Цаашид юу болохыг хэлж мэдэхгүй л байна

93253890

Сайн байцгаана уу та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнтэй өөрийн амьдралын талаар хуваалцмаар санагдлаа. Би одоо 25 хүрч байна өнгөрсөн хугацааг би зөвхөн сурах ажиллаахад л зориулсан гэхдээ үүндээ харамсдаггүй харин ч үүнийхээ ачаар тодорхой амжилтуудад хүрсэн. Одоогоор ажил дээрээ нэр хүндтэй сайн ажиллаж ирэх намар хүн бүгдийн л очхийг хүсдэг газарлуу докторт суралцахаар явах гэж байгаа. Хэдийгээр өнгөцхөн харахад миний амьдрал сайхан мэт боловч дотроо ямар нэгэн зүйлийг үгүйлэж явдаг. Би нэг ч удаа хүнтэй үерхэж байгаагүй эхлээд яагаад гэдгээ мэддэггүй байсан уг нь үерхэе найзлая гэсэн хүмүүс байсан даанч би нэгэнд нь ч боломж өгч байгаагүй. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүмүүстэй найзын хэмжээнд байж чаддаг ч илүү дотносох хандлага гаргах бүрт нь зайгаа барин зугтдаг байсныхаа учрыг саяхан л ойлгосон. Намайг 3-р ангид байхад хажуу айлын ах намайг хүчирхийлэхийг оролдсон гэхдээ аз болоход ээж орж ирж таараад би аврагдсан гэхүү дээ. Би тэр үед дөнгөж 10 настай жаахан охин байсан болхоор сексийн талаар ямар ч ойлголтгүй байж. Гаж донтой хүн л ийм жаахан хүүхдийг оролддог байх даа энэ явдлын дараа ээж намайг загнаад иймэрхүү явдал нь маш муу зүйл гэж ойлгуулсан.

Энэ явдлыг тэгсхийгээд мартсан ч насанд хүрсэн хойноо ямар муухай зүйл байсныг нь ойлгож жигшсэн. Эндээс эхлээд л би эрчүүдийг үзэн ядаж эхэлсэн байх харамсалтай нь үүнийг бүхэл амьдралийнхаа туршид үргэлжлэнэ гэж бодсонгүй. Уг нь би ингэж амьдрахыг хүсээгүй бусдын л адил сайн хүнтэй сууж хүүхдүүдтэйгээ сайхан амьдрана гэж боддог байсан. Найзуудынхаа ятгасанаар саяхан өөрийгөө хүчлэн байж нэг залуутай уулзаж байсан ч сайн хүнийг гомдоогоод л салсан даа. Цаашид юу болохыг хэлж мэдэхгүй л байна. Би үүнийг бичсэнээрээ хэн нэгнийг өөрийнхөө өмнөөс буруутгахыг оролдсонгүй зөвхөн эрчүүдийгээ хийж байгаа үйлдэлдээ хариуцлагатай байхгүй бол хожим нь ямар үр дагаварт хүрч болохыг бодож жаахан ч гэсэн ухамсартай хандаж байгаасай л гэж хүсэж байна.

секс.мн дээр ирсэн захидал

38 Comments

  1. sumya says:

    энэ сайтад орсон хүмүүс урам өгөөч наад хүнд чинь хэцүү байгаа ш дээ ийм үeд сэтгэл өгөхгүй бол энэ сайтад орох хэрэггүй та нар өөрийгөө оронд тавьад үз ухаан суугаагүй байн даа

  2. sumya says:

