Hi all. Би эхнэр 2 хүүхдийн хамт жирийн сайхан л амьдарч байна. Бид 2 суугаад 16 жил хамт амьдарч байна. Би 38 жил огт архи тамхи хэрэглээгүй амьдарч байна. Миний эхнэр надтай суухдаа баяр ёслолын үер л бага зэрэг уудаг байсан чинь одоо сүүлийн 1 жил архи тамхи 2-г хоол хүнс шиг л хэрэглэдэг болчихсон. Би хувиараа бизнес эрхэлдэг, эхнэр маань онц хийсэн зүйлгүй өдрийг өнгөрөөнө. Миний бодлоор би эхнэрийгээ элдэв юмаар нэг их дутаалгүй өдийг хүрсэн гэж боддог. Гэтэл сүүлийн үед архийг тасралтгүй уух боллоо. Би их олон аргаар архинаас гаргах гэж оролдоод нэг л үр дүн муутай байна. Та бүхэн архинаас гаргадаг арга байвал хэлж өгч туслаач.
cekc.mn дээр ирсэн захидал
33 Comments
Yamr mundag nuhur we turuunii unshsan arhinii tuuh blhoor ehneruud nuhruu arhinaas gargah tuhai bsan tgsen end esregeeree bn kkkk iim shan nuhurtei bj arhinii hamaaraltai bolj bgaag bodhod jargal n dendsen em bndaa. Colme geed arhinii esreg beldmel bdgiin teriig uulgaad vz arhi vnertenguud dotor n muuhairaad amsah ch gui tgd ajil hiilge
оороо ажил ажил гээд гэртээ оройхон ирдэг уу миний бодлоор бол халамж дутсанийх л гэж бодож байна даа
Эхнэр чинь ажил хийдэггүй юм шиг байна. Ажилд ороод хамт олонтой болчвол архи уухгүй шдээ. хүн чинь ганцаардаад өөрийгөө сатааруулах гэж тийм юм хийж байгаан
үзүүлэх хэрэгтэйдээ
niigmees tasarsan bdal,gantsaardal,setgel gutral…..yu ch hiihgui bh iim l hetsuu bdag ..bi ene zovlong biyeree amsaj bnadaaa…..ymar hetsuu geech…..
Эхнэрээ эрыыл байх уд ни чи уугаад ямар хэцүүг ни мэдрүүлбэл нэмэр болох болуу. Би эрдөө амсдаггыи нохор хааяа ууна. ойлгож байна аа. Эмэгтэй хун ууна гэж сонин умаа. Удам угсаа их нолоолно доо. Болохгуй бол мэргэжлийн тусламж хэрэгтэй дээ.
одоо үеийн хүүхнүүд уудаг болсон чи эхнэрээ битгий буруутагаа энэ бол орчин үеийн залуусийн сэтгэглээ. би гадаадийн олон оронд явж байлаа эхнэрүүд нь архи ууна энэ бол жирийн нэг л үзэгдэл. манай монголчууд л нээх л сүрхий юм бодоод байдаг болхоос биш хаяа нэг уухийг нь хүлээн зөвсөөрч бай. энэ бол жинхэнэ амьдрал шүү. амьдрал гэж ийм л байдаг юм. хэзээ ч санаснаар болохгүй гэж хүн амьдралаа өөрчлөх биш цохицож амьдрах л хэрэгтэй.
ажилд оруул.гэхдээ үйлчилгээний газарт битгий оруулаарай.тэнд дандаа архичин эмэгтэйчүүд бдаг.төсвийн байгууллагад эсвэл өөрийнхөө ажилд дагуулаад яв.эмэгтэй хүн архи уух нь байтугай амсдаг ч байх ёсгүй.анхнаас нь яах гэж өөгшүүлсэн юм.манай нөхөр боловсон архичидийн тоонд ордог байлаа.гэрт найз нөхөд нь байнга ирж архидана.би нэг ч удаа тэдэнтэй нэг ширээнд сууж байгаагүй.бас муухай ч аашилж байгаагүй.бид 10 жил хамт амьдарч байна.архичин найзууд нь ирэх нь цөөрсөөр одоо бараг ирэхээ больсон.нөхөрч бараг уухаа больсон.хааяа аргагүй шалтгаантай үед уудаг.
