Эрчүүдийг удирдах 10 дүрэм

1253385266_14082_b

Эрчүүдийг хэрхэн өөртөө татах, удирдах тухай 10 дүрэм танилцуулж байна.

Түүний хэрэгцээг мэдэх.

Хамгийн чухал нь эмэгтэй та сонирхсон эрэгтэйгээ түүнд ямар зүйл хэрэгтэй байгааг мэдэж түүнийг хангахыг оролд. Хэрэв зүгээр ач холбогдолгүй зүйлсээр хэрэглээг хангах гэвэл тэр таныг ойлгохгүй. Зарим эрчүүдийг эцэг эх нь хүүхдүүдээ хүнд “ач холбогдолтой” бэлэг өгч байхыг мөн авч байхыг сургадаг. “Бэлэг заавал ач холбогдолтой”, “Утга учиртай”, “Хүүхдэд хэрэгтэй” гэх мэтчилэн заадаг. Тийм болохоор эрчүүд яг л өөрт нь хэрэгтэй бэлгэнд дуртай. Гэхдээ тэдэнд тэр сургааль тийм таатай байдаггүй.

Түүнийг үнэлэмжийг хүндэтгэ.

Түүний зарчим, үнэлэмж, дүрмийг хүндэтгэ. Хэрэв бүсгүй таны амьдралдаа баримталдаг зарчим, үнэлэмж тань тухайн эр хүнээс илүү санагдвал түүнийг битгий шүүмжил. Түүнд шүүмжлэл маш төвөгтэй санагдана. Танд мэдэх хэцүүхэн байвал түүний хорыг малтаж байгаад ч болов ээжээс эхлүүлээд бусад эмэгтэйчүүд түүнийг яаж хүндэтгэж байсан талаар мэдэж аваад өөрт нь анзаарагдахгүйгээр бага багаар биелүүл.

Түүнтэй найрсгаар харьц.

Бүх эрчүүдэд амьдралыг бүрдүүлэгч чухал зүйл бол амжилтанд хүрэх явдал. Тэр амжилт нь ямарч хүрээнд байж болно. Жишээлбэл “чи онигоог гоё ярих юмаа ч гэдэг юм уу эсвэл чи хорхог ёстой мундаг хийх юмаа” гэж магт. Бас боломж олдвол физологийн талаас биеийн энэ хэсэг чинь гоё байна тачаангуй харагдаж гэж хэлэхээ мартав.

Түүний таалалд нийцүүлж хувцасла.

Түүний дотоод сэтгэхүй, хүсэл сонирхолд нь нийцүүлж хувцасла. Түүгээр дамжуулан сексийн чиг хандлагыг мэдэхийн зэрэгцээ дотно харьцааг өдөөх боломж олдоно. Ер нь эмэгтэй хүн өөртөө байнга анхаарал тавьж, эсрэг хүйстэнийхээ хүсэл сонирхолд нийцүүлэн хувцаслах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж таныг хүндэтгэх бас нэг шалтгаан болно.

Түүнд байнга дэмжлэг үзүүлж бай.

Түүнтэй найрсгаар хүндэтгэлтэй харьцаж бай. Энэ нь физологийн талаас биш түүнд хүнд байдалд орсон үед “би чамдаа итгэж байна”, “чи минь үүнийг хийж чадна”, “чи минь үүнийг давж гарч чадна” гэх мэтээр тэгвэл тэр их урам зориг орох болно. Ер нь эрчүүдийг магтаад байвал улам өнгө зүс ороод амжилт гаргана гэж жигтэйхэн. Мэдээж тунг тааруулах хэрэгтэй. Манай бүсгүйчүүдийн зарим алдаа ийм үед нь “би чамд хэлж байсан”, “чи дандаа ингэж байх юм”, “чиний гараас юу ч гарахгүй” гэж ерөөс хэлж болохгүй энэ нь байдлыг улам дордуулна.

Сэтгэл хөдлөлөөрөө бүү далайлга.

Ойлгомжгүй сэтгэл хөдлөлөө барьж бай. Эрчүүд эмэгтэй хүнээс бага сэтгэлийн хөдөлгөөнтэй. Тэр таныг ойлгохгүй, таны сэтгэл хөдлөлийг тэр дор нь хүлээж авахгүй бөгөөд хэрхэн хариу үзүүлэх аргаа олохгүй. Жишээлбэл бүсгүй хүний нулимс энэ таны гол хэрэгсэл, та юм л болбол уйлагнаад байвал түүний дургүйг хүргэнэ. Эрчүүд уян наалинхай бүсгүйчүүдийг таалдаг боловч эцсийн эцэст аливаад тайван уужуу, тэвчээртэй хүчирхэг эмэгтэйчүүдийг бүүр илүү сонгодог гэдгийг анхаараарай.

Хэлэх үгээ зөв сонго.

