Эрхэм залуу та эмэгтэйчүүдийг хэрхэн секст урин дууддаг вэ?

090cd47fbdcb0bc87e360fbba6236b84

Хамгийн түрүүнд орондоо оруулах аргад суралц. Юуны өмнө та эмэгтэй хүнтэй  нөхөрлөж чадахгүй бол  хамгийн сайхан янаг нь болж, жинхэнэ таашаал төрүүлэх сексийг хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр харчууд минь анхны алхмаа хийхийн тулд эмэгтэйдээ үнэхээр сэтгэл татагдаж байгаа эсэхээ шалгаарай. Нэг жижигхэн туршилт хийгээд үзье. Хамгийн түрүүнд та өөртөө таалагддаг, дотно харьцаатай болох юмсан гэж боддог бүсгүйгээ сонгож яриа өдөөд үз. Ингэхдээ хамгийн түрүүнд түүнтэй нэг оронд хэвтэж, гоолиг сайхан биеийг нь тэвэрч байна гэж бодохын оронд түүнтэй хэрхэн харьцаж нөхөрлөж болох тухай бод. Бэлгийн хувьд огт өөр хүн гэдгийг нь мартаж, эмэгтэй хүнийх нь хувьд нэг их сонирхохгүй байгаа дүр үзүүл. Өөрийгөө ч гэсэн түүнд өөр хүйсний хүн гэдгийг нь мартуулах хэрэгтэй. Хэрвээ тэр эмэгтэй сэтгэл татам сайхан бол энэ арга бүр ч илүү үр дүнтэй шүү. Таны түүнд хандсан тоймжиргүй байдал түүний сонирхлыг нь төрүүлнэ. “Миний бие энэ хархүүгийн сонирхлыг өчүүхэн ч татахгүй байгаа нь илт” байна гэж бодно. Шинэ юм дур булаадаг шүү дээ. Тэгээд ч сайхан эмэгтэй бүхэн хүмүүсийн анхаарал халамжинд байнга байж, “за, үгүй” хоёрын аль нэгийг нь хэлэх хэрэгтэй учралууд байнга тохиолддог.

Түүний гоо сайхныг анзаарахгүй мэт дүр үзүүлэхэд эмэгтэй хүн гайхаж, өөрт нь юм уу эсвэл нөгөө хүнд нь ямар нэг болохгүй юм байна гэж бодно. Ингээд та түүнд түгшүүр төрүүллээ. Тэгээд таныг яагаад бусдаас өөр байгаагийн учрыг олох гэж эргэлзэж байх хооронд ухаарч амжихаас нь өмнө та аль хэдийнэ оронд нь ороод авсан байх болно. Сексийг яаж хийвэл илүү таашаал авдаг болохыг нь асуу. Гэхдээ орондоо оруулаад л авсан бол бүх хүслээ гүйцээчихсэн хүн шиг ингээд л зогсчихож болохгүй шүү. Хэдийгээр тэр өөрөө таныг хүссэн газар чинь аваачсан ч гэсэн мунаг туссан юм шиг шууд л дайрч болохгүй. Унтлагын өрөөнд ч гэсэн найрсаг байх нь илүү чухал байдаг. Энэ орчин бол бие биенээ жинхэнэ ёсоор судалж, хэн нь юу хүсч байгаагаа мэдэхэд, сэтгэл санаагаа ойлголцоход хамгийн тохиромжтой газар. Бүсгүй хүнтэй ойртохдоо юуны өмнө сексийг яаж хийвэл илүү таалагддаг тухай нөхөрсөг яриа дэлгэж ойлголцох нь хэн хэнийхээ онцлогийг мэдэж, илэн далангүй, аз жаргалтай байхад чухал ач холбогдолтой.

