Хайр биш үзэн ядалт болж хувирлаа

89635938

Би О гэдэг. 26 настай. Яг одоо би дотороо бодогдож байгаа хар муу бүхнийг сэтгэлээсээ авч хаямаар байна. 5 жилийн өмнө нөхөртэйгээ танилцаж өөрийн эрхгүй тэр хүнд татагдаж үерхэж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд бүх юм сайхан байсангүй. Мэдээж эхэндээ бусад хүмүүс ямар байдаг тэрэн шиг бүх юм сайхан байлаа. Гэтэл миний сонгосон сонголт эр нөхөр маань зөвхөн өөрийн биеийн амар амгаланг юунаас ч илүүд тавьдаг хувиа хичээсэн, худалч бүүр алхам тутамдаа худалаа ярьдаг, мөнгө эд хөрөнгө бол тэр хүний хувьд үр хүүхэдээс нь илүү нандин зүйл болсон тийм амьтантай таг сохор царайлж яваад хувь заяагаа холбожээ. Өнгөрсөн хугацаанд өөрт тохиолдсон зарим нэгэн таагүй явдалыг бичиж энэ сайтыг уншигч залуучууд бүсгүйчүүдтэй сэтгэлээ хуваалцмаар байна. Бид 2 хамт ажилдаг байсан юм. Анх нөхөрөө хараад би инээмсэглэл их таалагдаж билээ. Их л сайхан хүн лүү харж инээдэг залуу байлаа. Англиар маш сайн ярьдаг соёлтой залуу байна даа гэж харсан миний тэр нүд тэр үед хүний хуурамч инээдийг ялгаж харж мэдэхгүй амьтан байж. Нөхөр маань надаас өмнө нэг бүсгүйтэй хамтарч амьдарч байгаад салсан байсан.

Тэгээд би нэг удаа тэр бүсгүйтэйгээ чи таарвал уулзах уу гэж асуухад тэр – Юу гэж уулзаж байдаг юм. Чи надад байхад гэж хэлж байсан юм. Гэтэл бид 2 үерхээд яг 8 сар болж байхад нэг удаа утасруу мсж ирэхээр нь би аваад үзтэл англиар төрсөн өдрийн мэнд хүргэсэн мсж ирсэн байлаа. Би хэн бэ гэтэл тэр ажлын газрын гадаадыг байна гэж хэлэхээр нь би итгээд л өнгөрсөн. Гэтэл тэр нь нөгөө өмнөх бүсгүй нь байж. Маргааш нь түүний төрсөн өдөр байсан юм. Яг төрсөн өдрөөр нь би ажиллаар өөр тийшээ явах ёстой байсан тул маргааш нь явсан. Гэтэл намайг явангуут нөхөр маань нөгөө хүүхэнтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэж байгааг би тэр дор нь мэдсэн. Тэгээд утас руу нь залгахаар авахгүй зугатаагаад тэр үед би анх удаа маш их гомдож үерхэхээ болёо гэж бодож байсан. Тэгээд болих гэтэл нөгөөх маань намайг битгий орхиоч уучилаарай, би чамд хайртай гээд л намайг гуйж эхэлсэн. Тэр үед тэрнээс болих гээд намайг эргүүлдэг байсан гадаад залуутай хүртэл уулзаж байлаа. Гэхдээ элдэв юм болоогүйл дээ. Зүгээр л уулзсан юм. Гомдолоо тайлах гэж. Гэвч миний сэтгэлд тэр гадаад залуу биш нөгөө залуу маань байгаад байсан учир би ганц уулзаад дахиж тэр гадаад залуутай уулзаагүй. Сэтгэлд тэр хүн байсан учираас за яахав нэг удаа уучилья гэж бодсон. Тэгээд намайг дорд үзсэн тэр нэгэн явдлыг мартах гэж хичээж байлаа.

