Сайн байцгаана уу? Энэ сайтаас хүмүүсийн янз бүрийн амьдралыг унших дуртай. Хамгийн сүүлд нэгэн эмэгтэйн өрөвдөлт хувь тавилангийн тухай уншаад их юм бодлоо. Би ч бас адилхан эмэгтэй хүн болохоор санал бодлоо хуваалцаж урамших нэгэн байвал бас урамшаасай гэж хүсч байна.
Би жирийн л нэг боловсролтой дээр үеийнхээр сэхээтэн гаралтай гэр бүлд төрж өссөн. Аав ээж маань номтой нөхөрлөж сайн сурч боловсрох хэрэгтэй гэдгийг маш их чухалчилдаг байлаа. Энд дурьдагдсан магадгүй Монгол оронд тэр чигээрээ нүүрлээд байгаа мэт санагдах архидалт завхайрал эсвэл өөр ямар нэгэн бусармаг зүйл амьдралд минь байгаагүй ээ. Түүний төлөө жинхэнэ эр хүн эцэг хүний асар их холын хараа уужим ухаанаар сургаж хүмүүжүүлсэн аавыгаа маш их хайрлаж бас аавааараа тун их бахархдаг. Ээж минь ч гэсэн тун ч сайхан эмэгтэй. Өөртөө маш их анхаарал тавьдаг одоо нас дээр гарч байгаа ч гэсэн жавхаатай сайхан эмэгтэй. Гэхдээ ямар ч гэр бүлд том жижиг асуудал байдаг шиг ялих ялихгүй асуудал гардаг л байлаа. Би айлын отгон хүүхэд. Ээж аавдаа маш их эрхэлж өмгөөлөл хамгаалалыг нь хамгийн их мэдэрч өссөн юм шиг хэрнээ хамгийн их ганцаарддаг байснаа би үргэлж санадаг юм. Найз нөхөдтэй болох гэхээр ээж маань дургүй ийм хүнтэй битгий найзла тэрэн шиг хогийн юмтай битгий нөхөрлө гээд л миний ойртсон хүн болгонд дургүй байдаг байсан. Би ч тухайн үедээ жаахан байсан болохоор ээжийнхээ хэлсэн үг болгонд итгээд л явдаг байж.
Харин өсч томрохын хэрээр найз нөхөдгүй ганцаардмал хөвгүүдээс айдаг өөрийгөө хэн гэдгээ ч мэдэхгүй тийм нэгэн болж байсан. Өөрийнхөөрөө байна гэж юу байдгийг тэр үедээ огт мэдэхгүй болохоор найзалж байгаа хүмүүстээ таалагдах гэж бүх л хүчээрээ хичээдэг байснаа санадаг юм. Гэхдээ надад үнэнч найз гэж байхгүй байсаар л байсан. Нэг үгээр хэлбэл би гэдэг хүн сурлага сайтай сургуульдаа идэвхтэй дотроо харин айдас хүйдэст нэрвэгдсэн сул дорой өөрөө маш итгэлгүй нэгэн байлаа. Хэрвээ тэр чигээрээ өдий хүртэл явсан бол би хэн болох байсныг хэлж мэдэхгүй юмаа. Гаднаас нь харахад нуруу туруутай царай зүс сайтай боломжийн айлын охиныг үнэн сэтгэлээсээ хайрлаж байсан залуус байсан л байх. Гэхдээ би хөвгүүдийг ээжийнхээ хэлснээр ихэд жигшдэг тэдэнд огт итгэдэггүй байж. Тэгж явсаар 18 нас хүрч би нэг найз залуутай болдог юм байна. Одоо бодоход би яаж тийм сохор харалган гэнэн байснаа бодоод бодоод олдоггүй. Анх удаа түүнтэй унтаж байхдаа би онгон байсан. Гэхдээ надаас цус ч тэгтлээ гараагүй би өвдөлтийг мэдрээд л тэрийгээ ч олигтой илэрхийлж чадалгүй өнгөрч билээ. Үерхээд явж байхдаа ч чи онгон биш байсан гэдэг үгэнд нь би хариу хэлж чаддаггүй байсан. Тэгж явсаар би тэрний хувьд хүссэн үедээ хэрэглээд хаядаг даавуу шиг нэг удаа хэрэглээд хаядаг салфетка шиг байж явсаар эцэст нь хүүхэдтэй болоод тэрнийгээ авахуулж бие сэтгэлээрээ хохирч үлдсэн.
