Би 33-тай, эхнэр минь надаас хоёр дүү. Бид хоёр хүү, охин хоёртой. Эхнэр минь надтай суусан цагаас хойш ажил хийгээгүй. Охиныг жаахан том болоод эхрэн ажил хийх санаатай байтал дахиад жирэмсэн болоод ажил хйиж чадаагүй. Үндсэндээ эхнэр маань 7 жил гэртэй хүүхдээ хараад сууж байна. Энэ хугацаанд эхнэрээ дандаа гэрийн хувцастай харсаар байтал сайхныг нь олж харахаа больсон юм шиг байгаа юм. Бас эхнэр маань энэ хооронд таргалж тураад янз бүр л болсон доо. Үнэнийг хэлэхэд би эхнэрийгээ галбиргүй болоод царай алдах тийшээгээ болчихож гэж хардаг байлаа. Гэхдээ би голох ч юм уу, өөр хүүхэн энэ тэр юм байгаагүй. Миний 2 хүүхдийг төрүүлж өсгөх гэж залуу нас гоо сайхнаа алдаж байгаа хүн шүү дээ гэж өрөвддөг байлаа. (Хүүхдүүдээ хийсвэрээр төрүүлсэн) Гэтэл шинэ жилээр бид санамсаргүй нэг гайгүй шинэ жилийн арга хэмжээнд орох болсон юм. Эхнэр маань шинэ жилд ороогүй хичнээн ч жил болсон юм хөөрхий, ер надтай суугаад тийм юманд ороогүй байх. Хааяа нэг найзуудтайгаа суухад нь би ямар хамт явах биш. Тэгээд би хирэндээ эхнэрээ гоёоод тэр шинэ жилд орлоо.
Үсээ янзлаад богино платье, өндөр өсгийтэй туфль (Эхнэр маань урьд өндөр өсгийтэй гутал ерөөсөө өмсч байгаагүй, шинэ жилд орох гэж би бараг загнаж байж авч өгсөн) өмссөн эхнэрээ харсан чинь хичнээн сайхан хүүхэн байсан гэж сананаа. Тэр зааланд миний эхнэр шиг сайхан хүүхэн үнэндээ байгаагүй. Угийн өндөр нуруутай, сүүлийн үед овоо турсан (энийг би бас сайн ажиглаагүй юм шиг байгаа юм) эхнэр маань тэнд шагнал гардуулж байсан загвар өмсөгч охидоос дутахгүй харагдаж байсан. Ийм сайхан хүүхэнтэй сууснаа одоо л мэдлээ гэж би эхнэртэй хэлсэн.
Эхнэрүүд минь хааяа ч гэсэн нөхөртөө сайхан харагдаж бай л даа. Дээр үеийн нэг шог зохиолд гардагчлан би эхнэрийнхээ үсэндээ элдэв төмөр зүүснийг харж, харин хүмүүс үс зүсээ янзалчихсан явааг нь хардаг гэдэг шиг болдог л юм шиг байгаа юм. Бас энэ гэр бүл салалтын нэг шалтгаан ч байж магадгүй. Гэхдээ одоо үед өөрийгөө гаргуунд нь хаядаг эмэгтэй цөөн л байх л даа. Гэхдээ л би өөрийн бодлоо та бүхэнтэй хуваалцъя гэж хүссэн юм.
секс.мн дээр ирсэн захидал
25 Comments
neeree tiim shuu busguichuudee.
Энэ комментуудыг харахад эрчүүд маань бүгдээрээ л эхнэртээ анхаарал тавьдаггүй бас бүсгүйчүүд маань бүгдээрээ л өөрийгөө гаргуунд нь хаядаг бололтой. Захидлын эзэн ч гэсэн 7 жил үүнийг анзаараагүй байна. Энэ бас л их урт хугацаа шүү. Эхнэр нь ч гэсэн энэ хугацаанд бодох л хэрэгтэй байж дээ. Нөхөртөө загнуулж байгаад өндөр өсгийтэй гутал өмсөнө гэдэг чинь юу гэсэн үг вэ, боломж гарсан дээр нь л гялс өмсөөд нөхөртөө аятайхан харагдахаа бодох ёстой байсан шүү дээ. Тэгсэн мөртлөө намайг анхаарахгүй байна гэж гомдоод л, нөхөр нь царай алдлаа гээд л өрөвддөг байж. Яг л нийтлэг дүр төрх. Үүнд зөвхөн эрчүүдийг буруутгах хандлага харагдаад байна. Эр, эм 2-уулаа адилхан бие биенээ ойлгож байж л гэр бүлийн амьдралыг зөв залах биш үү. Гэр бүлийн амьдрал гэдэг урсгалаараа явдаг завь биш, харин дээр нь байгаа багийн гишүүдийн хамтын хөдөлмөр, ойлголцлоор урсгалыг сөрдөг залуурт хөлөг шүү дээ.
