Эрэгтэй хүн хайртай хүнээсээ ямар үг сонсохыг хүсч явдаг юм бол. Доорх үгсийг эр хүн бүр сонсохыг хүсдэг. Харин эмэгтэйчүүд өөрсдийн зүгээс энэ алт шиг үгийг тэр бүр хэлж чаддаггүй нь харамсалтай. Тэгвэл энэ алдаагаа засаад эр нөхөр, хайртай залуудаа ямар үг хэлж болохыг мэдэж авцгаая.
1. “Би чамд хайртай”
Энэ бол хүн бүхний мэддэг сонгодог үг. Энэ үгийг хэлэхэд ихдэнэ, багадана гэж байдаггүй. Эмэгтэйчүүдйн адил эрчүүд ч энэ үгийг сонсохыг хүсч явдаг. Өдөрт гурван удаа. Хооллох үед, хооллохын өмнө, хойно. Дээр нь энэ үгийг хайртдаа ажилдаа явахынхаа өмнө, ажлаасаа ирээд хэлэх хэрэгтэй. Бас ямар нэгэн учир шалтгаангүй, зүгээр л хэлж заншаарай.
2. “Чи миний баатар”
Тэр өнгөрсөн баатарлаг үйлсээ дурсан санах үед нь хэлчихвэл та түүнийг хамгийн жаргалтай хүн болгоно. Сэтгэл дотроо эр хүн бүр “супер баатар, бэтмэн, хүн аалз” байдаг юм шүү дээ. Хайртай хүнээ баатар болгоход буруу зүйл огт байхгүй.
3. “Алтан гартай шүү”
Хадсан хадаас, засч янзалсан үйлдэл болгоных нь дараа энэ үгийг хэлж заншаарай. Үүнийг хэлснээр та эр нөхрөө гэрийнхээ эд зүйлд илүү их анхаарал тавьдаг болоход түлхэц болно.
4. “Чи минь ухаантай шүү”
Мэдээж ухаантай! Тэр дэлхий дээрх сая сая бүсгүйчүүдээс зөвхөн таныг л сонгосон шүү дээ. Тэгэхээр тэр ухаантай байлгүй яах вэ.
5. “Ямар зоригтой юм бэ”
Таныг аалз, жоом, хулганаас аврах бүрт хэлж байгаарай.
6. “Чи хөөрхөн хамартай (нүд, уруул г.м.) шүү”
Хайртай хүнээ анхааралтай ажиглаж байгаад энэ үгийг хэлээрэй. Гэхдээ таны хайрласан харцыг тэр харж байх нь чухал шүү. Эрчүүд ч гэсэн өөрсдийгөө гоё сайхан гэж хэлүүлэх дуртай байдаг.
7. “Чи миний эрдэнэ”
Яагаад болохгүй гэж? Та түүнийг ямар удаан эрж хайлаа даа. Харин олоод ямар их жаргалтай болсноо санаж байна уу. Хайртай хүн тань таны эрдэнэ биш гэдэгтэй маргаж чадахгүй л болов уу.
8. “Чамаас өөр би хэнтэй ч ийм жаргалтай байж чадахгүй”
Дэлхий дээр таны хайрыг татсан цорын ганц эр хүн гэдгээ мэдрэхэд эр хүнд таатай байлгүй яах вэ. Дээр нь та түүнгүйгээр амьдарч чадахгүй гэдгийг мэдвэл тэр улам урамшина.
9. “Би чамаараа бахархаж байна”
Мэдээж бахар¬хаж байгаа. Цалингаа нэмүүл¬сэн, урам¬шуу¬лал авсан, тушаал дэвшсэн гээд шалтгаан мундахгүй. Түүнээр бахархахгүй байхын ч аргагүй. Хайртай хүнээсээ ийм үг сонссон эр хүн улам л хичээл зүтгэлтэй болдог.
10. “Чамайг хайрлахгүй байж чадна гэж үү?”
Энэ үгийг дээрх үгсийн аль нэгний дараа хэлбэл илүү үр дүнтэй. Та сонсоод үз дээ, “Чи минь ямар ухаантай юм бэ. Чамайг хайрлахгүй байж чадна гэж үү!” Тиймээ. Энэ үгний дараа түүний нуруун дээр далавч ургаад л ирнэ.
