Хайран сайхан босгосон амьдрал маань л нурж байна…

6137-001030Сайн байцгаана уу. Би бол жирийн нэг монгол залуу эхнэр хүү охинтойгоо австралид амьдардаг. Эхнэр бид 2 эндээ мастерт сурдаг. Би одоо 33 настай. Охин маань 6 настай хүү маань  9 сартай. Бид 2 гэр бүл болоод 7 жил өнгөрчээ. Гадааадад амьдараад ажил гэр сургууль хүүхэд гээд үнэндээ завгүй амьдарсаар өдөр хоног ч харавсан сум шиг өнгөрч байлаа. Харин сүүлийн хэдэн сар бол ёстой там болж хувирлаа. Хүү маань төрөөд 7 сар болсноос хойш миний амьдрал тэр чигтээ там болж хувирлаа. Эр хүн болсон хойно хүүтэй болоод хөл газар хүрэхгүй явж байлаа. Гэтэл ёстой гай газар доороос гэдэг шиг нэг л өдөр хүү маань миний төрсөн хүү биш гэдгийг мэдлээ. Эхнэр маань бараг  жил гаран  намайг хуурч байсныг санаандгүй мэдчихлээ одоо бүүр яахаа мэдэхгүй дэмий л бухимдаад л байх юм. Анх энд ирээд нэг монгол гэр бүлтэй нийлж байр хөлсөлж байсан юм. Тэр үеэс эхэлж л, эхнэр маань тэр айлын залуугаас жирэмсэн болжээ. Тэр залуу бид 2 хамт явна хааяа бас жаахан цуг уугаад л эхнэр маань дажгүй гэр бүл гээд  л бид нар нөхөрлөөд явж байсан юм. Тэр бас нэг охинтой гэр бүлтэй л дээ. Хамгийн гол нь эхнэр намайг мэдсэнийг мэдээгүй байгаа. Би санаандгүй өөр сим карт олоод утсандаа хийснээр бүх зүйл ил болсон. Цагаа тулахаар ёстой давахгүй гэсэн даваагаа 3 давна гэх ч л болж байна. Тэгээд хүүгээ хараад байсан чин бүр яг юмаа. Өмнө нь би огт тэгж боддоггүй байж ээжийгээ дуурайсан хүү гээд л боддог байсан юмаа.

Одоо тэгээд эхнэртээ хэлий гэхээр салах болчихоод  салий гэхээр энд энэ 3-г хаяад явж чадахгүй хүний газар эр хүн байж арай ч болдоггүй тэгээд бас хүн амьтаны хэл амны бай болохоос айгаад байх юм. Муу эцэг маань нас дээр гарсан ч ачтай боллоо гээд хичнээн баяртай байгаа гээд бодохоор дотор муухайрч байна. Монголоор энүүгээр л нэг хүүтэй болсноо зарлаж орхисон одоо минийх бишээ эхнэр өөр хүний хүүхэд төрүүлсэн байна гээд яриад явалтай биш ямар хэцүү хорвоо вээ.

Миний л арчаагүйгийнх байх лдаа гэж л өөртөө гомдож байна даа. Ажил хичээл дээрээ бүр эргүү юм шиг л болчихоод байна. Гэртээ ирээд нөгөө хэдээ хараад арай тайвшрах юм. За ааш бол авах юмгүй болж байх шиг байнаа. Юм л бол эхнэртэйгээ түр тар хийчих гээд байх боллоо. Тэр муу зэвүүн новшийг бодохоор заримдаа солиорчих гээд байх ямар очоод зодолдож нүдэлдээд улам булайгаа чирэлтэй нь биш согтуу байхад л энд тэнд битгий таарчаасай гэж залбирах юм. Ямарч байсан би тэднийхэнд дургүй гээд эхнэртээ хэлээд ахиж очих ярихаа байсан. Энэ 2 ч бага зэрэг гадарлаж эхлээ байлгүй. Одоо жилийн дараа миний мастер дуусна тэгээд монголд очиж байгаад л салах эсэхээ шийднэ гэж бодож байна. Зунаас чөлөө аваад монгол буцдаг ч юмуу гээд л бодох юм яаж ч бодсон монголд очиж байж л асуудлаа шийдсэн нь зөв болов уу гэж бодож байна. Энд хэрүүл хийгээд хүүхдүүд л хэцүү байдалд орох гээд байнаа. Охин маань ядаж байхад дүүтэй болоод жаахан өөрт нь хэцүү байх шиг байгаа юм. Та 2 намайг ягаад дандаа загнаад байгаа юм гээд л. Хайран сайхан босгосон амьдрал маань л нурж байгаа нь үнэхээр аймаар байндаа бид 2-т…

секс.мн дээр ирсэн захидал

88 Comments

  1. Sainaa says:

    Чи ямар ухаантай залуу вэ? Чи өөрөө тэр хүний хүүхдийг хайрлаж чадна гэвэл битий салаа. Хүнд анхны ханиас илүү сайн хань олдохгуй шүү.Тэр хүүхдэд ямарч буруу байхгүй шүү. Аз жаргал хүсьв

  2. naran says:

    Би бол би ёстой лайтай хэлсэн байна. Өөр хэлэх үг алга

  3. od says:

    Хүү хүүхэд сайхан. Чинийх ч бай хүнийх ч бай. Шинжилгээ өглөө эхнэртэй хэллээ гээд чи юу хожих вэ. Чамд гэр бүлд чини улам л хэцүү асуудал бмй болно. Салая гэж бодож байгаа бол эртхэн хэлээд салсан дээр. Муу охин чини хэцүү байх байх даа. Ер нь бол чи шиидвэрээ эртхэн гаргасан дээр дээ. Эхнэр охин 2 оо сайн бодоорой. Хүнийг хайрласны буруу гэж байхгүй дээ.

  4. sainaa says:

    УУкаа зориглон 2-ыг маш ихээр дэмжиж байна. хүүхэд гэдэг хөөрхөн шүү дээ. чамайг зорьж ирсэн чамаар л хайрлуулах гэж ирсэн хүү байсан ч юмуу. итгэл сэтгэл гэдэг сайхан зүйл шүү ахиад л бичмээр санагдлаа

  5. sainaa says:

    Сал сал гэх юм…. амьдралд алдсан байна. алдааг уучлах сэтгэл хүнд байдаг биз д ээ.. эрчүүд хэрэв энд тэнд хүүхэд хийсэн бол тэрийг хэн ч гайхахгүй гэтэл тэр эхнэрийг бүгд л айхтар хэлжээ.

    Залуу минь чиний охины ээж, амьдралын чинь хайр тэр эмэгтэй бол уучлах өршөөх сэтгэл байдаг бол өршөөж амьдралыг үргэлжлүүлж болохгүй гэж үү… ямартай ч шинжилгээ энэ тэр гарсны дараа асуудал гаргасан дээр байх даа..

