Ажлын ачаалал, өдөр тутмын аахар шаахар ажил үүргээс болж гэр бүлийн хүмүүс нэг нэгнээ анзаарахаа больчихдог. Долоо хоногийн тав дахь өдрийн орой бие биеэ нүүрийг нь олж харсан, мэндэлсэн гэр бүлийн тухай онигоо байдаг шүү дээ.
Сексийн харилцаанд орох гэхээр ихэвчлэн эмэгтэйчүүд “Маргааш чухал уулзалттай эртхэн унтаж амрах минь”, “Өнөөдөр боломжгүй” гэх мэтчилэн түмэн шалтгаан тоочдог байна. Харин ингэснээр хайртай хүнээ өөр хэн нэгэнд алдах гол шалтгаан болох юм биш биз. Иймд гэр бүлийнхээ аз жаргалыг хэвээр авч үлдэхийг хүсвэл ханьдаа хааяа ч гэсэн гэнэтийн сюрприз барьж байвал танд л ашигтай. Улиг болсон сексийн харилцаандаа шинэлэг зүйл оруулах нь юун түрүүн эмэгтэй хүнээс ихээхэн хамаарна.
– Та хоёр харанхуйд голдуу сексддэг бол бүдэг гэрэлтэйд, бүр өдөр ч байж болно
– Түргэн секс нь таашаалыг мөн хурдан өдөөдөг байна.
– Ийм секс нь хоёул ажил ихтэй, ачаалалтай үед хийгээрэй.
– Сексийг заавал тансаг орчинд бус, бас тохь муутай газар хийхэд ч сонирхолтой байдгийг мартаж болохгүй шүү.
– Сексэд өвөрмөц, шинэлэг бүх арга тохиромжтой. Тохилог орчин, намуун хөгжим, амтат зоог, дарс, харилцаа яриа нь сексийг өдөөх төдийгүй хуримтлагдсан алжаалыг тайлах шидэт эм болдог.
– Аман сексээс бүү татгалз. Энэ нь эрэгтэйчүүдэд маш их таалагддаг.
– Цэвэрч цэмцгэр амьтан болон жүжиглэж биеэ барьж байхад чинь эр нөхөр чинь тэс өөр хүнийг хүсэж байж мэдэх юм шүү.
– Сексийн санаачлагыг гартаа авч янз бүрийн арга хэрэглэх нь хамгийн үр дүнтэй.
– Аман сексийн үед шүдний үүрэг маш бага харин уруул, хэл хоёр гол үүрэг гүйцэтгэнэ.
– Эр бэлэг эрхтэн нялх хүүхдийн арьс шиг торгон мэдрэмтгий учраас аман сексийн үед болгоомжтой хандаарай.
/Хань/
2 Comments
зоо зоо
За