Ямар ч гэсэн энэ залуугийн эхнэр нөхрөөрөө бахархах хэрэгтэй. 2 биендээ өөрчлөлт хийх боломжийг нээж чадсан байна шүү дээ. Урсгал сөрж чадах сэлүүрчин гэдгээ мэдэрсэн байна. Өөрөө ч сэлүүрдэж байж илүү хурдалж чадна гэдгийг бас эхнэр нь мэдэрсэн байх.
За цаашдын амьдралд чинь аз жаргал хүсье!
Өөрчлөлт хийх гэж байгаа бүх бүсгүйчүүд, залуучууддаа ч бас амжилт хүсье!
энэ сэтгэгдэлүүд н яасан ч гоэ хунд урам хайрласан юмбэдэ!! монголчууд чин бас хун чанараа бурэн гээгүй л байга юм бнашдэ!!
поох бараг намайг нохор маани ингээд бичсэн юм шиг л сэтгэл сэргээд яавчлаа, танид аз жаргал хусиэ ухаантай тун ухаантай нохот бндаа
Хүний хань гэдэг чинь ийт л байх ёстой ш дээ хүмүүсээ
Чамд аз жаргал хүсье. Чи үнэхээр сайн залуу, сайхан сэтгэлтэй хүн байна. Ийм болохоороо ч ханийн тэнгэр чинь түшиж аз хиймортой ямаа биз ээ. Миний хань бас чам шиг ухаалаг, үнэнч эр хүн. Хүүхнүүд бид чинь жирэмслэх, төрөхөөс болж бие галбир, арьс, бүхий л гоо сайхнаа бага багаар алдаж ирдэг шүү дээ. Гэвч өөртөө арчаатай байж, сэтгэл санаа тайван байснаар залуухан сайхан харагдах боломж байсаар байна. Би ч бас эр нөхөртөө үнэнч, гэр бүл үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэж байгаа ч гоо сайхандаа заавал анхаардаг. Гол нь бид чинь хань ижилдээ л сайхан харагдахгүй бол өөр бусдад сайхан харагдаад ашиг ямар байх биш. Монголын хүүхнүүд угийн сайхан хүүхнүүд, дээр нь орчин үеийн хүүхнүүд илүү цоглог болсон шүү.
Та эхнэртээ гоё хувцас авч өгч байгаарай. Амжилт хүсье.
та ч унэн ухаантай сайхан залуу бхаа эхнэрээ хайрлаж яваарай би 23тай 21тэй хуугээ гаргаал таргалаадл одоо басч гж турсан намхаан яг мэтр 50 1хэсэг ажил хийгээд арайл хун харахад гайгуй болсон одоо бутсаад гэртээ хуухдээ хараад бж бгаа му нохор намайг ургэлж л оолж бдаг намайг л сайхан болгох гэж тэгдийнмүү би гэртээ бхдаа муухай бдаг муухай харагддаг болоод тэгдэг юмуу буу мэд
сайн залуу юмаа одооноос гэртээ гоё байнаа хэхэ та 2т аз жаргал хүсье үргэлж ингэж хайрлаж яваарай
nuhur baitugai uuruu ter baidaldaa dastsan bdgiin bnalee,huuhed harsaar bgaad haaya neg gaduur garahdaa goyod tolind harahaar bi chine huurhun l bgaan bnashdee geed setgel sergedgiishd ,…gol ni emegteichuud mine het targalahgui l bol yaj ch arzaij bsan ungu orno,bas arisandaa urgelj anhaarmaar ym bnalee,huvtsa unet edlel bol hamgiin suuliin asuudal,biy helbertei aris tseverhen bhad l boloo
тийм шүү эхнэр хүн гого байвал нөхөр чинь улам халамжлна шүү тийм биз.үнэхээр сайхан дурсамж бна гэж
Манай нөхөр та 2 би танай эхнэр 2 яг адилхан юм тохиолдлж инэгэхэд чи манай нөхөр биш биз хэ хэ.Манай нөхөр намайг дэлгүүрээр баахан дагуулж явж даашинз авч өгөөд би үс зүсээ засуулаад шинэ жилд орсон чинь манай нөхөр тэр оройжин надаар бахархасан шүү.