Гэтэл нөгөө бүсгүй нь байнга утасруу нь залгаастай мсж бичээстэй. Нөхөр маань миний хажууд байхдаа ямар ч байсан тухайн үед тэрнийг тоохгүй байсан. Би ч энэ хүүхэн л гүйгээд байгаа юм байна гэж бодсон. Ингээд бид хоёр хамтдаа амьдарч эхэлсэн би нэг шинэ байр захиалсан байсан тэрэндээ ч орсон. Яахав бид 2 хамтда сайхан л байсан. Нөгөө хүүхэн мартагдаж гэр бүл болон амьдарч үр хүүхэдтэй боллоо. Хүүхдээ төрүүлсэн цагаас л жинхэнэ ямар хүн бэ гэдэгийг нь яс мах, сэтгэл зүрхэндээ шингэтэл мэдэрч байна даа. Хүүгээ төрүүлээд нэг сар гарантай байхад нь зодуулж үзлээ. Элдэвийн муу үгээр хараалгаж, доромжилуулж үзлээ. Үзэх муу бүхнийг үзсээн. Нөхөр маань урьд бас нэг бүсгүйтэй суух гэж байгаад гадагшаа яваад  тэр бүсгүйгээсээ салсан юм байна лээ. Тэр бүсгүй нь манай хүнээс хүүхэдтэй үлдсэн. Дөнгөж төрчихөөд гэртээ 7 хоноогүй байхад тэр бүсгүй гэрийн маань хаалгыг балбаж нөхөртэй уулзах гээд чадахгүй байна гэж хашгичив.

Жоохон нялх хүүхэдтэй айл гэж бодох юм байхгүй хаалгыг маань аймаар балбаж өшиглөж байсан юм. Би дөнгөж төрсөн маш эмзэг байсан аймаар айж сэтгэл санаа тавгүйтэж охиноо тэврээд айгаад гэртээ сууж байлаа тэр үед. Нөхөр байхгүй байсан юм. Гэтэл нөхрийн өмнөх тэр бүсгүй нөхрийн ээж болон нөхөрт маш их өштэй хонзонтой тийм хүмүүс байсан. Тэр үед би тэр хүмүүсийг муухай хүмүүс вэ гэж бодож байснаас миний хүүгий аав, аавийнх нь ээж гэж ямар муухай юм хийсэн хүний чанаргүй өөдгүй амьтан байгааг харж мэдэрээгүй л байсан.

Хүүхэд гаргаад хүүг маань харах хүнгүй тул би өөрөө л ганцаараа гэртээ хүүхдээ хараад ажилгүй суудаг байлаа. Энэ хугацаанд нөхөр олон удаа худалаа ярьж намайг гомдоож байсан. Гэхдээ би тэр болгоныг нь өнгөрөөж байлаа. Хүүхэнтэй сүүлэрч тэр нь надад баригдаж би салая гэж бодовч хүүгээ бодоод тэвчихээр шийдээд байж байна. Гэтэл урьд шөнө гэртээ ирж хоносонгүй. Хүүхэд маань цагийн тариатай тариаг нь хийх ёстой байсан гэтэл ирээгүй. Ганцаараа учир тариаг нь хийж чадсангүй. Өглөөний тариа нь ч гэсэн.

Өчигдөр гараад явахдаа бас л худалаа хэлээд явжээ. Ажлынхаа газрын хүнтэй уулзана гэж гарсан боловч тэр хүнийх нь утасыг олоод залгалаа. Уулзана гэж тохироогүй гэнээ. Уулзаагүй нөгөө залуу нь Докторын зэрэг хамгаалах шалгалт өгөөд явж байна гэнэ. Амьдралд буруу сонголт хийж алдаа хийгээд өөрийгөө зүхэж сууна даа би. Надад энэ хувь тавилангаас илүү байх боломж байсан. Би буруу сонголт хийж. Энэ хүнээс салаад дахиж амьдрал эхлье гээд ч итгэл алга. Бас яг адилхан хууран мэхлэлт байгаа гэж бодож байна.

cekc.mn дээр ирсэн захидал

40 Comments

  1. doogii says:

    андаа чамд зовлоход чи салсан ни дээр бхаа.

  2. www says:

    Бурхан мин ямар аймар юм бэ хуугээ бодож бга чн аргагуй л дээ гэхдээ бусгуй хун чин хайрлуулж бас эрхэлж айх аюулгуй бх эрхтэй хумуус энийг чин ойлгохгуй чамайг ингэж зовоож бга ни унэхээр гутамшигтай чамд л гж хэлэхэд шууд л салдаа олон юм бодолгуй нялх биэтэй бх чин зодно гж ю гэсэн уг вэ

  3. hhhh says:

    Энийг маш их ууртай гомдсон бхдаа бичжээ. Тэр хүнд муу муухайтай ни адил сайхан зүйл ч бас бгаа.