< Харин 11, 12, 13, 14, 15 үгийг та өөрөө бодож олоорой. Залхуурч түвэгшээх хэрэггүй. Тэр ийм эрхтэй. Ямар сайн, ажилсаг, уран гартай хүн болохоо мэдэх эрхтэй. Эдгээр үгс та хоёрын харилцаанд ахиц дэвшил, халуун дулаан уур амьсгал авчирна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хэрэв хайртай хүн тань танаас дээрх үгсийг сонсвол ханиа, хайрт бүсгүйгээ өөрт нь ямар их хайртай юм бэ гэж бодно. Өөрийг нь бүхнээс илүү хайрлаж, халамжилдаг хүн байхад өөр бусдаас тайтгарал хайна гэж үү.
Бүсгүйчүүдэд нэмж зөвлөхөд энэ материалыг сайн уншиж өөрийн болгоод найз нөхөддөө ч хэлж өгөөрэй. Тэд ч гэсэн хайртай хүнээ баярлуулах хэрэгтэй шүү дээ. Мөн цаасан дээр бичиж тэмдэглээд хайртынхаа нүдэнд өртөхгүй газар байрлуул.
Амжилт хүсье. Бие биендээ урам өгөх хайрын нандин үгс байнга хэлцгээе.
10 Comments
Zuwulguu taalagdlaa. Comment-uud ni teneg yma haha oid tuursun sarmagchin shig
нмг Б гэдэг миний эрэхтэн том ни томлдоо гэхдээ надаа 1 асуудал байнаа миний эрхтрэн бустийхаас арай оор шамирдаггуй би гар хангалаг хийхдээ арасаар ни л орлдог 2-3 Тсаг хийдэг тийм удаан хийжийж тавидаг надаа энэ тал дээр туслах хун бнауу ??
туршлага гэж агуу агуу.
миний туулсан амьдрал ба янхны замаар замнасан 20н жилийн минь туршлага гээд ХОНГОРЗУЛ ЭМЭЭ нь ном удахгүй бичхийм гэнэ лээ.
бид авнаа, 1 сайтийнхаа хамт олонд орлого оруулна шдээ.
хонгоузул таалагдийшдээ…
коммэнтүүд ни зөв л санагддийн.хонгороог тайван байлагцгаая !!
хэрэлдэж кайф авах дуртай хүмүүс мэр сэр бдаг бололтой.яагаад Хонгорзултай сөргөөлцөөд бдаг юм.ухаантай л бүсгүй шүү дээ.
Хонгорзулд
Үгүй шүү та эндүүрч байна
-Hair ni hamag oriig ni tolchihloo gesen ug sonsoh durtai baih shuu
¿íýí þì áàéíàëýý ø¿¿.áè íºõºðòýéãýý ñ¿¿ëèéí 6-7 æèë ÿã äàéñíóóä øèã àìüäàð÷ áàéëàà.òýãñýí ìºðò뺺 ñàëæ ÷àäàõã¿é.ýíý ñàéòàä îðäîã áîëñíîîñ õîéø èõ þì ìýäýð÷, ñóð÷ áàéãàà.ñ¿¿ëèéí ¿åä íºõ𺺠ìàãòàæ, ñóë òàëèéã íü àëü áîëîõ àíçààðàõã¿éã õè÷ýýæ, çàðèìäàà èëò õîøãîðóóëààä áàéñàí ÷èíü àìüäðàë ìèíü õàëóóí äóëààí óóð àìüñãàëòàé áîëæ áíà.íºõºð õºë íü ãàçàð õ¿ðýõã¿é, ñàéõàí ààøòàé õ¿í áäàã áîëñîí.õýð¿¿ë ãàðàõ íü ÷ áàãàñ÷ áãàà.ãàäóóð òýíýõ íü áàãàñ÷, ýëäýâ õ¿¿õí¿¿äòýé õîëáîãäîõîî ÷ áîëüñîí áîëîëòîé áñàí.íàäàä èõ áóðóó áñàí áîëîëòîé áèëýý ø¿¿.
хамаагүй магтвал хамраа сөхөөд явчихдаг юм билээ. энэ үгсийг зөвхөн орон дотроо хэлвэл их зүгээр юм шигээ. сайхан залууд ийм үгс шивнээд хэвтэж бх юмсоон гэж…
хошгоруулнаа гэж үү …цагийн олвол ч хэрэгтэй эд шүү