Надад эрчүүдэд хандаж хэлэх үг байна…

2136834ON012_nadam

Сайн уу эрчүүдээ авгай хүүхэд ажил амьдрал чинь сайн биздээ, үнэн сэтгэлээсээ сайн, бүх юм ок гэж хариулах эр ховор л байх. Амьдрал чинь нэг л болж өгөхгүй, заавал нэг асуудал байгаа биздээ. Хоногийн хоолтой юмаа гэхэд тансагийг нь идэж ууж чадахгүй, өмсөх хувцастай юмаа гэхэд чанартай дулаахныг нь өмсөж зүүж чадахгүй, энэ ч сургалтын төлбөр тэрч авгайн төлбөр энэ тэр гээд л… Энэ бүхнийг цохицуулж яваа эрчүүд байгаа л байх… Гэхдээ эрчүүд та нарт хандаж хэлэх үгс надад байна юу вэ гэвэл та нар тв-ийн бүх чатуудийг хараарай бас нэтээр ч явж байгаа чат, зар сурталчилгааг хараарай, танилцах зарыг үзээрэй дандаа, бүр ихэнх нь охидуудаа танилций, уулзий учрий, болзий, шовдая, санхүүгийн туслалцаа үзүүлье, секс хамтрагчаа хайж байна, секс ярьж өгий ивээн тэтгий гэж мөнгөөр далласан уруу татсан гээд яриад бх юм бол дуусахгүй нь. Дандаа охидыг садар самуунд уруу татсан, татаж чангаасан смс байх юм. Энэ бол нэг л жишээ үүний цаагуур юу болдог юм бүү мэд. Өөрсдөө ингэж садарлаж охид хүүхнүүдийг ийм зүйлруу уруудах эхлэлийг нь тавьсан байж одоо цагт онгон охин байхаа больж, үнэнч охин байхаа больж, охид ариун бол түр ариун гэж ярих дуртай хүмүүс та нар. Биеэ үнэлэгчид их байна их байна л гэх юм, та нар доодхоо тэвчээд тэднийг авахаа больчих юм бол тэд нар лав энэ хүйтэнд биеэ худалдах гэж шалдан шахуу зогсохыг хүсэхгүй нь мэдээж.

Яахав дээ амьдралдаа алдаа л биз, архичин нөхөр нь тэжээж чадахгүй, амаа тоссон олон хүүхэдтэй, бас анхны хайр гэж нэг хар юманд хууртагдаад түүндээ хаягдаж эцэггүй хүүхдээс өөр юмгүй  хов хоосон үлдээд аргагүйн эрхэнд бие худалдаж байгаа байх. Ингээд сайн яриад байх юм бол цаад бүх шалтгаан нь эрчүүд та нартай холбоотой байгаа биз. Бас эхнэрээ сексийн ажилд муу дээшээ харж шаалгуулаад л бол оо гэсэн байх юм. Сексдээ тийм сайн юм бол өөрсдөө эхнэрүүддээ зааж өгөөч аягүй бол эхнэрээ хангаж чаддаггүй болоод цаадуул чинь тэгж аашилж байж магадгүй шүү. Өөрсдийгөө нэг дүгнээрэй, дуу алдтал нь тавиулж чаддаггүй юмаа гэхэд халамж хайраа мэдрүүлтэл энхрийлж тэвэрдэг уу та нар, үгүй ш дээ. Өөрсдөө л юм үзээгүй юм шиг тавихаа урьтал болгодог биздээ тээ. Бас болоогүй ээ тийм байж хормойн донтой, нууц амраг гэж ярих дуртай. Тэгээд эхнэр хүүхэддээ арьс өнгөний өвчин авчирч бэлэглээд л, ичээч дээ эрчүүд минь. Чамайг жаргаана, тосонд умбуулж торгонд хөлбөрүүлнэ, чамгүй бол үхнэ хатна гэж аав ээжээс нь энхрий охиныг нь эхнэрээ болгож авчаад архи ууж зовооно, араар нь тавьж тарчлаана, тэгээд бас энэ сайтад байгаа нэг залуугийн сэтгэгдэлд авгайнхаа гоо сайхан хувцас хунарт хамаг байдгаа үрлээ тэд нар дэлгүүр хэсч, гадуур хооллож нөхрийнхөө мөнгийг үрээлээ гэсэн байх юм тэр эрүүл хүн үү?

