-Нийслэлд өнгөрсөн жил 170 хүн өөрийгөө егүүтгэжээ-
Хүний хорвоод дуу хадаан мэндэлчихээд үүлэн чөлөөний нар шиг дэндүү эрт буцна гэдэг хэчнээн харамсалтай. Тэр дундаа ойр дотныхныгоо уй гуниг, сэтгэлийн шаналалд хатаан өөрийгөө егүүтгэнэ гэдэг хамгаас том эмгэнэл. Тэгээд ч Монголчууд амиа хорлохыг хамгийн том нүгэлд тооцдог. Гэтэл ойрын өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн газарт амиа хорлосон хэргүүд бараг өдөр алгасахгүй шахам бүртгэгдэх болжээ. Он гарахын өмнөхөн буюу өнгөрсөн сарын 25-нд гэхэд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны байцаагч “Г”-ийн төрөөд удаагүй нялх биетэй эхнэр нь өөрийгөө егүүтгэсэн хэрэг гарсан. Харин шинэ жилийн баярын өдрүүдийн үеэр буюу 30-наас энэ сарын 4-нийг хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд гурван иргэн амиа хорлосон байна.
Тухайлбал өнгөрсөн сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн есдүгээр хороо Цагаан байрны … тоотод оршин суух 38 настай эмэгтэй гэрийнхээ амбаарын хөндлөн модноос 80 см-ийн урт гэрлийн утсаар өөрийгөө боомилж нас баржээ. Харин 31-ний өдвр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Сэлбэд түр оршин суух Булган аймгийн харьяат 33 настай эрэгтэй гэрийнхээ тоононоос цагаан өнгийн мяндсан уяагаар өөрийгөө боомилсон байдалтайгаар нас барсан байжээ. Түүнчлэн энэ сарын 2-ны өдөр Багануур дүүргийн дөрөв дүгээр хороо Байдрагийн … тоотод оршин суух 30 настай “О” нь хашааныхаа модноос дээлийнхээ бүсээр боомилсон байдалтай нас нөгчсөнийг олсон байна. Харин хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд 19 настай “М” гэрийнхэ,ндээ гэрээслэл үлдээгээд хорвоог орхисон байх юм. Талийгаачийн цогцосыг гүйцэд баригдаж дуусаагүй барилга дотроос мөс болтлоо хөлдсөн байдалтайгаар олсон байна. Амьдралын зах зухтай дөнгөж золгож явсан 19- хөн настай хүү яагаад энэ хорвоогоос уйдсан тухайгаа гэрээслэлдээ бичихдээ хайр сэтгэл нь бүтэлгүйтсэн талаар дурдсан байжээ. Мөн хайр сэтгэл нь бүтээгүйгээс гадна, түүнд ажил, сургууль байхгүй байсан нь ийм алхам хийхэд нөлөөлсөн байж магадгүй аж. Нийслэлийн цагдаагийн газрын гаргасан тоо баримтаас үзэхэд нийслэлийн хэмжээнд 2008 онд 160 хүн амиа хорлон хорвоог орхион байна. Харин өнгөрсөн онд энэ тоо 170 хүрсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд амиа хорлолт 2008 онтой харьцуулахад 6.2 хувиар өссөн гэсэн үг юм. Өөрийгөө хороосон хэргийг Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлд амиа хорлоход хүргэсэн шалтгааныг үндэс болгон шалгадаг байна. Харин тухайн хүн өөрөө энэ үйлдлийг хийдэг учир уг хэргийг тэгсхийгээд хаадаг ажээ.
“Савангийн дуурь”-ны үлгэрт татагдсан залуус
Энэ олон Солонгос кино бидний залуу үеийг хааш нь татна вэ. Бүтэлгүй хайр сэтгэл, эд хөрөнгө, хэцүү амьдралыг сөрж гарахыг үзүүлэхийг оронд түүний өмнө сөхөрч, амиа хорлохыг уриалах болов. Олон давхар байшингийн дээр үсрэх гэж байхад нь хайртай залуу нь “битгий үсрээч” хэмээн гуйх юм шиг санан гэрээслэл орхин одох болов. Амьдрал хэмээх их далайн захаас амсаж үзээгүй шахам залуус хорвоог орхих нь ихэслээ. Эдгээрийн дийлэнх нь эрчүүд байх юм. Эрэгтэй хүнд нийгэм асар их хариуцлага үүрүүлдэг. Хамгийн энгийн жишээ л гэхэд “Чи эр хүн байж амьдралаа авч яв, чи эр хүн учраас…” хэмээх үг юм. Энэ нь эрчүүдэд сэтгэлзүйн асар их дарамт учруулдаг. Гэхдээ амиа хорлох үзэгдлийг ямар нэгэн хүчин зүйлээс үүдсэн гэх боломжгүй юм. Үүнд гэр бүл, хамт олон, орчин гээд олон зүйл нөлөөлнө. Гэр бүл гэдэг нийгмийн хамгийн бичил хэсэг хэдий ч амиа хорлолтын томоохон шалтгаан нь байдаг аж. Амиа хорлолтын 70-80 хувийг гэр бүлийн асуудлууд эзэлж буйг мэргэжилтнүүд өгүүлж байна.
