Энийг хаана үзүүлүүл дээр бол…

77553247

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Би одоо 6 сартай жирэмсэн. Нөхөртэйгөө амьдардаг. Энэ миний 2 дахь төрөлт гэхдээ эхний хүүхдээ төрүүлсэн болохоос харж чадаагүй ээ эмч нарийн буруугаас болоод дөнгөж хорвоод мэндэлсэн үрээ алдсан. Түүний дараа 6 сарын дараа ахин жирэмсэн болсон. Хамгийн сонин нь надаас сүүлийн 2 сар зууралдсан ногоон өнгөтэй юм маш их хэмжээгээр гараад байх боллоо. Бүр сүүлийн үед хааяа нэг загтнаад ч байх шиг. Гэхдээ мазок өгөхөөр зүгээр ямар ч юм алга гээд байх юм. Төрсөн ээжүүд жирэмсэн байхдаа ингэж байсан уу энэ зүгээр үү. Хүүхдэд ямар нэгэн нөлөө байхгүй биз. Энийг хаана үзүүлүүл дээр бол… Тэгээд бас жирэмсэн үедээ хаана аль эмнэлэгт гадуур хяналтанд оруул зүгээр вэ. Надад зөвлөөч

cekc.mn дээр ирсэн захидал

13 Comments

  1. zochin says:

    uuchilaarai mazokiin shinilgee haana hedeer yaaj ugdiin bol uguh gsiima buh emegteichuudiin emnelegt mazokiin shinjilgeeg awahuu hel ugj tus bolooch

  2. хүмүүст says:

    ЗУУРАЛДСАН НОГООН ЮМ ГЭДЭГ ЧИНЬ ХҮҮХДИЙН ЗУНГАГ НЬ ШҮҮ ДЭЭ.ГЭХДЭЭ 6 САРТАЙД БИШ ТӨРӨХ СҮҮЛИЙН САРУУДАД ИЙМ ЮМ ГАРВАЛ АЮУЛТАЙ ШИНЖИД ТООЦОГДДОГ ШД.ХҮҮХЭД ЧИНЬ Л БОЛОХГҮЙ БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЛОО.

  3. kkkk says:

    мазок өгөөд зүгээр гарсан, ногоон юм гараад загатнаад гэдэг чинь хэзээ ч авцалдахгүй баримтууд байна. Тэгээд 2 сарын турш ногоон юмаа зууралдуулаал яваад байсан гэхээр чи харин их арчаагүй санагдаж байна. Амар амгалангийн туйл гэдэг л чи байна даа.
    Дээр бичсэн хүмүүсийн сэтгэгдэл-д заасан газруудаар очоод хурдан үзүүлээрэй, Надад зөвлөөд байх мэддэг газар унэндээ алга. Ер нь яаж ч бодсон зүгээр лав биш. Одоо яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй дээ. Миний бодлоор:
    1.Дахин сайн шинжилгээ хийдэг газар шинжилгээгээ өг (УБ-Сонгдо, Бас Нарантуул заxаас ертөнцийн зүгээр замын баруун талд нь модоор барисан Солонгос эмнэлэг бий. Солонгос Монголийн найрамдалийн төв ч гэдэг бил үү. Миний санаж байгаагаар 3-4 жилийн өмнө хамгийн сайн лаборторитой, солонгос эмч нартай байсан)
    2.Тэгээд дотүүр үзлэг хийлгэ. Эмчийн зөвлөгөө ав.

    Амжилт хүсье!

  4. õõõõõõõõ says:

    chi hatagtai ged emneleg deer ochoo tend tulburtei sain uzdeg yum

  5. нараа says:

    мозокийн шижилгээ өгөөд зүгээр байна гэдэг нь худлаа байхаа. зүгээр байж ногоон юи гарна гэж хэзээ ч байхгүй. эртхэн сайн газар шинжилгээ өгөөд эмчилгээгээ хурдан хийлгээ. илүү сайн бактерлогийн шинжилгээ өгөхүй юу. ногон өнгөтэй юи байтугай цагаан юм их гарах нь хүүхдэд маш туу гэсэн. адаглаад нүдний хараа иуутай хүүхэд гардаг гэсэн шүү в хурдан үүзүүлж эмчилгээ хийлгэ. одоо 6 сартай учмр эс лаа хэрэглэж болно шүү дээ

  6. baby says:

    яаралтай үзүүл наадах чинь ургийн ус бохирдохоор тэгдэг юмв эх нялхасд үзүүл тэднийх харъяалал хамаарах 15000 сар бүр үзүүлдэг хяналтанд ордог юм байна лээ. манай эгч тэгж үзүүлдэг.

  7. Үзүүл үзүүл says:

    Бүсгүй минь, яаралтай үзүүл. Аминмаргад гэж сайн эмнэлэг байдаг. Зөвхөн эрэгтэй эмчид нь үзүүлээрэй, их сайн эмч байгаа. Нөхөртэйгөө хамт очоод сайн зөвлөгөө аваарай. Утсыг нь лавлахаас аваарай. Нарны Титэм-ийн зүүн хойд талд байгаа 3 есөн давхарын голын байшингийнх нь урд хэсэгтэй залгаа барилга шүү.

  8. Lonsdale says:

    пөөх ёстой надаас л тийм юм гарч байгаагүй эрүүл эхээс тийм юм гармааргүй юм. чи хадагтай гээд эмнэлэг байдагдаа тэрэн дээр очоод үзээч Болдбаатар билүү хэн билээ нэг эмч байдаг бсан даа үнэтэй л болохоос биш сайн эмнэлэг шдээ

  9. hair says:

    дахин сайн эмнэлэгт үзүүл. нэг юм байж л байгаа. наадах чинь бэлгийн замийн өвчин байгаа байх

  10. kiki says:

    Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн нь дээр байхаа. Минийхээс бас гараад байдаг байсан. Ионсейд үзүүлээд эмчилгээ хийлгээд зүгээр болсон.Төрсний дараа даарч хөрснөөс болоод улайлт үүсээд эмлүүлэхгүй удсанаас болоод шарх болоод тэгээд шархнаас нь ногоон юм гараад байдын байна лээ.Надад лав Ионсегийн эмч маш сайн санагдсан.

  11. Hi says:

    хяналтанд орсон юм бол тэндээ л үзүүлээч, 2 сар байхдаа аяхав дээ. Ийм арчаагүй байж болдог юм уу, энэ чинь ичиж санаа зовох зүйл огт биш. жаахан ухамсартай бай л даа. наад хүүхэд чинь бэлгийн замын өвчтэй гарах вий дээ

  12. Hi says:

    Үзүүлвэл гэж бичвэл яасан юм, монгол хэл, үндэс угсааныхаа төлөө л бол аль болох зөв бичих тал дээр сайтын хамт олон минь анхаарч байвал яасан юм.

  13. Бүсгүй says:

    Нэт-с уншиж байхад тийм гарч болохгүй, үзүүлэх хэрэгтэй гээд биччихсэн байсан, хяналтанд авсан эмчдээ хэлсэн юм уу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.