хүн нэг л амьдрах хорвоо шүү дээ. үзэх ёстой сайн муу бүгдийг болж өгвөл үзэх ёстой. хангалттай тэвчээр гаргаж, хангалттай зүтгэснийх нь төлөө одоо жаргах цаг нь ирсэн байх ёстой шүү залуу минь, танай гэр бүлд аз жаргал хүсье.

  22. taragairag says:

    ta bolon tanai ger buld az jargal huse! ta ih sain hun baina , tegeedch ih zaluu baigaa yum chin odoo ehneree sain hairlaj yavaarai ! amjilt!

  23. bi bol bi says:

    энэ чинь л амьдрал шүү дээ,дараа нь зангаа хувиргав даа залуу минь!
    эхнэр чинь чиний төлөө,амьдралынхаа төлөө их зовлон үзжээ. ийм бүсгүйг хайрлахгүй байж болохгүй,тэр үед авсан бүх хайр халамжаа эргээд зориулах ээлж чинь ирлээ шүү. амжилт,та 3-ын амьдралд аз жаргал хүсье!

  24. Bg says:

    Эхнэр чинь их ухаалаг тэвчээртэй хүн юм.Ухаантай эхнэр эрчүүдийг ингэж засдаг юм гэтэл та нарын өгч байгаа зөвлөгөө нөхөр нь хуурсан бол сал эхнэр нь хуурсан бол сал алдаа гаргасан бол сал сал сал гэсэн л зөвлөгөө өгнө дан амьдрал үзээгүй мэдэхгүй амьдралаас шантрамтгай.Тэсэж тэвчиж уучилж итгэл өгч нэгнийгээ түлхэх биш засаж залж байж л амьдрал сайхан болж үргэлжлэнэ шүү дээ.

  25. Zochin says:

    Их хөөрхөн эвдрээгүй сэтгэлтэй хүн байсан болохоор тэгж байжээ. Эхнэр хүн тийм байх ёстой гэж бодоод л тэгж байж. Аз жаргал хүсье.

  26. Hongoroo says:

    hi zaluu
    unshaad uilchihlaa.genet minii amidral nudnii omno haragddag bn shd.
    ingej uhaarch bgaa chin sn bn.gehdee helsendee hureed unench bgara.
    hun zondoo l helj yaridag,bichdeg.hamgiin gol n tuuniigee bieluuleh l bdg yum shu.ehner huuhdee gomdoolgui ulam shn jargalta amidaraara.

  27. Cleopatra says:

    Маш сайхан түүх байна.Аз жаргал хүсье!

  28. nandin says:

    танай гэр бүлд аз жаргал хүсий эхнэр чинэ унэхээр биширмээр бүсгүй юмаа би танай эхнэрийн оронд байсан бол галзуурсан бгаа

  29. erhemseg says:

    Ene chin l amidral,hamtiin byteel bn daa. Yneheer saihan blaa chinii tyyhiig unshaad…Iim ehner tsoohon bishee olon bgaa zaluusaa! Emegtei hynii nuruun deer tengeriin tal n bdg gj ertnii hyatduud yaridag bsn yum gsn. Tanii ehner yneheer alsiin haraatai hatan uhaantai sain bysgyi yumaa.Ta ahij tyyniigee bitgii gomdoogooroi hyn gants l amidardag yum shyy! Tanai ger byld az jargal hysie! Amidrah saihan shyy!

  30. boloroo says:

    yooy bur uilah shahlaa iim teswertei shan hanitai bdag aztai zaluu wmaa. mongol busguichuud ch uul ni uhaantai shuu.

  31. narantuya says:

    танай гэр бүлд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.эхнэрээр чинь бахархаж байна.чамаар ч бас.

  32. teatime says:

    сайхан нийтлэл бна. уншаад сэтгэл нээх сайханаар инээчлээ. хайр хүрмээр хосууд бнаа. би нөхөртээ болвол сайахн халамжилж чадна гэдэгтээ итгэлтэй бдаг. гэхдээ би гэртээ л суугаад хоол хийж хүүхэд хардаг эхнэр биш, бүхнийг амжуулдаг эхнэр болох болно.

  33. kok says:

    үнэн үү? уншаад одоо ийм эхнэр бдаг юмуу гэж бодлоо ш д. за за аз жаргал хүсье

  34. momoko says:

    ухаарсан ни тун сайн хэрэг . чи тэнэг залуу биш байна гэдэг сайн хэрэг . бусад залуучууд маани энэ залуугаас жишээ аваад амидралаа сайн сайхан авч явах хэрэгтэй шуу аз жаргал хусиэ дэ !