Нэгэнт хүмүүн та бид зөвхөн бэлгийн дур хүслээ хангах адгуусан амьтдаас ялгаатай тул сексийг хийхдээ хамгийн чухал нь бие биедээ сайхан таашаал төрүүлэх гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй. Тэгэхийн тулд хайртай бүсгүй чинь ямар үед хамгаас илүү таашаал авдгийг нь заавал асууж мэдээрэй. Одоо та хоёр орон дотроо илэн далангүй байж болно. Түүнд таны эрхтэн том уу, жижиг үү гэдэг нь огтхон ч хамаагүй. Гэхдээ секс хийхийн өмнө та өөртөө болоод эрхтэндээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Миний эрхтнийг жижигхэн гэж голох болов уу, түүнд таалагдахгүй байх вий гэж огтхон ч бодсоны хэрэггүй. Хайртай бүсгүй чинь сексдэхийн өмнө энэ тухай ерөөсөө боддоггүй. Харин ч түүний толгойд огт өөр бодол эргэлдэж байдаг байна. Жишээлбэл, энэ хүнд ямар нэгэн гаж араншин бий болов уу? Миний хөх түүний дурыг татаж чадах болов уу? үнэртэй усны маань үнэр арилчихаагүй байгаа? Кофе худалдаж авахаа мартчихаагүй байгаа даа? гэх мэт жижиг асуудлууд түүний сэрэл хөдлөхөд саад болж, орондоо орон ортол зовооно. Харин ганцхан таны эрхтэн ямар хэмжээтэй тухай огтхон ч бодохгүй.

Эрчүүд яагаад ч юм хэрэглэлийнх нь том багын хэмжээ нь эмэгтэйчүүдэд маш чухал гэдэг ойлголттой байдаг. Тэгээд том эрхтэнтэй байх тусмаа сайхан таашаал өгдөг гэж боддог. Ийм бодолтой эрчүүд өөрийн том хэрэглэлээр бахархан байдаг. Гэтэл том хэрэглэл бол эр хүний мөрөөдөл болохоос эмэгтэй хүнийх биш шүү гэдгийг дахин хэлье. Ямар ч бүсгүй хүн өөрт нь дээд зэргийн таашаал өгөх дунд зэргийн эрхтэнд дуртай байдаг. Сексийн дараа ч эмэгтэйгээ уяртал таалан энхрийл. Хамгийн сүүлд та түүнтэй сексдсэнээр сэтгэл хангалуун үлдэж, дээд зэргийн таашаал авсан бол бод идсэн боохой шиг гэдсээ илээд хэвтчихэж болохгүй шүү. Сексийн дараа ч эмэгтэйгээ илж, таалан энхрийлээрэй. үүнд нэг их юм шаардагдахгүй шүү дээ.

11 Comments

  1. user says:

    Энэ унэн шуу, би лав эхнэрээ яг иймэрхүү аргаар буулгаж авсан даа, хэхэ. Олон хуний анхаарлийн тувд байдаг тсарайлаг бусуйд бур илуу тохирноо.Good luck guys!

  2. iim l bna says:

    энэ хоцрогдсон зөвлөгөө байна одоо охид хүүхнүүд ийм зүйлд итгэххээ байсан

  3. bi says:

    надтай тоомжиргуй хандаж бгаад дараа ни сээтэгнээд эхэлбэл би лаү тэр чигт н жийжихдэг. бас зарим эрчүүд аятайхан харитсахаар буруу ойлгоод мэдрэлтээд эхэлдэгийг н гайхдаг шуу.

  4. wow says:

    солонгосоос бичиж байгаа хун язгуурийн совин ю байдаг талаар жаахан ойлгомжтой бичвэл баярлахаар байна, чиний сэтгэгдэл таалагдлаа лдаа, тулсан газар оорийнхоороо л бсан н дээр биздээ

  5. adilaa says:

    кккккк яанааа

  6. korea-s says:

    яг яс юман дээр бол хун өөрийнхөө язгуурийн совингоороо л хуухэн эргүүлдэгшдээ. энэ жор бүх эмэгтэйчүүдэд бас таарахгүй. тулсан газар өөрийнхөөрөө л байсан нь дээр. дараа нь жороо мартаад зангаа гаргаад муухайшдээ хэ хэ

  7. BONITA says:

    ээ бурхан минь ямар сүрхий зураг тавиа вэ хэ хэ

  8. Н.Энхбаяр says:

    2 хачин гадаад нэртэй новшнууд юу вэ. айн.

  9. Tj says:

    Тиймшуу. Яг ингэх хэрэгтэй шуу залуусаа. Би ч гсн ингэж л бусдын анхаарлыг татдагдаа.

  10. A Gitler says:

    зөв л зүйл бичэж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.