    одоо яанаа надад санагдчихлаа

  3. LLg says:

    би лав эр эмийн ялгавар болон эрчүүдийг буруутгасан юм уншсангүй,багадаа тохиолдсон тэр явдлаас хойш эрчүүдтэй дотносож чаддаггүйгээ л бичсэн бхад сайн уншиж бж элдэв сургамж хараал ерөөлөө бич лдээээ.за тэгээд дон шүгэлцэн доодохоо захирч чаддаггүй эрчүүд нь бага насны охид оролдохоор насан туршидаа байг гэхэд нэлээн удаанаар бие болон сэтгэл зүйг ингэж гэмтээдэг юм бна шүүүү гэж анхаарал болгоомж муутай загнахаа урьтал болгодог ээж нар нь охидоо хайрлаж муу юмнаас сайн хамгаалж яваарай гэсэн утга л байх шиг байхийм дааа..тэр women гээч хүн лав биш амьтанцарийн сэтгэгдэл ямар муухай юм бэээ,,иймэрхүү амьтанцарууд ихсээд байгаа нь л аймшиг жинхэнэ!!!!! амьтан гэж хэлэхэд ч амьтад гомдмоор юм

  4. Ramirez Sanchez says:

    тэр очих гээд бгаа газараа очиод сур тэгээд бас сэтгэл зүйчид ханд!

  5. Фаяр says:

    хонгорзул битгий ухаантай хүн болох гэж хичээ

  6. Фаяр says:

    хуц

  7. нгннг says:

    ганцаараа тэгээд болж л байвал эр хүнээр юугаа хийнэ хааяа нэг хэрэгцээгээ хангаж байвал л болно шд. эр хүн гэдэг эмэгтэй хүний амжилт ирээдүй мөрөөдлийн алуур шдээ.

  8. Sda says:

    сда одоо ийм том болчоод жоохон хуухэд шиг юун балай юм бичээд бган хун болгон өөршд амидралд янз бурийн л юм тохиолдийшд тэрнийг э мартаад эр хунийг өөр нудээр хараач э насаараа онгон явах гээ юу хэт даруу бха боли юмийг өөр талаас ни ягад харж болохгуй гэж !!!!!!

  9. Special One says:

    Нэг хүүхэнд нөхөр олдохгүй болохоор монголын эрчүүд бүгдээрээ асуудалд орчих юмаа чамд өөрт чинь л асуудал байна тэрнээс биш бид нарыг муулаад яахав дээ чам шиг хүүхнүүд хүнийг хайрлаж чадахгүй хүнд хайрлуулж чадахгүй явсаар л насыг барна даа

  10. Dr. bold says:

    erguu mal nasaaraa gantsaaraa yav, doctort suraad dahiad uur mergejil songood bachelor, master, doctor dahiad uur mergejil tegj baihad neg medehded amidral chin duusch chi avsandaa orj amar jimer amidrah bolno. cham shig iim erguuu bodoltoi huuhen hezee ch ger buliin az jargaliig medrehgui azgui tahia

  11. udval says:

    дээрх хуний хэлдэг унэн шуу. унэхээр оорийгоо дийлж чадахгуй бвал сэтгэл зуйчид оч. чамд тийм юм тохиолдлоо гэхэд зарим хумууст тохиолдохгуй, тэгтэл зарим хумууст тохиолддог айшигт явдал чамд тохиолдохгуй. жишээ ни мэдээгээр хааяа гардаг гадаадийн хогшин баагийнууд жоохон хуухэд хулгайлаад байшингийнхаа хонгилд арван хэдэн жил хориж доромжилж,бур ур хуухэд гаргуулаад… тийм бвал яах юм. чи азтай бн. тэр оодгуй хун чамайг яаж ч чадаагуй бхад оорийгоо ингэж зовоох ямар хэрэгтэй юм.

  12. 0705 says:

    Энийг уншаад мартагдсан явдал санагдчихлаа. 6р ангид бхад манай сургуулид гадаад багш ирсэн . Тэр надад бусад сурагчдааас илуу сайн бнга гэрт хургэж өгдөг ээж аав ч мэддэг манайд дандаа ирдэг бсан надаас 10р ах тийм багш байлаа. Гэтэл нэг өдөр намайг хүргэж өгчөөд уруул дээр үнсэх гээд үнсчихдгийн. Тэрийг ни багш нар хараад намайг уйлуулаад буун юм л болж билээ. Дөнгөж 11 настай л байж. Уул ни их сайн даруухан хун бсан. Тгд л ях гэж унссэнийг ни мэддэггүй . Гадаадууд нээлттэй бдаг гэдэг утгаараа ч тэгсэн бж магадгуй. Тэрнээс хойш багштай зундуу л хичээллээж уулзсан гэхдээ урднийхаараа хэзээ ч бхаа болисон би бнга зай баридаг хархаар л эвгүй санагддаг

