Эр хүний хийморь

89738131

Миний бодлоор бол гэр бүлийн ноён нуруу нь эр хүн нь мөнөөсөө мөн. Хийморь гэдэг үгэнд би итгэдэг. Эр хүний малгай бүсэнд хийморь нь явдаг гэдэгт бүр ч итгэдэг. Тэгэхээр тэр айлын хийморь, сайн сайхан явах, өөдлөн дэвжих  нь явж явж эр хүнтэй их холбоотой байдаг шиг санагддаг.

Гэтэл эмэгтэйчүүд хэдийгээр эр нөхрөө хайрлан хүндэтгэлээ ч, эр нөхөр нь эхнэрээ бас хүндэлдэггүй бол тэр гэр бүл яаж сайн сайхан амьдарч чадах вэ. Гэр бүл гэдэг яалт ч үгүй хоёулангаас нь шалтгаалах л эд. Гэхдээ эмэгтэйчүүдийг гэр бүл, эр нөхрөө ерөнхийд нь удирдан чиглүүлдэг гэж хэн хүнгүй ярьдаг. Энэ хэр үнэн бэ.

Эмэгтэй хүнээс айл орон шалтгаална гэж ч бас хэлдэг. Яагаад ийм үг гарсан юм бэ. Эмэгтэй хүн байнга үглэж яншиж байдаг гэж энэ үг гарсан юм уу. эсвэл энэ үг  дээр үеийн гүндүүгүй  сайхан, дуугай дүмбэгэр эрчүүдэд илүүтэй хамаатай юм шиг санагддаг. Гэтэл одоо… Гүндүүгүй сайхан эрчүүд одоо цагт хэрэгтэй юм уу  гэж  шүүмжлэлтэй ханддаг болсон болохоор айл гэр ч бас дан ганц эмэгтэйчүүдийн уян хатан ааш зангаас хамаарахаа болиод байгаа юм биш үү.

Би дээр хэлсэнчлэн, эр хүний хиймориос гэр бүлийн амьдрал ихээхэн шалтгаалдаг гэж. Би заримдаа тоглоод хэлдгийн, чиний хийморь малгай бүснээс чинь гадна бас надад байгаа юм. Чиний хийморь  бол би. Чи хийморио гомдоох юм бол манайх гэдэг айл будаа болно, би гэдэг хийморь  өөрөө муухай юм хийвэл чиний хийморь бас  салхинд хийснэ  гэж.

Тоглож хэлдэг хэдий ч би энэ үгэнд итгэдэг. Өөрийгөө ихэд бодсон ч байж магадгүй, гэхдээ л намайг ингэж хэлэхэд үгүй гэж лав хэлдэггүй юмдаг.

Бас миний ингэж бодох болсон шалтгаан нь, эхнэрээсээ өөр хүнтэй холбогддог /аргагүй амраг биш, алхам тутамдаа илүү хардаг эрчүүд байдаг ш дээ/ эрчүүд, тэдний гэр бүлийн амьдрал өөдлөн дэвжиж байгааг би лав харсангүй. Хөндлөнгөөс харахад сайхан л гэр бүл гэж харагддаг ч тэнд гэр бүлийн аз жаргал гэж байдаг юмуу. Нэг хамаатаны охин маань нөхрөөсөө ийм шалтгаанаар саяхан саллаа. Нэг мэддэг явдалтай залуугийн үр хүүхэд нь өвчин ороогоод эмнэлгээс салахаа больсныг саяхнаас мэдлээ. Өнөөдөр бас “микро дотор чих дэлссэн яриа”-г уншиж байхад жирэмсэн найз охинтой залуу хөгшин хүүхэнтэй холбогдсон бололтой.