Энэ чинь та нарийн үүрэг энэ үүргийг аль чулуун зэвсгийн үеэс эрчүүд нь биелүүлж ирсэн юм ш дээ. Анх авж суух даа амалсан үгс чинь биш билүү эхнэрээсээ харамлаад яахнав дээ эсвэл цаанаа нэг нуудгай гэсэн сэгсийсэн юмандаа илүүчлэхгээд байдаг юм байлгүйдээ зайлуул гэж. Бас энд эрчүүдийн үлдээсэн коммент нь миний найз охин онгон байгаагүй л гэх юм. Та нарийг эхнэр чинь зандангаар нь дүгнэж суудаг байсан бол хуримын ордонд ямарч гэрлэлт болохгүй байх байсын. Яахавдээ зайлуул чамтай учирхаас нь өмнө нэг залуу түүнийг чинь хайртай дуртай гэж 360 градус эргүүлээд унтчихаал хаяа биз онгоноо цоолуулсан охидын ихэнхэд нь ийм түүх тохиолдсон байдаг юм за юу залуусаа. Бас нэг эр монгол хүүхнүүдийг европ хүүхнүүдтэй зүйрэлсэн байх юм хэрвээ та нарыг европ эрчүүдтэй зүйрлэвэл хаана нь ч хүрэхгүй зүйрлээд ч яах юм бэ… 30 хүрээгүй байж юун биеэ хөгжүүлэх нь бүү хэл гүзээ сууж өвчин хэлээд л, тэд эхнэрийнхээ араар тавьдаг ч хайр халамжаар дутаадгүй гэсэн шүү за эцэст нь хэлэхэд Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэдэг шиг та нар охид эмэгтэйчүүдийг татаж чангааж садарлахгүй бол бүх юм хэвэндээ орно. Баярлаалаа.

секс.мн дээр ирсэн захидал

58 Comments

  1. Аги says:

    сайхан үнэн л бичсэн байна. Гэхдээ эрэгтэй хүн, байгаль дээрхи бүх эр хүйстэй амьтны төрөлхийн араншин гэж байна даа, аль болох олон эм хүйстнээ өөрийнх болгох гэж зүтгэх, хайрлаж халамжлаад жаргааж тэжээж хэл ам гаргахгүй байж чадаж байгаа бол хэдэн ч эхнэр, амрагтай байсан яадаг юм.

  2. gerel says:

    unen sh dee erchuud oligtoi baidag bol emegtei xun yu gej gazar shagaij amidardag yum erchuud ee gej uxaan suugaach dee

  3. male says:

    eronhiidoo bol neg tal ruuga heterhii tuilshirsan sanagdlaa. er ni tegej yavdag eregtei ch ter emegtei ch ter humuus bgaa l baih. Teglee geed ingej bichij bolohgui gej bodoj bna. Er ni ene deerh bichleguudiig unshaad bhad emegteichuud ni erchuud muu gej bichsen harin erchuud ni ter hun ter emegtei gej bichsen bgaa ni ajiglagdaj bn. Emegteichuud tsoonhoor olonhiig tosooldog torolhiin aranshintai bah gej bodoj bna. unendee mgl eregtei hun buhen arhichin bish emegtei hun bolgon biyee unelegch bish shuu dee tiim bizde manaihaaн

  4. emegtei xun says:

    яг унэн 100% санал нэг байна! чи шүү

  5. Мөөгий says:

    За уншлаа. Би 27 настай. Өдий хүрэх хугацаандаа нэг л зүйлийг ойлгосон. тэр нь юу вэ гэвэл ЭНЭ ЕРТӨНЦИЙН БҮХИЙЛ ЗҮЙЛ 2 ТАЛТАЙ БАЙДАГ юмаа гэсэн туйлийн үнэний хууль. энэ бүсгүй ч тэр, дээрх олон комментууд ч тэр бүгдээрээ л үнэний хувьтай. Ээдээ эрчүүд маань бас алдаа дутагдал ихтэй шүү. гэвч эмэгтэйчүүд ч бас л буруу зүйл ихтэй. тиймээс бүгдээрээ аль болох эв зүйтэй дор дороо хичээх хэрэгтэй. эрчүүдийн залхуурлыг, эмэгтэйчүүдийн бэлэнчлэх сэтгэлгээг арилгачихвал бас л их хэрэг шүү. дээрх бичвэрээс надад нэг л зүйл таалагдсангүй. Монгол эр хүн гэлтгүй Монгол хүн өөрөө маш ховор чанартай хүмүүс юм шүү. тэр харьцуулаад дорд үзээд байгаа шарууд чиньсудалдаг юм шүү дэ. энэ тухай мэдэхгүй хүн бичсэн байх. Эцэст нь хэлхэд хүн өөрөөрөа л дүгнэчих гээд байдаг. энэ бүсгүй сайн сайхан бүхнийг олж хараагүй л байна даа. сайхан амьдарч байгаа хүмүүс зөндөө бий. Аз жаргал гэдэг чинь харьцангуй зүйл шүүдээ. Элбэгдорж ерөнхийлөгчийг малчин болгоод хөдөө аваачих, малчин хүнийг ордонд аваачаад суулгахтай л адил. энэ 2 хоёулаа зовно. өөр өөрсдийнхөө байгаа газар л хүн өөрийнхөө аз жаргалыг олчихсон л байдаг юм. Траншейнд амьдарч байгаа хүн ч бүтэн талх дэлгүүрийн гаднаас олоод тэр өдрөө ямар их аз жаргалтай явах болоо. тэр өдөржингөө л өөрийгөө энэ дэлхийн хамгийн азтай хүний тоонд тооцно шдээ. нэг шил найрканыхаа мөнгийг олоод тасраад хэвтэж байхдаа ч аз жаргалтай байдаг юм. тиймээс хүмүүсийн амьдралыг өөрийнхөөрөө битгий дүгнэж бай гэж хэлмээр байна. чи өөрийнхөө амьдралд эзэн шиг эзэн байж гэмээ нь сайн сайханд хүрнээ. за бүгдэд нь аз жаргал хүсье.