  4. amraa says:

    би нэг хуухэдтэй, 40 настай. нөхөр угаасаа надад бгаагуй. одоо би дайралдсан боломжтой эрчүүдтэй явдаг. жишээ ни эрэгтэй дүүгийнхээ найз залуутай ни явдаг. авгай ни гадаадад бдаг. олон жил энэ залуутай дүү болон бусад хумууст мэдэгдэхгүй явж бна. хүмүүс намайг огт мэддэггүй. яагаад гэвэл найзийнх ни эгч гэж бодоод намайг огт сэжиглэдэггүй л дээ. би найз хуухнуудтэйгээ нийлээд бас энэ залуутай шоуддаг юм. тэгсэн чини энэ залуу манай найз хуухэнтэй яваад байх юм. манай найз хүүхэн бас нөхөргүй 1 том болсон охинтой. яах вэ таминэ. туслаач.

  5. namiraa says:

    эрчүүдийн 80% ни завхай. танай нөхөр тэрний л нэг бна. боовийг ни огтлоод хаявал таарна. гэхдээ чи биш л дээ. амидрал түүнийг хэзээ нэгэн цагт сургаад өгнө. юм болгон хариутай бдаг.

  6. Huslen says:

    Нараа яг миний бодож байсныг хэллээ. Тэр тэнэг эрээ хаяа.Гэхдээ ийм эрчүүл яс юман дээрээ салж чаддаггуй уйлж унжаад ядаргаа болдог юм.Тэрийг ни чи буу тоогоорой.Салах хэрэгтэй.Ямар эртөнцийн эрчүүл алга болсон биш.Сайн халамжтай жинхэнэ монгол эр хун байдаг юм шуу,дуу минь.

  7. NARA says:

    ЧИ ӨӨРӨӨ БАЙРТАЙ ЮМ БОЛ ЮУНААС АИДАГ ЮМ.НӨХӨР ЧИН ҮНЭНДЭЭ ХЭЗЭЭ Ч ЗАСРАХГҮЙ ЭЭ. ИХ ХЭЦҮҮ БАЙДАГ. ХҮҮГЭЭ БОДООД ЗҮТГЭХЭД ИХ ХҮЧ ОРНО ШҮҮ.САЛАХГҮЙ ЯВЖ БАЙТАЛ 1 ӨДӨР ДОХ АВЧ ИРЭЭД ӨГЧИХСӨН БАЙВАЛ ЯАХ ЮМ. ЁСТОЙ Л АМАА БАРИХААС ЦААШ ЯАХ ЮМ. НӨХӨРТЭЙ ЧИН УНТСАН ХҮҮХЭН ЦААШАА УНТСАН ТЭР ХҮН Н ЦААШАА…НӨХӨРӨӨ НАС БАРЧИХСАН ГЭЖ БОДООД ҮЗЭХ ЮМ УУ.САНАА БОДЛОО БИЧЭЭРЭЭ

  8. hi says:

    хүүхэдтэй хормойн яүдлаас болоод нэг хүүхэд ни хүнд өвдчихсөн.би одоо амьдрал зохиож том хүн болсон болхоор эгч маань болж өнгөрсөн олон зуйлийг ярьдаг.анхны хүүхдээ гаргасан үэд ни яаж доромжилж б.сан гээд..хамгийн тэнэг ни тэр үед салах тухай бодож бсан ч хүүхдээ бодсон гэдэг.тэгээгүй салчихгуй яаавдаа гэж өөрийгөө буруутгадаг.ю гэх гээд байна вэ гэвэл олон жил өнгөрсөн хойноо өөрийгөө буруутгах юм битгий хийгээрээ.ийм хүн хэзээ ч засрахгүй ээ.үр хүүхдээ бодож байгаа бол эртхэн сал.ганц хүүхэд чамд нээх дараа болохгүй зөнгөөрөө өсчихнөө.хүүхэд том хурдан өсдөг юм.харин бузар явдалтай эцгийн үйл хүүхдэд чинь гай болох бий..