Ууx шалтаг шалтгаан бна даа. Удамд н арxи уудаг Xүн байсан бол Тэрийгээ дагаж байгаан гэж xэлсэн Xумуусийн Үг оргүй биш шүү. Миний бодлоор бол эxлээд Яг юунаас болоод уугаад байгааг н тодруулаx xэрэгтэй байx, тэгэд Тэр шалтгаанд н таарсан Эмчилгээ xийгэрэй. Жишээ н уйдаад Арxи уугад байгаа бол Ажилд оруулаx, Найзууд н уруу татаад байгаа бол Тэд нараас н xолдуулаx гэx мэт. Эртxэн арга xэмжээ авкуу бол Эмэгтэй Xүн Эрэгтэй Xүнээс ч дор гэдийн байн лээ.
шалтгаан бга бх л даа, гэхдээ хүн алкохолик юманд амтшихаараа бүүр л их хэрэглэдэг гээ биз дээ… дээр хумуусийн хэлсэнчлэн ярилцаад үз лдээ … тэр дуртай юмийг ни омно ни тавиад , яг яаж аашилж бгааг ни ! хэрэв архиа хараад салганах ч юмуу/, довчигноод л бх суух газаргуй болж бгаа юм шиг анзаарагдвал , ёстой эмчилгээнд л явуулах бх даа….ийм л санаа бна даа ах мини, сэтгэлээр битгий унаарай , тайван уужуу бодож үзээрэй … за амжилт
Хөгшин минь эхнэрээ завгүй болго, хүссэн ажлыг нь хийлгэ. завтай зайтай, бэлэн амьдралтай хүн архи, тамхинд оролгүй дээ. Эр хүн гээд л дутаахгүй гээд л өөрөө хонь мал шиг ажиллаад эхнэр нь хийх юмгүй мөнгийг үрээд байна гэдэг эхнэрээ эвдэхийн цондон, чамд бас буруу байна шүү. Архинаа гаргах гэж биш архинд орсон шалтгааныг нь олж тэр шалтгаантай нь тэмжэх хэрэгтэйв Миний ойлгосноор танай хүн завтай зайтаадаа л архинд орж гэж бодлоо.
жирэмсэн бологчих гэдэг санаа ч маш зов бна эх хун хуухдийнхээ толоо хэтсээч уухгуйээ амжилт
аав ни архи уудаг бол гаргахад маш хэцүү дээ. Эмчилгээ л хийлгэсээс оор арга байхгыи болуу.
удам дагадаг ум шуу.
наркологийн төвд хэвтүүлж эмчилгээ хийлгэхгүй юу. тэгээд Колме гээд эм байгаа Испани улсын нэг эмийг үйлдвэрийн эм тэр архинаас сайн гаргдаг гэсэн энэ эмийг Монгол улсын бүртгэлд байхгүй гэхдээ ОХУ-аас хүнд захиж авчруулдаг юм байна лээ наркологийн төвийн эмч нарт бол байгаа тэд нар хувиараа зардаг байх. гэхдээ сайн эм шүү милээн үнэтэй.
ter arhiig dagaad zavhairal baigaa ah huu. hatuu ch gesen unen ug shuu, sain anzaarch baihgui bol ene rendhiin uvchin chireed ireh vii dee, emegtei arhind orhooroo garah magadlal erchuudees baga bdg gej sonsson, arhi tamhi yer ni uhamsriin l asuudal shuudee, hussendee l uuj bgaa huniig yaltai ch bilee.