  13. tungaa says:

    чамд зөвлөхөд сэтгэл зүйч эмч л чамд туслана. Манай сэтгэл зүйч эмч нар хэр юм би сайн эдэхгүйээ, гадаадад сургуульд явах гэж байгаа гэж бичсэн байна. тэндээ очоод сайн судлаад үз. бас монгол гэвэл бясалгал маш сайн үр нөлөөтэй. хатанбаатар гээд эмчийн 10 хоногийн бясалгал байдаг. Түүнд очоод сэтгэлээ ариусгах боломжтой. Хамгийн эмгэнэлтэй нь цав цагаан цаас шиг байдаг хүүхдийн сэтгэхүйг томчууд юманд бодолгүй үнгэж, урж тасдаж байдгын нэг золиос болсон байна гэж бодож байна. иймэрхүү жишээ амьдралд өчнөөн бий. Аз жаргал хүсье. Амьдрал сайхан зүйлсээр дэндүү баялаг шүү. Сайхан хайртай учирнаа чи.

  14. Xongorzul says:

    -Ene niitlel bichsen huniig yanhan, huts uli, hohichino gej SETGEGDEL bichdeg humuus icheesei.

    -Namaig hen medehev gesen shig yamar ch es surthuun soelgui, naad uildel chine chamaig ooriigoo hairladagguig chine haruulj baigaam sh dee.

    -Ich za ene haraal bichdeg humuus ooroosoo ichdeggui yumaa gehed OVOG DEEDSIINHEE sunsnees ich, minii ur udam yamar hun bolj gej hardag l baih da

  15. lam says:

    Бүгд зайлцгаа!!!

  16. Cartier says:

    Eostoi heleh ch ug alga,iim teneg huuhend ter Davaa geed zaluu yah gej hicheel zutgel gargaj comment bichdeg bnaa,
    ugaasaa l hen ch toohgui hvn amitand emgtei hvn ch gej hargddgui neg nuhur sex site-d ooriigoo magtaj baahan bichij zailuul
    chamaig oligtoi zaluu toohgui bgaa ni chinii ter heled bgaa bolovsrol olj avah gej tsag nargui zutgesen dee ch bish,hajuu ailiin ahtai ch holboogui,zugeer l chi ergtei hvmvvsiin sonirhdog emgtei bish,gadnah baidliig chin heleegui dotorhiig chin helj bna,
    erchuud hedii gadaad uzemj chuhalchilj saihan hvvhniig harj haij yavdag ch emgtei hvni setgel dotood mon chanart uhaangui durlaj hundetgej yavdag yum shuu
    Adgiin shaar novshnudaar erchudig tosoolj yavdag bol yaay gehev oortoo gomddoo

  17. alf says:

    davaa chinii zov shuu ene emegteichuud yahaaraa dandaa ingej mongol erchuudiig muulj bdag bnaaa muu emegtei gvl mgl-d bas zondoo l bna shtee bid nar bas ta nariig muulval muulna shtee ta nar bas ingej bolohgui ee unheer mongol erchuud shig ehnereese aij tsalingaa ogdog ertei oron bna uu ta nar yag erchuudees yu huseed bgaan ta bar ch gsn yavdaltai l biz de uudag l bizdeeeeee teriigee medehgui erchuud l arhichin gehiin ingej bolohgui ee ene yum bichsen huuhend helhd chi ooroo l buruutai shtee baga nasand chin tim yum tohioldsond haramsaj bna gehdee chi er hun bolgoniig tegej uzen yadah hereggui ene gadaad humuustei emegteichuud ta nar ih suudag shtee harin bid bol barag l ugui bid nar ta nariig bodvol iluu ulsaa undsee gsn bodoltoi yrival bi ch gsn odoo ehner avaagui uchir ni ta nar huuramch hudalch tiim uchraas avhiig ch neeh huseed bdagguisuulid ni helhd mongol erchuud bugd tiim archaagui arhichin bish shuuu hayach gsn bichej bgaa yumaa bodoj baimaar yum