    энэрч уучлах сэтгэл хамгаас чухал шүү

  6. Бурхан says:

    За миний хүү ер нь бол чамайг нэг хуурсан хүнтэй дахиад амьдрах хэцүү дээ. Салсан нь дээр. Танай эхнэр завхай эм байна. Хэзээ нэг цагт ах нь гэсгээж өгнөө. Нэрийг нь утас, хаягтай нь өгчихөөрэй.

  7. sydney says:

    uu bi bsan bol shuud arihchine bolchihson bgaa minii hugshun setgeliin ih tewcheer er hun gedeg utagaarai uhaan zaraj asuudaliig shiideree es buguus huuheduud l hohiroid ulden shuu boowon tolgoitoi humuusees bolj gemgui huuhed buhel butne hunii amidral az jargaliig ugui hiij bgaa yumdaa sex iig shuteen bolgood bgaa ulasuud bol adguusnaas neeh deer law bishee

  8. Зориглон says:

    Хүүхэд бол хүүхэд шүү дээ. Шинжлүүлээд өөр хүний гээд гарлаа гэхэд асуудлыг шийдэх үндэс болохгүй гэж бодож байна. Хүний алдааг тунгаан бодох, түүнийг тэвчиж, тэр хүнд өгсөн өөрийн хайрыг хамгаалж болох талаар бодож үзээрэй. Амьдрал зурсан зураг биш, хувь тавилан тийм байсан, түүнийг давах сорилт таньд тохиосон бол яаж шийдэх талаар өөрийн ухаанаар тунгаан бодох нь чухал. Нурж байгаа бус харин таныг сорьж байгаа юм биш үү? Эзэн хичээвэл заяа хичээнэ. Үүнээс ч хэцүү эсвэл бүр гайхамшигтай сайхан байх үе тасрахгүй гэж бодоход илүүдэхгүй. Сайн эцэг болоорой. Good Luck.

  9. zaluu says:

    надад тань шиг зүйл тохиолсон салсан нь дээр байна лээ

  10. zolbooshko says:

    мэдэлгүй эxнээсээ явдалтай xүүxэнтэй суусан бололтой

  11. Uka says:

    Zaluu mini oroitson ch gesen unshih bh gj naidaj bna. Herwee vneheer ooriin chini hvvhed bish bsn ch gsn uuchlaad bosgoson amidralaa hamgaalaad vld Dee. Ingelee gd mu ym eroosoo bolohgvi. Negent shiidsen bol harin ergelt butsaltgvi bgaarai. Deer bichsen hvmvvs yun svrhii Sal Sal gediin salad yaahiin ahiad l neg umnu ni ywdaltai bsn emegtei uchirna. Gol ni ohinoo eejees ni zalgaj bolohgvi shde. Ta 2 ahid huurhun hvv gargaj bolno shde. Chamd iim shiidwer gargah uujuu uhaan bna gj bi bodoj bna. Herwee vneheer hvnii hvv hvren boor gd sanagdaad bwl naad 3 hamt vldeegeed ooroo ywaarai. Amidrald enenees hvnd zvil tohiodoogvid ni bayarla. Ervvl saruul hvvhdiig saihan hvmvvjvvleed awuul eh orondoo heregtei hvn boloh ch ym bilvv. Za bayartai

  12. shshsh says:

    cham shig zaluuchuud ni olon baigaasai, tegeed nadtai taaraasai bilee, bi bas gadaadad amidardag end bgaa mongolchuud ni dandaa oor hoorondoo yabldsan humuus l bhiin, 3 huuhen 1 zaluutai yabj bna geed boddoo arai l denduu shu, bi iimerhuu amidraliig eruusuu oiloghgui yumaa. chi naad ehnereesee salaa arai l dendeneee. hajuud ni er nuhur huuhed ni bhad chin yund ni ingej yavdag bnaa, shaal teneg.

  13. sainuu says:

    эр хүний ноён нуруутай сайн залуу юмаа, ганцаараа ингээд чимээгүй шаналаад бгаа мөртлөө энэ гураваа хаяж чадахгүй байна гэсэн үг чинъ их сэтгэлд хүрлээ. Чам шиг залуучууд олон байгаасай.

  14. tse zochin says:

    сайн байна уу. таны амьдралд аз жаргал хүсье. Энэ хүмүүсийн сэтгэдэлийн дагуу шинжилгээ өгөөд үз. мөн симэн дээр чинь эхнэр чинь тэр залуудаа хэр хайртай байсан. мөн өөрөөс тань салах тухай ярьж байсан эсэх, мөн өөрт тань хэр хайртай өөр хүнтэй явалдсандаа харамсаж байгаа энэ тэр юм байна уу. хэрэв эхнэр тань танд хайртай. нэг удаагийн буруу явдлаас болж өөр хүнтэй унтсан, одоо харамсаж явдаг бол та нэг удаа уучилчих л даа. ТА ТЭГЖ ЧАДАХУУ. сэвэл хэрүүл маргаан болгон дээр л эхнэрээ гичий янхан банзал гэж дуудахуу. хэрэв та уучлаад бүгдийг хуучнаар нь байлгана гэвэл уучилчих. үгүй бол хүү охин хоёроо ээжид нь үлдээгээд ганц бие залуу болох нь тэрдээ. танд хэцүү л байх болуу. ажлаа тараад ирдэг. өөдөөс тань гүйгээд угтдаг хүүхдүүд чинь байхгүй. хоосон хөндий зэвхий даасан гэр… Ганцаараа болохоор гээд хоол ч хийхгүй нэг юмаар болгочихоод зурагт хараад унтчихна. маргааш сэрүүлэгний дуугаар босч ажилдаа явна. нэг иймэрхүү л байх болуу. эрхгүй физилогийн хэрэгцээ болохоор бүсгүйчүүдтэй цагийг нөхцөөнө. эхнэр болох 2 хүүхдийн чинь ээжийг гүйцэх хүн харагдахгүй л болуу. Залуу минь сайн бодож шийдвэрээ гаргаарай. Амжилт хүсье. миний хаяг ыүибүж10@yahoo.com

  15. ролх says:

    эрчүүд эхнэрээ араар нь тавиад хүүхэд нь лав 2 нас хүрчихсэн сэм эргэж очдог тийм хүмүүс байдаг шдээ. эмэгтэй нь ингэхээд эрчүүд нээх нүд нь орой дээрээ гарч гэнэ юун сүртэй юм.