  9. hi naizaa says:

    хүүхэдтэй хормойн яүдлаас болоод нэг хүүхэд ни хүнд өвдчихсөн.би одоо амьдрал зохиож том хүн болсон болхоор эгч маань болж өнгөрсөн олон зуйлийг ярьдаг.анхны хүүхдээ гаргасан үэд ни яаж доромжилж б.сан гээд..хамгийн тэнэг ни тэр үед салах тухай бодож бсан ч хүүхдээ бодсон гэдэг.тэгээгүй салчихгуй яаавдаа гэж өөрийгөө буруутгадаг.ю гэх гээд байна вэ гэвэл олон жил өнгөрсөн хойноо өөрийгөө буруутгах юм битгий хийгээрээ.ийм хүн хэзээ ч засрахгүй ээ.үр хүүхдээ бодож байгаа бол эртхэн сал.ганц хүүхэд чамд нээх дараа болохгүй зөнгөөрөө өсчихнөө.хүүхэд том хурдан өсдөг юм.харин бузар явдалтай эцгийн үйл хүүхдэд чинь гай болох бий..

  10. hi says:

    зүгээр л чи миний эгчтэй адил санагдчихлаа.манай эгчийн нохор ни бас нялх биэтэй байхад ни хуурч мэхэлж явсан.би тэр уэд жоохон байсан.одоо эгч маан 2

  11. uran zurag says:

    ирэхээр нь чи уурлаж гомдож байгаад эргээд хүлээгээд авах хүн байна.
    бүсгүй минь, энэ бол маш том алдаа.
    хэсэгхэн шаналах сэтгэлийн зовиур чинь ирээдүйн насан туршийн чинь нулимстай амьдралийн хажууд жаргал шүү.
    сэтгэлээ хорь, яадгийм бэ, хэдэн сар л санана биз. чи ганцаараа хүн биш, үрээ харах болгонд тэр чамд амьдрах итгэл өгнө. өгөх өгөхдөө бүр сайн илүү сайхан амьдрах урмыг үүрэгтэй хамт мэдрүүлнэ. тийм муу хүнд ирээдүйгээ битгий даатгачихаарай.
    зоригтой бас өөртөө итгэлтэй бай!!!

  12. kenji says:

    салсан нэ дээр шуу

  13. Man says:

    ×è òýãýýä ãàäààä ãàðààä ÿâàõ þì áîë ãàäààä çàëóóñòàéãàà ñóóõã¿é þó äàà.Àíõíààñàà ë ãàäààä õýë ÷ ãýõ øèã ãàäààä åðòºíöèéã ø¿òäýã þì áàéíà.Õàðèí òýð íºõðèéí õóâüä ãýâýë ìîíãîë ýð÷¿¿äèéí íýð ãóòààñàí õºãèéí íîâø áàéíà.Ǻâõºí ìîíãîë ýð÷¿¿ä ÷ áèø õºãèéí çàíòàé ìîíãîë õ¿¿õí¿¿ä çºí人 ë áàéäàã ø¿¿ äýý. Ìóó õ¿íòýé ó÷ðàõ ýñýõ íü òóõàéí õ¿íèé õóâü òàâèëàí ë þì äàà.

  14. bichigch says:

    Надад үгээ хэлсэн хүмүүстээ баярлалаа.
    Би их баяртай байна аа. Яагаад гэвэл би удахгүй гадагшаа явах болсон. Хойд америкт байдаг нэг улсад очиж ажллах боллоо. Одоо виза хөөцөлдөх л үлдэж байна. Гэртээ суух хугацаандаа нэг компанийн веб хийдэг байсан нь гадагшаа явах аз авчирлаа. Вебээ хийлгэж байсан компани маань намайг үндсэн ажилтанаа богоё гэсэн. Маш том боломж. Бүх юм ард үлдэж байна даа. За та бүхэндээ баярлалаа.