  18. narantuya says:

    би хэн нэгэнд дотроо онгойлгон ярилцах дургүй.хэнтэй ч юу ч ярьдаггүй.харин энэ сайт надад маш их юм ойлгуулдаг.надад өөрийгөө ойлгоход ч туслаж бна.намайг хэнч танихгүй, мэдэхгүй болохоор өөрийнхөө амьдралийг ний нуугүй уудалдаг.сэтгэл онгойгоод сайхан болдогдоо.

  19. narantuya says:

    миний хүүхэд насанд ямар нэгэн эрчүүдийг үзэн ядах асуудал болж бгаагүй.гэхдээ миний ээж багаас минь сех-ийг хамгийн бохир муухай зүйл гэж яс маханд минь шингэтэл ойлгуулснаас болж одоо болтол сех-ийн тухай зөв ойлголттой болж чадаагүй л явна.би 2 хүүтэй.3 ахтай.ах нараараа бахархадаг.нөхөрт гарахдаа ах нараасаа шал өөр хүнтэй таарсан.тэгээд маш их зовлон амссандаа.энэ нь ихэвчлэн өөрийн зангаасаа болж бсан юм шиг сүүлийн үед санагддаг болсон.

  20. women says:

    битгий хуцаад бай чи хүнээс шүүмжилэл сонсож чадахгүй дарвайгаад өөрийгөө өмөөрөөд шалжигнаад байх юм. миний захидал нийтлэгдэнэ гэж бодсонгүй гэж юу солиороод байга мал вэ чи тийм юм бол яах гэж захиа бичсэн юм. чамшиг юм яаж энэ хорвоог барнаа. би бас чиний тэр очих гэж мөрөөдөж байга газарт чинь одоо 5 дахь жилээ амьдрах гэж бна. чи ер нь яах гэж ямар зорилготой юу бодож энэ захиа бичсэн гэдгээ өөрөө ч ойлгохгүй яваа юм бишүү? өөрөө өөрийгөө ч ойлгохоо больцон балай амьтан хорвоогийн сайн сайхнийг мэдрэхгүй яаж хорвоог барнаа чин өрөвдөлтэй амьтан.

  21. busgui says:

    Hi би энэ захидлийн эзэн байна миний захидлийг нийтлэнэ гэж бодсонгүй бас надад сэтгэлээсээ зөвлөсөн хүмүүстээ баярлалаа. Би бүх эрчүүд муу муухай биш гэдгийг мэднээ бас бүх эмэгтэйчүүд ч сайн биш хорвоо дээрх бух зүйлд сайн муу тал 2уулаа байдгийг ч мэднэ энэ захиагаараа хэн нэгнийг буруутгах гээгүй одоо ч гэсэн тэр хунтэй хаяа таархаараа мэндийн зөрөөтэй хэвийн л байдаг ээждээ ч бас гомддоггүй намайг хамгаалах гэсэн сэтгэлийг нь ойлгодог, бас гадаад хүнтэй сууна ч гэж боддоггүй намайг төгсөж ирэх гэсээр байтал хувийн амьдрал оройтох байх гээд бас энэ муу сэтгэлгээнээсээ салж чадахгүй байгаа болхоороо л хэн нэгэнтэй хуваалцахыг хүссэн юмаа. Хүн бүгд намайг ойлгоосой ч гэж хүсэхгүй байна зүгээр л өөрсдийнхөөрөө хүлээж авч дүгнэлт хийнэ байх. Намайг ойлгож сэтгэлээсээ зөвлөсөн хүмүүстээ дахин талархал илэрхийлэе би хичээж сайхан амьдрах болноо!!!