Хэрэв эр эм хоёрын дунд үл ойлголцох байдал үүсвэл аль болох тайван хандах хэрэгтэй. Энэ тохиолдолд эрчүүд өөрийнхөөрөө зүтгэдэг, тэр болгон буулт хийгээд байдаггүй. Хэрэв энэ үед нь “бид ярилцах хэрэгтэй байна” гэж өндөр дуугаар харьцах юм бол түүнд өөрийгөө хэн ч биш, ганцаардсан мэт сэтгэгдэлтэй үлдэх болно. Харин ухаалаг бүсгүй та асуудал намжиж түүнийг тайвширсаны дараа эсвэл хэсэг хугацааны дараа чухам юу болсон тухай аргадаж, асууж өөрөөр нь яриулаарай. Эрчүүд бухимдсан үедээ асуудал зөвөөр хандаж чадахгүйгээр үл барам юу ч хийж чадахаа больсон байдаг.

Түүнтэй нээлттэй бай.

Тэдэнтэй харьцах нэг асуудал нь нээлттэй байх. Тэдэнд дотоод сэтгэлдээ бүхнийг тээж, нээлттэй биш байснаас нуугдмал, хуурмаг зүйл их байдаг. Эрэгтэй хүнд аюулгүй байдал чухал зүйлийн нэг. Тэрээр эмэгтэй хүнтэй илэн далангүй байх явдал түүнийг танд маш их итгэдгийн шинж энэ нь эрчүүдийг үнэлж байна гэсэн үг.

Өөртөө итгэлтэй бай.

Эмэгтэй та ямагт цоглог, өөртэй итгэлтэй, хараат бус байж биеэ авч явах нь эрчүүдийг татах бас нэг арга.

Аливаа зүйлд сайн харилцаагаа хадгал

Эртний нэгэн сэтгэгч хэлэхдээ “Эрэгтэй хүн эмэгтэй хүнд хичнээн их хайртай байсан ч түүний сонирхол буурвал нэмэргүй” гэсэн байдаг. Тийм болохоор аливаа зүйлд сайн харилцаагаа хадгал.

5 Comments

  1. beegii says:

    huuy usen nuden gunjee, yun ch hoorhon ooriigoo gunj ntr geed nerletsiin hehe,. za ter ch yahav, neg ym helehed bainga uilaad bval neeree uneheer zalhdiimdaa, ehnii gants neg udaagiihd n bolhoor lag surhii baatar bolool taivshruulaal, rediin helsneer hamgaalagch baatar n boldog bhgui yu, tegj btal yu ch boloogui bhad l uilaal, tsaashdaa ch uilsaar bh ym bol daraa n unen zalhdag bolchdiim bn lee shuu, tiim bolhoor zarim neg heregtseegui uyd bolj ogvol uilahgui bhiig hicheegeerei za

  2. usan nuden gunj says:

    bayarlalaa Red-d. Chinii ugend bayarlaad bas nudend nulims burheh gej bna hehe. Neeree uuruuruu l bsan ni deer bhdaa. Namaig erhluulj, zorigjuulah tiim l shan hanhuugee huleegeed huleegeed suuj baiyada

  3. red says:

    usan nuden gunj-д chi baigagaraa bhad l bolno shde, bi lav uildag emegtei hund durtai gol ni setgelee shuud ilerhiilj chadaj baigaa bolhoor taalagddag yum.
    Tegeed ch emegtei hun sul doroi gedgee uzuulhed eregtei hun durtai huleej avdag yum, tegeed hamgaalagch baatar ni bolmoor baidag bhgui yu,hehe
    zaza mair nuuts zadallaa shuu,uneniig helhed dotoroo yum bodood bituu gatuu baidag ohidoos, jaahan galzuu,setgelee il gargadag ohiduud hurdan naiz zaluu, nuhurtui boldog yum shig sanagddag.
    Ohidoo jaahan neelttei bai

  4. aankaa says:

    Er huniig uurtuu tatna gedeg ni bgaagaaraa l bh shig saihan yum bgui,Tuund taalagdah gej hicheej uurtuu tohirohgui huvtsas umsuj esvel heterhii ih budaj shunhdaad bh hereggui l bolbuu gej bi boddiin,Miniiheer bol bi neeh tegj hund taalagdah geed hicheegeed bdaggui,tegeh tusam erchuud daruu tuluv iluu dutuu zangui,eldev mayaggui geed l durtai bdiin,aan bas aash zan ih chuhal,UUlzaad udaagui bj hardaad l hna yu hj yavna geed bh neeh shaardlagagui dee,ted chini ih so humuus araas ni dagaad l hardaad l guij guvshaad yavad bval ulam zugataana,harin esregeeree toohgui yum shig dur uzuuleed bval araas dagaastai,

  5. usan nuden gunj says:

    bi ih uilanhaishd yanaaaa! kino uzeed uilna, temtseen uraldaand orood turuulvel uilna, hunii gants ugend gomdood, esvel bayarlaad uilna hehe. nz zaluutai boloh yum bol doroo zalhaah yum bna l daa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.