Өө бас нээрээ нэг арга зааж өгөх гэж байсан мартчихаж. Манай нэг найз байдаг юмаа, чамтай сацуу 38-тай бас л амьдрал нь сайхан тэгширсэн, 2 хүүхэдтэй, сайхан гэр олон ажил төрөлтэй, даанч эхнэр нь уугаад ерөөсөө болдоггүй. Уг нь ч эхнэр нь бас сайхан ажилтай, сайхан хүүхэн л дээ. Хамт олон, найз нөхөд гээд уруу татах юм мундахгүй байсийм шиг байна лээ. Тээд нөгөөх чинь нэг хэсэг сална гээд баахан гүйсээн, бас эмчилгээ энээ тэрээ гээд л эхнэртэйгээ хүртэл ярилцаад л, орой ажлаас нь шууд аваад их л арга хэмжээ аваад үр дүнд хүрдэггүй байсан. Гэтэл эцсийн арга гээд эхнэрээ жирэмсэн болгочихсон шдээ. Хэхэ. Одоо эхнэр нь хөл хүндтэй, тэднийх 3 дахь хүүхдээ хүлээж байгаа. Эмэгтэй хүн чинь үрийнхээ л төлөө гэдэг юм болохоор уухаа шууд больсон шдээ. Хүн сонсоход инээж хүрч болох ч тэр үед би найзыгаа ухаантай байна гэж бодож байсан, одооч эндүүрээгүй байна. Гэр бүл, хайр сэтгэл, үр хүүхэд, олон жил зүтгэж босгосон амьдрал гээд бүх юмаа аварсан гэж боддогийн. Тийм болохоор чи эхнэрээ хөл хүндтэй болгочихоо. Тэээд л амьдарл чинь урьдын адил нам тайван сайхан байна гэж болож байна.
Одоо хүүхнүүд нэг үеээ бодоход их уудаг болсоныг анзаарч байгаа биз дээ. Уг нь яг сайхан амьдрал чинь тэгширч яваа нас юм. Жаргал нь ихдээд ууж байгаа болов уу гэж бодож байна. Чи өөрөө гэр бүлээ юугаар ч дутаахгүй байгаа гэсэн байна шдээ, тэгээд л эхнэрт чинь санаа зовох зүйлгүй болчихжээ. Бүх юм нь бэлэн, гэр бүл нь элэг бүтэн, нөхөр нь өөрт нь хайртай, эрхлүүлнэ, тэгээд өөр эмэгтэй хүнд юу хэрэгтэийн. Хийх ажилгүй, санаа зовох юмгүй болохоор шулуухан хэлэхэд эхнэр чинь даварч байна. Уруу татаад байгаа найз хүүхнүүд байгаа даа, чи сайн ажиглаарай. Эмэгтэй хүн бор дарсанд нэг дурлахаараа эргэж гарах гэж их зовдог, бараг засардаггүй гэж хууцуул ярьж байдаг даа. Их л бодлоготой алхамуудыг хийх цаг болсон байна даа залуу минь.
1.хүний амидрал ийм л сонин байдаг юум даа нөхөр уухгуй бол эхнэр заавал ууна [элдэв хангайн харшлах өвчингүй бол шүү дээ]нөхөр уух уйм бол эхнэр хэзээч уухгуй
2.чи өөрөө хүнийг хийх ажилгүй ийм олон жил байлгачаад өөр юу нд оруулах гэсэн хулхи вэ
3.өөрт н чадах юумаар н жижигхэн хувйин юу м нээгээд өгчихөөч тэгээд асуудал ок …… чамд духан дундуур чини 1няслаад сануулчий хүнийг ингэж ажил хийлгэхгүй хамт олонгүй байлгаж байж яаж чаддаг байнаа чамд уур хүрч байна …энэ хүүхэн 16 жил[хүрэн модоор хийсэн тансаг гяндан]д ажилгуй хамт олонгуй зовж байсан бна чи мэлэн хойлог уур хүрээд юум ч бичиж болохгуй юум
өнгөрчээ,шууд сал, хая
та өөрөө нэг өдөр хаmt uuchih. tegeed yamar hetsuu bgaa talaaraa yariltsaad uzvel tsaad chih yah bol
bi bodohdoo tanii ehner chin ih zawtai bolohooroo l uugaad jargaltai bolohooroo l tegeed bgaa wm shuu. bi bas tegej baisiin nom erdem suraad arai uhaan suugaad ehelsen chin uuhaa bolison uumaar sanagddagaa bolison Er ni bol ta surguulid surgadag ch wm uu? jaahan zawgui bailgah ajil hiilgee uurlaad muudaltsaad bol bolihgui ee. bi bolisoniihoo daraa bodoj bhad zawtai jargaltaidaa l uugaad bdag bsan wm bna lee shu
залуу нас ч гэж дээ 38 гэдэг чинь бас л сайхан нас биздээ айн? хэхэ
өө бас эхнэртэйгээ хааяа орой үдэш гарч цагийг зугаатай өнгөрөөж хааяадаа залуу насаа дурсаж байгаач
хамгийн хэцүү зүйл чинь юу ч хийхгүй байх гэдгийг мэдэж байна уу? юу ч хийхгүй байгаа болхоор түүнд үүнээс өөр хийх олигтой зүйл байхгүй. хэн ч ийм байдалд хүрдэг юм даа. хамт олон найз нөхөд, ажил төрөл эхнэрт чинь хэрэгтэй. Элдэв шинэ зүйлд суралцуул, шинэ хоол хийх, зураг зурах нтр гээд зөндөө л зүйл байна шүү дээ.