  22. hair says:

    эрдэм ном хөөхлөөр бас нэг талдаа хань ижил оройтдог нь үнэн л дээ. гэхдээ чи нэг гайгүй залуутай найзлаад үзээ. янз бүрийн бодлуудаа авч хая. ингээд байгаад байвал чи насан туршдаа ганцаараа явна шүү. ганцаардал гэдэг ямар аймаар гэдгийг чи мэдэх үү. ганцаардал гэдэг хүнийг алдаг байхгүй юу. за тэгээд сайн бодоорой. найзтай бол амьдрал үз. урагшаа

  23. hi says:

    ………

  24. Enkh says:

    damnaa9@live.com ruu email bicheerei gantsaardliig chin huvvaltsie. Take it easy.

  25. даваа says:

    энэ захидлыг ирүүлсэн бүсгүйд хандаж хэлэхэд чамд бага насанд чинь тийм зүйл болсонд чинь их харамсаж байна. гэхдээ аз болоход чи бас ч гэж арай хүчиндүүлээгүй юм байна. тиймээс бас ч гэж сэтгэл санааны цочрол арай ч ийм дээрээ тултал яваад байна гэдэг хэцүү л байна. хорвоо дээр хаа сайгүй л хогийн юмнууд байдаг шд. тэрэнд бид нар автаад амьдралаа ийм болгоод байвал яах юм. гудамжинд гуйлга гуйгаад өлсөөд явж байгаа хүүхдүүдийг хараад бид оройн хоолоо голохгүй идэж, муу ч гэсэн гэр оронтойдоо сэтгэл ханадаг билүү?эцэг эхүүд бидний төлөө яаж тэвчээртэй амьдарч байгааг бид ухамсарлаж ажил сурлагандаа хичээдэг билүү? адилхан л бидэнд тохиолдож байгаа л процесс шүү дээ. хэн нэгэн гудамжны архичин авгай, янхан хүүхнүүдийг хараад ээжийг чинь бас тэгж бодоод байвал яахуу? миний эргэн тойрон дандаа янханууд байсан гээд нэг залуу чамтай янхан шиг харьцаад байвал чи их гомдоно доо. тиймээс чамтай учирсан залуус чамайг тэр маньяктай тэднийг харьцуулж бодсон гэдгийг мэдсэн бол чамтай адил их эмзэглэх байхдаа

  26. women says:

    чи тэгээд яаг юу гээд яах гээд байга юм. өдий хүртэл наслахдаа эр хүн мөрөөдөж сайхан сэкс хийхийг ганц ч удаа хүсэж байгаагүй бол эр хүнээр хайрлуулж жаргахийг бодож байгаагүй бол бурхан чамайг бусад хүмүүсээс дутуу төрүүлчихсэн бна. одоо яана да чи хөөрхий.

  27. даваа says:

    би нэг түүх ярья. 5 ангид байхдаа би нэг найзтайгаа хажуу байшинд нь гитар хосолж тоглодог байлаа. гэтэл нэг удаа тэдний ах нь ээж аав нь эзгүй байхад гэртээ найзуудтайгаа нэг охинтой ирсэн. тэгээд тэд нар гадаа суугаад нэг нэгээрээ ороод байхаар нь манай найз намайг дагуулж яваад арын жижиг цонхоороо юу болж байгааг харуулсан. тухайн үед мөнгөөр биш зүгээр тэгж явдаг охидууд байдаг байсан. тэрнээс хойш би эмэгтэй хүн ямар заваан, ичдэггүй ханаж цаддаггүй юм бэ гэж боддог байсан. би худлаа яриагүй биз дээ залуусаа тийм охид хаа сайгүй зөндөө байдаг байсан. манай нэг найзаас нэг танил нь яагаад авгай авахгүй байгааг асуухад тэр ингэж хэлж байсан. чи боддоо нэг залуу нэг охинтой танилцаад явж байгаад нөгөө найзтай нь яваад л ийм юм зөндөө байна. би яаж ийм сүрэг дундаас авгай хайх юм бэ гэж байсан. мууг нь түүгээд бичээд байх юм бол эр эмийн ямар ялгаа байгаа юм бэ? бид нар бүгд адгууснууд юм биш үү?

