Яаж өөртөө татах уу? /2/

2ndqjwvi

Сайн уу залуусаа та бүхэндээ шинэ оны мэнд хүргье. Надад зөвөлгөө өгсөн бүх хүмүүстээ баярллаа. Саяхан ангиараа шинэ жилээ тэмдэглээдээ мэдээж миний сайн гэх нөгөө залуу маань ирсэн. Бөөнөөрөө баярлаад л ууж идсэн миний сайн гэх залуу маань нилээд л уусан би тэрэнд сайн гэдгээ хэлсэн бас чи миний хувьд эрхэм хүн маань гээд хэлээд үнссэн гэхдээ тэр халамцуу байсан миний хэлснийг ойлгосон байх гэж бодож байгаа.

Харин би тэрний хувьд хэн гэдгээ мэдэж чадаагүйээ. Тэрний нададтай харьцаж байгаа миний үгэнд орж байгаа нь надад ч гэсэн зүгээргүй санагдсан. Би одоо юуны талаар асуух гээд байна гэхээр тэр бид 2 урьдынхаараа тэврэлдээд унтах байх гэж бодсон боловч тэр надаас sex хүссэн гэхдээ би түүнтэй sех хийгээгүйгээ зүгээр л бага зэрэг үнсэлцсэн миний зөв үү? Эр хүн согтхоороо архи нь доошоо ороод л хүссэн байх тэ. Би тэрэнд хэдий хайрай ч түүний хүснээр нь байхыг хүсээгүйээ.

Одоо би цаасдаа зүгээр л хуучинаараа найзын харицаатай л үлдэхээр шийдсэн би түүнд сайн гэдгээ хэлсэн цаашдаа тэр надтай яаж харьцахаас л бүх зүйл шаалтгаална гэж бодож байгаа. Би цаашдаа яасан дээр үү? Миний шийдвэр зөв байна уу? Та бүхэн надад зөлвөлгөө өгөөрэй бас та бүхэндээ баярлалаа…

cekc.mn дээр ирсэн захидал

15 Comments

  1. o says:

    zow shiidwer gargaje zugeer buhi yum udahgui saihan bo,no chamd amjilt husie

  2. duuren says:

    сайн уу.

    Надад зөвлөгөө хэрэгтэй байна.
    магадгуй хүмүүс намайг тэнэг гэж магадгүй л дээ. Би нэг хүнд хайртай бид нэг байгууллагад ажилладаг юм. 3 жил болж байна. Бас тэр хамт ажилладаг найзтай минь үэрхэдэг. 2 жил хамт амьдараад салж байгаа юм. бид хамт ажиллаж байсан болохоор найзууд болсон л доо.
    тэгсэн ч гэсэн би тэр хүнийг хайрлаж болох уу эсвэл тэр найз охиноо хуурч байна уу.

    би одоо яавал дээр бол хайрынхаа төлөө явах уу эсвэл найзаа гээд болих уу хамгийн гол нь миний эмзэглээд байгаа зүйл тэр найз охинтой нь дотно найзууд байсан л даа одоо бидний харьцаа урьдынх шигээ байж чадахгүй байгаа л даа. буруу хүн хайрласанаа мэдэж байгаа ч хайрлахгүй байж бас чадахгүй байна. би яах вэ.

  3. Tom Khuu says:

    Аан тийм зєвлєгєє єгєхєє мартчихаж. Чи хийх юм аа хийсэн байнаа. Одоо тэр залуу юу хийхийг нь л харах їлдэж дээ. Чи их зєв бодолтой охин байна. Амжилт хїсье охин минь!!!

