Мэдээж хэрэг сайн хань нөхрүүд олон бий. Гэхдээ арван хуруу тэгш хүн гэж хаана ч байхгүй. Харин сайн хань нөхрийн гол хэмжүүр тийм ч хатуу чанга зүйл биш, ердөө хоёр гуравхан сайн чанар байхад хангалттай юм шиг. Жишээ нь, миний бодлоор амьдралын зорилготой, түүнийхээ төлөө ямар ч ажил хийхээс халширдаггүй тэмцэгч чанар, нөгөө талаас гэр бүлдээ хязгааргүй хайртай, үнэнч, тэднийхээ төлөө мөн л тэмцдэг ийм л байвал болоо. Гэтэл хүнтэй сууж ханьтай болно гэдэг аз сорьсон хэрэг ч юм уу гэж заримдаа бодогдохийн. Хичнээн олон жил үерхсэн ч хамтран амьдарч байж л бие биенээ жаахан ч гэсэн таньдаг юм шигээ. Тэгээд олон жил үерхэж үерхэж сая нэг суусан чинь тэр нь амьдралын төлөө тэмцдэггүй, ажил хийх дургүй, зугаа цэнгэлд дуртай залуу байвал яанаа.
Эсвэл ажил хийж амьдрахын төлөө үнэхээр их тэмцдэг, дээр нь эхнэртээ гэрийн ажлаас нь хийлцэж тусладаг, үр хүүхдээ сайн асардаг хоол унд хүртэл хийгээд өгдөг халамжтай сайн нөхөр байвал… Ингээд бодохоор зэрэг аз таарвал сайн хүнтэй сууж, азгүй бол суусан хүн нь муу хүн байж, салах ч хэцүү, байх ч хэцүү зовлонд учрах гэж. Ухаантай эмэгтэй бол хань нөхрөө зөв сайхан аваад явчихдаг гэж ярьдаг. Гэхдээ л сайн сайхан аваад явъя гэсэн ч өөрсдөө хичээдэггүй, буруу тийшээ зүглээд байдаг эрчүүд бас байхиймаа. Их сайхан хадамтай учирч, их сайхан, гоё, ухаантай, бодлоготой охинтой танилцаж баахан олон жил үерхчихээд жирэмсэн болонгуут нь нууц амрагтай болчихоод тогоо шиг гэдэстэй эхнэртээ салъя гэж хэлж байгаа хүнийг яах вэ. Тэгээд бас эхнэр нь төрсөний дараа, анхны шөнө л нууц амрагтайгаа явж байвал яахуу. Эхнэрийнх нь өмнөөс арай л гомдмоор байгаа биз. Уг нь хүүхдэд жигтэйхэн хайртай залуу л юмсан. Мэдэхгүй ээ, сонин сонин юм их байх юмаа.
Тэгэхээр гэр бүлээ удирдахад эмэгтэй хүн гол үүрэг рольтой байдаг ч муу нөхрийн угийн багын хүмүүжил, хэвшсэн гэр бүлийн уур амьсгал, мулгуу ухааныг ямар ч ухаалаг эмэгтэй зохицуулж чадахгүй л юм байна. Хүний хувь тавилаан гэж…
6 Comments
Ямар хүнтэй суухаа урьд нь мэдэж болдоггуй юм уу? өчнөөн цаг хугацааг хамт өнгөрөөчихөөд хэн нь хэн бэ гэдэг дээр дөртэй болсон байдаггүй л юм байхдаа. сонин юмаа
30-s deesh nasnii gaigui erchuud ni bugd ger bultei bolson doo
huntei suuna gedeg uneher l azin sugalaa l gesen ug bhdaa,Sain hun odoo hovor bson tsagt hunee sain tanij sudalj bjil suuhgui bol eedee medkuu,nad shig hashirsan hun ahiad hund itgej suuna gedeg hetsuu l bolood bna.
Az ni taraad sain huntei suuval nasaaraa jargah l bolno,Yamar huntei suuhaas hunii ireeduin amidral yamar bh ni shiidegdene,
Busguichuud bidend saih hani zayah boltugai
Äàññàí ñýòãýëèéã ñýòãýöèéí òàðèà õèéæ ôîðìàòàëäàã þì. Òàðèà õèéëãýñíèé äàðàà îé óõààíä íü þó ÷ îðæ èðýõã¿é áîäîæ ñàíàõ þìã¿é òéàâàí àìãàëàí áîëîîä ëë
Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай жү шин буудалд буухыг урьж байна.манай буудлын онцлог нь 1.Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойр(шувууны үүр,хувцасны зах дэлгүүрүүд,барилгын материалын зах,компьютеийн зах,IKEA…) 2.Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байна.Монгол хүлээн авагч байна. Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ, бyх төрлийн билет захиалж үйлчилнэ,бээжин-улаанбаатар ачаа ачиж үйлчилнэ,бээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явна. манай буудлын үнэ 180-230RMB ЗАХИАЛГА АВАХ УТАС: 13911824074 zul_beijing@yahoo.com.cn хаяг:北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米
Tiim shvv. tiim hogiin erchvvd zondoo. Bas yah ni medegdehgvi bolii geheeer salahgvi tcaash amidralaa zohioh geheer dyrgyitcaad bdg zaluuchuud bh l yum. Dassan setgeliig formatlaad haychihdag bol saihan shvv