Сэтгэл зүйн боловсрол дутагдаснаас амиа хорлолт их байна
Бид эрдэм номын мөр хөөж, их, дээд сургууль төгссөн л бол боловсролтой хүн шиг хүн боллоо хэмээн андуурдаг. Энэ өрөөсгөл ойлголтын цаана сэтгэлзүйн боловсрол орхигдоод байдаг нь нууц биш. Хүнийг сэтгэлийн амьтан гэдэг. Хүүхдийг багаас нь сэтгэлийн тэнхээтэй байж өөрийнхөө үнэ цэнийг мэдрэх ухаанд сургах нь өнөөгийн нийгэмд хамгийн чухал. Сэтгэлзүйн боловсрол дутагдсанаас амьдралд тохиолдох бэрхшээлийг хүлээн зөвшөөрч даван туулах сэтгэлийн тэнхээгүй, хариуцлага хүлээх чадваргүй, аймхай хүмүүс амиа хорлодог аж. Өнөөдөр Улаанбаатар хот хүний сэтгэлзүйд асар их сөрөг нөлөө үзүүлж байна. Утаа, гахайн ханиад, хүйтэн гээд ар араасаа хөвөрсөн олон асуудал хүмүүсийг стресст оруулсаар байна. Сэтгэлзүйчдийн хийсэн судалгаагаар хотын төв хэсэгт байгаа хүмүүс захад амьдардаг хүмүүсээсээ илүү их стресст орох тохиолдол байдаг аж. Үүнийг дуу чимээнээс үүдэлтэй хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Сүүлийн үед амиа хорлох явдал ихэсч байгааг мэргэжилтнүүд хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт аргатай холбон тайлбарлах болжээ. Нийгэм өөрчлөгдөхийн хэрэээр хүүхдийн хүмүүжилд өөрчлөлт орж буйг эцэг, эхчүүд төдийлөн сайн ойлгодоггүй байна. Тэд өөрийн бага байсан үетэйгээ харыгуулж ойлгосноос хүүхэд, эцэг эхчүүдийн хооронд зөрчил үүсч, улмаар тэр нь амиа хорлох шалгаан болдог аж.
Нийслэл Таймс
15 Comments
үхцэн ч яах вэ сэтгэлээр унаж байна хүнд хүлээх хариуцлага алга хэдэн жилийн өмнөөс л амьдрал минь бүтэлгүйтэж эхэлсэн
яг унэн, ямар шантрамтгай бас хувиа хичээсэн хумуус вэ? ядаж ээж аавийнхаа ачийг хариулчаад энэ хорвоод чамайг гэж харамсах нэг ч хунгуй болсон хойно ийм ям бодоорой. надад тэгэж шантарж гутрах уэ бсан, одоо тийм бодол турж бсанд харамсдаг, сайн санаж ухаалаг явахад нэг л удур хуви заяа тушиж сайхан амидралтай золгоход зовж бсан уэ мин амидралийг амттай гэдгийг илуу мэдрүүлдэг ям шу, зовж узээгүй хун бол жаргаж бгага хэзээ ч ухаардаггуй ям.
юу вэ энэ чинь ямар олон xүн үxэxийг xүсч бодож байдийн бэ, энэ сайxан ертөнцөд ирчээд сайxан мууxай аз жаргал юуг нь ч мэдрээгүй байж ямар амарxан бууж өгч байнаа, сэтгэлийн тэнxээтэй гоё цоглог л амьдраx xэрэгтэй, гуниж гутраx xэнд xэрэгтэй юм бэ ер нь, ямарч ашиггүй ш т.
энэ сэдэв бол маш хүнд сэдэв.
хүний сэтгэл хийсвэр бдаг. юунд ч өртөж магад. бид юуг ч уридчилан хэлж чадахгуй. байгал бол тайлагдашгуй нууц. бид өнөөдрөөрөө амидардаг. маргаашийг бид хэлж чаддаггүй.
хүн байшдээ ямар их алалцаан дундаас төрдөг гэж боджийно ганц олдсон биеэ ингээд егүүтэгчүүл энэ олон амьтан бүгдийнэ болж төрж дуустал оочэрлийшд xүн болж төрнө гэдэг бол маш их аз юм шүү амиа битий хорлоорой тэр уйдаад байгаа хүмүүс. үxчүүл чамаар дутах олон хүний төлөө бодож үзээрэй!