  35. SEM says:

    WOOW,BI CHINI EHNERIG UNEHER HUNDELJ BISHIRCH BNA,CHINI TUUHIG UNSHAD ZURHENDE UILJ BN…ZAILUL HUDUU USSUN YUM UZEEGUI BOLOVSROLGUI JIRIN NEG BUSGUI CH GESEN,YAMAR IH UHAAN,NINJIN SAIHAN SETGEL HUNI TULUU URIGU ZOLIOSOLJ CHADAH AGU IH SETGEL VE,WOOW,MINI HANI YAG CHINI ESREG YM BN,
    CHINI BICHSEN TUUH JIRIN NEG CHINI AMIDRALIN TUHAI TUUH CH GESEN ,CHI MASH OLON ZALUU GER BULD NAIDVAR TURULJ ZUV SIGNAL HURGELEE,NUGU MINI SETGEL DOGDLOD BNA ULGERIN HAAN HUU GARAD IRLEE GEH MET BUZAR EMUUD UNSHASAA BILEE,UUR HUUHNUD BDAG L YM BN,
    …ZAA NAIZ MINI,CHI SAIHAN HANIDA ZORIULAD ZAG GARGAD ZAHIA BICH,YUND BAYARLAJ BAISAN YUGIIN UNELDEG ENE TER GED UURIGU YAMAR AZTAI GEDGE HELEED UNTAJ BAIHAD N ORNIHO N HAJUD TAVICHIH.CHI OROND BOL BOLOMJ L ODVOL BAYARLULAHIG HICHE

  36. Flower says:

    Хүнд бас ухаардаг л юм байна. Харамсалтай нь би ухаарахыг нь хүлээж чадалгүй явуулчихсан…
    Эхнэрээ улам хайрлаж яваарай.

  37. irgen1111 says:

    залуу нас гэдэг тиймл байдаг, одоо ойлгоно гэдэг гайхамшиг шүү,залуу мин=,,,,амжилт хүсэ

  38. Eenee says:

    сайн ба сайхан ба аа ийм гэр бүл олон болог би хайртай бүсгүйгээ үргэлж баяруулж байх болно оо би чамдаа хайртай чангаас чанга тэврэн үнснэ ээ

  39. ura says:

    neeree uiluulah gej bn shv samsaa sharhirch bn shv zaluu mini gehde bi bas anhanda ehnertee tiim hairtai bgaagvi odoo bol bi mash ih hairtai odoo gadaadad ajilj bgaa ehner ohin maani gerte bga gehde bi end barag 2 jil garan bolj bn 1 ch uda araar ni taviagvi bolomj bsan ch ashiglagvi odoo ehner ohin 2toigoo l hamta bmaar bn ene zaluu shig bi bas ehner ohiniihoo tuluu amidarch bn zaluu mini chamd az jargaltai amidral hvsie tsaashdiin amidralin zamd chin saad bvv garag sain saihan bvhniig hvsie hicheegeerei

  40. dulguun says:

    Сайн бн уу? үүнийг уншлаа үнхээр сэтгэл хөдөлж байна,би ч бас чам шиг л явлаа,одоо бид 2 хүүхэдгүйч гэсэн удахгүй болох санаатай бгаа,урд н нэг охинд хууртагдаад маш их шаналж билээ,тэгээд одоо намайг хайрлаж явсан тэр эмэгтэй дээрээ очоод үнхээр сайхан байгаа,эрэгтэй хүн чинь тэгээд сүүлд нь ухаарах юм бна шүү дээ!!! монголын тэр сайхан сэтгэлт эмэгтэйчүүд маш олон болтугай,бугдэнд н аз жаргалийг чин сэтгэлээсээ хүсэе

  41. aagii says:

    jinhene er hvn gej vvniig heldeg baihda.amjilt hvsie!
    2t niitlel yaj oruulah ve,ug n bicheed door n bichseneer 4 vseg hiigeed submit comment daraad oruulsan yuma.orsniig n yaj shalgah ve.hariu setgegdel irsen bol unshih sanaatai haigaad oldohgvi bn.oroogvi yum blov u? helj uguuch!

  42. emu says:

    бүүр уйлуулчихлаа:( ийм бхоороо л эмэгтэй хун чини эх хүн бодгийншдээ! залуу мини хэрвээ би бсан бол би али хэдийн хүн аминий хэрэгт орчихоо биз кк кк,чиний залуу уеийн чини тухайд бол ёстой хэлэх ч муу үг алга…. чи ёстой хосгүй сайхан ханитай юм даа! хайрлаж яваарай ханийгаа… чи одоо л ухамсарлаж бга ч хэдий оройтоогуй бна, чи ч бас тийм муу хүн биш бололтойдог оо…эмэгтэй хун чини хайртай хүндээ л сайхан харагдах гэж гоёдгийн, одоо л бүх юмаа ханидаа зориул…. амжилт , ухаажсан залуу мини:)

  43. angaahai says:

    яамар сайхан юм бэ надад их таалагдлаа танд аз жаргал сайн сайханиг хусие

  44. gok says:

    Танай гэр бүлд аз жаргал хүсье. Олон эрчүүд чам шиг ингэж Эрт ухаараасай!!!!

  45. Bolor says:

    ёооё хүн уйлуулчих юмдаа. за та 2тоо аз жаргал хүсье. чи үнэхээр азтай залуу байна.