  16. ролх says:

    заавал шинжилгээнд ороорой сайхан ярилцаарай ийм юм зөндөө л байдаг ш дэ чи эхлээд өөрөөсөө буруу хайгаад үз чи хажуудахаа ор тас мартаад ажил хичээл гээд байхааар чинь аргагүй унтаа л биз хүүхдийн хувьд өөрөө чиний л хүүхэд гэж гаргаа биз. тэгээд ч хүү юм чинь яадийн бэ. та 2 зөвхөн 2 хон биеэрээ асуудлаа ярилц хэнд ч бүү хэл хэнд ч бүү зарла. эхлээд болох талаас нь ярилцаад үз. чи ганц уучилчих л даа. энд ирвэл олигтой эхнэр олдохгүй шүү тэгээд ч хүний дараагийн амьдрал бол там байдаг. тэр нь болохгүй энэ ч болохгүй эсвэл царай муутай, эсвэл ааштай, эсвэл боловсролгүй найзуудтайгаа хамт явбал нээх тэнэг юм яриад л. за даа энд үнэхээр олигтой юм олдохгүй шүү сорри. тэгээд ч байгаа юмтайгаа учраа ол. хайртай гэж суусан бол ярилцаад уучил. чиний хүүхэд гэж бодоод өсгөөч дээ хүү буруугүй тул чи хүүгээс аяга хоол харамлалтай нь биш. хэрэв чиний хүү бол болох нь тогтоогдвол юу ч болоогүй юм шиг амьдар. амжилт хүсе

  17. busgui says:

    энэ арай дэндүү гомдмоор юм болж. Ийм зориг эмэгтэй хунээс гарч бн гэдэг хэнэггүй бас хонгомсог хуухэн бн эсвэл чамайг гэх сэтгэлгүй л хун бн даа.ийм уйлдэл гарсан бхд хамт байна гэдэг хэтсүү л юм ууруу л шиддээ залуу амжилт

  18. zuvulguu says:

    сайн уу? чи эхнэрээсээ салаа тэгээд чиний хүүхэд биш юм чин ямар хамаатай юм тэгээд тэр залууд уурлах шаардлага бхгүй эхнэртээ л уурла яасанч амархан юм дэ хүний өвөрт орчдог болохгүй бол зодооч тэгвэл сэтгэл чин тайвшрах бх аа тэгээд өөр чамайг хуурахгүй хүүхэн олж аваа хүүхэн мундсан биш тэглээч гадаадад магистар хамгаалсан хүнд хүүхнүүд нугасгүй шдэ шинээр амдирч үзэээ амидарлийн амтийг мэдэрлдэ

  19. byis says:

    тэгдэг юм. тэгдэг юм. нэг ни нөгөөгөө хуурах ни хорвоогийн жам бхаа. бузартай юмнууд.

  20. orgil says:

    bi zarim commentuudiig unshsangui zalhuu hureed. bi tanias duul dee tehdee bi tanid ta jinhen MUJIK hun bn gej helmeer bn. ter deer huuhdee geniin shinjilgee ug gesentei sanal niilj bn. minii sanal devshuulj bgaa yum bol tanai ehner zugeer neg udaa aldaa gargaad neg har yumantai setgentsen bj magad tehdee ta hervee ehneree uneheer amdidrallin tuluu bj chadna tanitai tsaashid amdidralaa urgeljluulj chadn gej medeh yum bol ehneree uuchlaarai. yahav aldsan bj bolno tehdee ulaan tsaim esvel tanias setgel hursun bol ta uuriinhuu amidraliig boddoo ter hun hezeech zasrahgui!!! yag iim sedevtei kino bdag shdee zaaval olj uzeeree neriin sanahgui bn.

  21. Сэтгэл says:

    ямар ч тэнэг эмэгтэй байсан нөхөртэй байж өөр хүний хүүхэд гаргахгүй гэж бодож байна. Магадгүй чиний санаа дагаад тэр хүүхэд өөр харагдаад байж болно шүү дээ.хүн чинь сэтгэлийн амьтан.Үнэхээр салах юм бол шинжилгээ хийлгэж байж баримт нотолгоотой хийсэн нь дээр.Салалтанд хүүхэд их зовдог.Салахгүйгээр шийдэх арга сайн бод.Нэг алдсан хүн дахиж алдахгүйг хичээдэг юм.чи эхнэртэй хайртай юм уу.Өөрөөсөө сайн асуу.за амжилт хүсье.

  22. bergen says:

    унэхээр хуухэд чини биш бол энэ талаар хэнд ч хэлэлгүйгээр шууд хуугээ л гэж бод доо. гэхдээ эхнэртэйгээ тайван ярилцсан нь дээрээ. охин чинь маш их зовох юм байна. уучлалт гэдэг бол хамгийн том ноён нуруу. эхнэр чинь магадгуй харамсаад ч сууж байж мэднэ. Охинихоо ирээдүйг бас бодох хэрэгтэй юм шиг байна. ийм булай явдлаас болж охин хуу 2 нь насан туршдаа хар толботой явна ш дээ. Хамгийн гол нь эхнэр булай явдлаа бурэн ойлгож дахин ийм юм гаргахгуй байх л чухал. нэг удаа өөрт ни ойлгуулаад уучлалт үзүүлнэ гэвэл чи чадах болов уу? чадлаа гэхэд эхнэр чинь дахиж ийм муухай юм хийхгуй байж чадах болов уу? та 2 2-аа чадах хэрэгтэй. салснаар амидрал шийдэгдэхгүй ш дээ. ухаантай хүн бол нөхөр нь ингэж уучилж чадаж бхад ахиж яасан ч ийм алдаа гаргахгүйгээр амидарч чадах л ёстой доо. зөвхөн та 2-ийн дунд л энэ муу муухай улдэж байвал гэж бодож байнаа.

  23. Чилүүгэн says:

    хэцүү л амьдрал байнда хөгшөөн нэг л юм захия чи одоо ингэж бодож байгаад дахиад хамт амьдран гэдэг худлаа охино аваад эр хүн шиг амьдар арай л миш юмаа

  24. yanka says:

    яана баларсан бна шинжилгээгэ шалгад узээд шийдсэн дээр хэтсүү даваа бна курва пичи хуухан

  25. soko says:

    чи сайн залуу залуу бн.ингэж хунд доромжлуулчихаад.. эндээ ирээд охиноо аваад салаа.наад авгай шиг юмаа хуугууд явуул.чи алзахгуй

  26. sonny says:

    хуухэдээ батлуул.тгд наад завхай эмээсээ хурдан сал пизда

  27. unench says:

    тэр симэн дээр юу гэсэн бснаас л бүх зүйл шалтгаална л даа. гэхдээ чи үнэхээр мундаг сайн эр хун бн. тэр хүүхэн одоо яаж тэнэгтэхээрээ хүний газар бж хүүхдийг нэ гаргаж өөрийг нэ хайрлаж бсн хүнийг гомдоодог тэнэг в? хэлэх үг алга. залуу минэ амэдралд хэтсүү зүйл бхд сайхан зүйл бс бдг юумшүү битгий шантраарай сайн зүйлд хүргэх нэг гарц бж л таараа түүнийгээ зөв олоорой. сэтгэлээр унаж аашаа эвдэж,архи ууж оор зугаа тсэнгэл хоож өөрийгөө балалж болохгүй шүү чамд охин чинэ бн.Аз жаргал хусий