  28. Би бас адил says:

    Би бас адил азгүй ч гэх юмуу даа. Намайг бага насанд минь эр хүн гомдоож байгаагүй ч нас биенд хүрсэн хойно 21 настай бас онгон байхад их сургуулийн нэг багш намайг хүчиндсэн юм даа, Тэрнээс хойш надтай учирсан бүх эрчүүд намайг гомдоож бас би тэднийг гомдоож бүх зүйл ямарч утгагүй болсон. Би тэднийг үнэлж хүндэтгэж байгаагүй тэгээд л харьцаа тогтоож байгаагүй байх. Одоо би 32 хүрчээ бас ганц бие хичнээн эр хүнийг хүслээ ч гэсэн секс хүсээд галзуурах шахах үе байсан ч гэсэн уулзаад л үг солиод ирэхээр зэвүү хүрээд түлхчихэж байгаа юм даа. Би өөрийгөө бүрэн авч явж чадахаар нийгэмд байр суурьтай болсоон. Хүмүүсийн дунд инээж хөхөрсөн сүрхий баясгалантай мэт харагдавч шал худлаа сэтгэл нэг л хүйтэн… Энэ хэний буруу юм бол. Эмчид хандаад яах ч билээ өөрийгөө яаж эмчилэхээ мэдэхгүй юм.

  29. Asiana.asie says:

    Хүн өөрийнхөө хийж буй үйлдлийг бодсоны эцэст хийж хэрэгжүүлдэг. Хүнд заагаад байлтгүй өөрийгөө хичээсэн нь дээрюм биш үү. Хүнтэй эр эмийн бэлгийн харьцаанд орж үзээгүй байж битгий олон долоон юм ярьж бай. Чи энэ байдлаараа чи өөрөө өөрийгөө л эрчүүдээс холдуулна уу гэхээс биш өөр яах юм. Монголоор дүүрэн л бүсгүй хүн байна даг. өөрийгөө боловсруул, сур, өөрийгөө нээ. Тэгсний дараа наад ярих гээд байгаа зүйлээ ярь. Чи хаашаа юмдарь эх юм уу хаашаа юм. өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байжийж хүний толгой дээрх өвсийг хараад ч хэрэггүй шүү.

  30. Ich bin says:

    – Энд нялх байхад чинь чамайг оролдсон тэр муу залуугаас гадна ээжийн чинь хэлсэн үг захиас бас чиний одоогийн энэ байгаа сэтгэхүйд чинь их нөлөөлсөн байна.Би ч бас сая чиний бичсэнийг уншаад бодлоо.Хэрэв иймэрхүү тохиолдол дотны хэн нэгэнд минь таарвал би яаж харьцах ёстойгоо мэдэхгүй магадгүй чиний ээж шиг чинь зан гаргаж чамайг өдий хүртэл чинь дагаж яваа энэхүү итгэлгүй айдастай байдалд хүргэж болох тэр л харьцааг бий болгох байсан ч байж болох юм.Амжиж орж ирж эвгүй байдалд орохоос охиноо сэргийлсэндээ баярлаад харин ч загнах биш учрыг нь сайн ойлгуулах байж дээ ээж чинь.
    – Монгол эрчүүд бүгд тийм биш ээ.Сайхан, сайн эр өчнөөн л байна.Надтай л лав тийм муу муухай хүн таарч байсангүй ээ.Ер нь эмэгтэйчүүд биднээс, бидний ухаан, бидний өөрөө өөрсдийгөө үнэлэх үнэлэмж энэнд асар их хамаатай байдаг.Өөрийгөө хүндлүүлэх үү эс хүндлүүлэх үү, хуурагдах уу, дээрэлхүүлэх үү, доромжлуулах уу.. бүгд танаас шалтгаална.Гэхдээ энд би 10 настай үеийн тэр явдлыг хэлээгүй насанд хүрсэн эмэгтэйчүүддээ хандаж хэлж байгаам шүү.