  46. Xongorzul says:

    -Saihan hanitai zaluu bainaa aztai yum. Uhaalag tesvertei, unench bas halamjtai
    -Chi ooroo ch gesen uhaantai yum, zaluu nasand iim zuil baih harin olon holduu ni ooriinhoo gemiig oilgodoggui esvel buur oroitson baidag.

  47. Adaa says:

    Амидрал ээрээ олон xээ xуартай баялаг юмаа. Чи ээртээ баярлаж эxнэрээ баярлуулж яваарай.

    – Эxнэрийн чини дайнд айл гэрт тушиг тулгуур болж яваx нэг ни байxад xэл алдан буруу замаар яваx ни ч нилээд шуу дээ.

    – Буx зуйлс ни бэлэн зэлэн байx тусам асуудал байнга уусгэн элдэв юм сэдэж сэтгэж яваx нэг ни ч бна шуу дээ

    – нийгэм ийм ороо бусгаа зэрлэг капиталнзм маягийн зуйл болж байxад амидралийн даваа нугачаад туулан буй мянга мянган цоглог монгол залуус байна шуу

    – xулгай xийж, xын xуураxгуй амидралаа авч яваа олон залуусдаа зориулаад ээрсдийнxээ англи xэлийг дээшлыылээрэй гээд : http://www.englishtips.org (register xiix xeregtei, file tataj avaxad zarimdaa password-toi, ixevchlen englishtips.org gexed OK)-iig xeregleerei

    GOOD LUCK ! Zaluusaa

  48. anonymous says:

    Монгол хүүхнүүд ийм л ухаалаг, эр хүний түшиг тулгуур байгад юм шүү дээ. ийм хүүхнүүд олон шүү, эрчүүдээ гэргий нараа хайрлацгаая!

  49. aankaa says:

    yuni umnu tanai ger buld az jargal husie.ehendee zaluus,er hun bolgon l zaluu tsagtaa iim bdag bhdaa,ehneree huurad l showdaad l,gehdee zarim ni ter uedee amidraldaa aldaad 2 tiishee boldog,harin ta bol tegeegui uhaan gargaad amidralaa ene chigt ni avaad yavj bgaad ni bayarlaj bnaa,tsaashdaa ehneree bitii gomdoogooroi,
    Saihan hair bdag yum shuu oldvol buu ald.

  50. Katy says:

    сайн уу?би чамд баярлаж байнаа,чи хичнээн эхнэрээ хуурсан , муу зуйл хийсэн ч гэсэн одоо ухаараад эхнэрээ хайрлаад явж байгаад чин баярлаж байна,аз жаргалийг хусэж байна

  51. Hanna says:

    Сайн байна.Энэ бүхэн эхнэрийн чинь сайхан сэтгэл, тэсвэр тэвчээрийн хүчээр бий болжээ.Амьдралдаа алддаггуй хүн байдаггүй,алдаагаа засаад ухаарсан хүн бүр илүү жаргалтай амьдардаг юм.Урдны болчимгүй явсан үедээ ганц л удаа гэнэ алдаж эхнэртээ баригдсан бол одооны чинь энэ жаргалтай сайхан амьдрал байхгүй байх байсан.Танай гэр бүлд аз жаргал хүсэе.

  52. nana says:

    zuulun n hatuugaa gedeg ug ene dee! bi odoo bas nuhruu ih hairldag bolood bgaa harahaar hair hureed bdag yum!

  53. Lonsdale says:

    гэр бүл эр хүний ноён нуруу эхнэр хүний тэсвэр тэвчээр дээр тогтдог гэдэг ч үнэн юмуу даа хэхэ

  54. Lonsdale says:

    танай гэр бүлд аз жаргал хүсье

  55. gerel says:

    estoi aztai zaluu l gej helii dee. Iim saihan hani ijil oldohgvi shvv. Gantc oldoh amidralaa saihan awj. saihan amidraarai l gej helie dee

  56. medleg says:

    Уншиж байхдаа чиний эхнэрийг өрөвдөөд уйлах шахлаа. Ямар сайн хүн бэ, одоо үед ийм эхнэр ховор шүү.

  57. monda says:

    энэ хэвээрээ байгаарай да.амжилт

  58. m says:

    Чи ч эхэндээ ёстой мал байжээ, цохиод авмаар. Ухаарсанд чинь баяр хүргье, залуусаа эхнэрээ хайрлаж, баярлуулж, гомдоосон ч уучлал гуйж, бууль хийж сураарай… Тэд дахиж олдохгүй эрдэнэ байдаг юм шүү.

  59. Gyalbaa says:

    Tanii uhaarsan tani saihan hereg baina,amjilt husye, tand bol ger buld tani

  60. women says:

    аз жаргал хүсий ийм бодолтой ухаалаг залуус олон болоосой хайр дааж амидрах гэж сайхан үг байдаг даа залуусаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.