  28. Zozole says:

    эхлээд шинжилгээ өг чиний ч хүүхэд юм билүү, биш бол эхнэр чинь ч гэсэн дотроо шаналж л байгаа байх мэдээж чинийх л гэж бодож гаргасан байгаа, сайн ярилц, тэр нялх амьтанд ямар ч буруу байхгүй шүү, тэрнээс эмэгтэйчүүд бид чинь өөр хүний хүүхдийг хэнэг ч үгүй гаргаад суух хүмүүс биш шүү. Уужим сэтгэлтэй л байгаарай салвал яах уу салахгүй бол яах бол гээд сайн бодвол…

  29. xxx hamtdaa says:

    Гэр бүлийн асуудал гэдэг их хэцүү төвөгтэй олон талыг бодох хэрэгтэй байдаг хэтэрхий 1 талыг бодож туйлшраад дараа нь өөрөө ч харамсахаар юм хийчихсэн байх вий.Ер нь эхнэртэйгээ сайн ярилцах хэрэгтэй хэрүүл хийлгүйгээр тайван юу болсон яагаад ийм байдалд хүрэв гээл учрийг нь заавал олж байж шийдвэрээ гаргахгүй бол өөрийгөө ч үр хүүхдээ ч хэцүү байдалд оруулчих вий. Иймэрхүү зүйлийг хоорондоо л ярилцаж шийднэ үү гэхээс бусдын бодлоор шийдэх нь дэмий. Алддаггүй хүн гэж байхгүй гэхдээ алдаагаа засдаггүй засхыг ч хүсдэггүй хүн л хамгийн хэцүү яаж ч болдоггүй юм шүү. Ухаалаг шийдвэр гаргаарай амжилт хүсье

  30. Цэнгүүн says:

    Сайн байцгаана уу?
    Ямар тэнэг хүн гэхээрээ өөр хүнээс жирэмсэлдэг байнаа. Эм уух, бэлгэвч хэрэглэх гээд л зөндөө хамгаалах арга байхад….
    Зяа та юуны түрүүнд өөрийгөө аль болох тайван байлгах хэрэгэй. Таны зөв монголдоо ирж байгаад эхнэртэйгээ ярилцаад энэ асуудлыг шийдсэн нь дээр. Та их ухаантай хүн юм. Таньд амжилт хүсье.

  31. mongolman says:

    зугээр л алчих

  32. 21 TEI says:

    eooo yamar hetsuu horwoo we ene chini odoo ain.zarim neg yum unshhaar zaluuchuud ni ingej huuraad inglee muusain mongol erchuud ntr geel teged zarim neg huuhnuud arai dendej bna aa ene deeerh yumiig ushan chini arai ch dee yu we
    Galt Enhtuya: eooo yamar hetsuu horwoo we ene chini odoo ain.zarim neg yum unshhaar zaluuchuud ni ingej huuraad inglee muusain mongol erchuud ntr geel teged zarim neg huuhnuud arai dendej bna aa ene deeerh yumiig ushan chini arai ch dee yu we
    Galt Enhtuya: odoo ted nar ain
    Galt Enhtuya: odoo ted nar ain
    Galt Enhtuya: gaigui neg zaluuchuudtai ni oligtoi emegtei suuhgui oligtoi emegteichuud ni olog neg yumtai ni sugaad yu we ene odoo
    Galt Enhtuya: gaigui neg zaluuchuudtai ni oligtoi emegtei suuhgui oligtoi emegteichuud ni olog neg yumtai ni sugaad yu we ene odoo
    Galt Enhtuya is typing a message.
    Galt Enhtuya: ene zaluug nerei uruwduj bna ooo arai ch dee ter huuhen ni yasan shaatsan pizda we
    Galt Enhtuya: ene zaluug nerei uruwduj bna ooo arai ch dee ter huuhen ni yasan shaatsan pizda we

  33. Tontognuur says:

    Arai dendvv shvv muu sadar em. Andaa chi ch saihan uujuu setgeltei er bna. Er hvn bson hoino eregtei hvv hvselgvi yahaw gehdee naad emegtei chin l gants hvv gargah bishdee dahiad saihan bvsgvi oldoh l bhaa. Ehnerteigee salahdaa neeh muudaltsaad yu gehwee neg garaaraa nuguuguu bariad todorhoi oilgomjtoi heden vg l hagalttai bh shvv. Gehdee ohinoo awaarai tegeed hvn yaj amidardagiig l haruulaarai. Neeree yaj ter muu nowshiin zaluug zvgeer vldeehew ehnert in bas heltsen in deer l bh. Muu nowsh hvnii amidralaar togloj chadah zvrhtei l nowsh bna daraa ooriinh in yamar bolhiig l xar da. amjilt andaa

  34. setgel says:

    гэргий чин арай биш хүн бна аа арайч дээ тэр хүүхдэд ямарч буруу бхгүй шүү та 2ийн асуудал учир сайн ярилцах хэрэгтэй

  35. Daraa says:

    дандаа эмэгтэйчүүд зовно гэж юу бхав дээ. Нэг гэр булд ч гэсэн эр ни зовж байгааг харахад сонин бн. Эрчүүдээ зовлонгоо бичээрэй. Их сонин юм.

  36. monda says:

    за тэгээд шинжилгээний хариу ю болсноо заавал бичээрэй

  37. aamkaa says:

    за үнэхээр хэцүү юм байна даав ямар муухай юм бэ. Гэхдээ л чи ямар тэвчээртэй юм бэ. ёстой муухай юм аа арай ч дээ одоо тэгээд яая гэж бодож байна даа залуу мин ямар ч байсан учрыг нь олж санаа сэтгэлээ онгойлгосоон нь дээр шүү. Харамсалтай байна. уншихад л эвгүй байгаа юм чинь чамд ямар хэцүү байгааг үнэхээр ойлгож байна.

  38. mnl says:

    тэр дээр 1 нөхөр Чингис шиг байл даа ч гэх шиг?
    Чингисийн хатан чинь хучинд автсан.Харин энэ нөхрийн хатан шуу ухаантай юм нь Дурандаа явж! Их том ялгаа байгаа биз?

  39. солонго says:

    сайн байцгаана уу
    би өдөр болгон нэт-д холбогддог мөртлөө саяханаас л ийм сайт байдаг гэж мэдлээ дажгүй юм байнаа.

  40. boloro says:

    би 21 настай .31 настай залуутай суусан 1xүүxэдтэй. чи залуу байна шүү дээ .тэр xүүxнийг xаяад монголдоо ирээд даxиад xүнтэй сууж болно шүү дээ .би 31 тэй залууг гололгүй суугаад болж л байна.оxиноо аваад салчиx .өөртөө итгэлтэй байлдаа xорвоод ямар ганц xүүxэн байдаг биш.чи тэгэxдээ иx уxаантай залуу байна шүү .чиний тэсвэр тэвчээр гайxалтай.чамд аз жаргал xүсэж байна миний зүгээс.

