Эмэгтэй хүн бүр сексээс ханамж авч байх ёстой юу? “Оргазм” буюу” дур тавих гэдэг ойлголт нь Грекийн “аргао” буюу тачаал дүрэлзэх гэсэн үгнээс гаралтай аж. Дур тавилт нь хүний мэдрэмжүүдийн дээд цэг, жаргал цэнгэлийн хамгийн дээд хэлбэр юм. Жинхэнээсээ дур тавьдаг зарим эмэгтэйчүүд яг энэ үедээ хэсэг зуур ухаан алдах мэт болох нь ч бий. Сонирхолтой нь энэ мэдрэхүй эмэгтэйчүүдэд байгалиас заяагаагүй олдмол гэнэ.
Үүний нэг баталгаа нь эмэгтэйчүүд залуу насандаа үүнийг мэдэрдэггүй явдал юм. Эмэгтэй хүн байнгын сексийн харьцаанд орсноос хойш нэлээн хугацаа өнгөрч байж дур ханахыг мэдэрдэг. Сексийн амьдралд дөнгөж оронгуутаа дур ханалтыг мэдэрдэг эмэгтэй тун ховор.
Тиймээс залуу охид, бүсгүйчүүд энэ талаар төдийлөн санаа зовох хэрэггүй. Нас ахиж туршлага хуримтлуулах тусмаа та дур ханахын жаргалыг илүү сайн мэдрэх болно.
Секс бүр заавал дур ханалтаар дуусах ёстой гэсэн яриа аз жаргалтай олон гэр бүлийн амьдралыг үймүүлдэг. Тэгвэл нийт эмэгтэйчүүдийн 40 хувь нь сексээс дур ханамж огт авдаггүй, 15 хувь нь хааяа, ховорхон мэдэрдэг гэсэн сексологчидын дүгнэлт байдгийг мэдэхэд илүүдэхгүй. Заримдаа үл мэдэг, өчүүхэн түлхээс дур ханахад хүргэдэг. Энэ нь айдас, дарамт, тавгүй байдал ч байж болно.
Хөндлөнгийн механик өдөөлөг жишээ нь морь унах, тээврийн хэрэгсэлд явж байхад чичиргээ үүсэх, дугуй унах үед сэрэл хүчтэй хөдөлж болдог. Дашрамд хэлэхэд ийм тохиолдолд Хүний хувь заяанд нөлөөлсөн явдал ч байна. G spot буюу Жи цэг нь 1950 онд анх нээж олсон эрдэмтэн, эмэгтэйчүүдийн эмч Эрнст Грефенбергийн нэрээр нэрлэгджээ.
Жи цэг гэж юм байдаг эсэхтэй олон хүн маргадаг байсан ч 2002 онд Италиин эрдэмтдийн томоохон судалгаагаар ийм цэг байдгийг, мөн эмэгтэй хүний дур ханахдаа ялгаруулдаг ялгарал нь чухам энэ Жи цэгтэй холбоотой болохыг тогтоосон байна. Жи цэг байрладаг хэсэгт үтрээний ялгарлыг гаргахад гол үүрэг гүйцэтгэдэг “скиний булчирхай” гэх зүйл оршдог байна. Жи цэгийг бэлэг эрхтэн юм уу хуруугаар хүчтэй үрж, өдөөхөд тэр хэд дахин томроод, шээс хүрч байгаа мэт мэдрэмж төрүүлснээ эцэст нь сексийн дур хүслийг огцом, хүчтэй хүргэнэ. Уг цэг нь үтрээний урд хананд, амсраас уг хүртэлх зайны 3/1 хэсэгт оршдог.
Өөрийн бие махбодыг сайн мэддэг ихэнх эмэгтэйчүүд яг энэ хэсэгт дарахад дур хүсэл их хүрдгийг анзаарсан байх. Зарим үед энэ хэсэгт ачаалал өгөхөд дур тавилт нь ганц бие махбодын биш, сэтгэл санааны, тархины үйл ажиллагаатай холбоотой зүйл учир аль нэг эрхтэнтэй дангаар нь холбон үзэж болохгүй.
/Хань/
4 Comments
Таашаал авж дур тавихгүй юм бол ямар сегс байдаг юм бэ? Ууг нь бол.
Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай “жү шин” буудалд буухыг урьж байна.манай буудлын онцлог нь 1.Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойр(шувууны үүр,хувцасны зах дэлгүүрүүд,барилгын материалын зах,компьютеийн зах,IKEA…)
2.Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байна.Монгол хүлээн авагч байна.
Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ, бyх төрлийн билет захиалж үйлчилнэ,бээжин-улаанбаатар ачаа ачиж үйлчилнэ,бээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явна.
манай буудлын үнэ 180-230RMB
ЗАХИАЛГА АВАХ УТАС: 13911824074
zul_beijing@yahoo.com.cn
хаяг:北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米
адил биш байхаа, ханаж таашаал авах н сайхан байх л даа гэхдээ дур тавиагуй ч таашаал авдаг хүн бдаг шүү дээ.
-Hanaj taashaal avahgui bol usand orchihood savantaigaa garaad yavahtai adil bishuu.