Хэрвээ эр хүн нэг хүсвэл … Охидоо

Хэрвээ эр хүн чамайг хүсвэл юу ч тэрнийг зогсоож чадахгүй. Харин эр хүн чамайг орхихоор шийдсэн бол юу ч тэрнийг үлдээж чадахгүй. Эр хүний төлөө харамсаж, түүний зан чанарт нь тохируулж амьдрах хэрэггүй. Зүрх сэтгэлийн шаналалд автахгүйн тулд үргэлжид зөн совиндоо итгэ.
Харилцаандаа зориулж өөрийн амьдралын хэв маягаа өөрчлөхөөсөө өмнө түр азна. Дурлалт эр чинь чиний амьдралын, чи түүний амьдралын жинхэнэ утга учир мөн эсэхийг танисныхаа дараа л эр хүний төлөө зүрх сэтгэлээ зориулж эхэл. Залуу чинь чиний хүссэн хайр халамжийг өгч чадахгүйгээс болж та хоёр салахад хүрсэн бол “найзууд” болж үлдэнэ гэдэг байж боломгүй асуудал.
Хэрвээ залуу чинь чамайг нэг л удаа хуурсан бол бүхнийг дуусга. Хоёрдах боломж гэж байх ёсгүй. Бүх зүйл сайжрана гэж хүлээсээр байх хооронд чинь нэг л мэдэхэд цаг хугацаа өнгөрч харамсаад ч буцааж олж чадахгүй зүйлүүдээ алдсан байх болно. Харилцаагаа амьд байлгахыг хүсвэл удирдлагыг гартаа ав. Эмэгтэйчүүдийг жирэмслүүлж орхидог шалиг залуугаас зайгаа барь. Тэр чамтай ч гэсэн тэгэж харьцахгүй гэсэн баталгаа байхгүй.
Залуугийнхаа найзуудаас өөрийнхөө найзуудыг чадах чинээгээрээ тусгаарла. Эрчүүдэд өөрийнхөө тухай бүхнийг мэдэх боломж бүү олго. Нууц хэвээр үлдэх ёстой юмыг нууц хэвээр нь үлдээ. Үгүй бол тэр дараа нь нууцыг чинь чиний эсрэг ашиглах үе ирж болно. Эр хүний зан чанарыг чи хэзээ ч өөрчилж чадахгүй, тиймээс хүчлэх хэрэггүй.
Хэдий залуу чинь чамаас илүү мэдлэг боловсролтой, нийгэмд эзлэх байр суурь өндөртэй байсан ч түүнд тэр өөрөөс чинь илүү чухал гэсэн мэдрэмжийг түрүүлж болохгүй. Эрчүүдийг эмэгтэй хүний хувьд БУРХАН байх ёстой гэсэн мэдрэмжийг нэг л удаа түрүүлэхэд бүх л насны чинь алдаа болж хувирна гэдгийг мартаж болохгүй. Эр хүн л бол эр хүн, илүү ч үгүй дутуу ч үгүй эр хүн л бол эр хүн. Эрчүүдэд өөрийнхөө амьдралын замыг чинь тодорхойлох боломж хэзээ ч бүү олго.
Хэн нэгэн бүсгүйн эрийг хэзээ ч битгий булаа. Хэрвээ тэр чинийх болохын тулд эксээ хуурсан бол дараагийн удаад чамайг ч гэсэн хуурахгүй гэх газар байхгүй. Болз, зугаац. Тэглээ гээд өвөр түрийндээ орох биш, эрчүүдийг тань. Таалагдсан залуугаа өөрийн болгохын тулд тачаангуй харагдахаас гадна тачаангуй сексдэж сур. Хадмын гэр лүү хэзээ ч битгий нүү. Галтай сайхан харьцаа чинь хэдхэн хоногын дотор л мөс шиг хүйтэн болж хувирах магадлал өндөр.
За тэгээд эцэст нь хэлэхэд … Эр хүн чамайг өөрийн болгохыг хүсэх л юм бол юу ч тэрнийг зогсоож чадахгүй гэдгийг санаж яв.

0912de1301963d47f7dd0d6235edd601

12 Comments

  1. tsasaa says:

    сонирхолтой байлаа

  2. 21tei zaluu says:

    Энэ шал өрөөсгөл юм бичсэн байна. Ийм залуус мэдээж байгаа. Бас байхгүй. . .Гагцхүү дийлэнх нь бус

  3. zorzi says:

    шал тэнэг утгагуй юм бичжээ.