  15. togtog says:

    сал сал л гэхийн салахаас өөр арга зам бхгүйн муу?хөөрxий нэг хүүхэд эцгийн хайраар дутаж өснө гэж бодохоор…эцгийн хайрыг хэнч өгч чаддаггүйн бн лээ.мэдэx юм алга илүүүг зөвлөж үнэндэ чадахгүй н. ахмад хүний үгээр үг хийгээрэй.залуусаа хариуцлагатай ухамсартай амьдралд хандылдаа бүгдээрэй

  16. Цэцэг says:

    Дүү минь. Наад хүн чинь засрахгүй л болов уу даа. Гэхдээ юутай ч нөхөртэйгаа уурлаж, муудалцалгүй нэг ярилцаад үз дээ. Салах бол амархан шүү. Ямартай ч салахгүй юм аа гэхэд хэсэг түр тусдаа амьдарсан нь дээр. Хэн хэн нь жаахан бод. Эцэст нь хэлэхэд салсан ч өөдрөг байх хэрэгтэй шүү… Амьдрал сайхан, сайн сайхан хүмүүс олон шүү…

  17. bi says:

    сал сал…хүмүүс чамд аягүй зөв зөвлөгөө өгч байна шдээ…яахуу гэж мангуурч байтал удахгүй гайтаад 2 хүүхдийн эх болно доо…өөртөө чанга ханддаа…хэн хэнийгээ бодоод салсан ни дээр биш үү.
    би ч гэсэн чам шиг 2 хэлтэй юм бн. англи со 2 хэлтэй хүнд өчнөөн сайхан ажил олдоно шдээ…хүүхдээ төрсөн эцэг эхээрээ харуулахгүй юу

  18. mask says:

    Ñóóõààñàà ºìíº óäàìûã íü øàãàéæ íýã ¿çýý÷ ýý. Óëûã íü øàãàéõààñ óäàìûã íü øàãàé ãýäýã ¿ã áàéäàã äàà կ쿿ñ ìèíü……….,

  19. rain says:

    yaanadaa, mongoloor duuren l iim amidral baih shig bainadaa, yaamaar ch yum be dee… hairlaad durlaad itgeed suudag 1,2 jil ch bolohgui ingej ih uurchlugddug zaluuchuud gej baidagaa.. tugsuud mongold ochood saihan amidrana gej muruudsun dorvol endee amidral zohioson n ch deer yumuu, aav eejiin uyed bsan shig hani ur huuheddee halamjtai mongol zaluuchuud n haachtsan yum be???

  20. sony says:

    чамд хэн ч юу ч гэж зөвлөөд, дараа нь дахиад амьдралаа бүүр шинээр эхэлсэн байлаа ч гэсэн чиний одооны энэ бүтэлгүйтэл чинь давтагдах болов уу гэж айж байна даа. шалтгааныг нь чи өөрөөсөө л эрэх хэрэгтэй болох байх.

  21. Sain says:

    Чи тэгээд наад нөхөртэйгээ эмээ болтлоо амьдрах гээд байгаа юм уу. Бод доо, Чи ядаж л байнгын түгшүүртэй, хүлээлттэй, нэрвтэй амьдрана. Хүүхэд чинь хэрүүл дунд өснө. Салсан дээрээ. Чи өөрөө эхэлж чадахгүй байгаа юм. Зоригтой бай. Хүүхэдтэйгээ хоюулаа сэтгэл амар тайван амьдар.

  22. zochin says:

    яг миний эхний нухуртэй адилхан залуу бна.бас л намайг зодож худлаа хэлж намайг араар тавиж салах гэхээр ална тална гэж дарамталдаг новш бж билээ.харин сайн этсэг эхийн буянаар гадаадруу зугтааж чадсан.охинийг маани аав ээж маани авсан.одоо би гадаад нухуртэй хуурхун хуутэй халамжтай сайн ханитай сайхан л амидарч бна.хуний амидралд сэтгэл тайван амидрах шиг жаргал бдаггуй юм бна.хэзээ намайг энэ хун зодох бол хэзээ намайг алчих бол гэж бодож санахгуй юмгуй.би тийм баян гадаадтай суугаагуйээ.заримдаа бутэн сар бид 2 мунгугуй явахч уэ бдаг.эхний нухур маани уурийн гэсэн бртай мунгутэй хун бсан ч новш бсан юм.надад бол амидралд мунгу тугруг байр орон сайхан хувтсас хунараас илуу сэтгэл тайван бх шиг жаргал бдаггуй л гэж боддог юм.тийм болохоор наад нухуруусуу салаад уурийгуу бодоо.би чамайг гадаадтай суу гээгүй зугээр л салаад ууртуу тохирох сайхан монгол залууг олтлоо ю хиймээр бна тэрийгээ хийгээд эрх чулуутэй сэтгэл тайван яв л гэмээр бна.