  41. zazooo says:

    за шууд л салаал нэг xэсэг xол байгаад узсэн дээрдээ, тэгэд мэдэгдэнэ. том xууxдээ уур дэрээ авдаг юм шуу. дэргэд ни байгаад байxаар чи зугээр л уридийнx шигэ байж чадаxгуй. эxнэр чинэ дор ни гадарлана. тэгээд уйл явтс ууруур урнудуг юм. тэрний оронд шууд тусдаа бай, олон асуудал тод болно. сэтгэл гэдэг тийм юм.

  42. Bg says:

    Энд зөвлөсөн хүмүүс бүгд л сал гэсэн байх юм хэрэв нөхөр нь араар нь тавиад өөр хүнээс хүүхэдтэй болчихвол уучлаал амьдар л гэж зөвлөдөг биз дээ. Эрэгтэй хүнийг уучилж болдог эрэгтэй хүнийг уучилж болдоггүй юм уу.Яахав нэг удаа алдаа л биз. Заавал хэнийхийг нь тогтоох хэрэг байна уу эхнэртээ итгээд амьдралаа сайхан үргэлжлүүл дээ.Уучлах гэж сайхан зүйл байдаг юм.

  43. Zorigoo ax ni says:

    Гоомойтож болохгүй шүү.Олон хүний хувь заяаны асуудал.Эхлээд жаахан тайвшираарай тэгээд дараа нь шийд…Салах амархаан нэг л өдөр…Харин амьдрал босгох хэцүү… Эхлээд мөн биш ээ албан ёсоор тогтоо…хэрэв биш байдаг юм бол УУЧЛАХ гээд оролдоод үзэлдээ…гэхдээ ийм л үед эр хүний ноён нуруу харагдана шүү,2-ын 2 бяцхан амьтаныг салгах зүрх ч эдээ хэцүүдээ Чиний шийдвэр насны эцэст л зөв байх ёстой гэдгийг бүү мартаарай. Чамд аз жаргал хүсье,Тэр жаахан амьтанд буруу байхгүй шүү

  44. bajaa says:

    Чи тэгж удаан муу бодол тээж яваад хэрэггүй ээ. Эртхэн шийд. Муу юм бодоод яваад байвал чамд оорт чин эрүүл мэндэд чин их муу. Чи шууд эхнэртээ хэлээд 2лаа хуухдийнхээ эцгийг тодруулий гэж хэл. Чинийх ч юм билуу хэн мэдэх вэ? Чи л оороо яаж харахийг хуссэнээр л чи харна. Миний хуу гэж бодоод хараад байвал чамтай адилхан, тэр залуугийх гэж хараад байвал тэрэнтэй адилхан, худалч хунд нохойнийх гэж бодоод хараад байвал амитантай ч адил харна.
    Араар тависан эсэхийг уучлах эсэхийг чи оороо мэд. Ямааний мах халуун дээрээ гэдэг шуу!!!
    Ийм юмийг дотроо удаан тэсвэрлэж чаддаггуй юм 1 л одор тэсэрнэ аймар тэсэрнэ. Бичвэл олон юм бичихгэд бна. Эртхэн шийдэж эртхэн сэтгэлийн зовлонгоосоо салсан н дээр бдаг юмшуу. Хуний эрүүл мэнд их мууддаг юм. Зус царай гундана. буцаад сэргэх гэж их удна. Эр хун цоглог бай чиний буруу бишээс хойш охиноо аваад сал.

  45. narantuya says:

    заавал шинжилгээнд ороорой.чинийх мөн ч юм билүү.хардаж сэжиглэж бгаа болохоор янз янз харагдаад ч бгаа юм билүү.гэхдээ л эр нөхөрөө араар нь тавиад бүр хөрштэйгөө.дэндүү доромжилсон бна.салахгүй юу.завхай бузаруудийг хашраа.эхнэр хүн хэзээ ч ийм юм хийж болохгүй.гэхдээ монголдоо ирээд асуудлаа шийдээрэй.

  46. Amdralaa gej says:

    за манай ахад яг тохиолдсон ум байна. Манай ах их сургуул тогсоод цэрэрт явсан хойгуур ни жирэмсэн байсан ум. тэгээд ахийг ирэх уэс нэг сарийн омно байсн. тэгээд хуухэд ни гарлаа. манай ээж мэдэж байсан ч. За яхав хунд хун илуудэхгүй гээд дув дуугай хуухдийг ни осгоод огсон доо зайлуул. Гэсэн эм хун эрдөө ухаарч огдоггуй ум билээ. Манай ахийг суйлэрч их зовоосон доо. тэгээд салсан. Тэр хуухэд ни хуний хуухэд хурэн боортэй гэж яг унэн ум билээ. Эр мини эртхэн шинжилгээ хийлгэ унэнийг олсон ни дээр тэгээд унэн амдрал сайхан шуудээ. тэр бузар эр болон танай авгай санаатай умнууд мэдэх хэрэгтэй. чи яахаараа гэмгыи мортлоо ингэж зовлонд идлэх эстөи ум. Унэнийг олоод бараг эхнэр чини чамайг дахиж хуурах ни тодорхой шуудээ. Суулд аав ээждээ унэнийг ни хэлэх л хэрэгтэй шуу. Унэн бухнийг ялна. ООроо шийднээ.сайн бод. аа мэдэхгыи хэтсүү умаа.

  47. Sem says:

    алдата коммэнт шу,мини ком монгол фонд байхгу,…оо энэ банзал хухнуудэс нэрэ болох ым,ийм юм болчоход байхад хуртэл коммэнт бичсэн хухнудэс умурух сана зухалзаж бн,уучил эвлэр ч гэх шиг,балиар юмнууд салтаа н загатнахара амидаралаа мартсан хуниг яж уучихлах юм бэ,урвалт хийсэн хунийг дахиж битги тэгэрээ гээд толгойг н илээд унгурудугуй биз дэ????банзал монгол гичийнуудээ!!!!

  48. nyamhuu says:

    Чиний бух юм минийхтэй тостэй юм. Охинтой хуутэй, гадаадад, авгай мастэрд гээд. Суулийн уед эхнэр маани ч сонин болоод хуурай шартсан хун лявдаг боллоо. Амидралийн толоо явах хэцүү юмаа

  49. ongon xalis gej yu ve says:

    этсэг тогтоолгоx шинжилгээ 400-500$ байдаг ш дээ xийлгэсэн дээр шуу чи андуурч байж мэдэнэ шуу

  50. hi says:

    эхлээд шинжилгээ хийлгэ тэгээд дараа н ях вэ гэж асуул да………

  51. хахаха says:

    Охиноо өөр дээрээ аваад тэр банзалыг хүүгийнх нь аавруу нь амбаардаад явуул. Чи юундаа ичдэг юм бэ ямар чиний хүүхэд өөр хүүхнээс төрсөн биш, ичих ёстой хүмүүс нь ичнэ биздээ. Тэр 2л хүн амьтаны хэл амны бай болно уу гэхээс чамайг юул гэв гэж. Эр хүн шиг зоригтой шийдвэр гарга.