  4. Blumen says:

    – amidral avaad yavj baigaaa bas 30-50n nastai erchuuded zoriulsan niitlel gargaval oshoo saihan bh baihdaa tedend

  5. life is game says:

    жинхэнэ амдрал дээр арай л оор доо. Энийг амдрал мэдэхгүй батцаан бичсэн байна. Эр хун уйдамтгай арчаагуй байнга олсож явдаг амтад л даа. гэхдээ одоогийн охид чини арай л эрээ цээргүй болсон байна шуудээ. Эм хуний унэ цэнээ алдаад оорсдоо араас явдаг болсон ум шигээ.(Зарим нэг охид шуу). Энэ бол улс орний ядуурал, эр эмийн тооний харицаа алддадсанаас болуу гэж боддог ум. Эм, эхнэр хуний эр нохортэй унэтэй цэнэтэй маш олон зуйл байж болно лдоо. энийг бичвэл их цаг орох байх. тэгээд охидууддоо хэлэхэд эмэгтэй хунийхээ ариун нандин ичимхий зан хадгалж явахийг хусэ.

  6. Orxon says:

    Эр муу ч эмийн дээр
    Эмээл муу ч морьний дээр гж.

    Хүний сайн мууг ханьлаж байж мэднэ
    Хүлгийн сайныг унаж байж мэддэг гэдэг. Биднийг дандаа худал ч муугаар нь их дуудсан байх юм. Дандаа царай муутай,атхаг санаатай юмнууд энд цугалцан байдаг юмуу хаашаа юм. Жинхэнэ сайхан эхнэртэй (бүх талаараа) эр хүн хэзээ ч эхнэр,гэр бүлүү хуурдаггүй л байхгүй юу.!!

  7. MGL says:

    Нэг юмыг сайн ойлгосонгуй. эмэгмгэй тэгээд ямар байдаг юм бэ?

  8. kkkk says:

    унэний хувитай юм бичжээ..эр хун ч эр ни уйдамхай шүү..усээ оорчлох , хувцасаа солиход гоё сайхнийг гайхаад , хусээд л …яагаад ийм бдгийн бол доо.. хэлэх уг алга…бусгуйчуул бид бол үхтлээ хайрлаад л , оороосоо ч харамлаад л , муухай сайхан харагдсан ч хайртай хэвээрээ л бдаг шдээ …. яагаад ийм эсрэг тэсрэг бдаг бна аа… балай юм аа…

  9. монгол says:

    эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэж явбал өлзийтэй байхдаа. эмэгтэйчүүд бид тэднийг хайрлаж хүндэлж үр хүүхдийг төрүүлж өсгөөд хайраа итгэлээ өгсөөр байтал нөгөөдүүл л өлөнтөөд өөр хүүхэн шиншилээд явдаг нь бүх л хүний амьдралд тохиолддог /хэвийн гэж хэлж болхоор/ асуудал болждээ. Нэг уучилна 2уучилн дараа дараагых дээр нь уучлахгүй байя гэвч үр хүүхэдээ бодоод уучилахаас өөр аргагүй гарцгүй болчихсон байдаг.Гэтэл эрчүүд тухайн үедээ ойлгоод гэмших боловч дотроо овоо гайгүй өнгөрлөөдөө гээд л хэсэг хугцааны дараа эргээд адал явдалтай учраад сайхан явна. сараар жилээр эхнэрээ хуураад л баригдвал ганц өдөр уйЛЖ дуулаад аргалчихдаг болхоор тэр. бүсгүйчүүд бидэнд эрчүүдээс дутаад байх юу бнааа. Сэтгэлийн тэнхээтэй олон асуудлыг хослуулан шийдвэрлэх чадвартай тийм болхоор ухаан муутай нөхрүүдээ зөв тийш нь залах эхнэр үүрэг юмуудаа. харин яаж гэдгийг хувь хүний ухамсараас л шалтгаалах байх. Тэр таны юунд чинь болж суусан тэрийгээ ашигла. тэднийг ичтэл нь харамстал нь УХААЛАГ байцгаая

  10. Special One says:

    Дурласан эрчүүд асаалттай галт тэрэг л гэсэн үг зөвхөн урагшаа л явна тэрнээс ухарна гэсэн ойлголт байхгүй би ч бас тийм болчихоод л явж байна

  11. Мянганбаяр says:

    тэр амархаан. зуун мянгатай бхйда л ямар ч эмэгтэй өөрөө гүйгээд ирнэ.хахаха

  12. bi ch emegtei says:

    Hervee emegtei ni nuur uguhgyi bval ter er yaj ch chadahgui l biz de. Ali esvel ugui yu?!. Shuud ajil deer ireed taniltsay uulzay uchray geed bval ter zaluug yu gej oilgoh ve??? zaluusaa heleed uguuch

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.