ямар гоё юм бэ. дандаа л эвгүй эвгүй юм уншдаг байлаа. харин энэ залуу их хөөрхөн юм бичжээ. ухаантай залуу байна. одоо цагт эхнэрээ ингэж хайрладаг хүн ховороо. үнэхээр сэтгэлээсээ бичжээ. танай гэр бүлд аз жаргал хүсий. санаа зөв бол заяа зөв. эмэгтэй хүнийг хайрлана гэдэг агуу шүү. АМьДРАЛ ҮРГЭЛЖ САЙХНААРАА…
үнэхээр үнэн тань шиг бодолтой ухаантай эрчүүд даанч цөөхөн нь харамсалтай юм даа. бүсгүйчүүдээ эмэгтэй хүн гэдэг чинь гэртээ ч гадаа ч үргэлж л сайхан харагдаж байх хэрэгтэй юм шүү хэний авгай нээх навсайсан юм байдгийн гэж хэлүүлэх хэнд ч сайхан санагдахгүй биз дээ харин сайхан хувцаслаад нүүрээ аятайхан будаад үс гэзгээ сайхан самнаад явна гэдэг ямарч хүний өмнө нүүр бардам алхахад чинь туслана үгүй ядаж нөхөрт чинь санаархсан эрвээхийнүүд халшраад ойртохгүй биз кккк заза сэтгэл сэргээд сайхан байлаа
ухаантай залуу бна
Хүүэ ямар гоёийн ! Ухаантай залуу бна даа! Миний хани ч бас чам шиг сайн хүн шү! Чиний эхнэр бид 2 ч азтай улс юмдаа! Ийм жинхэнэ эрчүүлтэй учирдаг 🙂 амжилт , бас аз жаргал хүсий найзаа:)
Лайтай гоё сэтгэл сэргээсэн захиа бна… Чи ч сайн хани бна шү! Чамд болон гэр бүлд чини хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсий ! Эр хүн гэж ийм л баймаардаа:)
Amidrald tani tanai saihan ger buld az jargal eruul enh sain saihaniig husie 🙂
-Saihan ehnertei sain orhiin terguun bna TA.
нээрээ тэгэх байх даа.. гэхдээ жирмээ байхад бол үнэндээ өмсөх юм ч олдохгүй тэгээд нэх бүдүүн гэдэстэй бүүр хэуүү байдаг шүүү…
төрөөд л гангармаар бүүр нисмээр санагддаг шүү..
энэ сайтийг бараг жилийн омноос уншдаг болсон л доо, гэхдээ чам шиг сайн залуу сэтгэгдэл илгээж бгаагуй гэж бодож …. ккк…. энэ сайтнаас очноон л юмс уншдаг , уйлна , инээнэ, уурлана, бас үзэн ядна:) би чиний захиаг уншаад уйлчихлаа… надад дэндүү таалагдсан бхоор л тэр бх даа …бүүр сэтгэл ходолчлоо… та хоёрт аз жаргал хүсий! 🙂
хэхэ. хөгжилтэй л юм болж
huurhuniin. emegtei humuus chini archilj tordood bval ulam ungu ordog humuus hde. ehnere ulam goe bolgooroi. Ta 2 aza jargal sain saihan buhniig husye.
Үнэн зүйл бичжээ
миний монголын сайхан эрчүүдийн нэг чамаар маш их бахархаж байна.эм хуний гундах,сэргэх цэцэглэх нь эр хүнээс шууд хамааралтай.чи тэр үлгэр жишээг жинхэнэ утгаар нь харуулж чаджээ. танай гэр бүлд сайн сайхан аз жаргал хүсье
олон жил сайxан амдраари даа
яасан сайн хүн бэ.ёстой үнэн.эмэгтэй хүн гэртээ ч гадаа ч байнга дагина шиг бх ёстой.гэнэт гэнэт өөрчлөгдөж алмайруул.даанч нөхөр болгон чам шиг сайн хүн бдаггүй нь харамсалтай.