Ямар дэмий Юум боддог Xүмүүс вэээ. Яасан гж үxэx гд бган… Нэгэнт Xүн болж төрснийx Бурxанаас заяасан Xувь Тавилангаа гүйцээx xэрэгтэй ш дээ. Амиа xорлоод үxсэн xойноо Шаал дэмий Амиа xороллоо гж xарамсаx вий дээ. кккк. Нөгөө Ертөнцөд эндэxээс ч Дор юум билүү Xэн мэдлээ. Бүр Тамру явуулчиж ч магадгүй ш дээ.
би айдаг, бас айдаггүй
би ч гэсэн үхэх талаар боддог, ёр н олон хүн энгэж боддог л юм бна, гэхдээ цаа чин муу санаатай үхээд өгвөл юунаас хоцорчих бол гээд үхдэггүй шд. ирээдүйд ямар нэг сайхан зүйл болох юм шиг санагдаад бдгийн, сайхан гэр бултэй болж, хөөрхөн хүүхдүүд төрүүлж хуний дайтай амидарна гэж бодож бдгийн шд.
Надад ч бас ийм бодол байсаар л байдаг. Хэзээ л бол хэзээ хийж чадна. Үнэндээ хоргодох юм алга.
миний дээр мэдэхгүй юмда гэсэн хунд хандаж хэлсэн юм шуу бас амиа хоролмоор бодогдоод байгаа хумуусд
чи ядуусд туслаад уз. бас овчтэй зовлонтой хумуус юмуу ончин хуухдуудийн асрамжийн газар очиод тэдэнд жоохонч гэсэн тус нэмэр болоорой тэгвэл энэ ухмээр байна гэсэн бодлоосоо салж чаднаа.би бас тэгж боддог байсан гэхдээ тийм нийгмийн хунд овчтэй зовлонтой хумуусийн хажууд жаахан ч гэсэн байсандаа тэр узэл бодлоосоо бур мосон салж чадсан одоо бол жаргалтайгаа мэдрээд явдаг шуу
Minii huvid gevel amidral neg l utgagui, huseh yumgui bolchihson. Bi undur hugjiltei orond ner hundtei surguulid tetgelgeer mastert surdag. Muu ch bish, tiim tasarhai ch bish dundaj oyutan. Setgel zovooh yum baihgvi gehdee l amidral neg l utgagui sanagddag bolood udaj bna. Yalanguya uugaad sogtson vyedee uhel yamar bdag bol gej tusuuldug bolson. Amia horlohod ih l oirhon bh shig sanagdaad bh yum. Buh yum amarhan butseer irsen. Deer ni husel muruudul bhgui bolohoor iim bdald hursen bh gej bodoh yum daa
-Zaluu hun yum meddegguigeesee ih bolj alddag yum. Egch ni 17 nasandaa amidrah er utgagui met sanagdaad geh yumuu neeh amidral meddeg yum shig amidraad uzsen met sanagdaad amia horloh gej oroldoj l bailaa.
-Odoo bodhoor eedee yasan ch teneg bas uidaj amidradag baisiin. Buur demodrol uuj bas sudasaa hanaj baisan 2 ch udaa ee burhan mine odoo bi ih ichdeg jaahan ch baij huntei untaj uzeegui baihad l amidraliig er ni medeed baigaan bishuu.
-10 togsood surguulid oroh sonirholgui bas olon humuusiin hureeleld orj ajillah amidrah aimar met medkuu hun er ni zaluudaa ih teneg baidag yum bilee.
-Eej egch ah duu nar bugd er ni bie biendee anhaaral tavij baihaar yum shuu
энэ монгол эрийн нийтлэсэн сэтгэгдэл болгон н дандаа дутмаг хариулт байхийн, байж болохгуй гээд л байлгахгуй бна гэсэн уг биш шдээ. энэ биэйиг яхавдээ аав ээж сэкс хийж байгаад л төрүүлсэн, хамгийн гол н энэ ами чин бурхнаас бидэнд өгсөн бэлэг гэдгийг л ухаарах хэрэгтэй шуу дээ. hunii niigem, bie bieniigee hariцuulj бдаг н зарим нэг талаасаа мухарруу тулхэх шалтгаан болдог. эцэг эх багш сурган хүмүүжүүлэгч хүүхэд бурийн онцлогийг анхаарч харицвал сайнсан, гэтэл яадаг билээ тэр чадаж байхад чи чадахгуй байхдаа яадгийн юу ч чадахгуй тэнэг гэх н бараг үхвэл таарна гэсэнтэй адилхан сонсогдох үэ бдаг л юм.
Амиа хорлох хамгийн тэнэг асуудал аав ээжээс заясан энэ биеийг егүүтгэнэ гэдэг хамгийн байж боломгүй юм.