  23. murun says:

    эр хүнгүйгээр амидарч чадахгүй ба уу чи тийм арчаагүй юм уу эр хүнгүйгээр амидралаа авч яваа хүүхэдтэй эмэгтэйчүүд зөндөө ба xатууxан xэлэxэд чи үнэхээр xүүxэдээ боддог бол чи яаж ийж байгаад өөр xүнээр тариагийн нь хийлгэж болох л байсан за битгий гонгиноод бай за

  24. Ani says:

    Танай Нөxөр бол жинxэнэ Дон жуан мөнөөс мөн байна. эртxэн салж үз. Юун яасан Xүүxдээ бодоод салаxгүйгээр шийдэx. Чи л өөрөө салж чадку жонxуураад байгаа болxоос Xүүxэд энд ямар ч xамаагүй ш дээ. Салку бол Чамайг бүрxэг Ирээдүй xүлээж байна даа. Сурсан юумыг сураар боодоггүй, дассан юумыг даавуугаар боодоггүй гэдэг дээ. Нөxөр чинь Банзал зангаа тавиxгүй, арайч дээ Үр Xүүxэд н өвдөөд тариа xүртэл xийлгэж байxад xажууд байдаггүй Нөxрөөр Чи яаxын бээ. 1 xалуун Амь болон гэр бүл гэгдэж яваагын Xэрэг энд л гараx байсын, Зовоx цагт xажууд түшиг болоxгүй Залуугын юунд н Чи xоргодсын. Иймэрxүү доодоxоо савчуулсан , завxай зайдан юумнууд Өөрчлөгддөггүй юум. Өөрийн чинь Байр юум чинь наадаxаа шууд xөөгөөл явуул. Бүx юум сайxан болно гэдэгт Итгэ. Аягүй бол Наадаx чинь Өөр Xүүxэн дагаад Өөрөө салаад яваад өгөx байx дөө. Xаягдсанаас өрсөөд өөрийг н xөөж зайлуул. Тэр муу xүүxэн Үүдийг чинь өшиглөж нүдэж байxад Цагдаад өгөxгүй яасын. Өөрийн гэртээ Xаан байж сур. Явуулын зайгуул Xүүxэнд дээрэлxүүлэд байxдаач яаxав дээ. Гэр орныг чинь Яаж мэддэг байнаа? Банзал Нөxөр чинь гэртээ элдэв Xүүxэн авчирч байсын байнал даа.

  25. Салаач - Эр хүн зөвлөж байна says:

    Бүсгүй минь, зовлонгоо өөрөө олж авчаад одоо яах гээ л интернэтээр гомдоллоод яваа юм бэ. Яах гэж урьд нь амьдралтай хүнтэй зууралдсын. Хожуу мэдсэн байлаа ч холдох л хэрэгтэй ш д. Хайртай гэж хэлсэн үг болгонд итгэдэг цаг дууссан шүү дээ. Ямар солонгос кино биш дээ.
    Нэг хүүхэд гаргаад тогтсон нь их юм. Наадхаасаа холд доо. Нэг муу эрээс болж сэтгэлээ хохироочоод бусад эрчүүдийг битгий муулаад яваад байгаарай. Хүн шиг амьдардаг монгол эрчүүд зөндөө шүү.

  26. itgel says:

    salsan ni deere,uuriiguu bolon huuhde awaad yawchih chadaltai l yumbnshde,oron bair,ajil mergejil ged,huuhde bodood baya gewel uuruu l ulam zownoshde,teneg zaluug hezee yah bol gj harj suuhawde,huhde baga bga deer ,tom boloh tusam salj chadahgui ulam l hetsvv bnodo tiim l bn

  27. bichigch says:

    Үүнийг бичигч би IT engineer мэргэжилтэй.
    Охин гэж бичсэнээ анзаарсангүй яагаад тэгээд бичсэн юм болдоо. Хүүхэд маань охин байсан бол гэж би их боддог тэгээд бичиж дээ. Би нөхөрөө араас нь цагдаж янз бүр болдоггүй байсан. Харин араас нь яасан ийсэн гэж асуухгүй байсаны үр дүн энэ. Намайг чи худалаа хэллээ гэхээр худалаа хэлээгүй гээд байдаг учир би өөрийнх нь худалаа хэлсэнийг батлах гэж л ажлынх нь хүнтэй холбоо барьсан юм даа.