Гэтэл залуус ингээд байхад бид малгай бүсийг нь хичнээн хайрлаад, дээш нь тавих хэрэг юу байсан юм. Яагаад заавал эр хүний хийморь гэж ярьдаг юм, эмэгтэй хүний хийморь гэж ярьдаггүй л байхгүй юу. Тэгэхээр залуустаа гэж хэлэхэд хийморьтой яваарай гэж ерөөе дөө. Та нарын хийморь гэж юу болохыг эрхбиш мэдэж байгаа байлгүй дээ. Харин охидод хэлэхэд эр хүний  хийморийг хүндэлж яваарай гэе. Гэхдээ  хүндэлж байна гэдэг чинь гар хуруугий нь тоос шороо, хир буртаг, хоол унданд ч хүргэхгүй байна гэсэн үг биш шүү.

5 Comments

  1. name says:

    …………..

  2. cool says:

    Yug ni oilgoj ydaad bgaa malnuud ve???xaxaxa..Harin ch ih oilgomjtoi, uneheer uhaantai saihan niitlel bolson bna shuu dee. Yag uneheer zov sedev hondoj,zov bichsen bnaa. Jinhene saihan er hun bol ter dundaa jinhene Mongol gunduugui saihan er hun bol odtoi hiimoritoi l bh heregtei. Orchin uyd udor ireh tusam hereeg dagaj galuu huloo huldoono gegcheer manai zaluus gadnii eldev zuilsees oort zohitsohgui muug ni iluu surch muu ruu l iluu hazaigaad bh shig. Yahav alivaa zuilees avahiig ni avch ,hayahiig ni hayj l bh heregtei. Getel muu zuilruu ulangasan shulengetej saihan mongol zan chanaraa ulandaa gishgeseer bgaa shuu dee bid nar. Ene bol bas dan gamts er hunii tuhaid ch bish emegtei humuusiin tuhaid ch bas yum. Emegtei hunii hiimori gej, emegteichuud ch bas hiimoritoi tsog zoltoi bh heregtei shdee. Er ni er,em geltgui bugdeeree l ter. Hun er ni ehleed ooriigoo hundleed daraa ni busdaar hundluuldeg yum gej unen shuu. Za za neg baahan yum nurshaad bna,boliloo. Tegeed etsest ni gej helehed tengerleg ornii hiimoritoi ard tumen shuu bid. Az jargal buhniig husen erooy!

  3. narantuya says:

    би ойлгохдоо эрчүүдийг эхнэр нь хичнээн хүндлэж, хийморь сүлдийг нь дээдэллээ ч зарим эрчүүд өөрсдөө өөрийнхөө хийморийг унагаад бна тэрийгээ болиочээ гэж бна гэж ойлголоо.үнэн шүү дээ.гэр орондоо хаан шиг хүндлүүлээд гадуур гарч бузартсан эмстэй боол шиг нь хүслийГ нь хангаад, үр хүүхдийнхээ хоолноос хумслан бөгсөнд өгөөд бхаар яаж өөдөлдөг юм.манай хүн ч бас тийм хүн.миний ажил төрөл санаснаар бүтэж, гэр ороныхоо бүх зардлыг би даадаг.гэтэл тэрний нэг ч ажил бүтэхгүй.бүр зарлага гаргадаг.тэгээд ичих ч үгүй нэг л баярхасан, сайхан машин унасан ганган эр, гадуур самбагнаад.найз нөхөд, ер нь таньдаг бүх хүмүүс нь эхнэрийнхээ хөдөлмөрийг сорогч хувалз гэдгийг мэддэг.заримдаа би өмнөөс нь ичдэг.ийм эрчүүд зөндөө шүү дээ.

  4. monda says:

    эмийн бузар эрд,эрийн бузар үрд гэсэн үг байдаг ш дэ тэрийг л хэлэх гээд байгаа юм болов уу.

  5. Tj says:

    Юу илэрхийлэх гд бгам болоо. Эрчүүд хийморио тэлээ бус руугээ хийгээд эмэгтэйгээрээ хундлуулнэ. Зөв уу? Хаха

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.