Хөл дурлалын толь гэдгийг та мэдэх үү

a0082-000221f

Британийн эмч-гомеопат Имре Соможи 15 жилийн турш өөрийн үйлчлүүлэгч бүсгүйчүүдийн хөлийг судалжээ. Түүний судалгааны дүнг гэр бүл судлаачид, сексологичид илүүтэй сонирхож эхэлсэн байна. Соможи эмч бүсгүй хүний нууцлаг увдисын бас нэг толь нь тэдний хөл гэдгийг баталж буй юм.

Өөгүй тэгшхэн тавхай
Хайртай бүсгүйн тань хөлийн хуруунууд бие биедээ налж яг л эмх цэгцтэй хэлхсэн шүр аятай замбараатай байгаа бол энэ нь амьдралын хувьд хэтэрхий хязгаарлагдмал сонирхолтой нэгэнтэй таарчээ гэж үзэхээс аргагүй. Түүнд өөртөө авахаас бусдад илүү ихийг өгнө гэсэн сэтгэл бараг байхгүй. Хөнжилдөө ч тэр зангаа илүү тодоор гаргаж чадна. Тэр сексийг сонирхдоггүй ч илүү ихийг өөрийн болгохын тулд тачаангуй бас загас наадуулах урлагийг төгс эзэмшсэн нэгэн гэж харуулахыг хичээж түүгээрээ эсрэг хүйстнээ татахыг оролдож чадна. Гэхдээ яг ажил дээрээ ямар нэгэн шалтаг бодож олоод буруутан нь та өөрөө мэт сэтгэгдлийг ч төрүүлж дөнгөх тул болгоомжил.

Чигчий хуруунд анхаарал хандуул
Хөлийн чигчий хуруу нь ямар ч өөгүй тэв тэгшхэн бүсгүй сексийг бодитой бас хөгжилтэй гэж үздэг. Тийм болохоор орондоо элдвийг сэдэж, бас шинийг турших дуртай. Хайртай хүнээ ч бай тохиолдлоор хөнжил хуваасан нэгэнд ч ялгаагүй чин сэтгэлээсээ хандаж, урьд өмнө нь амсч үзээгүй энхрийллийг хүртээх чадвартай. Үеэрээ махийсан чигчийний эзнийг амьдралд секс гол нь биш. гэж үздэг хатуу чанга нэгэн гээд дүгнэчихэд алдахгүй. Хуруу нь үзүүр рүүгээ шовх бол түүнийг секст ханаж цадахаа мэддэггүй мангастай учирчээ хэмээн тааж болно. Түүнд цорын ганц амраг хэзээд хангалтгүй санагддаг.

Хэтэрхий том эрхий хуруу чалчаа нэгний шинж
Яагаад гэвэл энэ хуруу хүний хэл яриаг удирдаж байдаг тархины мэдрэлийн судалтай шууд холбоотой гэнэ. Тиймээс эрхий хуруу том байх тусам түүнийг хэдэн цагаар ч хамаагүй чалчиж мэдэх хэтэрхий яриа нэгэн гэхэд алдахгүй л дүгнэлт болно. Ийм хүмүүстэй харилцахад амар байдгийг санахад ч мөн илүүдэхгүй. Харин эрхий хуруу нь инээдэмтэй нарийхан хэтэрхий туяхан харагдаж байвал та түүнтэй илэн далангүй нээлттэй харилцаж чадна гэдэгтээ итгээд хэрэггүй л болов уу.

Үнэнчийн баталгааг хуруу өгч чадна
Тэр дундаа хөлийн хуруу шүү. Эрхийнээс хөрш хуруу нь урт хүн та харсан биз дээ. Нөхрийгөө командалж өөрийнхөөрөө байлгах дуртай хүүхнүүдийн хөл ийм байдаг. Тэд хайртай хүн нь ганцхан түүний л өмч байх ёстой гэж үздэг тал бий. Тиймээс ийм бүсгүйтэй учирсан бол та санасан зоргоор салах, эсвэл хүссэн үедээ өөр бүсгүйтэй зугаална гэж горьдсоны гарз. Тэд таныг өөрийнхөө хажуугаас салгахгүй байх бүхий л аргыг хэрэглээд зогсохгүй итгэл эвдсэн үед тань мөрдөж мөшгиж, хэл ам хэрүүл шуугиан тарихаас огт сийхгүй.

Хуруунууд нь дэгээ шиг махийсан хөлтэй бол
Ийм бүсгүйн зан ааш тогтвортой биш. Тэд уйлах, инээхийг нэг дор үзүүлж элбэгхэн чадна. Түүнээс гадна шал дэмий зүйлээс хэрүүл үүсгэж, туулайн чинээ харыг уулын чинээ болтол өсгөж мэдэх тул та болгоомжтой байхад илүүдэхгүй. Хамгийн сайн зөвлөгөө бол өөр бүсгүй хайх.

/Хань/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.