  28. jeki says:

    монгол эрчүүдээ биш монгол эрчүүдийн нэр сүрийг гутаасан новш гэж хэл julia…сайн хэлж мэдэхгүй л юу м бна салах н зөв байхаа л гэж хэлий дээ одоо

  29. julia says:

    Mongol erchuud ee gej……………

  30. narantuya says:

    салсан нь дээр байхаа.хүүхнүүд бид хүүхдээ бодоод салж чадахгүй байна гэдэг.энэ бол худлаа шүү дээ.бид өөрсдөө л салахийг хүсэхгүй, салж чадахгүй байгаа учраас салдаггүй юм.чи ирээдүйгээ сайн төсөөлөөд үз.аймшигтай байна уу.тэр хүнээ сэтгэлээсээ жигш.өөрийгөө бод.тийм хүний хажууд хүүхдээ өсгөвөл хүүхэд чинь бас л нэг өөдгүй, хүн болгонд адлагдсан нэгэн болж хүмүүжинэ.өөрийгөө бодноо гэдэг чинь хүүхдээ бодсонтой адил.

  31. заяамаа says:

    гхжмгхжxф

  32. Lonsdale says:

    яаг юунаас болж зодуулж байсын чамд төрсөний дараах сэтгэл хямрал орж ирээд дэндүү цагдаад мөрдөөд мөшгөөд байгаа юм бишүү тэгээд ч хадам ээж чинь чамд гай болсиймуу тэр өмнөх хүүхэнд нь юмуу ер нь тэгээд хүн байна даа яриад учраа олцгоогооч үнэхээр боломгүй яриад яриад үг ойлгосоггүй тэнэг бол салахгүй юу дөө ингэж толгойгоо шааж суусанаас хүүхэд чинь жаахан бна тэгэж бгаад хэрэв чи ганцаараа хүүхэд өсгөнө чадна гэж бгаа бол залуу байгаа дээрээ сал

  33. londsale says:

    shuud l sal . chinii bichsen unen l bol. aimaar yum. chi bas ch gej uuriiguu avaad yavah chadaltai l huuhen shig bna. gants huuhedtei deeree l sal. yundaa ergelzeed hulchignaad bdag yum. ene nyalh bietei chamd hetsuu l dee. gehdee chi ingeed bj bolohgui. urid ni huuhdee hayad l chamtai suusan yum bn sh dee. tegeher naadhaasaa sal. bitgii uzen yad bitgii bod. ene ih hetsuu gehdee chi chadna. suuld ni yah gej iim amitnaas bolj hairan nervee uhuulj bga gej bodohoos uuriinhuu tenegiig gaihaad suuj bh tsag irne. sal busgui mini.

  34. ss says:

    tanai nuhur chin aavtai yu???eej ni muuhai hun bdag gej bichseniig ni boduul eejteigee osson hun yum shig bna tee??ug ni eejteigee osson hun setgel saitai bdag yum daa naa chini yasan sonin hun bee!!!chamaas gadna oor hunees huuhedtei yum uu hogiin novsh ve,yu geech chamd neg yum helhed…medeej sal emegtei hun gantsaaraa bhdaa huchtei bdag yum bitgii huuhdee bodood salah hetsuu bna gej yari!!!chi l az jargaltai saihan bval huuhed chini chamaig dagaal tiim bolno,,er nuhur chamd dutahgui ee amidral gedeg zuil chini hetsuug ehelj amtuulaad jargaliig ni daraa ni ogdog yum!!!odoo minii bichij bgaag unshsanii daraa mash taivanaar dotroo ongorson buh amidralaa bodood uz…odoo iim bgaa amidral tsaashdaa ch iim bna,huleej naidsan amidral huleelt naidvaraar l duusdag yum neg yosnii hezee ch oorchlogddoggui iim amidraliig huuheddee uzuulehiig husehgui bgaa biz dee uneheer l huuheddee bodii gej bgaa bol saldaa!!!tsaashaa huntei taniltsaad gerlene ntr gehed dagavar huuhedtei yum chini yaanaa gej bodsonii hereggui ee!!!chamaig huleen zovshooroh hun bjl bgaa gehdee teriig huleegeed suuh hereggui shuu zugeer l bi huuhedteigee bhad l nadad buh yum hangalttai bi chadnaa gej oortoo itguuleerei za!!!
    odoo setgel chin yamar bgaag bi oilgoj bnaa gehdee l hatuu bgaarai…

