Таны үнэнч зөвлөгч хэн бэ?

200497260-001

Хүн хүнээ түшиж амьдардаг энэ хорвоод бие биенээсээ тусламж авахгүй явна гэдэг бараг үгүй. Ялангуяа амьдралын чухал асуудлууд болох гэр бүл, ажил төрлийн талаар хүмүүс байнга л хоорондоо ярилцаж нэг нэгнээсээ зөвлөгөө хүсдэг. Харин энэ бүхэнд хүн болгон өөр өөрийн үзэл бодлоо илэрхийлэх бөгөөд зарим тохиолдолд тус болохоосоо илүү ус болдог талтай. Тиймээс танд хэн жинхэнэ зөвлөгч болох талаар сонирхуулья.

Төрүүлж өсгөсөн аав ээж тань

Yр хүүхдийнхээ сайн сайхны төлөө үхэхээс бусдыг хийж чаддаг хүмүүс бол тэд юм. Тиймдээ ч ээж аавууд байнга л хүүхдүүдийнхээ төлөө санаа зовж юу хийж байгаа талаар нь асууж шалгаадаг. Заримдаа бүр хэтрэх үе ч гардаг. Энэ нь өөрийн гэсэн амьдралаа зохиогоод айл болчихсон хоёрын хоол унд, тогоо шанаганы асуудалд оролцдог явдал юм. Гэхдээ тэд муу санаж хор хүргэх гэсэндээ ингэж аашилдаггүй нь мэдээж. Насанд хүрсэн хүн ч аав ээждээ нялх бяцхан үр хэвээр байдаг хойно энэ бүхэнд тэднийг буруутгах хэрэггүй болов уу. Олон оймс элээж амьдрал үзсэн хүмүүсийн үгийг сонсож суухад илүүдэх зүйлгүй биз ээ. Ялангуяа таныг төрүүлж өсгөсөн аав ээжээс тань илүү үнэн сэтгэлээсээ ойлгож зөвлөх хүн байхгүй. Хэдий тэд жаахан үглэж яншиж залхаадаг ч гэсэн бүгд л таны сайн сайхны төлөө юм шүү.

Дурлалт хонгор чинь

Нэгэн биений хоёр тал болсон хос залуусын хувьд хоорондоо ярилцаж зөвшилцөхгүйгээр амьдрана гэдэг утгагүй зүйл юм. Хамтын амьдралтай ямарч хосууд хайртай хүнийхээ төлөө үнэн сэтгэлээсээ зовж шаналж чаддаг. Тиймээс хамгийн сайн зөвлөгч тэд юм. Харин та хайртынхаа зөвлөгөөг үл ойшоон өнгөрвөл тэр танд маш ихээр гомдох болно гэдгийг санаарай. Та түүнээс тусламж хүссэн л бол заавал зөвлөсөнийнх нь дагуу байхыг эрмэлзээрэй. Хэрвээ түүний өгсөн зөвлөмж танд бага зэрэг таалагдахгүй байвал энэ талаараа хоорондоо сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй шүү.

Yй зайгүй дотны найз чинь Анд найз чинь танд туслахдаа хэзээд бэлэн байх бөгөөд ямар ч асуудалд чин сэтгэлээсээ хандаж болох талтай. Гэхдээ үргэлж таны төлөө зовж байдаг гэдэг нь шал худлаа юм. Тантай уулзаж зовлонг тань тэвчээртэй сонсож чадах ч салж явахдаа л мартана. Хүн бүхэн ийм байхгүй ч ихэнхдээ өөрсдийгөө боддог гэхэд хилсдэхгүй биз ээ. Зарим тохиолдолд тэд бүр таны хамгийн заналт дайсан болдог. Учир нь дотны анд чинь таны талаар хамгийн их мэдээлэлтэй байж бүх сул талыг чинь ашиглах бүрэн боломжтой байдаг. Тиймээс та тусламж авч байхдаа ч сул талаа харуулж байна гэсэн үг юм.

Уул усны ойр, ураг садны хол нь дээр

Цусан холбоо бүхий хамаатан садангуудад итгэж найдах нь нэг талаар зөв байж болох юм. Ингэж хэлэхийн учир гэвэл ямар ч хүн өөрийн төрөл садгаасаа нэг нь ч гэсэн өнгөтэй өөдтэй яваасай гэж хүсдэг. Албан тушаал ахих юм уу эсвэл их хэмжээний мөнгөтэй том асуудалд тэдний толгой таныхаас илүү ажиллах болно шүү. Тиймээс танд аливаа зүйл дээр зөвлөгөө өгөхдөө маш уриалгахан байх төдийгүй хамгийн сайн зөвлөгч байж чадна. Харамсалтай нь энэ бүхэн цаг хугацааны асуудал байдаг юм.Таны амьдрал сайн сайхан байгаад л байвал тэд тантай улам ойртож амьдрал руу тань хэтэрхий ихээр өндийх болно. Энэ нь эцэстээ хэн хэндээ муугаар нөлөөлж та тэднээс тусламж зөвлөгөө авч байсандаа харамсах магадлалтай.Учир нь нэгнийгээ арван хуруу шигээ мэддэг болсон хамаатангууд хоорондоо муудалцахдаа бүхий л муу муухайгаа дуудалцдаг. Түүнчлэн төрөл садангууд чинь танд зөвлөгөө өгч байгаагаа маш их зүйлд тооцож та тэдэнд үргэлж өртэй юм шиг байх болно. Ер нь хэн нэгэнд өөрийн асуудлаа ярьж тусламж авахдаа үнэхээр хэрэгтэй эсэхээ байнга өөрөөсөө асууж бай. Ихэнх тохиолдолд өөрийн санаа өөртөө зөв гэдэг дээ.

4 Comments

  1. narantuya says:

    за даа.өөрөө өөртөө л зөвлөгч байсан нь дээр байхаа.бүр төөрөлдөөд нэг тийш яваад байсан тохиолдол сайтдаа ороод зөвлөлгөө а вахад толгойны эргээг гаргаад өгдөг юм шүү. ах дүү, эцэг эх зөвхөн өрөөсгөл зөвлөлгөө өгдөг юм шүү дээ.

  2. narantuya says:

    за даа.өөрөө өөртөө л зөвлөгч байсан нь дээр байхаа.бүр төөрөлдөөд нэг тийш яваад байсан тохиолдол сайтдаа ороод зөвлөлгөө авахад толгойны эргээг гаргаад өгдөг юм шүү.

  3. hair says:

    найз гэж байдаггүй юм. нөхөд заримдаа ноход болдог гэж үнэн шүү. миний найз бол миний ээж ах дүүс.

  4. cool says:

    миний хувид манай сайтийхан хамгийн сайн зовлогч шуу..кк..;)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.