Сайн гэр бүл сайн эцэг эхийн хүчээр дээд сургуулиа амжилттай дүүргэж, өөрөөс минь ч илүү намайг хайрлаж хэцүү хүнд бүхнийг хамтдаа даван туулах эр нөхөртэйгээ учраад 2 сайхан хүүтэй элэг бүтэн аз жаргалтай амьдарч байна. Тиймээ амьдрал үнэхээр сайхан. Таныг би алдахгүй амьдрах ёсгүй гэж хэлэхгүй. Харин та бид алдсан алдаанаасаа суралцаж ухаажиж зөөлөрч амьдрах учиртай юм. Гэхдээ би тэр залууд буруу өгдөггүй. Би тэр хүнийг бүрэн уучилсан. Бид дэндүү залуу дэндүү харалган дэндүү гэнэн байж. Энд бичигдэж байгаа янз бүрийн амьдралын асуудлууд болгоныг харахдаа хэн хэн нь мэдэхгүй хэн хэн нь гэнэн байна даа гэдгийг олж хардаг. Тэрэнд нас, үр хүүхэд, ямар мөнгө төгрөгтэй амьдралтай байх нь хамаагүй. Онгон эмэгтэйгээс цус гарахгүй байж болно гэдгийг мэдэхгүй хөвгүүн, онгон эмэгтэйгээс цус заавал гарах ёстой гэсэн гэнэн бодолтой охин 2 Бурханаас хүнд өгсөн хамгийн нандин хэн хэн нь таашаал авах учиртай бэлгийг ямар ч зорилгогүйгээр ямар үр дүн гарч болохыг ч үл анзааран хэрэглэхээр юунд хүрэх нь тодорхой биш үү? Ээж минь намайг хөвгүүдээс харамлахдаа л хөвгүүдийг жигшээж бузар муухай ертөнц мэтээр ойлгуулах гэж хичээж байсан байх. Харин тэрний оронд бэлгийн харилцаа гэдэг ариун сайхан зүйлийг учир мэдэхгүй балчир охинтойгоо ний нуугүй ярьж байсан бол би учир мэдэхгүй хөвгүүнтэй орооцолдож бид 2 тийм алдаа гаргах байсан уу үгүй юу? Хүн гэдэг угаасаа л нууц юм болгоныг сонирхож нуугаад байгаагийн учрыг олох гэж хичээдэг амьтан шүү дээ.
Би ээжийнхээ гаргасан энэ алдааг санахдаа өөрийнхөө бяцхан хөвгүүдэд энэ нууцыг эвтэйхэн ойлгуулан ярьж бас л миний залуу нас шиг гэнэн залуу эмзэг цэцэг шиг охины амьдралаар тоглохгүй байхыг сэтгэлд нь толбо тогтоохгүй байхыг зааж өгөх болно. Амьдрал бол тэр чигээрээ тэмцэл бас дэндүү богинохон. Энэ богино мөртлөө үнэ цэнэтэй хугацааг аз жаргалтай инээд баясалтай байж амьдралд надад оногдсон цаг мөч болгондоо баярлаж амьдрах шийдвэрийг би гаргасан. Түүгээрээ дэргэд минь буй хань 2 сайхан хүү минь бас аз жаргалтай болж байгааг би харсан. Гэр бүл гэдэг хамгийн бат бөх суурьтай цэвэр нандин мөртлөө алдаж буруутсан нэгнээ салалт гэдгээр ялладаггүй түшиж авч уучилж чаддаг агуу ертөнц гэж би боддог. Түүгээрээ эр хүн бас өсч суралцдаг эмэгтэй хүн бас илүү их тэвчээртэй болдог шиг санагддаг юм. Амьдрал дэндүү үнэ цэнэтэй болохоор энхрий охид минь, сайхан залуус минь цагийг гасалж зовж бус өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж өнөөдөртөө амьдарч сураарай гэж захимаар байна.