  35. bi bol bi says:

    -Хүүгээ төрүүлээд нэг сар гарантай байхад нь зодуулж үзлээ.
    -Би дөнгөж төрсөн маш эмзэг байсан аймаар айж сэтгэл санаа тавгүйтэж охиноо тэврээд айгаад гэртээ сууж байлаа тэр үед. Нөхөр байхгүй байсан юм.

    Хүү,охин 2 той юмуу,сайн ойсонгүй. Эмийн бузар эрд,эрийн бузар үрд гэдэг юм шүү,хүүгээ бодож байгаан бол наад бузар явдалтай эрээсээ бушуухан сал мэдэв үү!!! Ямар ч хүүхнүүдтэй заваарч байгаад ирдэг юм билээ,нялх амьтанд элдэв өвчин авчирч наана гэж айдаггүйн байх даа… Бузартай хог юмаа.

  36. bbb says:

    бусгуй мин дээ эмэгтэй хун нохортэй хуухэдтэй болхоороо л ногоохоо цагдаад мордоод хлэдэг энэ бол маш буруу шуу тэр хуний утсийг ни олж утасдасан гэдгийг чин уншаад чамд буруу огмоор бн чи бас өөгүй өндигшиг бгагуй бололтой эчүүдиг цагдаж мордох тусам улам цаашаагаа цутгэдэг юм даа мэдсэн ч мэдээгүй юм шиг орихдоо

  37. заяамаа says:

    -сал өө сал хүүхдээ аваад ганцаараа амьдар эр хүнийг танихад 5 жил ч багадана гэж үг байдгын одоо зангаа таниулж байгаа юм бол юунд нь хорогддын
    – чамд ер нь боловсрол ажил мэргэжил гэж юм байна уу аймхай хүүхэн байна даа айгаад л арчаагүй царайлаад гэртээ суугаад байх юм.
    – ажил хий мөнгө ол тэгээд хүүхдээ аваад ганцаараа амьдар
    – англи хэлтэй гээд ухаантай залуу гэж юу байхав наад муу англи хэлийг чинь дэлхий дээр 6 настай бацаанаас эхлээд 60 хүрсэн чавганц хүртэл сураад ярьж байна хүн доор хаяж хоёр гурван хэлтэй байж л боловсролтойд тооцогдоно одоо цагт бол …

  38. жаагий says:

    -сал өө сал хүүхдээ аваад ганцаараа амьдар эр хүнийг танихад 5 жил ч багадана гэж үг байдгын одоо зангаа таниулж байгаа юм бол юунд нь хорогддын
    – чамд ер нь боловсрол ажил мэргэжил гэж юм байна уу аймхай хүүхэн байна даа айгаад л арчаагүй царайлаад гэртээ суугаад байх юм.
    – ажил хий мөнгө ол тэгээд хүүхдээ аваад ганцаараа амьдар
    – англи хэлтэй гээд ухаантай залуу гэж юу байхав наад муу англи хэлийг чинь дэлхий дээр 6 настай бацаанаас эхлээд 60 хүрсэн чавганц хүртэл сураад ярьж байна хүн доор хаяж хоёр гурван хэлтэй байж л боловсролтойд тооцогдоно одоо цагт бол …

  39. hair says:

    зүгээр л хүүхдээ болон өөрийгөө бодоод салсан нь дээр. наад залуу чинь чамд хань болохгүй. хэлэх үг алгаа. цаашдаа ийм байх юм бол бүр л хэцүүднэ дээ. сайн хүн байж л байгаа. олон дунд сайн ч бий саар нь ч бий. сэтгэлээр унах хэрэггүй. чамайг гэсэн сайхан үр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.