  6. Мөөгий says:

    За уншлаа. Би 27 настай. Өдий хүрэх хугацаандаа нэг л зүйлийг ойлгосон. тэр нь юу вэ гэвэл ЭНЭ ЕРТӨНЦИЙН БҮХИЙЛ ЗҮЙЛ 2 ТАЛТАЙ БАЙДАГ юмаа гэсэн туйлийн үнэний хуйл. энэ бүснүй ч тэр, дээрх олон комментууд ч тэр. Ээдээ эрчүүд маань бас алдаа дутагдал ихтэй шүү. гэвч эмэгтэйчүүдэд бас л буруу зүйл ихтэй. тиймээс бүгдээрээ аль болох эв зүйтэй дор дороо хичээх хэрэгтэй. эрчүүдийн залхуурлыг, эмэгтэйчүүдийн бэлэнчлэх сэтгэлгээг арилгачихвал бас л их хэрэг шүү. дээрх бичвэрээс надад нэг л зүйл таалагдсангүй. Монгол эр хүн гэлтгүй Монгол хүн өөрөө маш ховор чанартай хүмүүс юм шүү. тэр харьцуулаад дорд үзээд байгаа шарууд чиньсудалдаг юм шүү дэ. энэ тухай мэдэхгүй хүн бичсэн байх. Эцэст нь хэлхэд хүн өөрөөрөа л дүгнэчих гээд байдаг. энэ бүсгүй сайн сайхан бүхнийг олж хараагүй л байна даа. сайхан амьдарч байгаа хүмүүс зөндөө бий. Аз жаргал гэдэг чинь харьцангуй зүйл шүүдээ. Элбэгдорж ерөнхийлөгчийг малчин болгоод хөдөө аваачих, малчин хүнийг ордонд аваачаад суулгахтай л адил. энэ 2 хоёулаа зовно. өөр өөрсдийнхөө байгаа газар л хүн өөрийнхөө аз жаргалыг олчихсон л байдаг юм. Траншейнд амьдарч байгаа хүн ч бүтэн талх дэлгүүрийн гаднаас олоод тэр өдрөө ямар их аз жаргалтай явах болоо. тэр өдөржингөө л өөрийгөө энэ дэлхийн хамгийн азтай хүний тоонд тооцно шдээ. нэг шил найрканыхаа мөнгийг олоод тасраад хэвтэж байхдаа ч аз жаргалтай байдаг юм. тиймээс хүмүүсийн амьдралыг өөрийнхөөрөө битгий дүгнэж бай гэж хэлмээр байна. чи өөрийнхөө амьдралд эзэн шиг эзэн байж гэмээ нь сайн сайханд хүрнээ. за бүгдэд нь аз жаргал хүсье.

  7. hi says:

    эмэгтай хүн хэдий явдалтай ч бай ямар ч бай ээж хүн болсоныхоо дараа үрийнхээ төлөө л амьдардаг тэдний өмч юм шиг.Тэдэндээ л өөрийгөө зориулдаг.Харин эр хүн бол үгүй эмэгтэй хүний төлөө л амьдардаг.Хүүхний төлөө амиа тавьдаг.Нэг хүүхэнд дурлачихвал үр хүүхдээ хаяад л явдаг. Эрчүүдэд бол хамгийн нэг номерийн юм хүүхнүүд нэг сэгсгэр юм харчихвал унжуургандаа удирдагдаад дагаад яваад өгнө эхчүүдэд бол хамгийн нэг номерийн юм үр хүүхэд нь. Гэхдээ бүх эрчүүд тийм биш гэж битгий хэлээрэй учир нь бүх эрчүүд тийм. Эхчүүд бурхан эрчүүд чөтгөр.

