Хэдийгээр эр нөхөр чинь таньд хайртай ч гэсэн тa түүний сонирхлыг татаж чадахгүй бол та хоёрын гал халуун дурлалын түүх тийм ч удаан үргэлжилж чадахгүй. Зөвхөн ухаантай хүүхнүүд л эрчүүдийг харцаараа хөдөлгөж чаддаг. Гэхдээ ухаантай хүн болох гэж өөрөө өөртөө зохихгүй баг өмсчихөөд явах нь байдлыг улам муутгахаас дээрдүүлэхгүй. Хүний амьдралын түүх таашгүй оньсого боловч хэвээ эмэгтэй хүний мяндсан ухаанаа уралдуулах юм бол бас түүхийг өөрийнхөөрөө бичиж хүссэнээрээ удирдаж чадна. Хоёр өөр орчин нөхцөлд өссөн хоёр өөр бие хүн нэг гэр хамт амьдрана гэдэг хэн хэнээс нь ихээхэн тэсвэр тэвчээр шаардах боловч гэрийн эзэгтэйгээс хамгийн их ухаан шаарддаг. Ямартай л айлд эрийн нэрээр орж эмийн нэрээр гарна гэсэн үа гарахав. Ингээд уншигч авахай таньд эрчүүдийг хэрхэн удирдаж гэр бүлээ зөв золж явах 10 дүрмийг хүргэе.
Найрсгаар харьц
Бүх эрчүүдэд амьдралыг бүрдүүлэгч чухал зүйл бол амжилтанд хүрэх явдал. Тэр амжилт нь ямарч хүрээнд байж болно. Жишээлбэл “чи онигоог гоё ярих юмаа ч гэдэг юм уу эсвэл чи хорхог ёстой мундаг хийх юмаа” гэж магт. Бас боломж олдвол физологийн талаас биеийн энэ хэсэг чинь гоё байна тачаангуй харагдаж гэж хэлэхээ мартав.
Сэтгэл хөдлөлөөрөө бүү далайлга
Ойлгомжгүй сэтгэл хөдлөлөө барьж бай. Эрчүүд эмэгтэй хүнээс бага сэтгэлийн хөдөлгөөнтэй. Тэр таныг ойлгохгүй, таны сэтгэл хөдлөлийг тэр дор нь хүлээж авахгүй бөгөөд хэрхэн хариу үзүүлэх аргаа олохгүй. Жишээлбэл бүсгүй хүний нулимс энэ таны гол хэрэгсэл, та юм л болбол уйлагнаад байвал түүний дургүйг хүргэнэ. Эрчүүд уян наалинхай бүсгүйчүүдийг таалдаг боловч эцсийн эцэст аливаад тайван уужуу, тэвчээртэй хүчирхэг эмэгтэйчүүдийг бүүр илүү сонгодог гэдгийг анхаараарай.
Хэлэх үгээ зөв сонго
Хэрэв эр эм хоёрын дунд үл ойлголцох байдал үүсвэл аль болох тайван хандах хэрэгтэй. Энэ тохиолдолд эрчүүд өөрийнхөөрөө зүтгэдэг, тэр болгон буулт хийгээд байдаггүй. Хэрэв энэ үед нь “бид ярилцах хэрэгтэй байна” гэж өндөр дуугаар харьцах юм бол түүнд өөрийгөө хэн ч биш, ганцаардсан мэт сэтгэгдэлтэй үлдэх болно. Харин ухаалаг бүсгүй та асуудал намжиж түүнийг тайвширсаны дараа эсвэл хэсэг хугацааны дараа чухам юу болсон тухай аргадаж, асууж өөрөөр нь яриулаарай. Эрчүүд бухимдсан үедээ асуудал зөвөөр хандаж чадахгүйгээр үл барам юу ч хийж чадахаа больсон байдаг.
Таалалд нь нийцүүлж хувцасла
Түүний дотоод сэтгэхүй, хүсэл сонирхолд нь нийцүүлж хувцасла. Түүгээр дамжуулан сексийн чиг хандлагыг мэдэхийн зэрэгцээ дотно харьцааг өдөөх боломж олдоно. Ер нь эмэгтэй хүн өөртөө байнга анхаарал тавьж, эсрэг хүйстэнийхээ хүсэл сонирхолд нийцүүлэн хувцаслах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж таныг хүндэтгэх бас нэг шалтгаан болно.