секс.мн дээр ирсэн захидал
23 Comments
нэг зүйлтэй санал нийлж байна…
Намайг 10 жилд байхаас эхлээд манай гэрийнхэн ямар нэгэн байдлаар намайг охидоос хөндийрүүлэхийг хүсдэг байсан. Иймд, охидыг надад үргэлж сөрөг талаас нь ойлгуулж байсан, жишээлбэл: охинтой найзлаад эрчүүд архинд ордог, бас охидыг хүүхэд гаргачаад гэрт суучихдаг, мөн хүүхэдтэй болчоод ажилд орохоор чинь тэтгэвэр тогтоолгоод байнга цалингаас чинь авдаг гэх мэт…
ийм учраас би оюутан байхдаа цагаа охидод биш хичээл сургуульдаа зориулж байсан.
иймээс ч би сургуулиа амжилттай төгсөөд, мэргэжилээрээ ажиллаад явж байгаадаа гэрийнхэндээ үргэлж талархаж байдаг.
Гэхдээ эмэгтэйчүүдтэй харилцах харилцаан дээр асуудал тулгардаг…
Ер нь эцэг эхүүд маана үр хүүхэддээ аливаа зүйлсийг аль болох илэн далангуй ярьж, нээлттэй байж сурах нь зөв болов уу…
Сайн байн уу? Нээрээ ийм зүйл уншаагүй үнхээр удсан байна. Сайхан хүүхэнтэй биш сайн ханитай учирах юмсан. Бүсгүй танай гэр бүлд эрүүл энх аз жаргалыг хүсиэ
hi! min minee ymiig sain uhaarch unshaachee…
1.aldaj bai gej helsen ym end eruusuu alga.
2.aldaa hiideggui hun gej hezeech bdaggui ym.
3.chinii bichigleliig unshij bhad sayhanaas amidralaa ehelj bgaa hun bolltoi. heden jiliin daraa asuudal urnuud irheer ene zahiag sanaarai. magadgui chamd mash tom tus bolj medne shuu…
busguid ih bayarlalaa. bich gesen huuhduudteigee mash ilen dalangui ardchilsan eej bna gej boddogoo hehe
сайхан зуйл бичижжээ
санаандгуй байж бгаад гоы зуйл уншчихлаа. анх нэг танихгуй ховгуун миний утасруу мсж бичхэд ээж мин тэрнийг уншчихаад намайг зондоо загнаж зэмлэж бас шонжингоо сургамж огч бсан тэрнээс хойш би ч гэсэн хол бдаг болсон.
амьдрал гэдэг дэндүү богинохон дэндүү гайхамшигтай агуу юмдаа. эр эм хоер анх учирсан шигээ л бие биенээ хайрлаж түшиж л байвал энэ чинь аз жаргал шүүдээ.
Хэн хэнийхээ алдаа дутагдалыг туслаж дэмжиж л засж залруулах гэж хорвоод бид чинь хосоороо төрдөг жамтай .
Сүүлийн үед манай хосууд зав л гарвал нэгнийхээ өө өнтөгийг хайж өөлж суухаас биш түшиг тулгуурын тал дээр сул тал гаргаад байх шиг байна. Төгс төгөлдөр хүн хорвоод байхгүй л болов уу залуусаа болж бүтэхгүй бүхнийг заавалчгүй салалтаар дуусгавар болгохоо болье оо
goyo bichjee, tand bayrlalaa! bi 20 nastai yag l tan shig ger buld humuujsen, eejteigee huvguudiin tuhai yaridaggui bsan, gehdee eej maani ch horidoggui bsan, odoo bol gadaadad gereesee hol surj bn, saihan hair durlaltai n uchiraagui l bainadaa. tegehdee tanii zahiag unshaad saihan bolloo
amidrald tani az jargal husie
Хуцах юмаа олж ядаз юмдаа.
Заяа-д хэрвээ хүсвэл egelhen@gmail.com энэ хаяг руу захиа бичээрэй. Би чадах бүхнээрээ туслахыг хичээнээ. сэтгэгдэлээ үлдээсэн сайхан үг хэлсэн хүн бүхэнд баярлалаа…
чи дуртайдаа л хунтэй унтчаад сонин ум яриад бгаарай
Сайн уу. Ямар сайхан бичээ вэ? Бас үнэн бичээ вэ? Ямар мундаг эмэгтэй вэ. Ийм бүсгүйчүүд олон байгаа байх аа. Гайхалтай амжилт хүсье. Яг л өөрийнхөөрөө бичсэн байна.