  8. Uuganaa says:

    Их л ууртай бичсэн болохоос биш үнэн л юм бичсэн бна даа

  9. unen zowlgoo says:

    стооооо унэн юм бн.. оор сайтууд дээр тавимаар ум бн

  10. оогий says:

    Энэ хүүхнүүдийн амнаас гарч байгаа эрчүүдийн талаархи энэ муу бодол үг хэллэг эрчүүдэд хараал болон очиж байна.Чи лав олигтой хүн биш байх.Юмыг яаж л бол яаж тайлбарлаж болдог юм.Уур хүрчихлээ иймэрхүү сөрөг бодол яриа Монгол эрчүүдийн хийморь сүлдийг доройтуулж байна.Амаа мэдэж хуц зэрэмдэг амьтан минь

  11. dream says:

    хахаха гоё шаасан бншдэ

  12. aamaa tat lalruudaa says:

    за тэр эсэргүүцээд байгаа хүмүүс зайлдаа муу танэг юм мэдэхгүй юмнууд угаасаа монголчууд гэм хүлээх дургүйшдээ тийм биздээ одоо дугарж бай лалруудаа муусайн банди нар

  13. hehe says:

    Үнэн л юм бичсэн байна шд та нар яагаад боож үхчих гээд байгаа юм хахаха…. Өөө ингэхэд би эрэгтэй шүү….

  14. deerh setgegdliig uldeegch says:

    БИ ДЭНДҮҮ НЭГ ТАЛААС Н ТӨБИЙЛГЭСЭН НИ УНЭН ГЭХДЭЭ ЭНЭ УДААД САЙН ТАЛИЙ НИ БАС ДУРИДАНАА

  15. buya says:

    За даа тэгээд үнэн нь үнэн худал нь худал л байх шиг байна. Гэхдээ л тэр нэг үг л жоохон тийм юм уу да чулуун зэвсгийн үеээс л эрчүүд нь тэр үүргийг хүлээж одоог хүрчээ гэтэл тэр чулуун зэвсгийн үеийн эрх одоо байхгүй л байна шүү дээ. тэгээд л тэгш эрх жендер гээд баахан юм ярдаг. Тэгүүл яг тэрэн шиг л байя л даа.

  16. Zorigoo ax ni says:

    Сайн залуучууд олон бий.Тэднийг таних амархаан
    Чи өөрөө ямар хүнийг хайж байгаагаа тодорхойл тэгээд олж болох газараа хэд хэдэн хувилбараар тогтоо.Тэгээд өөрөө тэр хүрээнд орж болох боломжыг хай……. Амжилт
    Миний бодлоор сайн залуу гэж:
    -Хүрз байвал барьчихдаг, Хэрэг гарвал сэтгэчихдэг,Хэнтэй ч зөв яричдаг, Сайханы өмнө харц буруугүй ч Сонгосон ханиа бусдаас илүү хайралдаг, Сайн менежер муу няравыг хэлэх байх эцэст хэлхэд:
    Байлдагчыг тордож Генерал болгодог болхоос шууд Генералтай хэзээч суухгүй ээ

  17. d says:

    Çîðèãîî àõàà òà çààâàë õàðèó áè÷ýýðýé. Ок

  18. d says:

    Çîðèãîî àõàà òýð ñàéí çàëóóñ ÷èíü õààíà áàéíàà?????? Íàäàä çààãààä ºãºº÷ýý. Áè îëîõã¿é áàéíà ø äýý. Õààíààñ õàéõ âý?????????

  19. Zorigoo ax ni says:

    За яахав дээ Нэг нь ч гэсэн дотор нь онгойг Угаасаа хүн гэдэг алдаагаа бусдаас хайдаг хойно.Уг нь зөв юм их байнаа.Гэхдээ сайн залуучууд зөндөө л байна,Тэдэнтэй уулзах газараа олохгүй юм энэ охидууд.Хаана явна тэнд чинь л нөгөө этгээдүүд байна шүү дээ.Явах газараа зөв сонголдоо аль аль нь

  20. Stupped says:

    яасан завтай хумуус бэ? хэхэхэхэх. сайн арцалд. гээндээ ч гоондоо ч бий. 50 анд 50%-ийн буруу.