Өөртөө итгэлтэй бай
Эмэгтэй та ямагт цоглог, өөртэй итгэлтэй, хараат бус байж биеэ авч явах нь эрчүүдийг татах бас нэг арга.
Аливаа зүйлд сайн харилцаагаа хадгал. Эртний нэгэн сэтгэгч хэлэхдээ “Эрэгтэй хүн эмэгтэй хүнд хичнээн их хайртай байсан ч түүний сонирхол буурвал нэмэргүй” гэсэн байдаг. Тийм болохоор аливаа зүйлд сайн харилцаагаа хадгал.
Үнэлэмжийг нь хүндэтгэ
Түүний зарчим, үнэлэмж, дүрмийг хүндэтгэ. Хэрэв бүсгүй таны амьдралдаа баримталдаг зарчим, үнэлэмж тань тухайн эр хүнээс илүү санагдвал түүнийг битгий шүүмжил. Түүнд шүүмжлэл маш төвөгтэй санагдана. Танд мэдэх хэцүүхэн байвал түүний хорыг малтаж байгаад ч болов ээжээс эхлүүлээд бусад эмэгтэйчүүд түүнийг яаж хүндэтгэж байсан талаар мэдэж аваад өөрт нь анзаарагдахгүйгээр бага багаар биелүүл.
Байнга дэмжлэг үзүүлж бай
Түүнтэй найрсгаар хүндэтгэлтэй харьцаж бай. Энэ нь физологийн талаас биш түүнд хүнд байдалд орсон үед “би чамдаа итгэж байна”, “чи минь үүнийг хийж чадна”, “чи минь үүнийг давж гарч чадна” гэх мэтээр тэгвэл тэр их урам зориг орох болно. Ер нь эрчүүдийг магтаад байвал улам өнгө зүс ороод амжилт гаргана гэж жигтэйхэн. Мэдээж тунг тааруулах хэрэгтэй. Манай бүсгүйчүүдийн зарим алдаа ийм үед нь “би чамд хэлж байсан”, “чи дандаа ингэж байх юм”, “чиний гараас юу ч гарахгүй” гэж ерөөс хэлж болохгүй энэ нь байдлыг улам дордуулна.
Нээлттэй бай
Тэдэнтэй харьцах нэг асуудал нь нээлттэй байх. Тэдэнд дотоод сэтгэлдээ бүхнийг тээж, нээлттэй биш байснaac нyугдмал, хуурмаг зүйл их байдаг. Эрэгтэй хүнд аюулгүй байдал чухал зүйлийн нэг. Тэрээр эмэгтэй хүнтэй илэн далангүй байх явдал түүнийг танд маш их итгэдгийн шинж энэ нь эрчүүдийг үнэлж байна гэсэн үг.
18 Comments
юм бичүүлэхгүй дуудаад байхымааааа
манай эрчүүд ихэнх нь эмэгтэй хүнийг ойлгохгүй, аль болох доош гь хийж байдаг. Гэхдээ энэ нийтлэл таалагдлаа. би бол аль болох халамжлахыг боддог, бас тэр чинээгээрээ халамж хүсдэг.
õ¿ì¿¿ñ õàìò àìüäðààä èðýõýýðýý òýðòýé òýðã¿é õàðöààðàà îéëãîëöîîä ñóð÷èõäàã þìàà. õ¿íèé õàæóóä í¿äýýðýý ÿðèàä ë àñóóäëûã øèéäíý ø¿¿ äýý 10 æèëèéí äàðàà ãýõýä
Үнэний хувьтай л зөвөлгөө байна. Эм хүн ийм байвал эр нь улам хайрлах байхаа!! Тэгээд ийм хүүхэн гэж Монголд маань байна уу даа?