  52. julia says:

    Uneheer batlagdsan uu?Chinii huuhed bish gedgiig n.Shuud ehnerteigee yariltsaad shinjilgee hiilgeed chiniih bish bol odoo saldaa.Yagaad gevel chi ehneree uuchilj chadahgui bur zovoono.Ert asuudlaa shiideh tusam ehnert chin chamd ch tustai.Tsaashdaa oor amidral zohiovol ali ert baih tusmaa sain shtee.Hurdan shinjilgeegee hiilgeed yariltsaad shiidveree garga.

  53. shika says:

    чи бид 2ийн амьдрал төстэй л юм бна гэхдээ чинийх минийхээс арай гайгүй ч юм уу. сэтгэлээр битгий унаарай. салахийн тухайд бол тийм ч амархан зүйл биш л байдаг юм бна лээ (цагаа тулхаар). чи эхнэртээ хэр их хайртайгаас л шалтгаалах бх. сална гэдэг хүмүүсийн зөвлөснөөр амархан шийдэгддэг асуудал биш. би нөхөртөө хайртай бсан болхоор салсан хэдий ч санаад л байж суух газраа олж ÿддаг бсан. би чамайг тиймэрхүү л бх болов уу гэж бодож бна. тэгээд л дахиад суусан гэх үү дэ тэглэ гээд сайхан юм юу ч байгаагүй буцаад л салсан. харин одоо бол би түүнийг үзэн ÿддаг юун санах. би чамд эхлээд уучлаад үз боломжгүй бол сал л гэж зөвлөх бна да. чамайг маш сайн ойлгож бна өөрийхөө л сэтгэл санааг дагасан шийдвэр гаргарай амжилт хүсьå

  54. Unshigch says:

    Dondog zow heljee.

    Naad huuhen chini chinii omno 2 zuileer buruutai

    1. Araar tavisan. Chamaig huurch!
    2. Busdiin huuhdiig chamaar osguulehiig zavdaj baigaa.

    Tegheer 1-r nugeliig bol hiisen ni todorhoi bolj. Odoo etseg togtoolgoh shinjilgee hiilge. 2-r ni batlagdsan baival yamarhuu huuhentei suusan chini todorhoi bolno.

    Yer ni bol Dolingoriin heldeg unen shuu. Ehner chini uchir zuggui hardaad, heruul uusgeed baigaa bol, etseg togtoolgoh shinjilgee nuutsaar hiigeed uz. Huniig huurj baij deeres ni boroonkdohoosoo ogt siihgui hunii mosgui uls

  55. Xongorzul says:

    Dolingor nadtai yasan adilhan yum hahaha

  56. Dondog says:

    Хэрэв надад ийм зүйл тохиолдсон бол;
    1. Эцэг тогтоох шинжилгээ хийлгэнэ.
    2. Шинжилгээний дүн ямар гарсанаас үл хамааран эхнэртэйгээ ярилцаж дахиж элдэв асуудалд орооцолдохгүй байх талаар ам өчгийг нь авна, өөрөөр хэлбэл 1 удаа уучилна.
    3. Хүүхэд өөр хүнийх байх тохиолдолд түүнийг жинхэнэ эцэгт нь өгнө. Хүний хүүхдийг хэзээ ч өөрийнх шигээ хайрлаж чадахгүй(дагүүл хүүхэд бол өөр л дөө).
    4. Хэрэв тэр дахиад ямар нэгэн асуудалд орох юм бол шууд сална.

  57. sony says:

    шаналаад яах вэ миний дүү. амьдралд тохиолддог олон олон таагүй зүйлүүдийн нэг нь чамд тохиолдсон байна. гэвч энэ бол төгсгөл биш шүү дээ. мэдээж чамд хэцүү байгаа. гэхдээ л сэтгэл хөдлөлөөрөө шийд гаргахаас илүү ухаан зарж, уужуу сэтгэлээр хандаарай. хэрэв ээ энэ амьдрал чинь нурдаг юм гэхэд өөр илүү сайхан амьдрал чамайг хүлээж байгаа ч юм билүү хэн мэдлээ. араар тавилт, хууралт, салалт, өнчрөл, хагацал гэдэг үг болоод ойлголтууд эртнээс нааш бидний дунд байсаар ирсэн, хойшид ч байх л болно. эхнэрээ болоод нөгөөө залууг нь хэтэрхий их үзэн ядаад хэрэггүй шүү. тэд чиний өмнө хэн болохоо л таниулсан хэрэг. чиний хамгийн их итгэж явсан хэн нэгэн чамаас урвасан ч гэсэн, чиний огт анзаарч хараагүй сайхан сэтгэлтэй, чин шударга хүмүүс чиний эргэн тойронд зөндөө байгаа гэдэгт итгэж амьдрах хэрэгтэй шүү. за тэгээд асуудлаа ухаалаг, тайвнаар, нухацтай, эргэлт буцалтгүй, хатуу шийдээрэй. амжилт хүсье.

  58. DOLINGOR says:

    huuhnuud oorsdoo dandaa erchuudruu dairdag hirnee tsaanaa yag ene huuhen shig hen negnii door altsaij nuhruu huurch baidiish deeeeeeeeeeee.

    Tegeed yum bol erchuud erchuud gej hutsnaa

  59. MUUGII says:

    ЭНЭ ОДОО ЗӨВХӨН ХҮҮХДИЙН АСУУДАЛ БИш болжээ, эхнэр ни хамар доор ни өөр хүнтэй унтаж байсан бна, шууд салах хэрэгтэй

  60. sadness says:

    чингис шиг л байлдаа, дахиад л хүү төрүүлэхгүй юу

  61. medleg says:

    Чи яг чинийх биш гэж баттай мэдээгүй л байгаа юм байна шүү дээ. Чи тийм өндөр хөгжилтэй газар байгаа хүн хүүгийнхээ ганц ширхэг үсээр шинжилгээ өгч өөрийнхөө ДНК-тай харьцуулсаны дараа л цаашид яаах, цаашлаал салж нийлэх асуудлаа ярьсан дээр байхаа залуу минь. Яаарвал даарна шүү. Чи өөрөө хэлсэн байна шдээ. Хайран сайхан босгосон амьдрал минь гэж. Энэ чиний амны хийгээр зүгээр нэр гарч байгаа үг гэж бодохгүй байна. Тэгээд ер нь хүний амьдралыг сөрж биш аргадаж туулдаг юм шүү дээ.

  62. Cj says:

    хайран сайхан залуу, хайран сайхан гэр бүл. бараг чи мэдээгүйн дээр байж дээ. хүүний өөрийн хүүхдүүд л хөөрхийлтэй байна даа. муусайн янханууд хэзээч засардагүй л байхгүй юу. гэр бүлээ чамайг гэх ямарч сэтгэл алга байна шдээ наад жингэртчин, ороон орсон гэчий садарлаж байхдаа бэлгэвч хэрэглэх ухаан байхгүй л байсан юм байхдаа. зөвхөн өөрийнхөөрөө асуудлийг шийддээ найзаа. эцсийн эцэст чи өөрөө л яаллагч юм уу эсвэл яаллагдагч болж үлдэнэ шүү… сайн бод

  63. Xongorzul says:

    Ani zov heljee.