  4. Tom Khuu says:

    хэлний боловсрол хаана явна вэ айн? гэнэ байхаа. Би бол би-д

  5. tulga says:

    миний бодлоор араас ни гуйх тусам чамас зугтна харин тууний оронд чамайг бодогдуулах жижиг дурсамж илуу олнийг улдээ мэдээж сайхан дурсамжууд штэ бас бага багар дасга тэвчээртэй бай бугдийг ни ярих хэрэггүэ унэ тсэнэтэй бай дараа ни заавал чамруу залгана

  6. Сайн уу Би одоо 22 настй залуу л даа Би чамд ингэж зөвлөмөөр байна Ер нь эрэгтэй хүн бэлэн эмэгтэйд дургүй байдаг ш дээ Яахав доодхоо баярлуулаад авбал болох нь тэр Гэхэдээ ийм хүмүүс олон ш дээ Чи үнэ цэнэгүй байх юм бол чамайг ашиглаад л хаяна Наадах залуу чинь чамайг ашиглаад хаях л хүн байна даа / Хатуухан хэлсэн бол уучилна уу/

  7. Эмэгтэй says:

    Чи түүнийг өөртөө татаж дурлуулж чадаагүй юм байна. Зүгээр л шууд бодож байгаагаа хэлчихэж. Их том алдаа байна шүү бүсгүй минь. Тийм болохоор чамайг гэхгүй байгаа тэр жаргал хөөсөн залууг орхиод өөртөө хайртай, бас чамд таалагдах хүнээ ол. (Ширүүхэн хэлсэн бол уучлаарай.)

  8. sony says:

    чиний өөрийн чинь хэн болох, хэн байх шалгуур чинь л ирж байна даа. бүх юм чамаас шалтгаална.

  9. Фаяр says:

    Энгийн харьцаатай байжий, тэгээд хэрэв цаг нь ирвэл тэр чамруу өөрөө татагдах байхаа

  10. Фаяр says:

    бодож байгаа чинь их зөв зүйл байна. Унтаагүй чинь их сайн хэрэг, унтсан бол чиний үнэлэмж чинь навс унана, Тэгээд бас ингэж биеэ татаж авах нь ч зүйтэй, зарим эрчүүд араас нь гүйгээд байдаг хүүхнүүдэд дургүй байдаг

  11. Ani says:

    xудлаа xарицаа бна дөөө. Би л байсан бол Сайн гдгээ xэлкүүл бсын. зүгээр л мартсан дээр ш дээ. Эрэгтэй Xүн дасч дурлана гж бxгүй ш дээ.

  12. greatbaya says:

    Чи зөв зүйл хийсэн байна. Эмэгтэй хүн эхний уулзалтаар эрийн дорх дэвсгэр болох юм бол өөрийгөө тэр хүний өмнө хямдхан бэлэн эмэгтэй гэдгээ харуулж байгаа хэрэг. Мэдээж тийм эмэгтэйг хэн хайрлаж хүндэтгэх билээ дээ. Эмэгтэй хүн үнэ цэнэтэй байх ёстой тэгж байж л эрчүүдэд хүндлэгдэнэ. Тэгэхдээ хэтэрхий гэдийгээд байвал бас л дэмий юм болно. Жорыг нь тааруулнаа гэж. Тэр эр чинь чиний хань болох эсэхийг нь харин мэдэхгүй юм байна даа.

  13. Xongorzul says:

    Bitgii ih setgeliin hoorloor hair durlaliin asuudald handaarai.
    -Bas yumiig bitgii ih devreej urguulan bodooroi.

    -Bodit baidlaar handaad l naiziin hemjeendee uerhej bai ter chamaig guigaad sain bolchijee gevel l asuudal oor.

    -Duugai tsarailsan zaluu baina ardaa huntei baij magad shuu!!!

  14. Munguldei says:

    Чамайг ашиглаад хаяна биз цаадах чинь. өөр ях вэ дээ

  15. bi bol bi says:

    хүүе,чам руу шинэ жилээсээ хойш одоо болтол залгахгүй байгаа юмуу? худлаа гар байна дөө,хая хая. найз байгаад ч хэрэггүй санагдлаа,сайн найзууд хэзээ ч үнсэлцдэггүй юм. секс хүссэн гэхээр чамтай зүгээр нэг шөнийг өнгөрөөчих санаатай залуу юмуу гэж бодогдлоо.
    жич: боловсролтой л бүсгүй шиг байх юм,олон хүн орж уншдаг сайтад зөв бичихэд яадаг байнаа,дүрмээрээ бол гарчиг нь “яаж өөртөө татах уу биш татах вэ? ” гэх ёстой л доо. тэр сүүлийн 2 өгүүлбэрт яасан нь дээр вэ? гэнэ шүү дээ,хэлний боловсрол хаа явнаа айн?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.