  21. Uulenka says:

    Buh erchuud tim bish bhao,minii nz zaluu lav iim bish hun bolgon adilhan bish shude

  22. sonin yumaa says:

    яг зөв бичсэн байна. тв чатуудыг харахаар бүгд эрчүүд байдаг юм байна лээ. монгол эрчүүд үнэхээр үнэгүйдэж байгаа, энэ бол үнэн. сайхан боловсролтой бүсгүйчүүд, сайхан ч хүүхнүүд ихэнх нь нөхөргүй. монгол эрчүүд хүсэн хүлээсэн залуу нь биш байгаа юм л даа. үнэхээр царай зүсээр ч тэр, боловсролоор ч тэр, ухаанаар ч тэр монгол эрчүүд монгол бүсгүйчүүдээс хол ард үлдсэн. энэ бол үнэн.

  23. narantuya says:

    ер нь манайхан дээдэх доодохгүй бөгс бөөрөөр хэтэрхий занималдаад бусад чухал зүйлүүдээ арагшаа тавиад бгаа юм шиг санагддаг.аргагүй ч юм уу.дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь яадаг гэдэг билээ.хов хоосон, ямарч мэдлэг бхгүй хэдэн тэнэг юмаар удирдуулаад, нөгөө тэнэгүүд нь ард түмний мөнгийг идэж идэж гэнэт баяжхаараа юу хийж яахаа мэдэхгүй баахан хүүхэндээд л, нэг их худлаа мэдэмхийрсэн тэнэгүүд.

  24. Undraa says:

    Za bi ehni heden commentiig unshaad l busdiig ni orhichihloo. hehe.

    Ene asuudliig medeej 2 talaas ni avch heleltseh ni zuitei gej bodoj baina. Medeej biyee unelj baigaa huuhnuud baihgui baisan bol humuus ter TV station ruu msg bichihgui. Aa gehdee erchuud ni tedniig tegej ih “heregledeggui” baisan bol tiim ih emegteichuud biyee unelj yavah ni bas yuu l bol. Nadad NN iin helsen neg oguulber ih taalagdlaa. Бүсгүйчүүдэд бас гэм байна эхнэртэйг нь мэдсээр байж, аальгүйтэж урдуур хойгуур нь гүйгээд байдаг, зарим нэг нь хуримын маргааш нь ярих юм, чамайг ингээд хүнтэй суугаад хүүхэдтэй болчино гэж бодсонгүй 2 уулаа уулзая унтая гэнэ

    Ene bol odoo yud ih unen bolson yum shig sanagdlaa. Mongoliin emegteichuud medeej hetsuu baigaa ni unen. Tegehdee ter humuust tuslaj baigaa humuusiig bi neeh ih sonsohgui l baina. Ter ih Mongoliin bayan humuus ter ih mongooroo yuugaa hiideg yum boloo.

    Minii bodoj baigaagaar, ene biyee unelsen, hen tedniig hudaldaj avsan tuhaig bid nar yariltsah bish harina yaaj uuniig zogsooh, yaaj Mongoliin baigaa baidliig ni oorchloh arga hemjee avch bugdeeree yariltsah ni zuitei gej bodoj baina.

    Shal oor sedev deer sonin yum yarisan mini uuchlaarai.

  25. narantuya says:

    манайхаан! юундаа бухимдацгаагаад бгаа юм бэ.яг үнэн л юм бичсэн бна.гээндээ ч гоондоо ч бгаа.эмэгтэйчүүд маань замбараатай бвал завхайрал аяндаа л багасах биз.эрчүүд маань хажуудахаа тийм зам руу түлхэхгүйг л хичээгээч дээ.европ эрчүүд ихэнх нь гэр бүлийн амьдралаа эрхэмлэдэг санагдсан.олны дунд манайхан шиг нь бдаг л бх.ер нь манай маш олон эрчүүд эхнэрээрээ тэжээлгэдэг.тэгээд бас дарамталчихнаа дуракууд чинь.зарим нь ч дэндүү аймшигтай.

  26. bi bol bi says:

    эрчүүдээ нийтээр нь муулж доромжлохоо больцгоовол яасан юм бэ дээ,аав чинь ч бас эр хүн биз дээ. эр хүнгүйгээр та энэ хорвоод мэндлэхгүй л байсан,төрөлхийн занг нь одоо яалтай ч билээ. таны аав ч бас залуу даа эхнэрээ сугадаад гадуур нүдээ аниад явдаггүй л байсан байх.

