Эрч хүчтэй эмэгтэйчүүд нөхрөө сул дорой болгодог

aha3b4q6

Өөртөө итгэлтэй, биеэ арчилдаг, ажил хэрэг нь амжилттай, бүхнийг даван туулагч эмэгтэйчүүд олон байдаг. Бизнес хийж, амжилт гаргасан хүүхнүүд санхүүгийн хувьд төдийгүй бусад талаараа ч бие даахын төлөө тэмцдэг. Тэд бүхнийг хянаж байхыг хүсдэг. Нөхрөө, хүүхдээ, тэр бүү хэл хамтран ажиллагч нараа ч гэсэн. Тэд хэн нэгнээс хараат байхыг хүсдэггүй.

Ийм бүсгүйдэд гэр бүл хэрэгтэй гэж үү. Хүнтэй гэрлэчихээд хэрэлдэж суухаар ганцаараа амьдарсан нь дээр биш үү. Яагаад гэвэл өөртөө итгэлтэй бие даасан хүүхнүүд тушаал буулгаж, хэн нэгнийг командлах хүсэлтэй байдаг.

Бизнесийн хүрээний хүүхнүүд бусдад нэр хүндтэй, буурь суурьтай намбалаг харагдахын тулд нөхөртэй байх ёстой гэдгийг сайтар ухаардаг. Иймэрхүү бие даасан эмэгтэйчүүд эр нөхөртэй байхын тулд өөрийн зан чанар, ааш араншин, бодол санаагаа өөрчлөх талаар их ажил хийх хэрэгтэй.

Түүний ажил хэрэгч зан чанар эр хүнийг гайхшруулж өөртөө татдаг боловч дараа нь чухам энэ зан чанар нь л түүнийг гэрээсээ хөөхөд хүргэдэг.

Эрч хүчтэй эмэгтэйд эр хүний тодорхой чанарууд хадгалагдсан байдаг. Үүнд,

-Зорьсондоо хүрэх гэсэн шургуу зан,

-Ямар ч аргаар хамаагүй амжилт олох гэсэн чин хүсэл,

-Гэр бүлийн амьдралаас албан тушаалыг урьтал болгох… гэх мэт.

Ийм эмэгтэй ханиа сонгохдоо юуны өмнө хамтрах маягаар харилцах зарчмыг баримталдаг. Гэвч ихэнх тохиолдолд энэ нь тодорхой өрсөлдөөн болон хувирдаг.

Эмэгтэй хүн өөрөө эрч хүчтэй бол хань ижлээ голдуу сул дорой болгодог, ингэснээр даахгүй ачаагаа үүрдэг.

Ажил хэрэгч бүсгүйчүүдийн ийм зан авир эр хүн өөртэйгээ хамт байхад саад болдог гэж болно. Хүчтэй эмэгтэй хүн болгонд хэзээ нэгэн цагт ор хөнжилд биш харин өөрийг нь цээжээрээ халхлах эр хүн хэрэгтэй болдог. Ядаж ганц удаа ч болов, өөрийгөө сул дорой гэж мэдрэхийг хүсдэггүй эмэгтэй хүн хэзээ ч нөхөртэй болдоггүй.

9 Comments

  1. Zul says:

    Bi zunduu l zovson murtluu ayagu sul doroi yaaj uurchlugduh ve.

    Heeelp me

  2. Zul says:

    Za bi lav ene bichsen shig 27 hurtlee bsn odoo bol archaagui joohon sul doroi l bolson bgaa yum yumnaasl bolson doo. Tiim sul doroi bailaa geed humuus hudlaa hoshgriuulahgui unengee heleed untdag ch umoo. Ene neg jiriin huuhen bn eniig zovoogood yahav dee gsn baidlaar l haragdaad bgan bolu gej bodson. Bi huvi hun n ch tiim daruuhan bish gehdee ayaguu daruuhan haragddag. Minii bodloor erch huchtei bsn n deeree sul doroi bailaa geed huntei suusan um alga l bndaa jishee n bi bol.

    Gehdee haa ochij setgeleeree humuus bdg gehdee ted nar n yaduu.

    Harin amjilttai erch huchtei hung bol bayan humuus dagiiishdee teheer erhc huchtei daichin bh n chuhal

  3. Onna says:

    эмэгтэй хун эрч хучтэй байна гэдэг иx муу зан юм байна өөрөө л зовно, өөр хэн ч биш ! залуу зандан байхад бол сайхан бахархмаар байлаа өөрөөр өөрөөрөө бахархдагч байж одоо бол яагаад гэж иx асуух гээд байхийнм даа

  4. Onna says:

    яанаа би л байна даа,нас ч явж байна энэ зангаас гараяаа гэж иx хичээж байна.Энэ л муухай зангаас болж дандаа буруутах гээд байх шиг санагдаж байна шуу.Ер ни ажил дээр ч хун амитан нэг эмээсэн маягтай байхын , нэг бол нэг юмыг тас нуусан байр байхаар асуухаар таниас айгаад л гэх юм , одоо ч буур 100% бууж өгөөд нэмэр алга сурсан зан юм болоб төрлөхийн зан юм болов уу гэдэгээ ч мэдэхээ байлаа

  5. narantuya says:

    эмэгтэй хүн хэзээ ч хаана ч өөрийгөө авч явах чадвартай байх ёстой гэж боддог.ямарч байсан хэзээ ч эр хүний гарыг харж амьдрах учиргүй.өөрсдөө нэгэнт амьдралаа авч явж чадахгүйгээс хойш эхнэртэйгээ арсалдаад ч яах юм билээ.эхийн эрхт амьдралаар амьдарч чадахгүй бол явна л биз дээ.яваад ч хаачих билээ.

  6. hair says:

    би аймаар эрч хүчтэй эмэгтэй

  7. Xongorzul says:

    -Bas nuhruuruu hiilgeh gej baina gej baij ajilguid tootsogdoj boon heruul uruul bolvoo.
    -Alivaa ajiliig er ni huvaagaad hiigeed surchihval esvel ajilaa oor oorsdiin hariutssan heseg bolgon angilval zugeer yum shig

  8. jvv_aa_ran says:

    энэ естой үнэн шүү хүүхнүүдэ битгий супэрмэн шиг юм бүхнийх нь өмнөөс орж гүйгээд байгаарай тэгэх тусам эрчүүд чинь өөртөө итгэх итгэлээ алдаж амьдралда ямар ч сонирхол тэмүүлэлгүй болно идэвхгүй болж ирнэ. нөхрөө ийм байдалд оруулчихаад сүүлд арчаагүйгээр нь дуудана хэрэлдэнэ муудалцана сүүлдээ гэр бүл чинь салах дээрэ тулна

  9. jvv_aa_ran says:

    энэ естой үнэн шүү хүүхнүүдэ битгий супэрмэн шиг юм бүхнийх нь өмнөөс орж гүйгээд байгаарай тэгэх тусам эрчүүд чинь өөртөө итгэх итгэлээ алдаж амьдралда ямар ч сонирхол тэмүүлэлгүй болно идэвхгүй болж ирнэ. нөхрөө ийм байдалд оруулчихаад сүүлд арчаагүйгээр нь дуудана хэрэлдэнэ муудалцана сүүлдүү гэр бүл чинь салах дээрэ тулна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.