Min iin anhnii bichlegiig demjij bn. Gehdeeene busguig ch mon demjij bn. Buruu Zuil algaa
wow gaihaltai saihan hellee ta. bi mongold sain
busguichuud bhgui bolchihson yum bna gej bodoj bsan. uguimaa zondoo bdag yum bna. tanishig uhaantai saihan busgui uchirna gedtee itgeltei bnaa.
min-ээ чи сайн уншаачээ. ээж н xовгуудэээс xол бай гж xэлдэг бсан гж бгаа биздээ. би бол уунийг уншаад дэмжиж бн. Манай монголд xууxэдтэйгээ бэлгийн амидралийн талаар ний нуугуй яриx этсэг эx тсооxон шуудээ.
уунийг xамийн гол н xууxдууд биш этсэг эxчүүд уншаад тусгаж аваx xэрэгтэй санагдаж бна
ООРОО ОДОО ХЭДТЭЙ ВЭ, ЗАЛУУ ХУН БАЙХАА ТИЙМУУ, ГЭХДЭЭ ОДООНИЙ ОХИДУУД ТООХГУЙ БАЙХОО ДОО
bas nemj helehes yagad eej tani oortoi chin belgiin amidraliin talaar tiim ilen dalangui zaaj surgadag baisan yum bol jiremsleltees herhen hamgaalahiig zaagaagui yum be?
ailgaj daramtlah tusam huuhed ulam buruu tiishe yavdag olon jishee bi medne
сайхан зөвөлгөө огсонд баярлалаа. ээж маани ч надад яг ингэж сургадаг .одоо би 21 настай онгон хэвээрэй .эрэгтэй хунээс жаахан айгаад цэрвээд бдаг юм ерөөсөө дотносож чадахгүй гэхдээ хайртай хунтэйгээ учрахаараа өөр болдог юм шиг санагдсан . уридийнхаасаа эр хунийг үзэх үзэл өөр болсон сонирхолтой ни ээж маани намайг ойлгоод хэлж яридаг зуйл ни ч өөр болсон шүү.би бас тантай адил хуухэдтэй болхоороо бие биенээ хайрлаж хундлэх талаар хэлж зөвлөж сайн хун болгон төлөвшүүлж өсгөнө гэж боддог.танд баярлалаа
Medkuiee manai aav eej bol ih zarchimtai mundag eos surtahuuntai humuus baisan,ger buliin uur amisgal ih zuw,huuhduudde ogch bgaa humuujil odoo bodood baihad ih zuw bsan,neg eosondoo huuhdiig uuruur ni uhamsarluulah gej tom zuiliig gol bolgodog baisan
eej maani hezeech eregtei huuhdees hol bai ted nar araatan gej helj bgaagui,ternii orond huntei herhen zov haritsahiig bas,ninjin setgel hair durlaliig nom zohiol ulger domgoor uhuulj ogdog bsan
hezeech oroitoj chi bolohgui chi zaaval ohin biye nuhurtuu zoriulah eostoi gej neg ch helj bgaagui,manai ger buliin uur amisgal ooroo muu buhnees jigshih undes boldog bsan.
tiim dee ch bi hezeech 10tsagaas hoish gertee orj,eregtei huuhded ashigluulagui osson odoo mash ih sain zaluutai amidralaa holboj bna daa
hun hun oor baidag baihaa gehdee zaaval aldaj baij uhaarna gevel teneglel yum
ger buliin sain humuujil gedeg hezeech daramt gesen vg bish,hvvhdiig hvnleg chanartai eos surtahuuntai bolgoj osgohiig humuujil genee,tiim hvn sain saar hoeriig yalgaj sursan baidag
18nas gedeg bol tiim ch uchraa medehgui baga nas bish shuu dee
yaahav zuirluulj helehes zarim sportod hugshinduu ordog nas
tiim uchraas niigemd iim messege ogch yalanguya osvor nasniihand zugeeree aldaj l baidag yum gej oilguulj bolohgui
yamar saihan zahidal ve. oird iim saihan gegeeleg zuiliig unshsangui.
үнэхээр өөрөө ухаантай бол нь ээж нь бэлгийн амьдрал заасан заагаагүй болох болохгүйг эртнээс хальт ухаарсан л байдаг юмдаа
та үнэхээр гоё бичжээ.таны мэйл-ийг авч болох уу? таньруу мэйл бичих гэсэн юм аа.
Тийм шүү. Тэсвэр тэвчээр бүхнийг ялна шүү.
танай гэр бүлд аз жаргал хүсий.