Бүсгүй хүн бүр алс ирээдүйдээ амьдрал хэмээх тэрэгний өрөөсөн дугуй болж, айл гэрийг цогцлоон бий болгож, түүний авч явах болно гэдэг хариуцлагаа сайтар ухамсарлаж, түүнд бие сэтгэлээ бэлтгэх ёстой. Эр боловсорсон байхад эм бас түүнээс үл дутах учиртай.
Эрдэм боловсрол эзэмшиж, ааш зангаа төлөвшүүлж, амьдралын ухаан суугаагүй эм хүн эр нөхөр болон хадамдаа хэзээ ямагт гологдож, дорд үзэгдэхээс гадна амьдралын замд элдэв бусын зохисгүй явдал гарч улмаар насны жаргалыг эдлэхгүйд хүрэх нь ч бий.
Хүний эхнэр байхын тулд:
1. Их бага хэнтэй ч болов мэндийн зөрөөтэй байх
2. Багачууд дүү нараа хайрлан хамгаалах
3. Хэнтэй ч болов төлөв төвшин ярьж чаддаг байх
4. Олны дунд биеэ төлөв авч явах
5. Оо энгэсэг будаг шунхыг тохируулан хэрэглэх
6. Орон гэрээ чимж засах урлагийг эзэмших
7. Ахмадаас үг сонсож, аяыг нь олж чаддаг байх
8. Өөрийн болоод гэр бүлийнхнийхээ хувцас хунарыг тохируулдаг, цэвэр байлгах зэрэг наад захын эдгээр зүйлсийг сахих ёстой байдаг бол
Эх хүн ямар байх вэ?
1. Энгийн даруу амьдралыг эрхэмлэх
2. Цэвэр, төв хувцаслах
3. Амттан, хурц гашуун зүйлийг бага хэрэглэх
4. Амьдралын сургамжийг мэдэх, ахмадаас үг сонсох
5. Хурьцал үйлдэхүйн ёс горимыг мэдсэн байх
6. Таних танихгүй хүнд их дотночлон ойртохгүй байх
7. Зах, дэлгүүрээр зорилгогүй үл хэсэх
8. Сахил бурхандаа сүжигтэй байж, шажин ёсыг дагах
9. Эцэг эх, өвгөд өтгөс, ах дүүс, хадам ханиа хайрлан халамжилж, хүндэтгэн дээдлэх
10. Эгэл олонтойгоо эвтэй, тустай дэмтэй байх
11. Орон гэрээ товхинуулж янзлах, оёж шидэхэд мэргэн түргэн байх
12. Үр хүүхдээ асарч өсгөх, сурган хүмүүжүүлэх ухааныг эзэмших зэргийг эзэмших хэрэгтэй байдаг ажээ.
10 Comments
хэрэгтэй л юм бичсэн байхын. уншиж ойлгоцгоовол яасын. надад бол эхнэр байх эх хүн ямар байвал болох вэ гэж эрчүүдээс л асуумаар байхын эрчүүд сэтгэгдэл бичвэл сонирхолтой л байна
эрчүүдийн баримтлах журамийн тухай бич банзалдаад байлгуй гэр булээ тэжээх тухай олигтойхон зааж үгмүүр бна охин хүүхдийн зовлон ямар дуусах биш
Харин тийн. Шал хоцрогдцон юм бна.Тэнэг юм бичихээ боли.
za bugd l barg bndaa harin tr eh hun bh tal dr::: 1 engiin daruu amidraliig erhmlh mon 7 buyu zah delguureer zopilgogui hesh 11 buyu oyj shidhdee uran 3s busdni nadaa bn shuu. ymar ch bsn huntei suuhad nileen beltgegdsn l ym bn. harin nadaa tohiroh nohr oldhguil bn ali eswel bi ih ondr tsenzuur tawiad bga ch ymuu boo mdee neg ;l bolj oghgui ym
эр нохор болох хун ни ямар байх ыстой бэ
энүүний оронд эрчүүдийг эхнэртээ яаж үнэнч байхийг заагаач. яаж эмэгтэй хүнийг хайрлахийг заагаач
заалгачих юм байна л даа
энэ бол шал илүү солиорол:
!!Сахил бурхандаа сүжигтэй байж, шажин ёсыг дагах!!
тиймээ. энэ нийтлэлийг усан тархитай тэнэг охид үийн үед санаж явусгай.
mash saihan bichsen bna daanch odoogiin ohiduud sain helj bhgvi bol oilgohgvi