  31. p.mardai says:

    ХА ХА ХҮН БОЛГОН МӨРӨӨДДӨГ ГАЗАР ГЭНЭЭ ДИВААЖИНД ОЧИХИЙН БАЙНА ЛДА ТЭНЭГ ЧИНЬ АЙН.

    БИ ХАР БАГАДАА ГАДААДАД БАЙСАН ОДОО ХААШАА Ч ЯВАХ ХҮСЭЛГҮЙ БОЛСОН_ ЧИ НЭГ ГАДААДАД НӨХӨРТЭЙ БОЛСОН НЬ ДЭЭРЭЭ ЧАМ ШИГ ХҮМҮҮС ЯВААД ӨГСӨН НЬ ДЭЭРЭЭ. ИЙМ БОДОЛТОЙ ЭМЭГТЭЙ БАГА БАГААСАЙ ДА .

  32. mgl says:

    саяхан би танай сайт-д нэгэн захидал бичсэн (эмэгтэй хүний) дур тавилтийн талаар..гэтэл яагаад нийтэлж тавихгви бга юм бэ? эсвэл би хаана бгааг н олохгүй бнуу? надад е-майл-р хариу эсвэл өгөөч! уул н сонирхолтой л мэдээ болох учиртай даа!

  33. monda says:

    миний бодлоор ээж чинь тухайн үед чамайг буруутгаад загинсан нь ийм сэтгэл насан туршдаа өвөрлөж үлдхэд хүргэсэн болов уу.ээж чинь чамайг биш тэр залууг сайн хаширтал нь загинах хэрэгтэй байж дэ.чиний бичснээс уншхад надад төрсөн бодол шүү тэрнээс биш ээжийг чинь тэр золгүй явдалыг зогсоолоо гэж байгаа юм биш.ээж чинь чамайг нэг золгүй зүйлээс аварч нөгөө талаас амьдралд хүнд сэтгэлийн дарамттай явхад нэмэр болчихсон юм болов уу… заза мэдэхгүй гол нь эр хүн болгон муу байдаггүй монголын сайхан эрчүүд зөндөө бий.чи зүгээр л хайртай хүнтэйгээ учирч амжаагүй яваа байх. хайр дурлал, цаг хугцаа бүхнийг анагааж эмчилнээ гэж…..тэвч итэгэ хүлээ тэгвэл чи бүхнийг ялна…….аз жаргалаар дүүрэн сайхан хайр ирнээ амжилт>

  34. даваа says:

    нөгөөтэйгүүр одоо чинь эм хүнийг богтолж эхнэрээ болгодог үе өнгөрсөн гэж би бодож байна. өөрөө сонгож өөрөө хүлээн зөвшөөрч суучихаад дараа нь бараг л зүгээр байхад нь нэг гайтай юм хажууд нь ирчихээд хүчиндэж хүүхэдтэй болгоод чирч хүлээд гэртээ аваачаад зовоогоод байгаа юм шиг жижигхэн намтарууд их байна. эцсийн эцэст энэ чинь чиний л сонголт. чиний л вкус. жишээ нь чи өөртөө жинсэн өмд сонгоход хэн ч чамд нөлөөлөхгүй бас хүчлэхгүй. сайныг нь харж мэдэрч судалж авахгүй эрээний хямд жинс авчихаад сүүлд нь муудаад ирэхээр энэ муу жинснүүд бүгд олиггүй гэж орилохтой адил харагдаад байхын надад. эцсийн эцэст өөрөө энэ хорвоогийн олон сайхан эрчүүд дундаас адгийн нэгнийг нь сонгочихоод бүх эрчүүдийг ийм байдаг гэж бусад хүмүүст зарлах нь надад л лав таатай биш байна. энэ хорвоо дээр монгол эрчүүд шиг авгайгийнхаа үгэнд ордог цалингаа авчирч өгдөг, айдаг эрчүүд энэ дэлхий дээр байхгүй энэ сайхан ховорхон заяа зөвхөн халхын сайхан хүүхнүүдэд байдаг. азийн бүх орон эцгийн эрх ёстой, европ бол бүр тусдаа тэнцүү эрхтэй, арабыг яриад яахав. арай өөрөөр хараач хажууд чинь хичнээн сайхан сэтгэлтэй чадвартай ухамсартай халамжтай сайхан эрчүүд зөндөө байгааг. эцсийн эцэст сонголт зөвхөн танаас шалтгаална.