Элдэв эмчилгээ гэдэг бол түр зуурийн өвчин намдаах эмтэй л адил. би юу гэх гээд бна вэ гэвэл элдэв сайн эмчилгээ хийлгэлээ гээд үр дүн муутай. тиймээс сайн эмчилгээ хийлгээд дараа ни орчин нөхцөлийг ни соли. хичнээн эмчилгээ хийлгэлээ ч хуучин орчиндоо бгаа байвал яг л буцаад хэвэндээ орно. чи бизнэс эрхэлдэг гэлээ. тэгвэл хажуудаа аваад ажил төрөл хийлгээд хамд явж бай. уух татах нөхцөлнийг ни бүү гарга.
эмчилгээнд явуулаад үз болохгүй бол гэрийхээ санхүүг өөрөө бариад эхнэртээ мөнгө төгрөг битгий өг нэмж хэлэхэд эхнэрээ ажилд оруул завгүй байлга . бага эрхлүүл
эмэгтэй хүн архинд орхоороо эрэгтэй хүнээс илүү донтдог гэсэн. эртхэн эмчлүүлээд арга хэмжээ авахгүй бол болохгүй байхаа
Ajil turul hiihgui gertee bhaar chini hun galzuurna biz de. Hichneen hangaluun baisan ch hun humuustei haritsaj niigmiin orchind oroh yostoi. Niigem huniig uuru humuujuulne shde. Ajiliin huuhnuudiiin biee avch yava baidal ehnert chini nuluuluud zogsohgui uuh idehe zohitsuulj surna shde. Ajil hiilgeechee.Ene zarim neg erchuudiin ehnere gertee huhdee harad bai bi chamaig yugaar ch dutaahgui gedeg bol neg yosondoo ter huniig aimar gantsaarduulj bgaa baihgui yu.
та эрүүл мэндэд ни л санаа зовниж байгаагаас биш эхнэр тани уухаараа элдэв гаж ааш аяггуй бол яхав дээ.тэгээд ч одий насалчихсан та ханитайгаа сайхан тавиж уугаад л жаргал биш гэжүү. тамшаал хэрэглэсэн хор эм болох биз дээ. хамтдаа жаргаж уу ах мини хэ хэ хэ
зүгээр л даварсан эхнэр байна. гэхдээ ямар нэг юманд заавал шалтгаан байдаг. сайн ярилцаад үзээ. яг яагаад уугаад байгаа юм бол доо. жаргалтай газар хүн тогтдоггүй гэж үнэн юм даа.
эмчилгээнд явуул!
сэтгэлээсээ ярилцаж үзсэн үү? шалтгаангүй архи хэтрүүлж хэрэглэнэ гэж ийм насны эмэгтэйд баймааргүй юм. эхнэрээ аль болох завгүй байлгавал сайнсан,ажил хийдэггүй гэхээр нэг л тийм санагдахын.
ер нь Сэтгэл зүйн засал хийлгэдэг ч юмуу,архи уух нь бүр архаг хэлбэрлүүгээ орсон бол Наркологийн Төвд хандсан нь дээр болов уу.