  27. Mongol ZALUU says:

    Дээр нэг нь хэлсэн бна хаа ч адилхан гэж. Би өчигдөр нэг радио сонслоо. Нөхөр нь казино тоглоод алга болдог, хүүхэнтэй байж байгаад баригдсан гээд л хүүхнүүд радио руу залгаад ярьж бна лээ. Эхлээд энд ирж амьдарч үзээд дараа нь сайхан муухайг нь ярьсан нь дээр байхаа.

  28. hi says:

    бүх эрчүүд тийм бишээ.хэт өрөөсгөл бодоод байгаа юм бишүү

  29. jelo says:

    НЭЭРЭЭ ҮНЭН Ш ДЭЭ ЯААГ ҮНЭН ЮС ХЭЛЖ БАЙНА УГААСА ЭРЧҮҮД БОЛ ТЭГЭЭД Л НОВШ БАЙДАГИЙН БАЙНА ЛЭЭ

  30. Unshigch says:

    Eniig zohiogch emegteinheer bol buh yumand erchuud buruutai baidag deerees ni emegtei hunii buh heregtseeg eregtei hun gargaj, hichneen ch zarlagadaj baisan durguitslee ilerhiileh erhgui yum baina l daa. Hun unshaad ingej l oilgogdhoor yum bichij

  31. AGA says:

    Бас чи наад үгээ өөрийгөө тойрон хүрээлсэн арчаагүй эрчүүддээл хэл за юу.Битгий сайтаар шалчига шалчига гээд тулга тойрсон нөхөртөйгөө хийдэг авгайн хэрүүлээ хийгээд бай.

  32. AGA says:

    Энэ сайт ер нь хэн нэгэнд хаягдаж ,азгүй амьдрал туулсан хэн нэгний хар энергээ үлдээж олон талтай асуудал дээр сэтгэгдэл нэртэйгээр хэрүүл дэгдээдэг сайт болж дээ хөөрхийс.амьдрал гэдэг чинь олон талтай байна, алдаж яваа нэг нь байхад онож байгаа нь бүр их байгаа.Битгий өөрийнхөө бяцхан тархиар эр хүн болгоныг муул.Дээрээс нь энэ сайтныхаа нэрийг ЗОВЛОН.МН юмуу ХЭРҮҮЛ.МН гэж соливол таархаар болждээ хөөрхий.

  33. sony says:

    энэ дүнхүү хүүхэнтэй санал нэг байгаа эрчүүд нь хатуу сахил хүртсэн лам болоод, эмэгтэйчүүд нь гэлэнмаа болцгоовол таарна. харин үлдсэн хэсэг хүмүүс нь буюу аливаа юмыг наанатай цаанатай ойлгодогууд нь хүний жам ёсоор сайнтай муутай, сайхантай муухайтай, жаргалтай зовлонтой, хартай цагаантайгаа амьдарцгааяөө аан. амьдрах сайхан шүү хүмүүсээ. эргэн тойрноосоо аз жаргалыг олж, эргэн тойрондоо баяр баясгаланг бэлэглэж амьдарцгаая.

  34. Munguu says:

    Ерөнхий дөө бол үнэний хувьтай. Гэхдээ тэр дунд сайхан Монгол эрчүүд ч бас бий. Харамсалтай нь гэхдээ тун цөөхөн. Хамгийн их дэмжиж байгаа юм нь архи дарсанд их дурладаг мөн амрагаа хангаж чадахгүй байж лут хүн шиг өөр хүүхэн рүү илүү харж билүү долоодог. Янхан манхан бол харин гээндээ ч бий гоондоо ч бий дээ.

  35. mongol er says:

    MYOHPT санал нэг байна арай хэтэрнээ хэтэрхий нэг талаас харцан эр хүнийг үзэн яадсан юм болцон байна ш дээ

  36. MUUGII says:

    энэ бол зугээр л нэг садар эмийн өчүүхэн бодлоор бичсэн зуйл байна, хэлэх үг үнэндээ олдохгүй байна, манай салсан эхнэр гэргий хүний журам юу ч мэдэхгүй хэрнээ яг ингэж тэнэгтдэг юм. бие биенээ ойлгоод сайхан амидарч яваа гэр бул зөндөө байгаа

  37. Фаяр says:

    Хэхэ та нар европ нтрт очиж амьдарч үзсэн юм уу, үзчээд ингэж бичсэн бол хамаа алга. Кино сэтгүүл дээрээс үзсэн зүйлээ битгий ярьцгаагаад бай, европ залуус яадаг яадаг гэнэвээ, Ямарч улс нийгэмд бидэнд байдаг шиг асуудал байсаар ирсэн, цаашид байх ч болно. Нэмж хэлхэд тэр европод чинь гэр бүл салалт өндөр байдаг юм шдээ. Бас эмэгтэйчүүд нь эрчүүдтэйгээ эрх тэгш эрх үүрэг эдэлдэг. Харин монголд болхоор хүүхнүүд маань үүргээ биелүүлж чадахгүй байж европын сайхан эрхээ эдлэх гээд байх юм. Даварцан юм

  38. Фаяр says:

    Надад энэ нийтлэл гарчигнаасаа эхсүүлээд ер таалагдсангүй. Чи жирийн нэг хуучинсаг үзэлтэй, хилийн дээс алхаж үзээгүй хүн байна. Тэд бүгд л ингэж дэндүү туйлширч ярьдаг юм, яг чам шиг. Үүнтэй ижилхэн сэтгэх эрчүүд ч олон бий, энэ бүгд та нарын буруу биш, энэ бол угаасаа монгол улсын маань сэтгэлгээний ядууралтай холбоотой зүйл.

  39. zuv says:

    ер нь үнэн л хэлсэн байна, хаа очиж тэр европ залуус чинь нэг хариуцлага хүлээгээд гэрлэхээрээ үүргээ ухамсарлана гэдэг нь жигтэйхэн шүү.

  40. MҮОНТ-т says:

    Хахахах эрэлт байхгүй бол нийлүүлэлт байдаггүй болохоос, нийлүүлэлт байвал эрэлт заавал байна гэж сонсоогүй юм байна. хахахх тэнэг гар байна даа хэхэх

  41. Ani says:

    Үнэн үнэн. гxдээ бас зарим Оxидууд ч дэндүү болсон байна лээ. Монгол Бүсгүйн Цэвэр Ичимтгий Ааль xааxна явна даа. эсвэл Нийгэм н ийм ороо бусгаа ядуу буурай бгаа болxоор Xүмүүсийн сэтгэxүй дагаад xямраад бгаа биздээ. 76 Тэнэг Уxна. Улс маани xөгжиxөөр элдэв Гаж буруу Үзэгдэл аяндаа Гайгүй болоx байx гж найджина,

  42. Xongorzul says:

    Geendee ch bii goondoo ch bii baih.
    -Odoo ch teged huuchinii 100-n jiliin omnoh shig baina gej yu baih ve tsag oor bolj baina.
    -Etseg eh ni salsan togtvorgui ger buld osson zaluus ihenh ni togtvorgui l baidag yum.

    -Ger buliin uureg roli-g sain oilguulah uhagdahuun ogoh heregtei baih.

    -Za tegeed 1 bie garuud ni l chat mat haa durtaigaasaa negnee erej l taaraa da

  43. NN says:

    сайхан үнэн л бичсэн байна. Гэхдээ эрэгтэй хүн, байгаль дээрхи бүх эр хүйстэй амьтны төрөлхийн араншин гэж байна даа, аль болох олон эм хүйстнээ өөрийнх болгох гэж зүтгэх, хайрлаж халамжлаад жаргааж тэжээж хэл ам гаргахгүй байж чадаж байгаа бол хэдэн ч эхнэр, амрагтай байсан яадаг юм.
    Чадахгүй байж хүний охин үрийг зовоож тарчлааж байгаа бол нэг ч хэрэггүй, лам болсон дээр.
    Бүсгүйчүүдэд бас гэм байна эхнэртэйг нь мэдсээр байж, аальгүйтэж урдуур хойгуур нь гүйгээд байдаг, зарим нэг нь хуримын маргааш нь ярих юм, чамайг ингээд хүнтэй суугаад хүүхэдтэй болчино гэж бодсонгүй 2 уулаа уулзая унтая гэнэ. Ганц бие нэгээрээ байхдаа өөрийнх нь араас хангалттай гүйж байхад тэгээгүй байж өөр хэн нэгнийг сонгосны дараа араас эргэж нэхэл дагуул болно. Ер нь эхнэргүй ганц бие залуус байхад заавал эхнэртэй хэн нэгнийг сонирхоно, энэ лав зүгээр сэтгэхүй биш байхаа

  44. busgui negen says:

    МҮӨНРТ -тэй санал нэг бна,одоони охид бусгуйчууд бас оорсдоо их садар болсон.хэдэн төгрөг хархаараа юу ч хийхээс ч буцахгуй хүүхнүүд цаана чинэ их болж.хуний нохрийг юу болоогуй юум шиг булаадаг ни ч олон болж.гэхдээ энэ дээр бичсэн их таалагдлаа.эрчүүд дандаа хувиа хичээж үүргээсээ зайлшийдэг.үүнийг уншааад нэгийг ойлгоосой