    -Chi ingeed helehgui ooroo shanalaad baij bolohgui.
    -Ehnertee hel yarilts yagaad ingesen shaashid yah ene teree shuud zaaval yarilts.
    -Negent ter huu torchihsoon.
    -Iimd ta 2 uchiraa ololtsoj yariltsaad evlereed saihan amidarch ehelvel yasiin.

    -Mongol-d nuuj ochson hoinoo naad huu chine tanai ger buld 3-n eregtei duu daguulah biz ee.

    -Harin ter hogiin zaluug uhtel ni zodood ene huu minii l huu baih bolno yagaad gevel minii ger buld negent torson uchir bas chi hezee minii ene huu bas minii ger bul ehneriin neriig durdah harah uulzahiig oroldvol ALNA gej hel.

  64. dermee says:

    Ийм явдалыг бол яагаад ч уучилж боломгүй!! Тэнэг авгай хүүхэд олохгүйгээр шаалгуулж болоогүй юм байх даа!!! Найзаа хугацаа алдахгуй сал!!

  65. Ani says:

    Заа эxлээд тайвшраад шууд тулаад ярилцаа. Дуугай дотроо шаналаад байxаар чин Улам л дордно. Эцэг тогтооx шинжилгээ өгүүлээ. Чинийx ч байж болно. Та 2 той зэрэг унтаал яваад байсан бол xэнийx н гдгийг естой Эмч л шинжилгээ xийж байж мэднэ дээ. тайвшираад уxаалаг шийд гаргарай. яасан Даварсан Эxнэр вээээ.

  66. Guest says:

    яасан хэцүү хорвоо вэ? эр хун нэг гомдох дээр эргэж буцна гэж байхгуй дээ. гэхдээ охиноо сайн хайрлаж яваарай, яамар хэцүү хорвоо вэ?

  67. ehner n bn says:

    хуушээ батаа энийг саы харлаа хун хэлээд.болил доо чи чиний л хуухэд штээ.сайн хар л даа чи чамтай адилхан бгааз дээ

  68. busgui negen says:

    эхнэр чинэ тэр залуутай докхиолдлоор ганц нэг ойртсон байлгуйдээ.тэгээд олсон хуухдээ чинийх гэж бодоод л гаргасан бх.магадгуй чинийх ч бж болно ш дээ.хэрэв тэгэж бодоогуй бол ямар тэнэг хун юу гэж улаан цайм өөр хуний хуухдийг тээж амидарлаа суйтгэх юум.эхнэртэйгээ сайн ярилц.эхнэр чинэ гаргасан алдаагаа давтахгуй гэх юм бол салаад хэрэггүй л болвуу.охиноо бодоод ч болов уучил.гэхдээ буруугаа хүлээгээд ахин тэгэхгүй гэвэл шуу дээ.уучлана гэдэг бас нэг аз жаргал шүү.хүүхэд ийм зуйлээс болж хохирох ёсгуй.би нөхрөө нэг удаа училсан тэгснээрээ би одоо маш аз жаргалтай бгаа

  69. Er hun says:

    Yaay, helehed hetsuuhen l yum bolson bna, za daa chinii l shiideh hereg shdee ho, chamaig ireheer chin setgeliig chin taiwshruulj tasartal chin uulgay gej l amlah baina daa, hehe.

  70. Special One says:

    монгол залуус архичингууд………..хахахаха6 энэ залуу ч ялгаагуй худлаа шааж бна. муу архичин, залхуу, тэнэгүүд

  71. sal sal says:

    яя авгай чини нээрээ адгийн шаар байна шуу. Эр хунийг, эр нохроо ийм эвгүй байдалд оруулж байдаг. хэлэх ч уг олдохгу байна.

  72. kkkkkk says:

    магадгүй эхнэр чинь 2 хүнтэй зэрэг яваад хэний хүүхэд гэдгээ өөрөө сайн мэдэхгүй байж магадгүй байх гэж би захианаас уншаад таамаглаж байна.Я агаад гэвэл өөрөө байнга хамт байсан бол хэний ч хүүхэд байж болзошгүй л байх гэж. Тиймээс нэн даруй шинжилгээ өгөөд эцэг тогтооход чинийх төн ч байж магадгүй шүү дээ л гэж бодож байх юм. Сэтгэлээр бүү унаарай асуудалд гарцгүй байна гэж үгүй шүү

  73. kkkkkk says:

    чамайг би хүн сайтай залуу байна даа гэж бодож сууна. Гэхдээ хүний амьдрал баян хойно сайхан цаг ирнээ л гэж уужирч байх нь зөв байх шүү. Мэдээж хэн ч гэсэн хүний хүүхэд гэж бодохоор эр эмгүй л гомдох хорсох сэтгэл төрж л таарах байх даа гэж бодогдож байна. Эхний ээлжинд өндөр хөгжилтэй оронд байгаа дээрээ хүүхдийн эцэг тогтоох шинжилгээг хийлгээд үзвэл ямар бол. Үс шүлс цуснаас шинжилгээ аваад 98 хувийн бодитой байдаг гэж уншиж байсан юм байна. Би эмэгтэй хүний хувьд эхнэрийг чинь маш ихээр гайхаж байна. Үнэхээр бодитой болгож байгаад асуудлыг шийдвэл зөв байхаа, түүнээс хүний хэл амнаас эмээж нэгэн насны амьдралаа там шиг өнгөрөөж болохгүй байх, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотолсоны дараа асуудлыг зөвөөр эрүүл ухаанаар шийдэх хэрэгтэй л гэж зөвлөх байна. Мэдээж хэнд ч гэсэн хайртай хүн нь гомдоох доромжлох ямар хэцүүг хүн бүр ойлгож байгаа, харин согтууруулах ундаа хэрэглэх юмуу эрүүл бусаар шийдэхэд хүрэхгүй байгаасай гэж өөрт чинь найдаж байна. Бодоход ухаантай боловсролтой хүн байхаа гэж бичлээ. Амьдрал баян шүү зовлонтой үе байхад түүнээс сайхан жаргалтай үе бас л ирдэг шүү дээ.

  74. POPO says:

    HETSUU L ASUUDAL BNA.eHLEED SHIJILGEE DARAANI .CHINII UR UNDES MUN CH YUM BILUU.