eooe zailaaaa…uuriinhuuruu baimaar bn
энэ ч унэн шүү 🙂
Эмэгтэй хун хуухэд байхаасаа л оорийгоо зов удирдаж сурах хэрэгтэй. Энд ээжүүдийн уурэг маш их. 1нт зов толовшсон эмэгтэй хун эр хунийг байтугай бусад эмэгтэйчүүдийг ч, анги хамт олон, байгууллага гээл хаа явсан газраа бусдийг оорийнхоо араас дагуулдаг чадвартай байдаг. Бусгуйчууд мини нохорт гарсний дараа хуний аясаар хэд хувирч явна гдг хэзүү, дандаа ч аясийг ни харна гэж бхгуй. Суулдээ ногоо хуний эрхэнд жаргахаар оорийн эрхэнд зов гдг болоол дуусна. Харин амидралд хол тавихаасаа омно эхлээд оорийгоо сайн шинж, би хэн бэ, би юунд дуртай вэ, надад ямар эрэгтэй хун таалагддаг юм бол, би ямар эмэгтэй бх хусэлтэй билээ гээд. Би бур оюутан бхдаа жагсаалт гаргаж бсн шу, хэ хэ. Зан характэрийн хувид ийм байвал гоё юм бн, биэ хаа мини ийм байвал би гоё харагдана, ийм онго надад илуу зохидог юм бн, бас ийм спортийг тоглож сурвал би чадах юм бн гж хуртэл. Тэгээд хэзээ ч уурлахгуй гж тангараг тавиж байлаа, хэ хэ. Яагаад гэвэл уурлаад агсчаад бгаа хун бусдад хондлонгоос инээдтэй, оровдолтэй харагддийн бн лэ. Миний бодлоор гол нуутс ни эмэгтэй хуний оортоо итгэлтэй, оорийнхоо хусэл сонирхолд тууштай бж чаддаг (жишээ ни та бусдад этгээд маягийн харагдахаар бсн ч оорийнхоо омсох дуртай хувтссийг ичиж нэрэлхэлгүйгээр хаана ч омсож чаддаг г.м), ямар ч хунтэй дээр доор гж ялгаварлалгуй тэгш найрсаг харизаж сурах, ямар ч уэд тов шударга бж сурах, хэзээ ч бусадтай хэрүүл тэмзэл хийхгуй бх, хэзээ ч муу муухай уг хэллэг хэрэглэхгүй бх, санхуугийн тал дээр оортоо зориулах уэд гар татахгуй ч эр ни зардалдаа тоозоотой, хэмнэлттэй хандаж бх. За тэгээд хичнээн дурлалаа ч, таалагдлаа ч эр хуний араас буу гуй. Одор тутмийг оороо оорийнхоо сэтгэлд хурч онгороож чадаж байвал чиний хуссэн чанарууд аяндаа чамд толовшиж, чи ч оорийгоо удирдах дадлага туршлагатай болж ирнэ. Амидралаас, хумуусээс битгий айж эмээж бай. Бас 1 гол юм бол олон найз ноходтэй, танилийн хурээ ихтэй бай. Энэ бол амархан, хунтэй зов сайхан, сэтгэлээсээ харизаатай байхад аяндаа л бий болдог зуйл. Хэзээ ч битгий хэн хэзээ намайг эргүүлэх бол, хайрлах бол гж хулээж хайж бай, оорийгоо л баясгаад гуйж байхад хуссэн юм аяндаа хузуугээр татаад ирдгийн. Ирээдүйн нохроо зовхон чиний араас ухэн хатан гуйж бгаа залуус дотроос л хай. Тэгээд чиний улаан фэн залуутай суучихвал чи туунийг харзаараа ходолгох гэж ухаан зараад бх ч шаардлагагуй нохор чини аяндаа л ходолно, мэдээж чи нохроо оортоо таалагддаг, сэтгэлийн чини хэмжүүрт тохирсон залууг сонгосон бол амидралаас жинхэнэ кайф авна шу дэ, чи ч бас туундээ унэнч бж 2-гуй сэтгэлээр хайрлавал тэгээл 60-н жил ханилавч хайрийн гал хэвээрээ, жаргал зовлон 2 ээлжлэвч бух юм янзаараа л бн
Өө тийм кореа-с гэсэн хүний сэтгэгдэлүүд нээрээ таалагдсан шүү, ккк. Чи лав дажгуй хөгжилтэй хүн бх. Амжилт!
Эрэгтэй хүний аюулгүй байдлын чухал зүйлийн нэг болохоор нээлттэй байж чаддаггуй, тэрнээс биш муу санаатайдаа биш л байх гэж найдаж бна шүү хэхэ.