  45. Man says:

    Çà ÿàõàâ îäîîíû ýð÷¿¿ä ìóóãààðàà äóóäóóëñààð äóóñàæ ãýæ áîäú¸. Õàðèí äàðàà÷èéí ýð÷¿¿äèéí çàëãàìæ õàëàà áîëñîí áàíäè íàðûã á¿ð îäîîíîîñ áàãààñ íü çºâ õ¿ì¿¿æ¿¿ëýõ õýðýãòýé. Ýð÷¿¿äýý ìóó÷èëæ äàéðààä áàéãàà ýýæ íàð ýíý ¿éë õýðýãò õàíöóé øàìëàí îðîõ áàéõ ãýäýãò íàéäàæ áàéíà. Ýðýãòýé õ¿¿õýä ýýæäýý èë¿¿ äîòíî áàéäàã ãýäýã.

  46. emu says:

    хулээн зовшоорч бн аа …. би ч бас яг энэ шинж чанартай очноон хумуусийг мэднэ шүү…дийлэнх ни тиймэрхүү бна аа гэдгэ бол эрчүүдийг хэлээд огч бга юм даа….оодгуй хун дурстэй , эрчүүд хогоороо доо….

  47. kkk says:

    ззз гэнэ тэр з гуай! та оороо нохортоо хаягдсан янханий хуухэд бна даа….. бж бгааг ни будуулэг амитан бэ! энэ сайтаас зайлж үз! энд чини хумуус зовлон жаргалаа хуваалцаж , сэтгэлийн дэм авах гэж ордгийн за , балай вэ?

  48. MYOHPT says:

    Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ гэснээс… Нээрээ янханууд байгаагүй бол эрчүүд юу гэж авах вэ, ккк.
    Энэ нийтлэлээс авах ч юм их байна, хаях ч юм их байна. Ерөнхийдөө хамаг буруу эрчүүдийнх гэсэн л юм бичсэн байна. Энэ нь жоохон таалагдсангүй. Янханууд гарч зогсоод тэд нарыг авсан хүн нь буруудаж байгаа юм бол чатруу мэссеж бичсэн эрчүүд буруутай юу? Тэр чатыг уншаад салбаганаж гүйсэн охидууд буруутай юу?
    Одоогийн эрчүүдийн хамгийн буруу зүйл бол архи дарс уух, шоу цэнгээний газраар хэсэх.
    Ер нь тэгээд эрчүүд, эмэгтэйчүүд гэж хуваагдах хэрэггүй юм байгаа шүү дээ. Хэн хэн нь бодож үзэх хэрэгтэй.

  49. urna says:

    үнэний хувь байнаа байна

  50. anhiluun says:

    үнэн шдээ муусайн эрчүүдийг яг үнэнээр нь хэлжээ тэнэг эрчүүд үнэн үг сонсоод шээс нь гоожихоо шахах юмаа даа хөөрхийс!

  51. zzz says:

    Нөхөртөө хаягдсан янханы үг

  52. Хүн хүнээр дутдаг юм says:

    Тхх. Би эрэгтэй ч гэсэн зөв гэж үзэж байна. Тэхдээ л сайхан нэгний өмнө үгүй хэлж чадахгүй зан надад ч бас байгаа. Аль аль нь 2 талтай. Угаасаа төрөлх араншин нь тэр юм болохоор ингэж уурлах шаардлага чамд байхгүй байх өө. Зүгээр л ганц олдох амьдралаа сэтгэл хангалуун nice өнгөрөөе.

  53. HAHA says:

    ЗОВ Л УМ БИЗ\

  54. bombooloi says:

    бүх зүйл 2 талтай гэж яаж ухамсарлах нь танаас шалтгаалнааа…

  55. Huurhunuu says:

    хахаха, яагаа вэ хөгшөөн, нилээн бухимдаж дээ.

  56. halloo says:

    Үнэний хувьтай нь ч байна, үгүй нь ч бас байх шиг л байна…

  57. bi bol bi says:

    пээх,бүхэл бүтэн тууж бичсэн байх шив,шууд залхуу хүрэв. ямар их нуршаа вэ.

  58. bisexddurtai says:

    За ашгүй дээ нэг хүний уур гарч дотор нь онгойж байгаа байх. Одоо нөгөө аймар гарууд нь шууд өөр дээрээ тусгаад хэрүүл хийгээ явчина даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.