Секст хоёр дайсан байдаг. Энэ эрүүл мэндийн таагүй байдал, хамтрагчтайгаа таагүй харилцаатай байх. Сексийн амьдралаа сайжруулж, зөв зүйтэйгээр удирдан явахад тийм ч их хүч, хөдөлмөр шаарддаггүй. Түүнээс гадна хамтрагчтайгаа бүх тал дээр санад нэгдэж, сайн холбоо тогтоон эрүүл харилцаатай байна гэдэг урлаг юм.
Сексийн эрүүл мэндийн гол дайснууд
Эдгээр нь мэдээж эрүүл мэндийг ч бүхэлд нь муутгаад зогсохгүй хунийг наснаас нь эрт хөгшрүүлдэг байна.
Эмэгтэйчүүд сексийн үед юун тухай боддог бол?
Сексийн үед эрчүүд сексийн тухай л боддогийг хүн бүр мэднэ. Харин эмэгтэйчүүд энэ үед хамтрагчаасаа бусад бүх зүйлийн тухай бодож чаддаг гэнэ. Энэхүү нууцлаг бодол, уран сэтгэмжийнхээ талаар тэд хэзээ ч, хэнтэй ч хуваалцдаггүй. Харин сэтгэл судлаачид энэхүү далд ертөнцөөс нь тольдож чадсан аж. Тиймээс залуу Та хамтрагч бүсгүйгээ сайтар ажигласнаар түүний дотоод ертөнцийн сонирхолтой нууцуудаас мэдэж болно.
-Та хоёр хамтдаа олон жилийг үдэж буй. Найз бүсгүй тань ямар ч шалтгаангүйгээр таныг хоргоон эрхэлдэг цаг хэдийнэ ард үлдсэн. Энэ үед тэрээр гэрлээ унтраахыг илүүд үзэн, таныг нэрээр чинь бараг л дуудахгүй. Мөн тантай ярилцахыг хүсэхгүй, сексийн үед нүдээ анина. Ийм байдал ажиглагдах юм бол найз бүсгүй тань өөр эр төсөөлж байж болзошгүй. Гэхдээ Та гонсойх хэрэггүй шүү. Учир нь эмэгтэйчүүдийн эл уран зөгнөлд олны танил нэрт жужигчин юмуу олон нийтийн зүтгэлтнүүд ихэвчлэн оршдог. Сэтга^! судлаачдын явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдийн 35 хувь нь сексийн үед алдартай хүмүүсийг төсөөлдөг бол 20 хувь нь тодорхой нэг хүнийг, 45 хувь нь өөрийн төсөөллөөсөө ургуулсан хийсвэр төгс хүний тухай боддог гэнэ.
Энэ үед Та бухимдан өөрийгөө зовоох хэрэггүй. Эмэгтэйдээ илүү анхаарал хандуулахыг л хичээ. Анх та хоёрын харилцаа хэрхэн эхэлснээ санаж, бүсгүйгээ энхрийлэн эрхлүүл.
-Эмэгтэй тань ихэнх байрлалаас эрс татгалздаг. Түүнд их л таагүй байгаа нь танд мэдрэгдэнэ. Ойртох үед гэрэл унтраахыг танаас гуйх бөгөөд харанхуй орчинд ч танаас зайгаа барьсаар байгаа нь илт. Гар хөл нь таныхтай шүргэлцсэн ч гэнэт цочиж, гарыг тань биедээ хүргэхээс болгоомжилно. Эмэгтэйчүүдийн ердөө таван хувь нь л өөрийн биеийн галбиртаа сэтгэл хангалуун байдаг гэнэ. Үлдсэн хэсэг нь биеийнхээ аль нэг хэсэгт юмуу ерөнхийд нь шүүмжлэлтэй ханддаг. Тийм болохоор хайртай хүнтэйгээ нэг оронд орох үедээ суларч унжсан гэдэс, хэт тарган бөгс, ширүүн арьс зэрэг таагүй бүхэнд нь таныг хүрнэ гэхээс айдаг байна. Сексийн үед ч энэ айдас нь үргэлжилсээр байдаг. Тэгвэл ийм үед бүх зүйл таны гарт байна гэсэн үг. Түүний бие таалагддагийг хэл, арьс, гар хөл нь гоё юмаа гэж магт.
-Секс судлаачид жирэмслэлтийн тухай бодол ч мөн эмэгтэйчүүдийн толгойд байнга эргэлддэг түгшүүр мөнийг тодорхойлжээ. Хэрэв ийм түгшүүр таны бусгүйг зовоодог бол хамгаалах янз бүрийн арга хэрэгслийг хамтдаа судлан ашиглах нь зүйтэй. Энэ нь та хоёрын хамтын асуудал болохоор ямар нэг зүйл тохиолдвол хариуцлагыг хамтдаа үүрнэ гэдгийг байнга сануулж байгаарай.
Сайхан хос болж төрдөггүй, харин тийм болж хүмүүждэг
Сексийн төдийгүй энгийн амьдралд ч бүх зүйл тэнцүү байх нь ховорхон тохиолдол. Хүн бүр уналт, өгсөлт бий. Амьдралын мартагдашгүй, тод агшнууд ч бас бий. Тиймээс бүх сайхан зүйл ард л үлдэж дээ гэсэн сэтгэгдлийг хамттрагчдаа төрүүлэхгүйгээр амьдрах хэрэгтэй Дашрамд сонирхуулахад, сексийн амьдралаа уран бүтээлийн талбар гэж үзэн байнга шинийг эрэлхийлж, шинэ зүйлээс санаа аван суралцаж байдаг хүмүүсийн энэ талын харилцаа хэзээ ч гундмал байдаггүй. Секс ч мөн амьдралын бусад үе давхарга шиг таны хүслээр төгөлдөржин цэцэглэж эсхүл уруудан гундана. Үүнийг олон хүн ойлгон мэргэжлийн талаас хандах нь ч бий. Тийм болохоор өөрийн ажилдаа мастер байх эсэх нь зөвхөн танаас л шалтгаална.
Ц.Мөнхжаргал
Үнэн
1 Comment
за за