Эрчvvд сексийн vед бэлгэвч хэрэглэх төдийлөн дуртай биш байдаг. Ялангуяа бvсгvйнхээ өмнө бэлгэвч гаргаж ирээд, боодлыг нь урж эрхтэндээ углах нь сэтгэхvйн хувьд бvрэн дvvрэн таатай биш төдийгvй их цаг vрж, хөөрсөн сэрэл тачаалыг бууруулдаг гэж хvртэл зарим нь зэмлэдэг.
Гэхдээ хvсээгvй жирэмслэлт, өвчин эмгэгээс хамгаалах хэрэгтэй биз дээ? Мэдээж хэрэг. Тэгвэл эмэгтэй бэлгэвч буюу фемидом хэрэглэхэд эвтэй төдийгvй хавьгvй бага цаг vрдэг байна. Фемидом нь дунджаар 8 мм диаметр бvхий нимгэн уян материалаар хийгдсэн бөмбөлөг бөгөөд хоёр талдаа хатуувтар цагирган хоолойтой байдгийг та мэдэх биз.
Энэ хоёр хоолойн нэг нь vтрээн ороод бэлгэвчийг хөдөлгөөнгvй барих, нөгөө нь бэлгийн гадна уруулд тогтож байх vvрэгтэй.
Эмэгтэй бэлгэвчний давуу тал нь эр бэлэг эрхтэнд огт мэдрэгддэггvй, ямар нэг байдлаар vрэлт, өвдөлт өгөхгvй, эр эрхтнийг vтрээнд чөлөөтэй хөдлөх бололцоо олгодог байна. Учир нь фемидомын vтрээн дэх хэсэг нь эр бэлэг эрхтний хөдөлгөөний дагуу уян хатан байдаг. Мөн vтрээнд байхдаа гадны биет орсон гэж мэдэгдэхээргvй зөөлөн тул эрчvvд кондомоо углахдаа болон кондомтой бэлгийн харьцаанд ороход мэдрэгддэг шиг эвгvй байдал, мэдрэмж төрдөггvй сайн талтай.
Эмэгтэй бэлгэвч нь сексийн vед бэлгийн замыг эрхтнvvдийн арьсыг найдвартай хамгаалдаг. Эр бэлгэвчийг хэрэглэхэд бэлэг эрхтний тээрхий эмэгтэйн бэлгийн их уруулд хvрч халдвар тараах болзошгvй байдаг бол фемидом энэ байдлаас бvрэн хамгаалж чаддаг байна. Өөр нэг өгvvлшгvй давуу тал бол эмэгтэй бэлгэвчийг яг хурьцлын vед биш, хэдэн арван минут, бvр хэдэн цагийн өмнө ч хийчихсэн байх боломжтой тул бэлгэвч углах гэж тааламжит цагаасаа хумслах хэрэггvй.
10 Comments
боов богс 2 чин байрн солигдтсон ум бишу
би дахиадл энэ бор онготэй нялцай юм бэ??юуний учираас гараад байган болоо надад туслаач
áèåý ¿íýëýã÷èä àæèëäàà ºã뺺 ãàðäàã ãýæ õýí õýëæ áàéíà àé õàõàõà
Биеэ үнэлэгчдэд их тохирсон эд байна даа.Өглөө ажилдаа гарахдаа үтрээндээ хийж гараад эхний ажлаа хийчмхээд угааж байгаад буцааж хийгээд дараагийн ажилдаа ороод л..
эвгүй биш,ямар ч сөрөг мэдрэмж өгдөггүй,Монгол-н аптэкүүдад байгаа,бас нэмж хэлэхэд 1 сэксдчихээд заавал аваад байх шаардлагагүй
тэр гаднаа үлддэг хатуувтар цагираг нь үрж нухчихмаар юм биш үү? эвгүй л байх даа мэдээж.
тэр ни тэгээд ямаршуу унэтэй бдаг юм болоо??? Эмэгтэйд ни онтсгуй мэдрэмж торхгуй юу???
бас нэг юм мартсан байна… тэрийг чин xэдэн цагийн өмнө xийчиxэж болдог юм бол зугэр юм байна… xууxнууд ер ни өглөөд нэгийг xийчиxээд гарч бай.. өдөр юу ч болоо билээ/
тэр чин ясан зугэр юм…. кондом углаx гэж ядаргаатай ажил шуу.
харж байсан үзээгүй л байна.