Дээр бас юу гэл ээ эрэгтэй хүнтэй нүүр тулж, яривал тулаанд орж бгаа юм шиг санагдаад таагүй бдаг ч гэл үү.ккк
Тэгж ярих шаардлагатай зүйл бсаар бхад л тойрч гүйж бгаад баригдаж байж л тайлан тавидаг шдээ. Айгаад байдаг нуугаад бдаг али ни ч бай хамаагуй, заавал тэгүүлж байж ярих шаардлага ер ни юу бдаг бна аа ккк.
Тэгж гүйж бгаад бүүр өөрөө чадах аа бгаад ирэхээр тусламж гуйна, тэрийгээ тэгээд ялагдсанд тооцоод байдаг юм шиг энэ эр хүний бардам нэрэлхүү зан л байх.
Бас эрэгтэй хүн яахаараа заавал таалагдсан хувцасаа өмсүүлэх, үсээ тайрч болохгуй энэ тэр гэдэг хэрнэ ээ өөрсдөө болохоор энэ талаар сонсох ч дургуй бдг бна аа.Тэгээд тэр сонгоод авч өгч бгаа хувцас ни хаана ч өмсөх аргагуй элэгант ч юм шиг эмээ ч юм шиг, өмсөхгүй болохоор гомдоод дуугаа хураачаад хүн тамлаад бдаг.
Голдуу эрэгтэй хүн хэлсэн ярисан юмыг бас нөгөө дайнч сэтгэхүйгээрээ тусгаж авна аа.
…ер ни эр хүнийг хүндэл биш , биэ биэнээ хүндэл гэсэн гол үзэлтэй л бол айл гэр аз жаргалтай амидрана гэж бодож бна.
Монголоор дүүрэн хоолоо зөөлгүүлсөн , сахалтай жаалууд энэ дээрхийг уншаад мишээгээд эхнэр ээ өөлөх шалтаг олоод сууж бгаа ч юм бил үү хэн мэдлээ.
Энэ дээрх зөвлөгөөг эрчүүдэд л өгмөөр бна гсн ккк.
-найрсагаар хариц
-сэтгэл хөдлөлөөрөө бүү далайлага
-хэлэх үгээ зөв сонго
-таалалд ни нийцүүлж хувцасла
-өөртөө итгэлтэй бай
-үнэлэмжийг ни хүндэтгэ
-байнга дэмжлэгэ үзүүлж бай
-нээлттэй бай
тиймээ. emmy чиний аавыг бас ахыг чөтгөр аваг
muu erchuudiig chotgor avag
zochin hoho toi sanal neg bn. ingeh um bol mongol erchuud unen davarah um blee. bi nuhriiigoo mundag huurhun shuu minii hani ch uhaantai ed nar geed magtaad basian chin neg odor uurlahdaa chamd nadaas oor hun oldohgui gedgiin shal durgui hurmeer ternees hoish bi tegj helehee boliood ali boloh dutagdaltai tal hugshirson bnaa stylegui huvtsaldag gej heldeg bolson uneheer gomdmoor
монгол эрчүүд унэн давруу сайн ярдаглаад өгөх хэрэгтэй. тэгэxээр л болдог шаарнууд байгаа юм. за тэгээд xуухнууд минэ амжилт та нар шуу.
Заавал эмэгтэйчүүд ч биш хэн нь ч бай ухаан зарвал хэнийгээ ч харцаараа хөдөлгөж ойлголцож болно.
Өгөөжтэй гоё нийтлэл байна. баярлалаа
энэ чин монгол эрчүүдэд таарахгуй юм бн. монгол эрчүүдийг ингэхийин бол буур давраад биеэ тоогоод тэнгтээд оорийгоо лаг гэж бодоод завхайраад явна шдээ
hehe zochin,unen unen tehdee yagad anhnasaa sain eriig songoj bolkui gej
bi neeh saihan eriig songoson,gevch yag deer tailbarlsan zuiliin esreg aldaanudig hiiseer bn,gomdoosoor baih yum yaaj ooriigoo hyanaj surah ve gedeg hetsuu yum
заавал энэ хувиа хичээсэн, бие оторлохоос өөр юм мэддэггүй тэнэг эрчүүдэд таалагдах гэж өөрийнхөө хүсээгүй зүйлээ хийх ёстой юу? би лав чадахгүй. fuck off damn
Унэн зуйл бичсэн байна.