  75. car says:

    ямар sonin huuhen be naadah ehnershuu yum chine za yaahav oor huntei yavsan yum baij tegeed terneesee jiremsen bolchihood gargadag ni yaaj baigaa yum bol esvel torsniih ni daraa medsen yumuu. ug ni bolomjguil yum. ehenesee terniihee huug gargachihaad terenteigee suuy gej bodson yum boluu. chi odoo heleed erthen uchraa olson ni deer yum bishuu. hogiin huuhen

  76. 10jil says:

    хөгшөөн охиноо аваад өөр хотод очиж амьдар уншаад байхад охиндоо нилээн амь юм шиг бна

  77. jeki says:

    энэ хүмүүс нэг л юуман дээр төөрөөд байх шигээ боловсрол хүмүүжил 2 гэж шал өөэ юум байдаг юум даа эхнэр чини боловсролтой болохоос хүмүүжилгүй хүн байна даа салахаас өөр гарц нэг л харагдахгуй байх чини

  78. erhemseg says:

    Aimshigtai yumaa…Hyn jargal daadaggyi gj neeree.Chi ih sain zaluu bn.Iim zaluug ingej gomdooj bdg jinhene davarsan hyyhen bn.Yaasna boh zyrh bydyyn hoshnogo gargaa ve? Zaluu min ooriinhoo zov gj bodsonoor l hii ergeed haramsahgyin tuld shyy dee.Chamd hani oldoh bhaa.

  79. smile says:

    сайн уу залуу мин!! уул ни би ч бас наад улсад цин байдаг юм. сонин юм даа.энд бугд л завгуй ажил сургуули гэсэн хумуус байдаг шд. хэжээ ни амжуулдаг бнаа. хажууд ни эр нухур ур хуухэд ни байсаар батал ингэж гол харлуулах гэж дээ. чамайг их завгуй ажил хичээл гэр гэж явсанийг ойлгож бнаа. унхээр хэтсүү шуу. уул ни чамд тушиг тулгуур болох ёстой байтал онтсгуй л хуухэн юм даа. гэхдээ ю ч гэсэн яг мон бишийг л узсэн ни дээр байхаа. гэхдээ л сэтгэлд сэвтэй юм. охидууд маани залуус маани уул ни хажуу талд хани ижил чини яаж амидралийн толоо хичээж байгааг харж бэынээ хайрлалда. ямар ч бсн залуу мийн чамд аз жаргал хусий!! энэ л тсагийг амжилттай даваарай!!!

  80. halloo says:

    Хүмүүсийн зөвлөсөнчилөн юуны түрүүнд үнэхээр чиний хүүхэд биш үү гэдгийг нь батлах хэрэгтэй. Тэгж байж дараагийн алхамдаа шилжих байх даа. Хэрэв биш байвал өөрөө дотроо сайн бодож байгаад шийдвэрээ гаргаарай. Яаран сандран, эсвэл сэтгэл хөдлөлөөр битгий шийдээрэй. Эхнэртэйгээ ярилцсаны дараа хэсэг тусдаа ганцаараа байхад болохгүй зүйлгүй. Ганцаараа байгалийн сайханд аялангаа (мэдээж олон хоног биш) сайтар тунгааж үзээд өөрөө л шийдвэрээ гаргаж дээ. Хүний амьдралыг бид энд комьпютерийн араас шийднэ гэж юу байх билээ.

  81. Jak says:

    Залуу минь чамд гэж хэлэхэд шууд салсан нь дээр. Дэргэд чинь ингэж байгаа хүн цаашаа улам лавширна уу гэхээс засардаггүй юм. Засрах аргагүй ч юм болж. Хүмүүсээс санаа зовлоо гээд гутамшигт амьдрал дотроо тээж явах шиг амьдын там хаа ч байдаггүй юм. Муу нуухаар сайн илчил. Аавдаа үнэнийг хэл.Тэнэг эмээс холд. Түүний ямрыг бусад нь ч мэдэг. Энэ бол чинийй муугийнх биш. Чиний муугийнх байсан ч яадгийм, зүгээр л орхи. Эр хүн муу байлаа гээд ийм эхнэрээр аз хийморио гутааж яах юм. Муу сайн гэдгийг хүн бүр өөрийнхөө ухааны түвшингээр л ойлгодог юм. Амьдрал баялаг. Хорвоо сайхан хүмүүсээр дүүрэн. Чи жаахан зөрүүн дээр л таарчихсан байна. Зүгээрээ залуу минь,бүдэрсэн бол дахин босоод,том чулууг тойрч гараад урагшаа яв. Амьдрал боломжоор дүүрэн. Залуу нас чамд байна. Заавал аз жаргалтай амьдраарай.Охиноо сайн харж хандаарай.

  82. Huurhunuu says:

    эхлээд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгээ, тэр муу жижиг амьтанд буруу байхгүй шүү

  83. nana says:

    shinjilgee uurtei n sain yrilts chinii huuhed mun ch yum biluu shal demii yum urguulj bodood bgaa ch yum biluu! shinjilgeenii hariu surug garah yum bol tegeed salsan deer bizdee gehdee hairan amidral yumdaa! end minii 1 tanidag hun bdag 2 ohintoi tegeed ehner n jiremsen nuhur n minii huuhed bish gehdee huu garahiin bol usgunuu geed l suuj bna lee yumiig bas uujuu harj uzeerei chi zugeer l sms olj unshsan shuudee

  84. A Gitler says:

    za zodox ni ch xaashaa ym be thgdee xo salsan ni deerdee oxintoigoo 2uulaa tsaashdaa saixan amidrahgui yu naad muu ehneriigee yah gej xuurvaa getel ni saixan amidar xogshoon amjilt xusie

  85. alba says:

    etseg togtooh geniin shinjilgee hiilgeed uzsn n deer bhaa…

  86. ee... says:

    hogshoon shuud ohinoo avaal salaache naad muu jombogo huuhenteigee odoo yah ged bgan iim amidral gej yu bdiin. za yahav oor huntei yvdiin baij arai ch huuhdii ni gargaj bhda yadiin chamaig arai doromjilj bgan bishuuu pizda. uhtel ni ter 2 -g zodood ooriigoo hen gedgee haruul 33 nas chin saihan zaluu nas changaa bai hogshoon

  87. bi bol bi says:

    чи жинхэнэ МУЖИК юм байна,танай эхнэрийн хувьд хэлэх үг алга даа. гэр+гий,эх+нэр -ийг гутаасан аймшигтай ав+гай байна. асуудлыг монголдоо хариад шийдэх чинь зөв шүү,гэхдээ юмыг яаж мэдэх вэ,эцэг тогтоох генийн шинжилгээ өгөөд үзээрэй.

  88. zaluu 27 says:

    тэг тэг. Энд ирж байгаад шийд. Гарцаагүй баримттайгаар мэдсэн юм бол хүүхдүүдээ унтуулж байгаад нүүр лүү нь харж байгаад шууд хэл чи тэгсэн тэгсэн тэгсэн байна гээд. Тэгээд монголд очиж байж яахаа шийднэ гэдэгээ ч хэл. Хамгийн өндөр дуугаар хэрүүл хийгээд хэрэггүй нхүүхдүүдэд их хэцүү байх болно.Аль болох тайван байх ёстой шүү. Ингэж дотроо хадгалж тарчилж явсанаас л хамаагүй дээр байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.