  35. Dondog says:

    Өөрийгөө ганцаар яваад бүх эрчүүдийг буруутгаж боддог бололтой. Муу эрчүүд байдгийг үгүйсгэхгүй, муу хүүхнүүд ч бас түүнээс цөөнгүй бий. Аливаа нэг зүйлийг хэт туйлшруулж ойлгоод байвал үр дүн ямар байдгийг чи өөрийн биеэр туулж яваагаа ойлгохгүй байна. Сэтгэл зүйчид ханддаг юм уу яадаг юм, эртхэн наад бодол санаагаа өөрчлөх гээд оролдоод үзэх хэрэгтэй болж дээ. Одоогоор зөвхөн “эрчүүд” гэж бодож байгаа боловч хүн бүгдийн очихыг хүсдэг тэр газраа амьдраад ирэхээрээ зөвхөн “монгол залуу”-саа ингэж боддог болно, тэгээд нэг гадаад эрийн тогоо шанага барьдаг болж төгсөх юм байна л даа!!!

  36. даваа says:

    уг нь би нээх сэтгэгдэл бичдэггүй гэхдээ ойрноос нэг л тэвчихгүй нь. ухамсаргүй увайгүй хүмүүс тодорхой хэсэгт байдаг болохоос энэ хүйсэнд огт хамаагүй гэдгийг хэлмээр байна. за яахав эрчүүд болгон арчаагүй завхай бүдүүлэг архичин гээд тоочоод байвал олон юм энэ сайтанд ирсэн захидлуудад байнаа. гэхдээ нөгөө талаас харья л даа тэгвэл. дөнгөж төрсөн хүүхдээ хогийн саванд хаядаг хүүхнийг бага насны хүүхэд хүчинддэг эртэй жишье, сайхан нөхөртэй байж өөр эрд дурлачихаад учраа олохгүй суугаа хүүхнийг ухамсаргүй хүүхэмсэг эртэй зүйрлье, бусдад биеэ үнэлж бусдын нөхрийг эргүүлж байгаа хүүхнийг бүдүүлэг эртэй тэнцүүлье л дээ. үүнээс хойш тэгвэл хүйсээрээ талцаад яахаараа хүүхнүүд эсвэл яахаараа эрчүүд гээд шогширцгооё. энд асуудал ярих гэсэн болохоос хүйсээрээ талцаад нэг нэгнээ харааж зүхэх биш л байлтай юм өчүүхэн миний бодлоор

  37. niki says:

    сайнуу?чи их сайн охин юм шиг бнаа..гэxдээ чиний бага насанд тохиосон тэр зүйл бодогдоод магадгүй чамайг эргтэй хүмүүсийг тийм муухай гэсэн бодолд хүргэсэн бхаа..гэхдээ чиний нас одоо хэд хүрсэн билээ..тэгэхээр одоо айгаад хэрэггүйээ ..бүx зүйл сайхан бна ок..хүнтэй найзлаад үздээ ..амжилт

  38. MUUNUU says:

    Бага насанд тохиолдсон ийм гунигтай эмгэнэлтэй явдал хуний зврхийг звсэж маш муухай эдгэрхээргүйгээр таагуй дурсамж мэдрэхүйг улдээсэн байдгийг мэднэээ би,,, Хун бухнийг узэн ядаж яаж болхуу гэхдээ чи оорийнхоо зврх сэтгэлийг сайн сонсоод итгэл дааж чадах унэхээр тсаашдаа ирээдүйтэй гэж бодож буй хундээ боломж олгоод узээрэй алдсанч оносонч энэ бол туршлага юм шуудээ алддаггуй хун гэж байхгуй тиймээс урдний зуйлээ али болох мартсанан чамд сайн даа бусгуй мин амжилт хусэй ирээдүй чин гэрэлтэй байх болтугай !

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.